Төрийн одон медаль болон салбарын шагналаар 50 албан хаагчийг шагнан урамшуулж, онцгой амжилт гаргасан 30 иргэд болон хүүхэд залуучуудад өвлийн өвгөний бэлэг гардууллаа.
1. “Оны шилдэг байгууллага”-аар Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэс

2. “Төрийн байгууллагын шилдэг ажилтан”-аар Цагдаагийн хэлтсийн Ахлах нягтлан бодогч Цагдаагийн ахмад Бүдрагчаагийн Нарантуяа

3. “Нийгмийн салбарын шилдэг ажилтан”-аар Хангай сургуулийн Монгол хэл, бичиг, уран зохиолын багш Рэгзэдмаагийн Болортуяа
4. “Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын шилдэг ажилтан”-аар Багахангай тохижилт орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Хог тээврийн жолооч, өөрөө явагч хэрэгслийн оператор Тогтохжаргалын Амарсанаа
5. “Дэд бүтцийн шилдэг ажилтан”-аар Багахангай гэрэлтүүлэг, ногоон байгууламж орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын инженер Лувсангийн Бадрах
6. “Төмөр замын шилдэг ажилтан”-аар Улаанбаатар төмөр замын дохиолол холбооны Багахангай холбооны инженер Сүхрагчаагийн Бат-Эрдэнэ
7. “Шилдэг залуу”-аар Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, дотоод ажил, бусад чиг үүрэг хариуцсан мэргэжилтэн Оюунбатын Хулан
8. Дүүргийн 2024 оны “Шилдэг оюутан”-аар Олон улсын Их засаг их сургуулийн оюутан Чулуунбаатарын Чулуунцэцэг
9. Дүүргийн 2024 оны “Шилдэг сурагч”-аар Нийслэлийн Ерөнхий Боловсролын “Хангай” сургуулийн 12А ангийн сурагч Батмөнхийн Номин шалгарлаа.
БХД:ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР