Хүний эрхийн Үндэсний Комиссоос олон улсын Хүний эрхийн өдрийг угтаж “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдрийн арга хэмжээг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дүүргийн Засаг даргатай хамтран зохион байгууллаа.Тус арга хэмжээний хүрээнд:
Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсгийн гишүүд дүүргийн удирдлагууд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, байгууллагын удирдах албан тушаалтанд “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр II”-ийн төслийн хэлэлцүүлэг өрнүүлж, байгууллагын ажилтан, албан хаагч, иргэдийн төлөөлөлд “Бидний эрх, бидний ирээдүй, яг одоо” сэдэвт сургалтыг тус тус зохион байгуулж, нийт 119 ажилтан, албан хаагч, иргэд хамрагдлаа.

Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд болон ахлах, дунд ангийн нийт 72 сурагчид Хүний эрхийн талаарх кино хэлэлцүүлэг өрнүүлж, “Үе тэнгийнхний дарамт, хүчирхийлэл, түүний хор уршиг, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссоос ирүүлсэн албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилттэй танилцан, иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ДҮҮРГИЙН 2-Р ДУГААР ХОРООНЫ ЗАНГИЛААНД БАРИГДАЖ БАЙГАА 40 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ТӨСЛИЙГ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА.
МОНГОЛЫН ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ХАМГИЙН ТОМ, ӨРГӨН ЦАР ХҮРЭЭТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ПЛАТФОРМ “MINING WEEK & MINEPRO 2025” УУЛ УУРХАЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА