

Сургалтыг Сэтгэл зүйч, Доктор Г.Наранбаатартай хамтран зохион байгуулсан бөгөөд сургалтаар сэтгэл зүйн эрүүл мэнд яагаад чухал, сэтгэл зүйн эрүүл мэндийг хэрхэн дэмжих, хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар мэдлэг ойлголтыг өгч, стрессээс ангижрах 3 аргыг хуваалцлаа.
Бидэнтэй хамтран ажиллаж, сэтгэл зүйн хувьд эрүүл байхын ач холбогдлыг бусдад таниулсан Naranbaatar Gurbazar танд баярлалаа.
Сэтгэл зүйн боловсролдоо анхаарч, оюундаа хөрөнгө оруулалт хийхээр сургалтад хамрагдсан ажилтан, албан хаагч, иргэд, сурагч хүүхдүүддээ баярлалаа.
Хүний сэтгэл зүй эхийн хэвлийгээс эхэлдэг, маш нарийн, нүдэнд харагдахгүй ч хүний зан чанар, харилцаа, оновчтой шийдвэр гаргалт, ажлын бүтээмж, бие, сэтгэцийн эрүүл мэнд, амьдралын чанарт ихээхэн нөлөөтэй. Иймд сэтгэл зүйн боловсролдоо санаа тавьж, өөртөө хайртай байгаарай.