“Эрүүл шүд” арга хэмжээ Дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдлаа

2024-10-25
4
Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд дүүргийн Засаг даргын 2024 оны А/171 дүгээр захирамжийн дагуу хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, зөв дадал хэвшилд суралцуулах зорилгоор Хангай сургуулийн 4-7 дугаар ангийн сурагчдын дунд “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг 2 дахь жилдээ зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
✅Нийслэлийн шүд эрүү нүүрний төвтэй хамтран 2024 оны 10 дугаар сарын 24-ны өдөр “Хангай” сургуулийн 4-7 дугаар ангийн 325 сурагч, эмч, шүүгч нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулав.
Тэмцээн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Соёлын ордонд зохион байгуулагдах юм.





фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.