Нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг шууд ачих ажил эхэлсэн

2024-10-15
4

Замын хөдөлгөөний түгжрэл ихэсч байгаатай холбоотойгоор нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн автобус зорчих дүрмийг санахыг Тээврийн цагдаагийн албанаас нийт жолооч нарт анхааруулсан. Мөн зарим байршлуудын автозамын нэгдүгээр эгнээг зогсоол мэт ашигладаг иргэдийн машиныг энэ сараас шууд ачихаар болсон байна. Ингэхдээ хяналт тавьж ажиллах бөгөөд зөвхөн замын камер, алба хаагчийн хяналтаас гадна автобусны теле камераар торгууль тооцох шийдвэр гаргажээ.

Энэ талаар ТЦА-наас тодруулахад, Автобусны буудал дээр түр болон удаан зогсох, авто замын нэгдүгээр эгнээгээр зорчсон зөрчилд тус тус 20 нэгж буюу 20 мянган төгрөгөөр торгохоор хуульд заасан байдаг. Тиймээс улсын дугаар тэгш, сондгой хязгаарлалтгүй энэ үед заасан эгнээ байраар замын хөдөлгөөний дүрмийн дагуу зорчих хэрэгтэй.

Мөн Улаанбаатар хотод Замын хөдөлгөөний дүрэм зөрчин замын нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгсэл зогсоох нь тухайн авто замын хөдөлгөөн нэвтрүүлэх чадварыг бууруулж тээврийн хэрэгслээр зорчигч, жолооч нарын хөдөлгөөнд оролцох хугацааг нэмэгдүүлж улс орон, хувь хүмүүсийг эдийн засгийн алдагдалд оруулах, зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болж байна. Хөдөлгөөний нягтрал ихтэй үед автомашинууд хажуу хоорондын зай бариагүйгээс мөргөлдөх, шүргэлдэх хэлбэрээр осол ихээхэн бүртгэгдэж байгаа. Иймд нэгдүгээр эгнээг машины зогсоол мэт ашигладаг жолоочдыг торгох арга хэмжээ авч эхлэхээр болсон" гэлээ.


Зорчих хэсгийн 1-р эгнээнд байрлуулсан автомашиныг зөөж шилжүүлснээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн замын хөдөлгөөний ухамсар соёлыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм. 






фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.