Дүүргийн ЗДТГ, Чингис хаан Үндэсний музейн хамтын ажиллагааны хүрээнд "Боловсрол" хөтөлбөрийн сургагч багш нар 2023 оны 11 дүгээр 17-ны өдөр “Хангай” цогцолбор сургуулийн 150 сурагч, 44, 207, 183 дугаар цэцэрлэгийн 64 нийт 214 хүүхдэд Монгол өв, уламжлал, түүх, ёс заншил, домгийн талаарх мэдээлэл өгч дадлага сургалт зохион байгуулав.