

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Ажлын албанаас Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын чанар, орчныг сайжруулах, цахим сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх, багш нарыг ажиллах, ажлын байранд хөгжих нөхцөл бололцоог хангах зорилгоор “Хангай” цогцолбор сургууль, 207, 44 дүгээр цэцэрлэгт 9,500,000 төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг Chromenotebook зөөврийн компьютер авч, хүлээлгэн өглөө.