Дэлхийн тренд болж буй хараа засах мэс заслын технологи Монголд нэвтэрлээ

2023-9-19
2

Салбартаа 17 жилийн туршлагатай “Солонго” нүдний эмнэлэг нь ХБНГУ-ын SCHWIND брэндтэй хамтран дэлхий даяар нүдний лазер хагалгаанд тренд болж буй “Smart Sight” технологи буюу зүслэггүй хийгддэг мэс заслыг Монголд анхлан нутагшуулан, “Солонго хараа заслын төв”-ийг - Solongo LASIK Center-ийг үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа амжилттай явуулж эхэлжээ.

Ингээд тус төвийн мэс засалч, нүдний их эмч М.Цэлмэгтэй хийсэн ярилцлагыг толилуулъя.

- Сүүлийн үед залуус “хараа тэглэх” мэс заслыг ихээр сонирхож байна, хагалгааны талаар шууд яриагаа эхэлье.

Юун түрүүнд нэршлийн талаар хэлэх нь зөв байх. Хараа тэглэх гэдэг нь харааны хүчин чадал 0 болох утгыг илэрхийлнэ. Бид шилний хэмжээг 0 болгох гэж ярьж болно. Гэхдээ хамгийн зөв нэршил нь хараа засах мэс засал гэж нэрлэх нь зүйтэй. Дэлхий даяар LASIK гэдэг нэршлээр сайн мэддэг тул англи үгээр нь хэрэглээд явсан ч болно. Анх 1987 онд лазерын мэс засал хийгдэж эхэлсэн. Техник технологи нь тогтмол сайжирч хөгжсөнөөр өнөөдөр олон төрлийн мэс заслын аргууд бий болсон байна.

- Хараа засах хагалгааны хэдэн төрөл байдаг вэ?

Арга техникээсээ хамаараад  5 төрлийн мэс засал байдаг.

  • PRK: 1987 оноос хойш хийгдэж байгаа хамгийн анхны нүдний лазер мэс заслын арга үүнийг ихэвчлэн эвэрлэг бүрхүүл маш нимгэн үед хийдэг нүдний эвэрлэг бүрхэвчийн хамгийн өнгөн давхаргыг зориулалтын хутгаар хуулж дараа нь лазерын тусламжтайгаар эвэрлэгийн гадаргууг өөрчилж хугарлын гажгийг засдаг.
  • Trans PRK: нүдэнд ямар ч багажаар хүрэлцэхгүй хийгддэг мэс засал. Trans PRK болон PRK нь өвдөлт харьцангуй ихтэй, тогтоосон хугацаанд гам барих шаардлагатай.
  • LASIK: эвэрлэгийн өмнөд давхаргыг тусгай зориулалтын хутгаар “сөхөдөс-flapp” үүсгэн дараа нь эвэрлэгийн эдийг эксимер лазер ашиглан хэлбэрийн өөрчлөх байдлаар хийгддэг мэс засал. Өвдөлт багатай, тодорхой хугацаанд гам барих шаардлагатай. /эвэрлэг хангалттай зузаан, мэс заслын эрсдэл бага, дахин LASIK хагалгаа хийх боломжтой, дэлхий даяар голлон хэрэглэгдэж буй сонгодог арга/
  • Femto second laser: лазерын тусламжтайгаар  эвэрлэгийн гадна давхаргад  зүслэг хийж “сөхөдөс-flapp” үүсгэн эвэрлэгийн дунд давхаргад лазер хийгддэг. Өвдөлтгүй, эдгэрэлт хурдан, хуурайшил, гялбалт үүсэхгүй. /эвэрлэг нимгэн өндөр шил зүүдэг хүмүүст санал болгодог, орчин үеийн технологийн тусламжтай хийгддэг мэс засал юм/
  • Smart Sight: LASIK болонFemto-LASIK мэс засал шиг нүдний эвэрлэг бүрхэвч дээр сөхдөс үүсгэдэггүй. Фемтосекунд лазераар эвэрлэгийн эдэд нимгэн хэрчим-lenticule үүсгэн түүнийгээ эвэрлэгийн гадна үүсгэсэн жижиг нүхээр гарган авдаг мэс засал. Өвдөлтгүй, эдгэрэлт хурдан, хуурайшил, гялбалт үүсэхгүй, гам барих шаардлагагүй. /эвэрлэг нимгэн, өндөр шил зүүдэг хүмүүст санал болгодог, орчин үеийн технологийн тусламжтай хийгддэг мэс засал юм/ Энэхүү технологийг одоо дэлхий даяараа сонирхон хэрэглэж байна.

Манай эмнэлэг эдгээр бүх аргаар хараа засах мэс заслыг хийж буй иж бүрэн төв гэдгээрээ онцлогтой.

- SmartSight мэс засал нь SMILE-с юугаараа ялгаатай вэ?

Аль аль хагалгаа нь LASIK, Femto-lasik мэс засал шиг нүдний эвэрлэг бүрхэвч дээр сөхдөс үүсгэдэггүй. фемтосекунд лазераар эвэрлэгийн эдэд нимгэн хэрчим-lenticule үүсгэн түүнийгээ эвэрлэгийн гадна үүсгэсэн жижиг нүхээр гарган авдаг мэс засал. Тэгэхээр төрөл нь адилхан. Харин энэ технологиудыг үйлдвэрлэсэн, хөгжүүлсэн арга түүнийг патиентжуулсан нэршлийн ялгаа юм.

- Smart Sight технологийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

ХБНГУ-ын Schwind компани нь хараа заслын лазерын систем, тоног төхөөрөмж үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр 60 гаруй жилийн туршлагатай, 180 улс орны 2500 гаруй нүдний эмнэлэгтэй хамтран ажилладаг, LASIK-ийн хөгжүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч ОУ-ын компани бөгөөд Smart Sight технологийг 2020 онд бүтээсэн ба 2021 оны Герман улсын шилдэг технологийн шагнал “German Innovation Awards 2021” хүртсэн. Энэхүү Smart Sight технологийг SCHWIND ATOS машин дээр хийдэг ба энэ нь өөрөө өндөр хэмжээний Инновац шингэсэн технологи бөгөөд дэлхий даяар тэр дундаа Солонгос, Тайвань, Хятад зэрэг  азийн орнуудад тренд болж буй мэс заслын технологи юм.

Жишээ нь таны асуусан SMILE мэс заслыг хийдэг Visumax төхөөрөмж нь та бид 2-ийн сууж байгаа өрөөний талд багтахаар овор хэмжээтэй бол Smart Sight мэс заслын ATOS төхөөрөмж нь угаалгын машинтай ойролцоо овор хэмжээтэй. Овор хэмжээнээс харахад технологийн шийдэл, инновацлаг байдлыг нь харж болно.






фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.