БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН ЖИЛИЙН ЭЦЭС

2023-9-7
663

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН /2020 оны 12-р сарын 08-ны өдрийн байдлаар/ 2020.12.08. Багахангай дүүрэг Хууль эрх зүйн сургалт, сурталчилгааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэчлэн найруулагдсан болон шинээр мөрдөгдөж буй хууль, журамд нийцүүлэн үйл ажиллагааныхаа дүрэм, журмыг шинэчлэх, шинэлэг, бүтээлч ажил санаачлах, батлагдсан төсвийг үр ашигтай хэмнэлттэй зарцуулах, ажилтан, албан хаагчдынхаа сахилга, хариуцлага, ажлын цаг ашиглалтыг сайжруулж, ажлын байранд архи, согтууруулах, ундаа хэрэглэхгүй байх талаар нутаг дэвсгэрийн нийт Аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, эрхлэгч, захирал нарт үүрэг болгон, тайлангийн хугацаанд дараах ажлыг хийж гүйцэтгэлээ. Тус хугацаанд Ерөнхийлөгчийн 1 зарлигийн 1, Засгийн газрын 7 тогтоолын 19, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 1 тогтоолын 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 7 тогтоолын 20, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 1 тэмдэглэлийн 1, Нийслэлийн Засаг даргын 14 захирамжийн 33, Нийслэлийн онцгой комиссын 4 албан даалгаврын 11 заалт, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдааны 3 тэмдэглэлийн 14 заалт, нийт 38 тогтоол шийдвэрийн 100 заалтыг хяналтанд авч биелэлтийг нэгтгэн, НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст хүргүүлэн, monitoring.ub.gov.mn системд байршуулав. Нэг. Хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн сан бүрдүүлэлт, бүртгэн цэгцлэх ажлын цахим гүйцэтгэл, цахим болон гар сангаас лавлагаа, мэдээлэл өгсөн байдал Тайлант хугацаанд давхардсан тоогоор 5 төрлийн 29 ном, товхимолыг холбогдох албан тушаалтнуудад түгээн, бүртгэл хөтлөн ажиллаж байна. Иргэд, ААНБ, төрийн албан хаагчдад гар болон цахим сангаас Хууль, Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэл, яамдын сайдын тушаал, нийслэл, дүүргийн ИТХ-ын тогтоол, Төрийн албаны зөвлөлийн тогтоол, журам, Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамж, нийслэл, дүүргийн онцгой комиссын даргын тушаалыг хувилан өгч, давхардсан тоогоор 75 иргэн, 44 байгууллагад лавлагаа, 73 иргэн эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл цахимаар аваад байна. Эрх зүйн сурталчилгааны самбар болон дүүргийн вэб сайт, байгууллагын Хэвлэл мэдээлэл facebook цахим хуудсаар шинэчлэн гарсан хууль, тогтоомжийг тухай бүр байршуулж байна. Хоёр. Дүүргийн Засаг даргын захирамжийн хууль, эрх зүйн үндэслэлийг хянаж санал дүгнэлт өгөх, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг зохих журмын дагуу хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлэх Хууль зүйн үндэслэлтэй, эрх зүйн хүчин чадал бүхий захирамж гаргах ажлын хүрээнд холбогдох хууль тогтоомж, эрх зүйн бусад актууд, www.legalinfo.mn сайт, төрийн мэдээлэл сэтгүүлийг үйл ажиллагаандаа тогтмол ашиглан захирамжийн төслийн эрх үндэслэлийг хянаж байна. Тус хугацаанд дүүргийн Засаг даргын 14 захирамжийг хүчингүй болгож, тэмдэг, тэмдэглэгээг хийж баталгаажуулав. 2020 оны 12-р сарын 08-ны өдрийн байдлаар дүүргийн Засаг даргын А/188, Б/43 захирамж гарч, А-14 захирамжийг бүхэлд нь болон хэсэгчлэн хүчингүй болгож, тэмдэг, тэмдэглэгээг хийж баталгаажуулснаас зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан, газрын үйл ажиллагаатай холбоотой захирамжууд дийлэнх хувийг эзэлж байна. Үүнд:  Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгаж, зориулалт, талбайн хэмжээг өөрчлөх тухай  Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх тухай  Худалдан авах ажиллагааны албаны бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай  Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай  Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай  Үйлдвэрлэлийн ослыг судлан тогтоох орон тооны бус байнгын комисс байгуулах тухай  Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай  Хотын хөгжлийн индекс тооцох ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулах тухай  Эзэмшиж буй газрын байршил өөрчлөх тухай  Захирамж хүчингүй болгох тухай  Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний зориулалт өөрчлөх тухай  ЗДТГ-ын бүтэц, ажлын байрны жагсаалт, чиг үүрэг, нэршлийг шинэчлэн батлах тухай  Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай  Дотоод аудитын албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай Дүүргийн Засаг даргын захирамжаар батлагдсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэр гараагүй учир ХЗДХЯ-д бүртгэгдээгүй байна. . Гурав. Дүүргийн Засаг даргын шийдвэр хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар авсан арга хэмжээ Тайлангийн хугацаанд Нутгийн захиргааны байгууллагаас гаргаж буй захиргааны актууд нь хуульд нийцсэн, хүний эрх зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй гаргахад анхаарч, хяналт тавьж ажиллан, зөрчилтэй 5 захирамжийн зөрчлийг холбогдох хэлтсээр дамжуулан арилгуулж ажиллав. 2020 оны 12-р сарын 08-ны өдрийн байдлаар дүүргийн Засаг даргын А-188, Б-43, Байгууллагын даргын А-37, Б-95 тушаалын эрх зүйн үндэслэлийг хянаж, хууль, тогтоомжид нийцүүлэн гаргаж, бүртгэн дугаар олгож, цахим сан үүсгэн ажиллаж байна. Эдгээр захирамжийг төрлөөр нь авч үзвэл: хүний нөөцтэй холбоотой-43, газрын харилцааны талаар18, хөрөнгө санхүүтэй холбоотой-75, үнэлгээний хороо байгуулах тухай-5, асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоох, асрах байгууллагад асруулах тухай-4, бусад чиглэлээр-86 захирамж батлагдан гарсан байна. Хамтран ажиллах 3 гэрээний эрх зүйн үндэслэлийг хянаж бүртгэлд авав. Дөрөв. Нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулсан эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлын чанар, үр дүн, сургалт, сурталчилгааны чиглэлээр гаргасан гарын авлага, материал, шинээр боловсруулж буй хууль тогтоомжийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулах, санал авах Монгол Улсын хэмжээнд коронавирус /КОВИД-19/ цар тахал өвчин гарч, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилсэнтэй холбогдуулан төлөвлөгдсөн сургалтууд цуцлагдаж, Дүүргийн хэмжээнд хууль, эрх зүйн цахим сургалтыг 24 удаа зохион байгуулснаас ЗДТГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран 8, ААНБ-16, давхардсан тоогоор 180 гаруй иргэнийг хамруулж, нийт 29 төрлийн 160 гаруй гарын авлага, зөвлөмжийг өгч ажилласан байна. УБ хотын захирагчийн Хууль зүйн сайдтай 2020 онд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд Тус дүүргийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн сургалт, сурталчилгааны төлөвлөгөөг 4 бүлэг 20 заалттай боловсруулан, дүүргийн Засаг даргын 2020 оны А/24 дүгээр захирамжаар баталгаажуулан хэрэгжилтийг ханган ажиллаж, төлөвлөгөөний биелэлт 84.6%, Эрх зүйн боловсрол дэд хөтөлбөрийн биелэлт 80%-тай хэрэгжиж байна.. Шинээр боловсруулсан болон шинэчлэн найруулсан 7 журмын төсөлд хэлтэс, албадаас гарсан 22 саналыг тусгуулахаар хүргүүлсэн. Хууль, журмын төслийг дүүргийн вэб сайт, мэдээллийн самбар, facebook хуудсаар дамжуулан иргэдэд мэдээллийг тухай бүр хүргэн ажиллаж байна. Эрх зүйн бодлогын шинэтгэлийн хүрээнд: - УИХ-ын ТББХ-ны дэргэд байгуулагдсан Ажлын хэсгийн боловсруулсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөл; - Барилга, хот байгуулалтын яамнаас боловсруулсан Ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; - Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын санаачлан боловсруулсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; - Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; - Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төсөл; - Коронавирус халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл; - Багахангай дүүргийн 1-р хороонд байрлах 129 айлын түрээсийн орон сууцанд иргэдийн хамруулах түр журмын төсөл боловсруулах; Хуулийн салбарын Нээлттэй хаалганы өдөрлөг: Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдаагүй боловч нийслэлийн хэмжээнд цахимаар зохион байгуулсан дагуу 3 удаа мэдээ мэдээллийг Хороод, дүүргийн вэб сайт, хэвлэл мэдээллийн груп болон faceer дамжуулан иргэдэд хүргэсэн. Тус цахим өдөрлөгөөр дүүргийн 18 иргэн мэдээ, мэдээлэл авсан байна. Тав. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүн Тус цагдаагийн хэлтсийн нэгжид иргэд байгууллага аж ахуй нэгжээс 2020 оны байдлаар гэмт хэргийн шинжтэй 75 дуудлага мэдээлэл хүлээн авснаас хэрэг бүртгэлтийн хэрэг хэрэг үүсгэн шалгасан 33, хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай 40, харъяаллын дагуу 2 материал шилжүүлэн ажилласан байна. Нийт хэрэг бүртгэлийн 33 хэргээс нээсэн үүнээс 5 хэрэг эрүүгийн мөрдөгчид шилжүүлсэн 5 хэргийг хаах саналтай шилжүүлсэн мөрдөн байцаалтын шатанд 21 хэрэг шилжүүлэн 4 хэргийг хаах саналтай, 17 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэн ажиллаж одоогоор ажиллагаанд энэ оны дугаартай 2, өмнөх оны дугаартай 2, нийт 4 хэрэг хэрэг бүртгэлийн хэрэг ажиллагаанд байна. Шалгасан хэргийг өнгөөр авч үзвэл: 1. Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх-6 2. Хулгайлах -7 3. Бусдын биед гэмтэл учруулах-13 4. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих2 5. Залилах 3 6. Бусдын эд зүйлийг устгаж гэмтээх 1 7. Гэр бүлийн хүчирхийлэл 1 бүртгэгдсэн байна. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, соѐн гэгээрүүлэх “Яг одоо” арга хэмжээний хүрээнд дүүргийн ГХУСАЗСЗ-тэй хамтран цахимаар дараах тэмцээнийг зохион байгуулахаар зарласан.  Цэцэрлэгийн нас болон бага, дунд ангийн сурагч нарт “Миний гэр бүлийн аюулгүй” сэдэвт гар зургийн уралдаан  Ахлах ангийн сурагч нарт “Миний гэр бүлийн аюулгүй” сэдэвт гар зургийн уралдаан  “Аз жаргалтай гэр бүл” сэдэвт дууны тэмцээний удирдамж тараан ажиллаж байна Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр: “Эрүүл орчин-Иргэдийн сайн сайхан” 2-р шатны хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа дууссантай холбогдуулан үр дүнг шалгуур үзүүлэлтийн дагуу тооцохоор бэлтгэж байна. “Бид хамтдаа” бүлгийн гишүүдээс байр хүссэн өргөдлийг хүлээн авч, сургалт сурталчилгаа зохион байгуулахад дэмжлэг болгон ЗДТГ-ын 1 өрөөг түр ашиглуулснаар 7 хоногт 2 удаа сэтгэл зүйн заслын уулзалт зохион байгуулж байна. Мөн “Архигүй орчин” аяны хүрээнд мянганы зам дагуу сурталчилгааны самбар, дүүргийн ГХУСАЗСЗ-өөс шторк бэлтгэж, 100ш гарын авлагыг иргэдэд тарааж, аяны талаар мэдээ, мэдээллийг дүүргийн вэб сайт бусад цахим сүлжээгээр мэдээллэн ажиллаж байгаа бөгөөд нийт 1.300.000 төгрөг зарцуулаад байна. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч буй 5 аж ахуйн нэгж байгууллагад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2020 оны А/134 дүгээр тушаалаар баталсан удирдамжийн дагуу мэргэжлийн байгууллагуудтай хамтран аттестатчилал явуулав. Аттестатчилал зохион байгуулсан илтгэх хуудас, холбогдох материалыг бүрдүүлэн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 7/356 дугаар албан бичгээр УБЗАА-нд хүргэв. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/616 дугаар захирамж, ХЕМ-ийн 2020 оны А/157 дугаар тушаалын дагуу Согтууруулах ундаа худалдах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй газрууд цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа эсэх, ариутгал халдваргүйтгэл тогтмол хийлгэж зөвлөмж, заавар, дүрэм, журмыг хэрэгжүүлж буй эсэхэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын 2020 оны А/89 дүгээр захирамжаар 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав. Дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын тасаг, хороодын ажлын алба хуваарийн дагуу 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал эргүүл хийн ажиллалаа. Коронавируст Ковид-19 цар тахлын тархалтыг зогсоох зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс тогтоосон хөл хорионы үед хүнсээр хангах албадтай хамтран ажиллаж 13 дэлгүүрийг хуваарийн дагуу хүнсний татан авалтыг хийлгэж байна. Мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт шалгалтыг тогтмолжуулан ажиллаж байна. Хөл хорио тогтоосон хугацаанд согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэр гарч тусгай зөвшөөрөлтэй 8 дэлгүүрийн согтууруулах ундааг тоолж, лацдах ажил зохион байгуулж хэрэгжилтэд 2 удаа хяналт тавьж ажиллалаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгааллын тухай хууль, тогтоомжийг сурталчлах ажлын хүрээнд 1. Хүүхдийн эрхийн тухай хууль: “Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр”, Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөр, “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, 16 төрлийн арга хэмжээг зохион байгуулж, 1720 гаруй иргэн 255 хүүхэд багачуудыг хамруулж, 3 төрлийн 5000 ширхэг гарын авлага, 12 төрлийн цахим мэдээллийг түгээн ажилласан. Мөн аж ахуйн нэгж байгууллагын “Эцэг, эхийн зөвлөл”-ийг идэвхжүүлэн удирдлага арга зүйгээр ханган ажиллаж байна. Багахангай дүүргийн эцэг эхийн зөвлөл нэртэй пэйж нээн ажиллуулж, “Хамтдаа хөгжье” уралдаан зарлан идэвхижүүллээ. Эцэг, эх, хүүхдүүдэд зориулсан цахим мэдээ, поструудыг тухайн пэйж хуудсаар дамжуулан хүргэж, хүүхдийн эрхийн тухай ойлголт мэдээллийг иргэдэд хүргэх зорилгоор хүүхдийн үндсэн 4 эрхээр контент бэлтгэн байгууллагын фэйсбүүк хаягаар олон нийтэд хүргэсэн. “Хүүхэд гурван эрдэнэ ” ТББ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан дүүргийн “Хүүхдэд ээлтэй байдлын индекс”-ийг тооцуулан ажилласан. 6 үндсэн бүлгийн хүрээнд 34 шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийхэд Дүүргийн индекс 6 гарсан нь цаашид сайжруулах шаардлагатай асуудлууд байгааг илтгэж байна. Үүний дагуу 5 зорилгын хүрээнд үр дүнг сайжруулах зөвлөмж ирүүлсэн бөгөөд энэ зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан шат шатны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж ажиллалаа. 2. Хүүхэд хамгааллын тухай хууль: Эрсдлийн түвшин тогтоох программд бүртгэлтэй 134 хүүхэд, туршилтын хөтөлбөрт хамрагдаж буй 32 өрхийн 90 хүүхдэд хөгжил хамгааллын үйлчилгээ үзүүлж, амны хаалт, гар ариутгагч, амин дэмээр хангаж, давхардсан тоогоор 222 өрхөд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүллээ. Мэдээллийн санд явцын тэмдэглэл хөтлөн оруулж, 120 өрхөөр биечлэн орж нөхцөл байдалтай танилцан маск гар ариутгагч, амин дэмээр олголоо. Эрсдлийн төвшин тогтоох программд бүртгэлтэй 134 хүүхдийг “Номин даатгал” ХХК-ны эрсдлийн даатгалд даатгуулж, даатгуулсан тухай мэдээллийг харьяалах хороод болон эцэг эхэд хүргүүлэн ажиллалаа. Илрүүлэлт нэгдсэн арга хэмжээг 4 удаа, явцын илрүүлэлтийг 4 удаа тус тус зохион байгуулж, төөрсөн 2 хүүхдийг гэрт нь хүргэж зөвлөгөө мэдээллээр хангасан. Мөн хараа хяналтгүй хаяг тодорхойгүй 5 хүүхдийг түр байршуулан хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж гэрт нь эргэн нэгтгэсэн. Морины 9 зүчээ, төмөр замын өртөө зөрлөгүүд, гар аргаар алт олборлож буй цэгүүд, үйлдвэрийн бүс зэрэг эрсдэл өндөртэй газруудаар явж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж зөвлөмж өгч ажиллалаа. Уралдаанч 13, туслах уяач 9 хүүхдийг бүртгэлжүүлж, сургууль завсардсан дүүргийн харьяат бус 1 хүүхдийг орон нутагт нь хүлээлгэн өглөө. Түр хамгаалах байрны бэлэн байдлыг ханган үйлчилгээ авах шаардлагатай хохирогч 19 хүүхэд, 3 эмэгтэйг түр хугацаагаар байршуулан хариу үйлчилгээ үзүүлж гэрт нь эргэн нэгтгэлээ. Хамгаалах байран дахь хүүхдүүдэд чиглэсэн сэтгэл зүйн болон хөгжлийн үйлчилгээг төлөвлөгөөний дагуу үзүүлсэн. 3. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль: Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх танхимын сургалтыг 8 удаа зохион байгуулж, туршилтын хөтөлбөрт хамрагдаж буй 32 өрхийн 58 иргэн, архины хамааралтай 22 иргэн, 12 байгууллагын залуучуудын салбар зөвлөлийн 33 гишүүн, 21 байгууллагын 459 албан хаагч хамрагдлаа. Цахим сургалтад 4 байгууллагын 125 албан хаагч, ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэлд 126 иргэн хамрагдсан байна.Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд 6 төрлийн цахим мэдээллийг түгээж 3256 хандалттай байна Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч 13 хүүхэд, 3 иргэнийг хэлтсийн түр хамгаалах байранд, 1 иргэн 2 хүүхдийг ХЭҮТ-ийн түр хамгаалах байранд байрлуулж, хариу үйлчилгээ үзүүллээ. Хүчирхийллийн хохирогч 4 хүүхэд 1 иргэнд өмгөөлөгч авч мэргэжлийн өмгөөллийн үйлчилгээ үзүүллээ. Хүүхдийн тусламжийн 108 дуудлагын төвд бүртгэгдсэн 9 дуудлага мэдээлэл, гэр бүлийн хүчирхийллийн 18 дуудлага мэдээлэл дээр кейс нээн хамгааллын хариу үйлчилгээг үзүүлж байна. 4. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль: “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийн 4 зорилтын хүрээнд 12 заалт, “Багахангайн залуучууд” дэд хөтөлбөрийн хүрээнд 16 заалт бүхий ажлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд 12 төрлийн видео контент бэлтгэж залуучуудын хөгжлийн төвийн пэйж хуудсаар түгээн 2800 хүний хандалт 124 лайк 52 шэйр авсан байна. “Гэрэл зураг” сонирхогчдын клуб, “Хамтдаа суралцъя” гадаад хэл сонирхогчдын клуб, хөвгүүдийн клуб, хоол сонирхогчдын бүлгэм байгуулан залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэн мэдлэг чадвараа хамтдаа хөгжүүлэн залуучуудын оролцоо хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.Эдгээр клубуудэд 200 орчим залуучууд хамрагдаж байна. Ээжүүдийн клубийн нийт 15 ээж 100 маск оѐж, зорилтот бүлгийн хүүхэд, залуучуудад түгээлээ. Гэмт хэрэгт холбогдсон , хорих ангиас суллагдсан, асрамж халамжийн төвд байгаа залуучууд байхгүй болно.Зорилтот бүлгийн 70 залуугийн гэрт нөхцөл байдлын үнэлгээ хийж, халдвараас урьдчилан сэргийлэх 770 амны хаалт, гар ариутгагч, амин дэм олголоо. Хорих 415-р ангийн 97 албан хаагчид болон суллагдах 89 хүмүүжигч, архины албадан эмчилгээ хийлгэж буй 150 эмчлүүлэгчид 4 удаагийн сургалтыг 8 сэдвээр зохион байгуулж, 45 иргэнд сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Зургаа. Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны талаарх бодлого, шийдвэрийг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх, архивын тасгаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, архивын сан хөмрөгийн хадгалалт, архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг сайжруулах Жилийн эцсийн байдлаар 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр албан хэрэг хөтлөлтийн системд хэрхэн ажиллах, 29 нэр төрлийн баримтыг боловсруулах арга зүй нэртэй сургалт, дүүргийн харьяа байгууллагын шинээр томилогдсон архив, албан хэрэг хөтлөлтийн 6 байгууллагын 7 албан хаагчдад, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Стандарт 2020” онлайн сургалтыг 24 байгууллагын 26 албан хаагчдад, 10 дугаар сарын 02-ны өдөр тоон гарын үсэг ашиглахтай холбогдуулан дүүргийн архиваас харьяа 18 байгууллагын 20 албан хаагчдад сургалт зохион байгуулж, жилийн эцсийн байдлаар 3 удаагийн сургалтаар давхардсан тоогоор 48 байгууллагын 53 албан хаагчдад сургалт, арга зүйн заавар, зөвлөмжийг өгч ажилласан байна. Нийслэлийн Архивын газраас 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн архивын мэргэжилтэн Ц.Дунгармаа, Б.Энхцэцэг нар албан хэрэг хөтлөлтийг сайжруулах талаар сургалт, арга зүйн заавар, зөвлөмж өгсөн. Дүүргийн харьяа байгууллагуудын 1 албан хаагч Архивын Ерөнхий газрын мэргэшүүлэх сургалтад хамрагдаж сертификат эзэмшсэн. Дүүргийн архивын үйл ажиллагааг тогтмолжуулан архивын лавлагаа хуулбарыг иргэд ба ажилтан албан хаагчдад түргэн шуурхай олгож ажиллаж байна. 151 баримтыг түр хугацаагаар ашиглуулж, ЗДТГ-ын архиваас 24, дүүргийн архиваас 23 нийт 47 лавлагаа хуулбар олгон тоо бүртгэлийн баримт бичгүүдийг бүрэн хөтөлж ажилласан. Дүүргийн хэмжээнд жилийн эцсийн байдлаар нийт 10402 нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр 274, байгууллагаар бүртгэгдсэн 2982, системээр бүртгэгдсэн 7146, хуваарилагдсан 10388, хариутай 4183, хугацаандаа хаасан 3924, хугацаа хэтэрч хаасан 75, судалж байгаа 184, хугацаа дөхсөн 4, хугацаа сунгуулсан 0, шийдвэрлэлтийн хувь 99,87 хариугүй бичиг 6219, хугацаандаа хаасан 5923, хугацаа хэтэрч хаасан 97, судалж байгаа 199 шийдвэрлэлтийн хувь 99.33 хувьтай байна. Тухайн онд үндсэн болон боломжит эх үүсвэрээр нөхөн бүрдүүлэлт хийх байгууллагуудын нөхөн бүрдүүлэлтийн ажлын төлөвлөгөө, хуваарийг Нийслэлийн архивын газарт 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 3/174 дүгээр албан тоотоор баталгаажуулан хүргүүлсэн. Төлөвлөгөөний дагуу Биеийн тамир, спортын хороо нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дүүргийн архивт байнга хадгалах 2010-2013 оны 45, түр хадгалах баримт 2010- 2013 оны 38, 70 жил хадгалах 11, гэрэл зургийн 16, дүрс бичлэгийн 7, хадгаламжийн нэгжийг хүлээлгэн өгч нөхөн бүрдүүлэлт хийгээд байна. Долоо.Холбогдох хууль тогтоомж, өгсөн үүрэг даалгавар, эрх зүйн шинэтгэлийн бодлогын хэрэгжилт, хууль сахиулах байгууллагуудын харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хамтын ажиллагааны үр дүн Цагдаагийн хэлтэс: Дүүргийн Засаг даргын Тамгын газраас 20,0 сая төгрөгний эд хогшил худалдан авах эрх олгосны дагуу дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас тендэр шалгаруулалт зохион байгуулан, тендерт “Өрнөх Хийморь” ХХК шалгаран 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хооронд бэлтгэн нийлүүлэх гэрээтэйгээр ажил үйлчилгээг бүрэн хүлээн авсан. Дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тавигдсан хяналтын камерын засвар үйлчилгээг хийж, 7 ширхэг камер ажиллагаанд оруулсан бөгөөд 9.876.000 төгрөгний төсвийг дүүргийн ГХУСАЗСС-өөс шийдвэрлүүлэн ажилласан. . Хэлтсийн байрны гадна орчныг хашаажуулах, цэцэгжүүлэх ажлын талаар төсөв тооцоог гаргаж дүүргийн Засаг даргад танилцуулан ажиллаж байгаа ба барилгын газрыг сунгах талаар танилцуулаад байна. Найм. Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын орон нутаг дахь байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх НЗД бөгөөд УБ хотын захирагчаас ХЗДХ сайдтай 2020 онд хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэхэд тус газраас нийт 6 зорилтын 19 заалтыг хяналтад авснаас 100 хувийн хэрэгжилттэй 10, 70 хувийн хэрэгжилттэй 2, 40 хувийн хэрэгжилттэй 1, үнэлэх боломжгүй 6 заалт, хэрэгжилт 87%-тай байна. Хүн худалдаалахын эсрэг гэмт хэргийн хөтөлбөр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм худалдаалахын эсрэг хөтөлбөруудийн биелэлтийг НЗДТГ-аас ирсэн загварын дагуу 2016-2020 онд хэрэгжүүлсэн томоохон ажлуудыг нэгтгэж байна. Газрын даргын 2020 оны А/05-р тушаалаар ЗДТГ-ын 2020 оны хяналт, шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөө 4 зорилт 12 арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлсэн байна. Хууль, тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн хувьд:  НИТХ-ын Тэргүүлэгчдийн 1 тогтоолын 4 заалтыг хяналтад авч үнэлгээ хийсэн. Үүнд: 100 хувийн хэрэгжилттэй 1, 70 хувийн хэрэгжилттэй 3, ерөнхий үнэлгээ 60.9%-тай хэрэгжсэн байна.  Мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийсэн зөвлөмжийн биелэлтийг НЗДТГ-ын ХШҮХ-т хүргүүлсэн.  Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 56 заалтыг хяналтад авснаас 100 хувийн хэрэгжилттэй , 70 хувийн хэрэгжилттэй 12, 40 хувийн хэрэгжилттэй 9, үнэлэх боломжгүй 26, ерөнхий үнэлгээ 65%, Ес. Хүний эрхийн талаарх хууль тогтоомж, хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэд, байгууллагад сурталчлах, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулсан ажлын үр дүн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн дагуу дүүргийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн ажлын тайлан, мэдээг холбогдох хүснэгтийн дагуу гарган Жендэрийн үндэсний хороонд Засаг даргын орлогчийн 2/27 тоот албан бичгээр хүргэв. Үүнд: 1. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн тайлан 2. Хүйсийн тэнцвэрт байдлын тайлан 3.Засаг дарга, нутгийн захиргааны байгууллагуудын дэргэдэх хороо, зөвлөл, комиссын бүрэлдэхүүний хүйсийн тэнцвэрт байдлын мэдээ 4. Жендэрийн үндсэн статистик үзүүлэлтүүд 5. Жендэрийн салбар хорооны 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хүргүүлсэн байна. 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Эрэгтэйчүүдийн жендэр, жендэрийн тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаарх чадавх бэхжүүлэх” онлайн сургалтанд дүүргийн 8 төрийн байгууллагын 12 албан хаагчийг оролцуулав. 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар богино хугацаанд авч хэрэгжүүлэх” арга хэмжээний үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах 6 заалт бүхий саналыг Жендэрийн үндэсний хороонд хүргүүлэв.2020 оны 4 дүгээр сарын 22, 29-ний өдөр “Сургагч багш бэлтгэх дунд шатны сургалтын модуль турших” сэдэвт сургалтад Жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн хамрагдав. 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Жендерийн сургалт”-ад Жендэр хариуцсан мэргэжилтэн, Боловсролын хэлтсийн мэргэжилтэн нар хамрагдав. 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийг ИТХТ-ийн А/23 дугаар тогтоолоор батлуулав. Дэлхийн 187 улсад жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” зохион байгуулагддаг ба тус аянд Багахангай дүүрэг албан ѐсоор нэгдэн оролцлоо. ХЯНАСАН: ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Л.САНЖИЙЖАМЦ ТАЙЛАН ГАРГАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН С.ЦЭНД-АЮУШ






фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.