БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

1255

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН

АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

 

/2018 оны эхний хагас жилийн байдлаар/

2018.06.14.                                                                                                                                                                                                 Багахангай

Нийгмийн баталгааг хангах үзүүлэлт Хэрэгжүүлэх үйл ажиллагаа Биелэлт Хүрсэн үр дүн Хувь
1 Ажиллах таатай орчин бүрдүүлэх зорилтын хүрээнд Өрөө тасалгаа, танхимыг засварлан, ажиллах таатай орчин бүрдүүлэх Албан хаагчдын ая тухтай ажиллах нөхцөл бололцоог хангах, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэн, өрөө тасалгааны цэвэрлэгээ үйлчилгээнд анхааран ажиллаж байна.

Тайлангийн хугацаанд ЗДТГ-ын цахилгааны шитнүүдийг иж бүрэн шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэн, 3 давхрын коридор, НХХ, ТХҮХ-ийн дарга, мэргэжилтнүүдийн өрөөний дээвэр болон ханын засвар, Засаг даргын орлогчийн өрөөний сантехникийн засварыг хийн пааруудыг шинээр сольж, Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдийн өрөөнд бүрэн засвар хийлээ.

Мөн ЗДТГ-ын байранд байрлаж байсан кабелийн ТВ-ийг нүүлгэн, өрөөнд нь бүрэн засвар хийж, цахилгааны утсыг шинэчилж, Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, Архивын эрхлэгч нарыг нүүлгэж оруулахад бэлэн болгоод байна. Дээрх засвар үйлчилгээг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан засаж янзлав.

Байгууллагаас цахилгааны щит шинэчилэхэд 1.915.000 төгрөг, өрөө тасалгааг засварлахад 1.308.000 төгрөг, хашаа хайс будахад 96.000,  нийт 2.554.000 төгрөг зарцуулав.

Албан хаагчдын ажиллах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.  

 

70

Албан хаагчдыг шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангаж, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэн дээр аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг чанд мөрдүүлж ажиллах Компьютерын  техник хэрэгслийн ашиглалтанд хяналт тавин компьютер, техник хэрэгсэл, интернетийн хэвийн найдвартай ажиллагааг ханган, ажиллаж байгаа бөгөөд үйлчилгээний бүртгэлийн дэвтэр гарган гэрчилгээжүүлж, хийгдсэн засвар үйлчилгээний талаар  бичилт хийн тухайн албан хаагчийн гарын үсгээр баталгаажуулж байна.

2018 оны эхний хагас жилийн байдлаар  I5 notebook-1, процессор 2 ширхэгийг авч, техник хэрэгсэл нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон 3 албан хаагчид хүлээлгэн өглөө. Компьютер, техник хэрэгсэл худалдан авахад байгууллагаас 3.500.000 төгрөгийг гаргаж шийдвэрлэлээ. Мөн 10 компьютерийг форматалж засварласан байна. Өнөөдрийн байдлаар Тамгын газар, хороодын албан үйл ажиллагаанд нийт 44 компьютер ашиглагдаж байгаагаас шинэчлэх шаардлагатай 5 /Д.Эрдэнэтуяа, Б.Гэрэлцолмон, Б.Сүнжидмаа, Ж.Наранцэцэг, Г.Буян-Ундрах/ компьютер байна.

Техник хэрэгслийн ашиглалт сайжирч, хэвийн найдвартай байдал хангагдаж байна.  

 

70

2 Нийгмийн баталгааг хангах зорилтын хүрээнд Холбогдох хууль, тогтоомжийн дагуу албан хаагчийн цалин, урамшуулал, бусад нэмэгдлийг тухай бүр олгох, Цалингийн шатлалыг нэмэгдүүлэхдээ албан хаагчдын ажлын ачаалал, үүрэг хариуцлага, мэдлэг чадвар, ажилласан жил болон ажлын үр дүнг харгалзана. Засаг даргын Тамгын газрын дотоод журмын хэрэгжилтийг ханган ажилласан бөгөөд тайлангийн хугацаанд Газрын даргын тушаалаар албан хаагчдад холбогдох нэмэгдлийг олгуулж ажиллалаа. Үүнд:

Ø  төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл-3 /Л.Ганхуяг, У.Батжаргал, Н.Бямбажаргал/

Ø  нууцын нэмэгдэл-3 /Д.Эрдэнэтуяа, Л.Ганхуяг, А.Алтантуяа/

Ø  мэргэшлийн зэргийн нэмэгдэл-1 /Н.Өлзийцэцэг/

Ø  цалингийн шатлалыг  нэмэгдүүлж-15

Ø  ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл-2 /Л.Оюунчимэг, Н.Баямбажаргал/

Ø  Ур чадварын нэмэгдэл-4

Ø  Бохирын нэмэгдэл-1 /Б.Оюун-Эрдэнэ/ нарын албан хаагчид олгож нийгмийн асуудлыг нь шийдвэрлүүллээ.

Албан хаагчдад нэмэгдэл цалин урамшлыг хуулийн хүрээнд олгож, нийгмийн баталгаа хангагдаж байна.  

 

70

Үр дүнгийн гэрээний үнэлгээ, байгууллагын стратеги зорилтыг хангахад оруулсан хувь нэмэр, бүтээлч санал санаачлага, байгууллага, дүүргээс зохион байгуулагдсан аливаа арга хэмжээнд оролцсон оролцоо, ажлын цаг ашиглалт зэргийг харгалзан урамшуулал олгоно. Төрийн захиргааны албан хаагчдын 2017 оны үр дүнгийн гэрээ, биелэлт, төрийн үйлчилгээний албан хаагчдын жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, биелэлтийг хэлтэс, албадаар ангилан архивын нэгж үүсгэн архивт хүлээлгэн өглөө.

Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан  журмын дагуу төсвийн шууд захирагчаас менежерүүдтэй, нэгжийн менежерээс төрийн жинхэнэ албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулдаг бөгөөд 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулах ёслолын арга хэмжээг 02 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулж, нэгжийн 3 менежер,  ТЗ-22, ТТ-1 албан хаагч үр дүнгийн гэрээ байгуулж, ТҮ-14, гэрээт 8 албан хаагч  2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлууллаа.

Төрийн захиргааны албан хаагчдын Албан хаагчдын үр дүнгийн гэрээний биелэлт, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг эхний хагас жилийн байдлаар хүлээн авч дүгнүүлэн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны А/33 дугаар тушаалаар сарын үндсэн цалингийн 36-40 хувиар урамшуулал олголоо. Эхний хагас жилийн байдлаар нийт 52 албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнг дүгнэснээс 31 албан хаагч А, 21 албан хаагч В үнэлгээтэй дүгнэгдсэн байна. Үр дүнг дүгнэхдээ ажлын сахилга хариуцлага, цаг ашиглалтыг шалгуур үзүүлэлт болгон дүгнэж байна.

Төрийн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хэрэгжилт хангагдаж, үр дүнг тооцон ажиллав.

 

50
Ажил, амралтын цаг, чөлөө авах, ээлжийн амралт, албан томилолт, цалин хөлс, шагнал урамшуулал, тэтгэмж, буцалтгүй тусламж, нөхөх олговор олгохтой холбоотой харилцааг холбогдох хууль тогтоомж, дотоод журмын хүрээнд зохион байгуулна. Байгууллагын дотоод журмын 5.1.1-д заасныг үндэслэн Тамгын газрын албан хаагчдын 2018 оны ээлжийн амралтын хуваарийг Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/10 дугаар тушаалаар батлуулан, тайлант хугацаанд 29 албан хаагчийн ээлжийн амралтыг биеэр эдлүүлээд байна.

Ажилтан албан хаагчдын цагийг бүртгэж, цахим бүртгэл болон бүртгэлийн дэвтэр, сар бүрийн цагийн хоцролтын нэгтгэлийг үндэслэн цагийн баланс гарган, цалинг бодож сар бүр тогтоосон хугацаанд 2 удаа олгов.

Тайлангийн хугацаанд давхардсан тоогоор нийт 37 албан хаагчид чөлөөний хуудсаар цалинтай чөлөө олгосон байна.

Мөн жирэмсний болон амаржсаны чөлөөтэй байсан Ө.Амарзаяа, Г.Батжаргал, Г.Пунцаг-Очир нарын 3 албан хаагчийг эргэхэд тус бүр 80,000, нийт 240.000, албан хаагчдад хоолны мөнгийг өдрийн 4500 төгрөгөөр тооцож, нийт 1.395.000 төгрөг, унааны зардлыг давхардсан тоогоор 17 албан хаагчид өдрийн 1000 төгрөгөөр тооцож  361.000 төгрөг, томилолтын мөнгийг давхардсан тоогоор 177 хүнд 6.467.950 төгрөг, байгууллагаас тэтгэвэрт гарсан 11 ахмад настанд хүндэтгэл үзүүлэхэд 550.000 төгрөг, 12 албан хаагчид дэмжлэг, буцалтгүй тусламжинд 1.800.000 төгрөг,  зарцуулж, албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад нийт 10,813,950  төгрөгийг байгууллагын холбогдох зардлаас гаргаж шийдвэрлэсэн байна.

 

 

 

Хүний нөөцийн холбогдолтой харилцааг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж ажиллав.

 

 

 

70

    Тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчдын ажлын идэвх санаачлагыг нэмэгдүүлэх, амьдрал ахуйг нь дэмжих зорилгоор 5 жил тутамд 500.000 хүртэлх төгрөгийн буцалтгүй тусламж олгоно.        Эхний улирлын байдлаар орон сууц, хашаа байшин худалдан авах, хөнгөлөлттэй зээлд хамрагдах, орон сууц худалдан авах, нөхцөл сайжруулахаар дэмжлэг хүссэн албан хаагч байхгүй байна.

 

 

3 албан хаагч байгууллагын орон сууцанд амьдарч байна.

Ахуйн зориулалтаар газар эзэмшиж, өрхийн аж ахуй эрхлэх, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалахад нь дэмжлэг үзүүлэх 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмших, өмчлөх, төмс, хүнсний ногоо тариалах газар хүссэн хүсэлт гаргасан албан хаагч  байхгүй байна.

Газар өмчлөх хуулийн хугацаа дуусах гэж байгаатай холбогдуулан албан хаагчдын газартай эсэх судалгааг гаргаж дүүргийн Газрын албанд хүргүүлсэн ба өнөөдрийн байдлаар 15 албан хаагч газар аваагүй байна.

“Өрхийн хөгжлийг дэмжих-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд албан хаагчдын төмс, хүнсний ногоо тариалах ажлыг дэмжин, “Багахангай сүү” ХХК-ны тариалангийн талбайд байгууллага хамт олноороо төмс, сонгино, шар манжин, хүрэн манжин, лууван, гоньд зэрэг хүнсний ногоо тариалан, усалж арчилж байна.

Албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажил хийгдэж байна. 50
Албан хаагчийн ажилдаа ирэх, буцах нийтийн тээврийн унааны зардал, өдрийн хоолны мөнгө олгох, шаардлагатай тохиолдолд хэрэглээний үнийн түвшинг харгалзан тухай бүр шинэчлэх. Албан хаагчдад хоолны зардал өдөрт 4500 төгрөг, тээврийн хэрэгслээр зорчин ажилдаа ирдэг албан хаагчид унааны зардал өдөрт 1000 төгрөгийг сар бүр олгож байгаа бөгөөд тайлангийн хугацаанд албан хаагчдад хоолны мөнгө нийт 1.395.000 төгрөг, унааны зардал давхардсан тоогоор 17 албан хаагчид 361.000 төгрөгийг олгосон байна.

 

 

 

Сар бүр хоол унааны зардал олгов.

 

70

Ганц бие, өрх толгойлсон болон шинээр гэр бүл болсон залуу гэр бүлд эд хөрөнгийн болон санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлнэ. Шинээр хүүхэд төрүүлж жирэмсний болон амаржсаны амралттай байсан Ө.Амарзаяа, Г.Батжаргал, Г.Пунцаг-Очир нарын 3 албан хаагчийг эргэж, тус бүр 80.000, нийт 240.000 төгрөг зарцууллаа. Албан хаагчдад тухай бүр дэмжлэг үзүүлсэн.  

 

50

Гадаад дотоодын төрөл бүрийн аялал жуулчлалыг дэмжиж ажиллана. Аялал зохион байгуулагдаагүй байна.
3 Албан хаагчдын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилтын хүрээнд Албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд үе шаттайгаар хамруулна. 2018 оны 01 дүгээр сард албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд сэтгэц, сонсгол, хараа, дотор, сүрьеэ гэсэн 5 төрлөөр  хамруулах ажлыг зохион байгуулав. Албан хаагчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулав.  

 

70

Төрийн албаны шалгалтанд тэнцэн шинээр томилогдсон албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна.  

Тайлангийн хугацаанд төрийн албаны шалгалтанд тэнцэн шинээр ажилд томилогдсон 1 албан хаагч байгаа бөгөөд эрүүл мэндийн үзлэгт хамруулав.

1 албан хаагчийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулав.  

 

70

Албан хаагч гадаад улс оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай тохиолдолд дэмжлэг туслалцаа үзүүлнэ.  

Гадаад улс оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай албан хаагч одоогоор байхгүй байна.

 

 

4 Албан хаагчдын чөлөөт цагийг зүй зохистой өнгөрүүлэх нөхцөл боломжоор хангах зорилтын хүрээнд Чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, амралт, соёл, урлаг, спорт, бялдаржуулах зэрэг арга хэмжээг тогтмол зохион байгуулж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.

Биеийн тамир, спортоор хичээллэх нөхцлийг бүрдүүлнэ.

Албан хаагчдыг аливаа арга хэмжээнд хамруулан ажиллаж байгаа бөгөөд тайлангийн хугацаанд нийтийг хамарсан их цэвэрлэгээ, цас цэвэрлэгээ, мод тарих өдрийн арга хэмжээ, “Улаанбаатар-марафон-2017” цом аялах аяны үйл ажиллагаа, 7 хоног бүрийн Лхагва гаригт Спорт зааланд чөлөөт цаг өнгөрүүлэх арга хэмжээ, “Гэр бүлийн өдөрлөг”, “Багахангай марафон”, Бүх ард түмний 7-р их наадмын Явган аяллын улсын аварга шалгаруулах тэмцээн, Багануур, Багахангай, Налайх дүүргийн спортын нөхөрсөг тэмцээн, нийслэлийн 9 дүүргийн спортын нөхөрсөг тэмцээн, Багахангай, Налайх дүүргийн Шүүхийн 65 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан спортын нөхөрсөг тэмцээнүүдэд албан хаагчдыг хамруулан идэвх оролцоог ханган ажилласан бөгөөд, нийслэл, дүүргээс зохион байгуулагдсан  төрөл бүрийн соёл, урлаг, спортын арга хэмжээнүүдэд тухай бүр албан хаагчдыг оролцуулж байна.  

 

Албан хаагчдын чөлөөт цагийг зүй зохистой өнгөрөөж, эрүүл мэндэд нь анхааран ажиллаж байна.

70
Цасны баяр, явган болон тойрон аяллыг зохион байгуулна. Мөн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дүүргийн хэмжээнд зохион байгуулагдсан “Мөнгөн Багахангай” цасны баярт хамт олноороо идэвхтэй оролцож, цасаар хотхон байгуулах, гүйдэг матк, цасны бүжиг уралдаанд баг хамт олноо бүрдүүлэн оролцов. Албан хаагчдыг арга хэмжээнд өргөнөөр хамруулсан 90
Биелэлтийн дундаж хувь 68.3
           
               

 

 

 

ХЯНАСАН

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                                              М.ДАВААНЯМ

 

 

БИЕЛЭЛТ НЭГТГЭСЭН

ТӨРИЙН ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦ, ШАГНАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН                                                                 Д.ЭРДЭНЭТУЯА

 

 

 

 

 

 

 

Гадаад дотоодын аялал зохион байгуулах ажлын хүрээнд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдрүүдэд Хэнтий аймаг, Дадал сумаар аялал зохион байгуулж, уг аялалд нийт албан хаагчдыг хамрууллаа. Аялалд зарцуулагдсан зардлыг албан хаагч бүр хувиасаа шийдвэрлэж зохион байгуулав.

Үр дүн: Жил бүр албан хаагчдыг хамруулсан аяллыг зохион байгуулж байна.






©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.