НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ДҮН
2018.12.17 Багахангай дүүрэг
№ | Нийт | МУ-ын хууль | УИХ-ын тогтоол | УИХ-ын байнгын хорооны тогтоол | Ерөнхийлөгчийн зарлиг | ҮАБЗ-ийн зөвлөмж тэмдэглэл | Засгийн газрын тогтоол | Ерөнхий сайдын захирамж | Засгийн газрын хуралдааны тэмдэглэл | Засгийн газрын албан даалгавар | НИТХ-ЫН Тэргүүлэгчдийн тогтоол | ЗГХЭГД-ын тушаал | ||
1. | Хяналтанд авсан нийт шийдвэрийн тоо | 3 | 5 | 6 | 5 | 1 | 2 | 1 | ||||||
2. | Хяналтанд авсан нийт зүйл заалтын тоо | 5 | 8 | 24 | 7 | 11 | 12 | 13 | ||||||
3. | Бүрэн хэрэгжсэн | 100% | 1 | 5 | 23 | 6 | 11 | 9 | 13 | |||||
4. | Хэрэгжих шатанд | 70% | 2 | 2 | – | 1 | – | 1 | – | |||||
5. | Хэрэгжилт хангалтгүй | 40% | – | – | – | – | – | – | – | |||||
6. | Хэрэгжээгүй | 0% | 1 | – | 1 | – | – | – | – | |||||
7. | Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй /үнэлэх боломжгүй/ | 1 | 1 | – | – | – | 2 | – | ||||||
8. | Биелэлтийн дундаж | 60% | 91.4% | 95.8% | 95.7% | 100% | 97% | 100% | ||||||
Хэрэгжилтийн ерөнхий үнэлгээ 91.4%
|
ХЯНАСАН
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН
ДАРГА М.ДАВААНЯМ
ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН:
ЭРХ ЗҮЙ, ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ-ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН
МЭРГЭЖИЛТЭН С.ЦЭНД-АЮУШ
БИЕЛЭЛТ НЭГТГЭСЭН
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН
МЭРГЭЖИЛТЭН Б.ГЭРЭЛЦОЛМОН
НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ
Хяналтад байгаа тогтоол, шийдвэрийн гүйцэтгэлийн мэдээ
2018.12.17 Багахангай дүүрэг
№ | Эрх зүйн
Актын нэр он, сар, дугаар |
Зүйл, заалтын дугаар,
агуулга |
Хэрэгжилтийн явц | Үнэлгээ,
(хүчингүй болсон, хяналтаас хасуулах тухай санал) |
Тасарсан болон удааширч байгаа шалтгаан | |
УИХ-ын тогтоол | ||||||
1. | Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай
2016-11-03 №: 2016 №51 |
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан, холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Авлигатай тэмцэх газар /Х.Энхжаргал/-т тус тус даалгасугай | Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр, нийслэлийн 2018 оны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Тус дүүргийн ЗДТГ-ын Авлигын эсрэг үйл ажиллагааны 2018 оны төлөвлөгөөг 3 бүлэг 52 заалттай боловсруулан, дүүргийн Засаг даргын 2018 оны А/33 дугаар захирамжаар баталгаажуулан хэрэгжилтийг ханган ажиллаж, төлөвлөгөөний биелэлт 84.2%-тай хэрэгжлээ. Мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, нийслэлийн Авлигын эсрэг үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг гарган, үнэлгээ хийж, холбогдох газарт хүргүүлсэн. Авлигын эсрэг үйл ажиллагааны хэрэгжилтийн хүрээнд дүүргийн вэб сайтыг шинэчлэн, мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллаж байна. Дүүргийн мянганы зам дагуух сурталчилгааны самбарт Авлигын эсрэг үйл ажиллагааг сурталчилсан аннос байршуулах, 200ш гарын авлага, 200ш зурагт хуудас хийлгэж, дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 1.219.000 төгрөг зарцуулав. | 70% | ||
2. | Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
2017-06-09 №: 2017 №46 |
1.5 Бүх шатны Засаг даргын үр дүнгийн гэрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс, сургалтын байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, тухайн орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сувилалд тэгш хамруулах асуудлыг тусгаж, үүрэгжүүлж ажиллах | Боловсролын үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 56.6% нь хамрагдаж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй 23 хүүхдээс 12 хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд, 1 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулаад байна. Үүнд: Дүүргийн “Хангай” цогцолбор сургуульд 10, Төв аймгийн Эрдэнэ сумын Мэргэжил сургалтын төвд 1, Нийслэлийн 29 дүгээр сургуульд 1 хүүхэд, 44 дүгээр цэцэрлэгт 1 хүүхэд суралцаж байна. 2018 онд дүүргийн аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч нарын үр дүнгийн гэрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийн хүртээмжтэй орчин бүрдүүлэх заалтыг тусган хэрэгжилтийг ханган ажиллаж байна. | 100% | – | |
1.10. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэнийг хөгжүүлэх төвүүдийг аймаг, дүүрэгт байгуулах; | Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэнийг хөгжүүлэх төв байгуулагдаагүй. | – | Шалтгаан
|
|||
3. | Бэлгийн замаар дамжих халдварт өвчин, хүний дархлал хомсдолын вирусын халдварын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай
2016-12-14 №: 2016_04 НББСШУБХ |
2.1 хүн амын дунд БЗДХ-т өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан аймаг, нийслэл, дүүргийн түвшинд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичигтээ ХДХВ ын халдвар, ДОХ болон БЗДХ-аас урьдчилан сэргийлэх асуудлыг тусгаж, хэрэгжилтийг хангах; | БЗДХ-т өвчин илрүүлэх шинжилгээнд 105 хүн хамрагдсанаас тэмбүүгийн халдвар 2 хүнд илэрсэнийг хяналтанд авч эмчилгээнд бүрэн хамруулаад байна. | 70% | ||
2.2. нутаг дэвсгэрийнхээ хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахад шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусгаж батлуулах, зарцуулалтад хяналт тавих. | Тус зардал орон нутгийн төсөвт суугдаагүй. | 0% | шалтгаан | |||
Үнэлгээний дүн | 60% | |||||
Ерөнхийлөгчийн зарлиг | ||||||
4. | Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай
2017-06-16 136 |
1.Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг гүнээ дээдлэн хүндэтгэж байхыг иргэдэд уриалсугай. | Чингис хаан 1206 онд Их Монголын тулгар төрийг байгуулж хүннүгийн үеэс уламжлагдан ирсэн есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их Цагаан тугийг босгон тахиснаас эхлэн манай өвөг дээдэс өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлсээр, 1992 онд шинэ үндсэн хуулиар батлагдан “Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл хэмээн Их цагаан тугийг гүнээ дээдлэн хүндэтгэж байхыг дүүргийн иргэд, байгууллага, багахангай хэвлэл мэдээлэл, facebook group болон дүүргийн сайтуудаар уриалаг гарган суртчилав. | 100% | ||
2.Есөн хөлт Их цагаан тугийг дууриалган үйлдсэнийг төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах болон холбогдох бусад байгууллагад даалгасугай. “ | Есөн хөлт Их цагаан тугийг дууриалган үйлдсэнийг төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байх талаар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагад үүрэг чиглэл өгч ажиллав. | 100% | ||||
3.Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль болон холбогдох бусад журмыг дагаж мөрдөх, биелэлтэд хяналт тавихыг бүх шатны Засаг даргад үүрэг болгосугай. | Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль болон холбогдох бусад журмыг дагаж мөрдөх, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. | 100% | ||||
5. | Хадны зураг, бичээсийг хамгаалах, судлах ажлыг дэмжих тухай
2017-07-09 №: 2017_181 |
2. Хадны зураг, бичээсийг хадгалж хамгаалах, дэлхий дахинаа сурталчлан таниулах, аялал жуулчлалын шинэ хэлбэрийг хөгжүүлэх зорилгоор өргөн хүрээтэй, үр дүнтэй ажил зохион байгуулахыг бүх шатны засаг захиргааны байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллага; шинжлэх ухаан, нийгэм соёлын зүтгэлтнүүд, аялал жуулчлалын байгууллага, ард иргэдэд уриалсугай. | Тус дүүрэгт хадны зураг, бичээс байхгүй болно | – | Тус дүүрэгт хадны зураг, бичээс байхгүй учир энэхүү заалтыг хяналтаас хасуулах саналтай байна. | |
6. | Нутаг орны газар зүйн нэрийг хамгаалах тухай
2017-07-10 №: 2017_186 |
1. Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГБОЛГОХ нь: 1. Монгол Улсын Их Хурлын 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт” дахь газар усны газар зүйн нэрийг албан хэрэг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мөрдүүлэх, тухайн орон нутагтаа ард иргэдийн дунд сэргээн хэвшүүлэх, цаашид хууль бусаар газар орны нэр өөрчлөх гэмт явдалтай хууль тогтоомжийн дагуу тууштай тэмцэхийг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай. 2. Уул ус, газар нутгаа эрх бүхий байгууллагаас баталсан нэрээр зөв нэрлэж занших, өөрчлөн буруу нэршихээс сэргийлэх, монгол хэлнээс бусад хэлээр орчуулах буюу бусад хэлний дуудлагаар галиглахгүй байхыг Монгол Улсын нийт иргэд, байгууллагад уриалсугай. | Газар нутгаа эрх бүхий байгууллагаас баталсан нэрээр зөв нэрлэж, монгол хэлнээс бусад хэлээр орчуулах буюу бусад хэлний дуудлагаар галиглахгүй байхыг дүүргийн иргэд, байгууллагад уриалж ажиллав. Дүүргийн хэмжээнд хууль бусаар газар орны нэр өөрчлөх асуудал гараагүй болно.
|
100% | – | |
7. | Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил зарлах тухай
2018-04-11 №: 2018_38 |
3. Авлигын хор уршиг, хохирлыг ухамсарлах, авлигаас татгалзах, авлигыг үл зөвшөөрөх үзлийг үйл ажиллагаандаа баримталж, түгээн дэлгэрүүлж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллага, компани, аж ахуйн нэгжүүдэд уриалсугай. | Дүүргийн хэмжээнд Авлига, ашиг сонирхлын зөрчил гараагүй. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, хууль журмыг баримталж ажиллахыг нийт байгууллагуудад уриалан ажиллаж байна. | 70% | ||
4. Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жилийн хүрээнд бүх нийтээр авлигыг үл тэвчин, тухай бүр илчилж, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийн төлөө нягт хамтарч, нэгнээ дэмжин ажиллахыг ард иргэддээ уриалсугай | Дүүргийн хэмжээнд Авлига, ашиг сонирхлын зөрчил гараагүй. Дүүргийн вэб сайтаар дамжуулан авлигаас ангид байхыг уриалан ажиллаж байна. | 70% | ||||
8. | Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх туай
2018-05-23 46
|
3.Албан байгууллага, аж ахуйн нэгж, барилга байгууламж, гудамж, талбайн нэр хаяг, бүтээгдэхүүний шошго, бэлгэ тэмдэг, зар сурталчилгаа зэргийг үндэсний бичгээр бичиж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах; үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлж, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн уг үйл ажиллагаа, аливаа идэвх санаачилгыг хөхиүлэн дэмжиж, урамшуулж ажиллахыг бүх шатны Засаг дарга нар, холбогдох төрийн байгууллагуудад чиглэл болгосугай | Дүүргийн хэмжээнд өнгө үзэмжгүй, буулгах, шинэчлэх, цэвэрлэх, угаах шаардлагатай 36 ААНБ-ын хаяг, самбарын судалгааг гаргав. Судалгааны дагуу ЗДТГ-ын 2018 оны 7/314 дугаар албан бичгээр байгууллагынхаа хаяг самбарыг буулгах, шинэчлэх ажлыг зохион байгуулах тухай албан бичгийг 36 ААНБ-д хүргүүлэв. Тус ажлын хүрээнд тайлангийн хугацаанд 21 ААНБ хаягаа шинэчлэв.
|
100% | – | |
Дундаж үнэлгээ | 91.4% | |||||
Засгийн газрын тогтоол | ||||||
9. | Журам батлах тухай
2017-05-24 №: 2017_151 |
4. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг сурталчилан хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Ашигт малтмал, газрын тосны газрын Б.Баатарцогт нарт, журмын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүүд, журмыг хэрэгжүүлэх ажлыг харьяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай. | Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй бүртгэгдээгүй нөхөрлөлийн үйл ажиллагааг шалгав. Шалгалтаар “Шижир Өндөр”, ”Ивээлт нутаг”, “Хөдөлмөр зүтгэл” нөхөрлөл нь дүүргийн Засаг даргатай байгуулсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ”-ний 3.1.3, 3.1.4, 3.1.10 дэх заалтуудыг зөрчсөн, мөн бичил уурхайн зориулалтаар үйл ажиллагаа явуулж буй талбайн булангийн цэгүүдийг координатын дагуу тэмдэгжүүлээгүй зэрэг зөрчил илрэв. Дээрх зөрчлийг арилган холбогдох арга хэмжээ авсан талаар мэдээллийг Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэст ирүүлэх тухай ЗДТГ-ын 7/484 дугаар албан бичгийг нөхөрлөлүүдэд хүргэв. Тайлангийн хугацаанд ашигт малтмал олборлогч давхардсан тоогоор 42 иргэнд зөвлөгөө өглөв. | 100% | – | |
10. | 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарлах тухай
2018-01-31 32
|
2.1. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээг хугацаанд нь зохион байгуулан дүгнэж ажиллах; | Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дүүрэгт хамааралтай 3 чиглэлийн 42 заалтыг хяналтанд авч, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт дүүрэгт хамааралтай 6 заалтыг хяналтанд авч, 2018 оны 3 дугаар улирлын байдлаар хэрэгжилт 84%-тай байна. 2018 оны жилийн эцсийн биелэлтийг холбогдох хэлтэс, албадаас авч, нэгтгэх шатандаа байна. |
100% | – | |
2.2. яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллага бүр хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэлбэрэлтгүй биелүүлж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хугацаанд нь шийдвэрлэн хариуг нэг цэгээс шуурхай өгч, төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй зохион байгуулж, ахиц дэвшил гаргах арга хэмжээ авах; | Иргэдээс ирүүлсэн өргөдлийг тухай бүр www.smartcity.mn сайтад бүртгэн, холбогдох албан тушаалтанд шилжүүлэн, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. 2018.12.01-ний өдрийн байдлаар өргөдөл гомдлыг нэгтгэн үзэхэд Засгийн газрын 11-11 төвд хандсан 3, www.ub1200.mn цахим хуудсанд хандсан 1 өргөдөл, дүүргийн Засаг дарга болон Тамгын газарт уламжилсан 100 өргөдөл бичгээр ирснээс 103 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэн, 1 өргөдөл шийдвэрлэх шатандаа байна. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 99%-тай байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 6 хоног 20 цаг 29 минут, өргөдлийн нэгдсэн индекс 0,86 буюу А үнэлгээтэй байна. | 100% | – | |||
2.3. төрийн захиргааны бүх шатны байгууллага ажиллагсадтайгаа байгуулсан үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж, гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн удирдлага, албан тушаалтанд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага тооцон ажиллаж байх; | Төсвийн шууд захирагчаас менежерүүдтэй, нэгжийн менежерээс төрийн албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулах ёслолын арга хэмжээг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулж, нэгжийн 3 менежер, ТЗ-22 албан хаагч үр дүнгийн гэрээ байгуулж, ТҮ-14, гэрээт 8 албан хаагч 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлууллаа. Төрийн захиргааны албан хаагчдын 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлт, төрийн үйлчилгээний болон гэрээт албан хаагчдын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг эхний хагас жилийн байдлаар хүлээн авч дүгнүүлэн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны А/33 дугаар тушаалаар сарын үндсэн цалингийн 36-40 хувиар урамшуулал олголоо. Эхний хагас жилийн байдлаар 52 албан хаагчийн үйл ажиллагааг дүгнэснээс 28 албан хаагч А, 24 албан хаагч В үнэлгээтэй дүгнэгдсэн байна. Албан хаагчдын 2018 оны жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж, нэгжийн менежер-5, төрийн захиргааны албан хаагч 21, төрийн тусгай албан хаагч 2, улс төрийн албан хаагч 1, төрийн үйлчилгээний албан хаагч 15, хэсгийн ахлагч 6, тохижилт хог хаягдлын олон нийтийн байцаагч 2, нийт 52 албан хаагч үйл ажиллагаагаа үнэлүүлснээс 18 албан хаагч А, 34 албан хаагч В дүгнэгдэн, сарын үндсэн цалингийн 36-40 хувиар 3 сарын хугацаатай урамшуулал олголоо. | 100% | – | |||
2.5. “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах.
|
Сахилга хариуцлагыг дээшлүүлэх ажлын хүрээнд 12 заалт бүхий төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган, төлөвлөгөөний биелэлтийг тогтоосон хугацаанд НЗДТГ-т хүргүүлэн ажиллаж байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2018 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” 03 дугаар албан даалгаврыг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг 18 заалттайгаар боловсруулж, дүүргийн 26 аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлэн, хэрэгжилтийг ханган ажиллав. | 100% | – | |||
4. “Хариуцлагын жил”-ийн хүрээнд иргэн бүр хууль тогтоомжийг судлан мөрдөж, хувь иргэний эрх, үүргийг нийтийн эрх ашиг, үндэсний язгуур ашиг сонирхолтой зөв хослуулах замаар байгаль орчноо хайрлан хамгаалах болон эрхэлсэн ажил, оршин суугаа баг, хорооныхоо хөгжил, бүтээн байгуулалт, тохижилтод хувь нэмэр оруулж ажиллахыг уриалсугай. | Төрийн албаны сахилга, хариуцлагыг дээшлүүлэх ажлын хүрээнд албан хаагё бүр эрхэлсэн ажлын чиглэлээрх хууль, дүрэм, журам зааврыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.
Албан хаагчдын ажлын байран дахь ёс зүйн нийтлэг зөрчлийг тодорхойлох зорилго бүхий “Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага” сэдэвт сургалтыг НЗДТГ-аас 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж, байгууллагын “Ёс зүйн хороо”-ны гишүүд хамрагдан, дүүргүүдийн ёс зүйн хороонд тулгамдаж нийтлэг зөрчил, шийдвэрлэсэн болон хариуцлага тооцсон байдал, тулгамдаж буй бэрхшээлд дүн шинжилгээ хийж, кейс ажиллав. Мөн ЗДТГ-ын даргын 2018 оны А/40 дүгээр тушаалаар байгууллагын ёс зүйн хороог шинэчлэн байгуулж, үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхааран ажиллаж байгаа бөгөөд 2018.11 сарын 14-ний өдөр НЗДТГ, Азийн сангаас сургалтын баг урьж “Төрийн албаны соёл, стандарт, ёс зүй” сургалтыг зохион байгуулж, нийт албан хаагчдыг хамруулав. |
100% | ||||
11. | Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай
2018-05-23 №: 2018_138 |
2. Төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн интернэт сүлжээг олон нийтийн сүлжээ, онлайн тоглоомын болон видео сан бүхий сайтуудад нэвтрэхгүй болгож албан бичиг, баримтыг олон нийтийн сүлжээгээр дамжуулах болон тусгай программ хангамж ашиглан олон нийтийн сүлжээнд хандахыг хориглох чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн өмчит хуулийн этгээдийн дарга нарт үүрэг болгож, холбогдох бусад төрийн байгууллага, албан тушаалтнуудад зөвлөсүгэй. | Төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн интернэт сүлжээг олон нийтийн сүлжээ, онлайн тоглоомын болон видео сан бүхий сайтуудад нэвтрэхгүй болгож албан бичиг, баримтыг олон нийтийн сүлжээгээр дамжуулах болон тусгай программ хангамж ашиглан олон нийтийн сүлжээнд хандахыг хориглох чиглэлээр байгууллагын ажилтан албан хаагчдыг ажлын хэрэгцээний компьютераас олон нийтийн сүлжээнд /facebook, youtube, twitter, instagram/ хандах эрхийг хааж тус бүр гарын үсгээр баталгаажуулан ажиллалаа. | 100% | ||
12. | Төрийн албаны сахилга
хариуцлага, дэг журмыг чангатгах тухаи 2018-08-22 258
|
1.1. харьяа байгууллага болон салбар, нэгжид сахилга, дэг журмыг сахиулах тодорхой арга хэмжээ авч, төрийн албаны хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмыг зөрчсөн төрийн албан хаагчид хариуцлага тооцож тухай бүр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнаж байх; | Албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ЗДТГ-ын даргын “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2018 оны А/36 дугаар тушаалыг батлан албан хаагчдаар мөрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд тайлангийн хугацаанд 3 албан хаагчид сахилгын арга хэмжээ тооцсоноос Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн 2 албан хаагчийг ажлаас халж, 1 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан байна. | 100% | ||
1.2. иргэдийг ялгаварлан гадуурхахгүй ижил тэгш, зөв шударга харьцаж, төрийн байгууллагад иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд тавих хяналтыг сайжруулж, хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдлыг 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөрт багтаан шийдвэрлэж, хариуг өгөх, цаашид өргөдөл, гомдлыг хугацаанд нь бодитой шийдвэрлэж хэвшүүлэх; | Иргэдээс ирүүлсэн өргөдлийг тухай бүр www.smartcity.mn сайтад бүртгэн, холбогдох албан тушаалтанд шилжүүлэн, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. 2018.12.01-ний өдрийн байдлаар өргөдөл гомдлыг нэгтгэн үзэхэд Засгийн газрын 11-11 төвд хандсан 3, www.ub1200.mn цахим хуудсанд хандсан 1 өргөдөл, дүүргийн Засаг дарга болон Тамгын газарт уламжилсан 100 өргөдөл бичгээр ирснээс 103 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэн, 1 өргөдөл шийдвэрлэх шатандаа байна. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 99%-тай байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 6 хоног 20 цаг 29 минут, өргөдлийн нэгдсэн индекс 0,86 буюу А үнэлгээтэй байна. | 100% | ||||
1.3. төрийн албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийж, шинжилгээний дүнд тулгуурлан байгууллагын чиг үүргийн давхардал, хийдлийг арилгаж, ажлын бүтээмж, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах; | Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/798 дугаар захирамж, “Төрийн байгууллагуудад ажлын байрны шинжилгээ хийх удирдамж”-ийг үндэслэн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/37 дугаар тушаалаар төрийн захиргааны албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийж, шинжилгээний дүнд тулгуурлан байгууллагын чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, албан хаагчдын ажлын бүтээмж, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах санал боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, холбогдох заавар, журмын хүрээнд шинжилгээ, судалгаа хийж ажиллав. Ажлын байранд шинжилгээ хийсний үр дүнд албан тушаалын чиг үүргийн чиглэлээр-20, албан тушаалд тавигдах мэдлэг чадварын шаардлага чиглэлээр-4, албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэл чиглэлээр-4, бусад асуудлаар-9, нийт 37 санал гарсныг нэгтгэн нийслэлийн Засаг даргын Тамгын газраар уламжлан Засгийн Газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэв. | 100% | ||||
1.4. төрийн жинхэнэ албан тушаалд сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллага болон төрийн холбогдох байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр шалгаруулж нөхөн томилох замаар төрийн мэргэшсэн албыг бэхжүүлэх; | Хүний нөөцийн ил тод байдлыг хангах, ажлын байрны сул орон тоог нөхөх ажлын хүрээнд Төрийн албаны тухай хууль, “Төрийн жинхэнэ албаны удирдах тушаалд сонгон шалгаруулалт явуулах журам”-ын дагуу Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд дүүргийн Дотоод Аудитын албаны дарга, Худалдан авах ажиллагааны албаны дарга, Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны сул орон тоонд төрийн албаны удирдах албан тушаалтны нээлттэй сонгон шалгаруулалт явуулахаар захиалгыг хүргүүлсний дагуу сонгон шалгаруулалтыг зарлаж, НТАЗ-өөс томилуулахаар санал болгосон сонгон шалгаруулалтанд хамгийн өндөр оноо авсан Л.Баасгай, О.Содовжамц, Л.Санжийжамц нарын хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас хянаж ирүүлсний дагуу Дотоод Аудитын албаны болон Худалдан авах ажиллагааны албаны дарга, Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилон, шийдвэрийг НТАЗ-д хүргүүллээ. Дээрх ажлын байранд төрийн албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлан, бүртгэхдээ тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагыг хангасан иргэдийг хууль журмын дагуу бүртгэж шалгалтыг зохион байгуулав. Тайлангийн хугацаанд дүүргийн хэмжээнд төрийн албаны шалгалт өгөөгүй болон тангараг өргөөгүй албан хаагч байхгүй байна | 100% | ||||
1.5. төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа удирдах албан тушаалтнуудын сонгон шалгаруулалтын захиалгыг 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, сонгон шалгаруулалтын дагуу удирдах албан тушаалтныг томилох; | 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар дүүргийн Засаг даргын дэргэдэх төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа удирдах албан тушаалтан байхгүй байна | 100% | ||||
1.6. төрийн жинхэнэ албан хаагч жирэмсний болон амаржсаны амралттай байгаа, эсхүл 3 сараас дээш хугацааны сургалтад хамрагдаж сул орон тоо гарснаас бусад тохиолдолд төрийн албаны сул орон тоонд гэрээт ажилтан томилохгүй байх зарчим баримталж, төрийн байгууллагад албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн богино хугацаагаар ажиллуулахаас бусад тохиолдолд гэрээт ажилтан ажиллуулахгүй байх; | Төрийн албанд томилгоо хийхдээ төрийн албаны стандарт шаардлагыг хангасан бөгөөд тайлангийн хугацаанд 6 арын хугацаагаар суралцахаар түр чөлөөтэй байгаа 1, жирэмсний болон амаржсаны амралттай байгаа1, нийт 2 албан хаагчийн ажлын байран түр орлон гүйцэтгэгчийг томилон ажиллуулж байгаагаас бусад ажлын байранд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн төрийн жинхэнэ албан хаагчид ажиллаж байна | 100% | ||||
1.7. төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох; | Тайлангийн хугацаанд томилолтоор ажиллах болон ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэж болохгүй талаар ажилтан, албан хаагчдад тухай бүр үүрэгжүүлж ажилласан ба ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэж ажил тасалсан 2 албан хаагчийг ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан. Удахгүй шинэ жилийн баяр тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан ЗДТГ-ын албан хаагчдын хурлаар байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлж болохгүй талаар үүрэг өгч, мөн энэ талаар албан бичиг төлөвлөн дүүргийн төсвийн 22 байгууллагад албан бичгиг хүргүүлэн үүрэгжүүлж ажиллав. | 100% | ||||
1.8. төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэрэг, гаргасан зөрчил, сахилга, ёс зүйн зөрчилд судалгаа, дүн шинжилгээ хийж, шалтгаан нөхцөлийг тогтоон, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах; | Тайлангийн хугацаанд гэмт хэрэг, зөрчилд холбогдсон албан хаагч байхгүй, ёс зүйн зөрчил гаргасан 3 албан хаагч байгаа ба цаашид албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах, ёс зүй, төрийн албаны стандартыг мөрдүүлэх хүрээнд ЗДТГ-ын даргын 2018 оны А/40 дүгээр тушаалаар байгууллагын ёс зүйн хороог шинэчлэн байгуулж, үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхааран, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага” сэдэвт, 2018 оны 11 сарын 14-ний өдөр “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга”, “Төрийн албаны соёл, стандарт, ёс зүй” сургалтыг тус тус зохион байгуулж, нийт албан хаагчдыг хамруулав. | 100% | ||||
1.9. төрийн байгууллагад ажлын цаг ашиглалтыг хурууны хээний болон камерын хяналтын системээр байнга бүртгэж, түүнд тавих хяналтыг сайжруулах; | Албан хаагчдын ажлын цаг ашиглалтанд хяналт тавьж, ажил цуглах, тарах, цайны цагийн бүртгэлийг хурууны хээний төхөөрөмжөөр бүртгэж, шаардлагатай тохиолдолд газрын даргын өрөөн дэх дотоод хяналтын камераар баталгаажуулан сарын эцэст хоцролтын бүртгэлийг үндэслэн цагийн балансыг нэгтгэн гаргаж цалин урамшууллыг тооцуулан ажиллаж байна. мөн ажлын цаг ашиглалтыг сайжруулахад хяналт тавьж “Гадуур ажлын бүртгэл” хөтлөн албан хаагчдаар гарын үсэг зуруулж байна. | 100% | ||||
1.10. ажлын байран дахь бүх хэлбэрийн хууль бус дарамт шахалт, ялгавартай хандах үйлдлийг таслан зогсоож, ийм үйлдэл гаргасан албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын талаар байгууллагын дотоод журамд тусган мөрдүүлж, эерэг уур амьсгалтай, сэтгэл зүйн дарамтгүй ажиллах орчныг бүрдүүлэх арга хэмжээ авах; | Ажлын байранд аливаа хэлбэрийн хууль бус дарамт шахалт, ялгавартай хандах үйлдэл гаргасан албан тушаалтан байхгүй байна. | 100% | ||||
3. Төрийн албаны соёл, дэг журмыг сахиулах, ажлын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор гэнэтийн болон төлөвлөгөөт хяналт шалгалтыг холбогдох байгууллагатай хамтран төрийн байгууллагуудад тогтмол зохион байгуулж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт, өөрийн эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын агентлаг, төрийн бусад байгууллагад хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт тус тус даалгасугай. | Дүүргийн төсвийн байгууллагуудын ажлын байрны дэг журам, ажлын цаг ашиглалтанд хяналт тавих зорилгоор өглөө ажил цугларах болон тарах, мөн үдийн цайны цагийн бүртгэлд хяналт тавьж, энэ онд гэнэтийн шалгалтыг 8 удаа хийж, давхардсан тоогоор 44 байгууллагыг хамруулав. Мөн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд ТЗУХ-ийн даргаар батлуулсан удирдамжийн дагуу Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын төсвийн байгууллагуудад төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд ТЗУХ-ийн даргаар батлуулсан удирдамжийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд дүүргийн төсвийн 23 байгууллагад төлөвлөгөөт шалгалтыг зохион байгуулж, үйл ажиллагаатай нь танилцан мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө. Үзлэг шалгалтыг мэргэжилтэн С.Өлзийсайхан, С.Цэнд-Аюуш, Б.Гэрэлцолмон нарын хамт зохион байгуулав | 100% | ||||
13. | Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
2018-08-22 267 |
5. Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтцэд мал үржлийн алба, Хан-Уул, Баянзүрх, Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд хөдөө аж ахуйн тасаг мөн дүүргүүдэд мал эмнэлгийн тасгийг Нийслэлийн мал эмнэлгийн газрын харьяанд ажиллуулахаар, батлагдсан төсөв, орон тоондоо багтаан өөрчлөн зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүрэг болгосугай. | Хөдөө аж ахуйн тасаг, Мал эмнэлгийн тасаг байгуулах асуудал дүүргийн 2019 оны төсөвт тусгагдаагүй бөгөөд ИТХ-аар төсвийн тодотгол хэлэлцтэл хойшлогдов | 0% | ||
14. | Гамшиг, галын аюулгүй байдлыг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай
2018-04-06 №: 2018_68 |
1.1 Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын гамшиг, гал түймэр, ослын аюулаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангуулах, барилга байгууламжид тавигдах шаардлагыг газар дээр нь шалгаж, үнэлэх ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарт, дээрх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцох, хамаарах нутаг дэвсгэр, салбар, байгууллагын холбогдох чиглэлийн үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нарт; | Дүүрэгт шинээр баригдсан Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтсийн барилгын явцад тогтмол хяналт тавьж барилгын ажлыг хүлээн авах ажлын хэсэгт ажилласан байна. Барилгын норм дүрэм, стандартыг хангаагүй 1 барилгыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран буулгах шийдвэрийг хэрэгжилтийг ханган иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлсэн. Дүүргийн мэргэжлийн хяналтын тасаг, Тохижилт худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран иргэдэд нийтийн зориулалттай орон сууцны хийц бүтээцийг өөрчлөхгүй байх талаар санамж зөвлөгөөг тухай бүр өгч, хяналт тавин ажиллаж байна. | 100% | ||
15. | 1.2 Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд өмчийн төрөл, хэлбэрийг үл харгалзан орон сууц, олон нийтийн барилга байгууламж, хүн ам олноор цугларах үзвэр, үйлчилгээний газар, галт тэрэг, нисэх онгоцны буудал, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламжийн гамшиг, гал түймрийн үед ашиглах орц, гарцын төлөвлөлт, техникийн шаардлага, гал түймрийг илрүүлэх, мэдээлэх, унтраах зориулалт бүхий техник, тоног төхөөрөмжийн суурилуулалт, ашиглалт, бэлэн байдалд болон тэдгээр обьектод гал унтраах машин нэвтрүүлэх, тоног төхөөрөмжийг хүргэхэд шаардлагатай орон зай, гудамж, замын сүлжээ хүрэлцэж байгаа эсэхэд 2018 оны 5 дугаар сарын 1-ний дотор хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, дүнг мөн оны 5 дугаар сарын 15-ны дотор Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын Шадар сайдад даалгаж энэ талаар хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нарт; | Монгол Улсын Шадар сайдын 2018 онд баталсан “Хүн ам олноор цугларладаг, худалдаа олон нийтийн байгууллагуудад Галын аюулгүй байдлын тухай хууль, норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг шалгах удирдамж”-ийн шалгалтыг 2018 оны 10 дугаар сарын 09-12-нд зохион байгуулсан ба нийт үзлэг шалгалтанд 6 аж ахуйн нэгж байгууллагын 7 обьект хамрагдаж 25 зөрчил илрүүлж 6 зөрчлийг газар дээр нь арилгуулж улсын хяналтын байцаагчийн Заавал биелүүлэх албан шаардлага-3, мэдэгдэл-3-ыг бичиж хүргүүлэв. Монгол Улсын Шадар Сайдын 2018 онд баталсан “Боловсролын байгууллагад Галын аюулгүй байдлын тухай хууль, галын аюулгүй байдлын норм нормативын баримт бичгийн шаардлагын хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтын удирдамж”-ийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 02-наас 13-ны өдрүүдэд зохион явууллаа. Шалгалтанд нийт 4 байгууллагын 7 объект хамрагдаж 22 зөрчил дутагдал илрүүлэн 3-ийг газар дээр нь арилгуулан үлдсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар Заавал биелүүлэх албан шаардлага-2, мэдэгдэл-2, дүгнэлт-3, танилцуулга-1 нийт эрх зүйн бичиг баримт 8-ийг үйлдэж холбогдох албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтийг хангуулан ажилласан байна. Мөн Дүүргийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны “Нийтийн орон сууцны орцны гэрэлтүүлэг сайжруулах, аюулгүй дохиолол суурилуулах тухай” А/06 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран 2018 оны 04 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд дүүргийн 1 дүгээр хорооны 16 байрны 36 орц 97 ширхэг, Засаг даргын Тамгын газрын байранд 13 ширхэг, 19 ААНБ-д 215 ширхэг галын утаа мэдээлэгч дохиоллын хэрэгслийг суурилуулав. | 100% | |||
1.3 Зориулалтын бус барилга байгууламжид иргэд, олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулснаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй хэрэг зөрчил гарч байгаа явдлыг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон бүх шатны Засаг дарга нарт | Тус дүүрэгт зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байгаа 2 аж ахуйн нэгж байдаг ба уг байгууламжид олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулаагүй байна. | 100% | ||||
1.5 Гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын шаардлагыг хангуулахтай холбоотой үйл ажиллагаанд өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүй мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлж, уялдаа, зохион байгуулалтаар хангахыг Монгол Улсын Шадар сайд, бүх шатны Засаг дарга нарт. | Монгол улсын “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Галын аюулгүй байдлын тухай хууль”, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагчид, ард иргэдэд гамшгаас хамгаалах сургалт, дадлагыг үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу тухай бүр зохион байгуулж ажиллалаа. Гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын шаардлагыг хангуулахтай холбоотой үйл ажиллагаанд өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүй мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор урьдчилан сэргийлэх өдөрлөг 10 удаа зохион байгуулж, давхардсан тоогоор 4079 иргэн хамруулан, 3105 ширхэг гарын авлага материал тараав. Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн гамшгаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг 32 удаа зохион байгуулж, 2384 айл өрх хамрагдан, нийт 1558 зөрчил илрүүлэн, 445 зөрчлийг арилгуулан ажиллалаа. Нийт 6505 иргэнд 3375 ширхэг гарын авлага, материал тараан, 45 удаагийн ангиллын сургалтанд 1846 иргэнийг хамруулав. Мөн Онцгой байдлын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, гамшгийн аюулын дохиогоор ажиллах дадлага сургууль зохион байгуулах” тухай А/09 дүгээр тушаалын дагуу дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудад МУ-ын Засгийн газрын 2011 оны 339, 340, 2017 оны 67 дугаар тогтоолыг танилцуулж, Газар хөдлөлтийн гамшгийн аюулын тухай болон “Бэлэн бай” сургалтын багцын видео болон үндсэн хичээлийг ашиглан танхимын сургалтыг зохион байгуулсан ба нийт 32 байгууллагын 476 ажилтан алба хаагч хамрагдсан байна. Орон нутгийн “Алтан Од” кабелийн ТВ-ээр 10 удаа, Багц мессежээр 5 удаа 260 иргэнд, Дүүргийн хэвлэл мэдээллийн 17 сайт, Онцгой байдлын хэлтсийн сайтад 14 удаа, Лед дэлгэц, урсдаг зараар 15 удаа, чанга яригчаар 5 удаа гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааг зохион байгуулсан. | 100% | ||||
3. Дээрх арга хэмжээний хэрэгжилтийг эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага болон хувийн хэвшлийн оролцоонд түшиглэн шуурхай зохион байгуулж, хэрэгжилтийн талаарх дүн, мэдээг онцгой байдлын асуудал хариуцсан байгууллагад заасан хугацаанд гаргаж өгөх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нарт даалгасугай. | Дээрх арга хэмжээний хэрэгжилтийг Нийслэлийн Онцгой байдлын газар болон дүүргийн Засаг даргад тухай бүр хугацаанд нь илтгэх хуудсаар танилцуулан хэрэгжилтэнд үнэлэлт дүгнэлт өгч ажиллав.
|
100% | ||||
95.8% | ||||||
Засгийн газрын хуралдааны тэмдэглэл | ||||||
16. | 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 36 дүгээр тэмдэглэл
2017-08-17 №: 2017_36 |
XYI.3. 2. Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын хэрэгжилтийг бүрэн хангуулах, эвдэрсэн газрын тооллого хийх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. | Дүүргийн Засаг дарга гар аргаар ашигт малтмал олборлох, түгээмэл тархацтай ашигт малтмалыг хуулийн хүрээнд зүй зохистой ашиглах асуудлыг дэмжин Баянхангай нөхөрлөлтэй 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, 2017 онд Шижир Өндөр, Ивээлт нутаг, Хөдөлмөр зүтгэл зэрэг нөхөрлөлүүдтэй “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ”-г байгуулав. Тайлангийн хугацаанд гэрээний үүргээ биелүүлэн олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг яаралтай гүйцэтгэж талбайгаа хүлээлгэн өгөх тухай ЗДТГ-ын 2018 оны 7/432 дугаар албан бичгийг Баянхангай нөхөрлөлд хүргүүлэв. Тус ажлын хүрээнд Баянхангай нөхөрлөл 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл зөвшөөрөлгүйгээр олборлолт хийсэн иргэдийн 0,04 га талбайд нөхөн сэргээлт хийв. Мөн ашигт малтмал олборлолтын талбайд ахуйн зориултаар 2 гүнийн худаг гаргахад 24,0 сая төгрөг зарцуулсан байна. Шижир Өндөр, Ивээлт нутаг, Хөдөлмөр зүтгэл нөхөрлөлүүд хамтран 3 байршилд 19.75 га газарт нөхөн сэргээлт хийсэн байна. | 100% | ||
17. | 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 18 дугаар тэмдэглэл
2018-04-25 №: 2018_18 |
XX.3. 1. Мал сүргийг халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд бүх нийтийн ажил болгон зохион байгуулж явц, үр дүнг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав; | Мал амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус вакцинжуулалтын ажлыг тухай бүр зохион байгуулж 15 нэр төрлийн вакциныг 36071 толгой мал, амьтанд хийв. Мөн паразит өвчнөөс сэргийлэх ажлыг зохион байгуулж угаалга туулга, боловсруулалтанд 34636 мал амьтныг хамруулав. Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Төв аймгуудын сумдад болон Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан тухайн бүс нутгаас амьд мал, мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, бусад зүйл ачсан тээврийн хэрэгслээр шүлхий өвчин үүсгэгч нийслэлийн нутаг дэвсгэрт зөөвөрлөгдөн ирэх, цаашид тархах нөхцөл үүссэнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын 2018 оны А/38, А/59 дүгээр захирамжаар Замын цагдаагийн байнгын хяналтын цэгт 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл халдваргүйжүүлэлтийн цэгийг ажиллуулж 3.320.830 төгрөг зарцуулав.
|
100% | ||
XX.3. 4. Мал сүргийг гоц халдварт, халдварт болон паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, технологийн арга хэмжээг тогтоосон хугацаанд нь чанартай зохион байгуулж, хяналт тавин энэ чиглэлээр сум, дүүрэг хариуцсан ажлын хэсгийг аймгийн Онцгой комиссын гишүүдээр ахлуулан байгуулж ажиллуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов | Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/644 дүгээр захирамжаар орон нутагт гарсан мал амьтны гоц халдварт шүлхий өвчин нийслэл хотод тээвэрлэгдэн орохоос урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчооны дэргэд 2018 оны 07 дугаар сарын 14-нөөс 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийг ажиллуулав. “Цэф трейд” МЭҮН нь дүүргийн хүн амд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр үйлчилдэг худалдаа үйлчилгээний газруудын судалгааг гаргаад байна. “Цэф трейд” МЭҮҮН нь тайлангийн хугацаанд 17471кг мах, 1640л сүү, 2250 кг ноос, 1627 ш арьсанд шинжилгээ хийн баталгаажилт олгов. Нийслэлийн Засаг даргын А297 дугаар захирамжийн хүрээнд малчин өрхийн 9900 м-2 талбай бүхий малын хашаа хороонд ариутгал хийлгэв. | 100% | ||||
18. | 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 21 дүгээр тэмдэглэл
2018-05-16 2018-21 |
XXIX.2.3. Бодлогын баримт бичгийн зорилт, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх арга барилыг оновчтой ашиглан бодитой, хэрэгцээт мэдээллээр удирдлага, дээд шатны байгууллагыг хангахад анхаарч ажиллахыг сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав. | ЗДТГ-ын хяналт, шинжилгээ-үнэлгээний төлөвлөгөө гаргаж, ЗДТГ-ын даргын тушаалаар батлуулан хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоол, НЗД-ын 2017 оны 335-р захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор төсвийн байгууллагын холбогдох 25 мэргэжилтэнүүдэд сургалт зохион байгуулж, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж, тогтоол шийдвэрүүдэд үнэлгээ хийж байна.
Мөн Lmonitoring цэсийг ашиглаж, холбогдох тайлангуудыг үнэлж, ЗД-ын удирдлагын зөвлөлөөр хэлэлцүүлэн, байршуулахаар бэлтгэж байна. |
70% | ||
XXIX.2.4. Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайдын 2017 оны 01 дүгээр Албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэн, зөрчил дутагдал гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу тухай бүр хариуцлага тооцон ажиллахыг төрийн байгууллагын удирдлагуудад даалгав. | 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласантай холбогдуулан албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ЗДТГ-ын даргын “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2018 оны А/36 дугаар тушаалыг батлан албан хаагчдаар мөрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд тайлангийн хугацаанд 3 албан хаагчид сахилгын арга хэмжээ тооцсоноос Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн 2 албан хаагчийг ажлаас халж, 1 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан байна. | 100% | ||||
19. | 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 23 дугаар тэмдэглэл
2018-05-30 2018-23 |
XXIX.1 Яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн төрийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандаж иргэдээс 2018 оны I улиралд “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайланг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол санал хүсэлтэд хуулийн хугацаанд хариу өгч, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. | 2018 оны 1-р улирлын өргөдөл гомдлыг нэгтгэн үзэхэд Засгийн газрын 11-11 төвд хандсан 3, дүүргийн Засаг дарга болон Тамгын газарт уламжилсан 26 өргөдөл бичгээр ирснээс 26 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 100%-тай байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 5 хоног 8 цаг 59 минут, өргөдлийн нэгдсэн индекс 0,853 буюу А үнэлгээтэй байна. Хугацаа хэтэрч шийдвэрлэсэн өргөдөл, гомдол байхгүй байна. | 100% | ||
20. | 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 36 дугаар тэмдэглэл
2018-08-29 2018-36 |
XIY.1 Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон албан тушаалтанд хандаж иргэдээс 2018 оны хагас жилд “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайланг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол санал хүсэлтэд хуулийн хугацаанд хариу өгч, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. | 2018 оны хагас жилд Засгийн газрын 11-11 төвд хандсан 3, www.ub1200.mn цахим хуудсанд хандсан 1, дүүргийн Засаг дарга болон Тамгын газарт уламжилсан 53 өргөдөл бичгээр ирснээс 57 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 100%-тай байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 6 хоног 4 цаг 45 минут, өргөдлийн нэгдсэн индекс 0,853 буюу А үнэлгээтэй, хугацаа хэтэрч шийдвэрлэсэн өргөдөл, гомдол байхгүй байна. | 100% | ||
Дундаж үнэлгээ | 95.7% | |||||
ЗГ-ын албан даалгавар | ||||||
21. | Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 2017-10-26 Дугаар 2017_01 |
1.. Шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, төрийн бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас дараах албан даалгаврыг өгч байна: 1. Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагын дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад: 1.1. Иргэндээ ээлтэй хуулийн засаглалыг бэхжүүлэх: Төрийн бүх шатны байгууллагын албан хаагчид шударга ёс, хууль дээдлэх зарчим баримтлан, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, улс төрөөс ангид, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ажиллах; | Төрийн албаны сахилга, хариуцлагыг дээшлүүлэх ажлын хүрээнд албан хаагё бүр эрхэлсэн ажлын чиглэлээрх хууль, дүрэм, журам зааврыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
ЗДТГ-ын даргын 2018 оны А/40 дүгээр тушаалаар байгууллагын ёс зүйн хороог шинэчлэн байгуулж, үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхааран, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага” сэдэвт, 2018 оны 11 сарын 14-ний өдөр “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга”, “Төрийн албаны соёл, стандарт, ёс зүй” сургалтыг тус тус зохион байгуулж, нийт албан хаагчдыг хамруулав. Тайлангийн хугацаанд улс төрийн аливаа нөлөөнд автсан, тэдгээрийн ажил, арга хэмжээнд оролцсон албан хаагч байхгүй байна |
100% | ||
2.. Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт: 2.1. Албан тушаалтны сахилга, хариуцлагыг өндөржүүлж, аливаа ажил, асуудлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж гүйцэтгэлийн явц, үр дүнд тавих хяналтыг сайжруулан хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, төрийн албаны стандартыг мөрдүүлж ажиллах; | Албан хаагчид төрийн албаны тухай хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэн үр дүнгийн гэрээ байгуулан, гэрээнд тусгагдсан бүтээгдэхүүн үйлчилгээг тогтоосон хугацаанд нийлүүлэн, гүйцэтгэлээ тайлагнаж ажиллав. Мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж, тухай бүр эргэн танилцуулж байна. | 100% | ||||
4.. Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулж, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан хуулийн хүрээнд хүртээмжтэй, шуурхай, чирэгдэлгүй зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж байна. | Дүүргийн ИТХ-ын 2009 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу 2018 оны А/75 дугаар захирамжаар батлагдсан мэргэжлийн байгууллагын ажлын хэсэг дүүргийн төвөөс алслагдан оршин сууж буй мал бүхий иргэд, малчин айл өрхөд 2018 оны 5 дугаар сарын 08, 14-ний өдрүүдэд “Явуулын нэг цонхны үйлчилгээ”-г үзүүлж, 7 төрлийн үйлчилгээг 34 өрхийн 92 иргэнд хүргэж, 6 төрлийн 200 гаруй тараах материал, гарын авлага тараав. | 100% | ||||
5.. Албан даалгаврын хэрэгжилтийг жилийн эцсээр дүгнэж тайлангаа ирүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож байна. | Албан даалгаврын хэрэгжилтийг тогтоосон хугацаанд холбогдох газарт хүргүүлэн ажиллав. | 100% | ||||
1.2. Авлигын хяналтыг сайжруулах: Төрийн албыг хувийн ашиг сонирхлын хэрэгсэл болгох гэсэн оролдлогыг тухай бүр нь таслан зогсоож, авлига, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдалтай шат шатандаа тууштай тэмцэх; | Энэ төрлийн зөрчил гараагүй байна. | 100% | ||||
1.3. 1.3. Иргэдээ сонсож, төрийн албаны хариуцлагыг өндөржүүлэх: “Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төв”-д иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай нягтлан шалгаж, асуудлыг шийдвэрлэн дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож ажиллах; | Иргэдээс ирүүлсэн өргөдлийг тухай бүр www.smartcity.mn сайтад бүртгэн, холбогдох албан тушаалтанд шилжүүлэн, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. 2018.12.01-ний өдрийн байдлаар өргөдөл гомдлыг нэгтгэн үзэхэд Засгийн газрын 11-11 төвд хандсан 3, www.ub1200.mn цахим хуудсанд хандсан 1 өргөдөл, дүүргийн Засаг дарга болон Тамгын газарт уламжилсан 100 өргөдөл бичгээр ирснээс 103 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэн, 1 өргөдөл шийдвэрлэх шатандаа байна. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 99%-тай байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 6 хоног 20 цаг 29 минут, өргөдлийн нэгдсэн индекс 0,86 буюу А үнэлгээтэй байна.
Мөн Дүүргийн Засаг даргын 2018 оны А/50 дугаар захирамжаар “Иргэдтэй хийх уулзалтын хуваарь”-ийг шинэчлэн батлуулж, уулзалтыг хуваарийн дагуу 3 удаа зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 490 иргэн хамрагдан, санал бодлоо солилцлоо. Уулзалтын үеэр 43 иргэнээс 6 санал, 64 хүсэлт гарч, дүүргийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнууд тайлбар мэдээллийг өгөв. |
100% | ||||
1.4.. 1.4. Төрийн албаны үр ашгийг сайжруулах: Ажилтан, албан хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах, үүрэгт ажлаа чанартай, үр дүнтэй хийж гүйцэтгэх, ажлын байрны дэг журмыг чанд сахих; | Албан хаагчид төрийн албаны тухай хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэн үр дүнгийн гэрээ байгуулан, гэрээнд тусгагдсан бүтээгдэхүүн үйлчилгээг тогтоосон хугацаанд нийлүүлэн, гүйцэтгэлээ тайлагнаж ажиллав. Мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж, тухай бүр эргэн танилцуулж байна. | 100% | ||||
2.2. 2.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, хууль тогтоомжид заасан лиценз болон бусад тусгай зөвшөөрөл, газар олгох ажлыг нийтэд ил тод, нээлттэй болгон зохион байгуулж ажиллах; | НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 205 дугаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмаар архи согтууруулах ундаа худалдах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл цуцлах эрх Улаанбаатар хотын Ерөнхий менежер, дагуул хотын захирагч нар байхаар тусгагдсан байдаг. Архи согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан 2 ААНБ-д үзлэг шалгалт зохион байгуулж тусгай зөвшөөрлийг сунгуулахаар хүсэлтийг УБ хотын ЗАА-ны ХХҮХТ-т хүргүүлэн зөвшөөрлийг сунгуулав. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2018 оны А/87 дугаар тушаалаар “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад аттестатчилалын шалгалт явуулах тухай” удирдамж батлагдсан бөгөөд архи согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан худалдаа үйлчилгээний 4 аж ахуйн нэгж байгууллагыг аттестатчилалд хамруулан стандартын шаардлага хангаагүй 1 ААНБ-ын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулж, 3 ААНБ-ын тусгай зөвшөөрлийг сунгуулав. Энэ онд тамхи худалдах тусгай зөвшөөрөл авах хүсэлт ирүүлсэн ААНБ, иргэн байхгүй байна. Тамхи худалдах тусгай зөвшөөрөл авахад шаардагдах материалын жагсаалт, тусгай зөвшөөрөлтэй ААНБ-ын судалгааг дүүргийн вэб сайтад байршуулан иргэдэд мэдээллийг нээлттэй ил тод хүргэж байна.
|
100% | ||||
2.3. 2.3. Төрийн албаны тухай хууль тогтоомж, дүрэм, журмыг хэрэгжүүлж, төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлыг хангах, сайн засаглалыг бэхжүүлэн иргэд, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй байх; | Байгууллагын эрхэм зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чанартай хүргэхэд анхааран “Иргэн таныг сонсьё” уулзалт 1 удаа, “Нээлттэй хаалганы өдөрлөг” , “Явуулын нэг цонхны үйлчилгээ” 2 удаа зохион байгуулж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч тухай бүр шийдвэрлэн, бодлого шийдвэрт тусгахад анхааран ажиллаж байна. Иргэдэд хүргэх мэдээ мэдээллийг ил тод нээлттэй, хүртээмжтэй хүргэх ажлыг төгөлдөржүүлэх хүрээнд дүүргийн вэб сайтын шинэчлэлийг 3.5 сая төгрөгөөр хийж, сайтыг шинэчилснээс хойш 2018 оны жилийн эцсийн байдлаар 35 мэдээ мэдээллийг байршуулаад байна. Мөн БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ группт Нийслэл болон дүүргээс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого шийдвэр, цаг үеийн холбогдолтой 395 мэдээ, мэдээлэл, Багахангай дүүрэг Хэвлэл мэдээлэл фэйсбүүк профайлд 94 мэдээллийг байршуулан иргэдэд мэдээллийг тогтмол хүргэж байна | 100% | ||||
2.4. 2.4. Хууль тогтоомж зөрчсөн, зөрчил, дутагдал гаргасан, ажлаа цалгардуулсан албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу тухай бүр нь хариуцлага тооцож, зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлж байх; | Албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ЗДТГ-ын даргын “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2018 оны А/36 дугаар тушаалыг батлан албан хаагчдаар мөрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд тайлангийн хугацаанд 3 албан хаагчид сахилгын арга хэмжээ тооцсоноос Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн 2 албан хаагчийг ажлаас халж, 1 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан байна. | 100% | ||||
2.5. 2.5. Удирдлага, ажилтнуудын үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж, гүйцэтгэлийн үр дүнг урамшуулал, хариуцлагатай холбож ажиллах. | Оны эхэнд төсвийн шууд захирагч болон төрийн албан хаагчидтай “Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ” байгуулан, хагас бүтэн жилээр биелэлтийг гарган дүгнэж, ажлын гүйцэтгэл үр дүнг тооцон ажиллаж байна.
Байгууллагын албан хаагчдын 2018 оны жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж, нэгжийн менежер-5, төрийн захиргааны албан хаагч 21, төрийн тусгай албан хаагч 2, улс төрийн албан хаагч 1, төрийн үйлчилгээний албан хаагч 15, хэсгийн ахлагч 6, тохижилт хог хаягдлын олон нийтийн байцаагч 2, нийт 52 албан хаагч үйл ажиллагаагаа үнэлүүлснээс 18 албан хаагч А, 34 албан хаагч В дүгнэгдлээ. |
100% | ||||
100% | ||||||
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаал | ||||||
22. | Ажлын хэсэг байгуулах тухай /Аймаг, сум, дүүрэгт хууль тогтоомж зөрчсөн, зөрчил дутагдал гаргасан, ажлаа цалгардуулсан, авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон, хүнд суртал гаргасан, ажлын байран дээр архидан согтуурсан, хадгалсан албан тушаалтантай 2018-08-31 Дугаар 2018_255 |
2.3.3 . байгууллагын чиг үүргийн давхардал, хийдлийг арилгаж, ажлын бүтээмж, үйл ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ; | Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/798 дугаар захирамж, “Төрийн байгууллагуудад ажлын байрны шинжилгээ хийх удирдамж”-ийг үндэслэн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/37 дугаар тушаалаар төрийн захиргааны албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийж, шинжилгээний дүнд тулгуурлан байгууллагын чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, албан хаагчдын ажлын бүтээмж, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах санал боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, холбогдох заавар, журмын хүрээнд шинжилгээ, судалгаа хийж ажиллав. Ажлын байранд шинжилгээ хийсний үр дүнд албан тушаалын чиг үүргийн чиглэлээр-20, албан тушаалд тавигдах мэдлэг чадварын шаардлага чиглэлээр-4, албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэл чиглэлээр-4, бусад асуудлаар-9, нийт 37 санал гарсныг нэгтгэн нийслэлийн Засаг даргын Тамгын газраар уламжлан Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэв | 100% | ||
23. | 2.3.4 . төрийн жинхэнэ албан хаагчдыг томилохдоо хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, үйл ажиллагааны үр дүнг харгалзсан эсэх, хуулиар хүлээсэн үүрэг, ажлын байр /албан тушаал/-ны шалгуур шаардлагыг хангалтгүй биелүүлсэн албан хаагчдад хариуцлага оногдуулсан байдал; | Төрийн албанд томилгоо хийхдээ төрийн албанд тогтвортой ажилласан албан хаагчийг мэргэжил, ур чадварыг харгалзан дэвшүүлэн томилох мерит зарчмыг баримтлан ажиллаж байна. Тайлангийн хугацаанд Боловсролын хэлтсийн мэргэжилтний ажлын байранд 1 дүгээр хороонд Зохион байгуулагчаар ажиллаж байсан Н.Цэцэглэнг, 1 дүгээр хорооны нийгмийн ажилтан Д.Даваадуламыг Зохион байгуулагчаар, нийгмийн ажилтны ажлын байранд төрийн албанд ажиллаж байгаад хуульд заасан үндэслэлээр нөөцөд байгаа иргэн Б.Алтантуяаг тус тус мерит зарчмын дагуу томилоод байна. | 100% | |||
24. | 2.3.5 . төрийн албан хаагчдтай холбоотой гэмт хэрэг, зөрчил, сахилга ёс зүйн зөрчилд судалгаа, дүн шинжилгээ хийж, шалтгаан нөхцлийг тогтоон, сахилга, ёс зүйн зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнд хүрэхүйц ажил зохион байгуулсан байдал; | Тайлангийн хугацаанд гэмт хэрэг, зөрчилд холбогдсон албан хаагч байхгүй, ёс зүйн зөрчилгаргасан 3 албан хаагч байгаа ба цаашид албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах, ёс зүй, төрийн албаны стандартыг мөрдүүлэх хүрээнд ЗДТГ-ын даргын 2018 оны А/40 дүгээр тушаалаар байгууллагын ёс зүйн хороог шинэчлэн байгуулж, үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхааран, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага” сэдэвт, 2018 оны 11 сарын 14-ний өдөр “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга”, “Төрийн албаны соёл, стандарт, ёс зүй” сургалтыг тус тус зохион байгуулж, нийт албан хаагчдыг хамруулав. | 100% | |||
25. | 2.3.6 . ажлын байран дахь бүх хэлбэрийн хууль бус дарамт шахалт, ялгавартай хандах үйлдлийг таслан зогсоож, байгууллагын дотоод дүрэм, журамд тусган мөрдүүлж ажилласан байдал; | Ажлын байранд аливаа хэлбэрийн хууль бус дарамт шахалт, ялгавартай хандах үйлдэл гаргасан албан тушаалтан байхгүй байна. | 100% | |||
26. | 2.3.7 . төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусгасан байдал; | Тайлангийн хугацаанд томилолтоор ажиллах болон ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэж болохгүй талаар ажилтан, албан хаагчдад тухай бүр үүрэгжүүлж ажилласан ба ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэж ажил тасалсан 2 албан хаагчийг ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан. Удахгүй шинэ жилийн баяр тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан ЗДТГ-ын албан хаагчдын хурлаар байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлж болохгүй талаар үүрэг өгч, мөн энэ талаар албан бичиг төлөвлөн дүүргийн төсвийн 22 байгууллагад албан бичгиг хүргүүлэн үүрэгжүүлж ажиллав. | 100% | |||
2.3.8 . байгууллагын дотоод аюулгүй байдлыг хангах, харуул хамгаалалт, сонор сэрэмжийг дээшлүүлэх, гарч болзошгүй аливаа эрсдлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилласан байдал; | ЗДТГ-ын даргын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/30 дугаар тушаалаар баталсан байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын15 дугаар бүлэгт “Ажлын байранд нэвтрүүлэх болон хориглосон хэм хэмжээ”-г тусган, Тамгын газрын байранд гадны хүмүүсийг нэвтрүүлэхтэй холбогдолтой-5, Албан байранд хориглохтой холбогдолтой-5, нийт 10 заалтыг тусган албан хаагчид болон харуул хамгаалалтын ажилтнууд дагаж мөрдөн үаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. | 100% | ||||
2.3.9 . согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон албан хаагчид хариуцлага тооцсон эсэх, сахилгын шийтгэлийг ажлаас халах хүртэл хүндрүүлэн оногдуулсан байдал; | 2018 онд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон албан хаагч байхгүй байна. | 100% | ||||
2.3.10 . нутаг дэвсгэртээ архидан согтуурахтай тэмцэх, архины хор уршгийг олон нийтэд таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагыг дэмжиж, хамтран ажилласан байдал; | “Эрүүл орчин-Иргэдийн сайн сайхан” 2-р шатны хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэхээр Дүүргийн Засаг даргын 2017 оны А/172 дугаар захирамжаар үйл ажиллагааны төлөвлөгөөг 5 зорилт, 33 шалгуур үзүүлэлттэй боловсруулан батлуулж, төлөвлөгөөний биелэлт 88.4%-тай хэрэгжсэнээс биелэсэн 5, хэрэгжих шатандаа 28, тасарсан заалт байхгүй байна. Үүнд:
1. Төсвийн байгууллагын менежерүүдийн үр дүнгийн гэрээнд тусгай заалт болгон оруулж үр дүнг үнэлэхээр тооцож байна. Мөн дүүргийн хэмжээнд тамхи татдаг иргэдийн судалгааг гаргахад Дүүргийн нийт 32 ААНБ судалгаанд хамрагдсанаас 24 байгууллагын 499 иргэн тамхи татдагаас эр 443, эм 56 байна. 2. “Эр зоригын хүч” ТББ болон “Багахангай бид хамтдаа” бүлэгтэй хамтран соён гэгээрүүлэх ажлыг хийж байгаа бөгөөд 2018.05.22-ны өдөр 4 байгууллагын 45 ажилтан, албан хаагчдийг хамруулж, бүлгийнхээ зорилго, чиглэлийг таницуулж, мэдээлэл хийсэн. 3. Дүүргийн ажил орлогогүй, архинд донтох эмгэгтэй иргэнд архинаас татгалзуулах тусгай үйлчилгээ үзүүлж, архинаас гарах сэдэл төрүүлэх, архинаас гарах боломжтойд итгүүлэх, бодол хандлагыг өөрчлөх зорилго бүхий олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний зөвлөгөө өгөх болон сургалт зохион байгуулах чиглэлээр Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгтэй “Хамтран ажиллах гэрээ” байгуулан ажиллаж байна. 4. Дүүргийн ИТХ, ЗДТГ, ХХҮХ, Монголын эрэгтэйчүүдийн нийгэмлэгтэй хамтран өөрсдийн хүсэл сонирхлоор архинаас татгалзах чин хүсэл, эрмэлзэлтэй дүүргийн 10 иргэнийг сонгон УБ хотод 2018 оны 07-р сарын 24–27-ны өдрүүдэд тусгай төлөвлөгөөний дагуу архинаас татгалзуулах “Оюуны 9 дэвшил” хөтөлбөрт сургалт зохион байгуулж, уг арга хэмжээнд зориулан ГХУСАЗСЗ-өөс 1.150.000 төгрөг зарцуулсан. 5. 2018 оны 11 дүгээр сарын 05-09-ны өдрүүдэд зорилтот бүлгийн иргэдэд ганцаарчилсан болон гэр бүлийн нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж, нийт 30 иргэн хамрагдсан бөгөөд ХХҮХ-ээс 2.000.000 төгрөгийг зарцуулаад байна. 6. Дээрх арга хэмжээний хүрээнд насанд хүрэгчдийн ганцаарчилсан зөвлөгөөг 6 удаа, гэр бүлийн зөвлөгөөг 4 удаа, нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөөг 4 удаа, дэмжих бүлгийн ярилцлагыг 6 удаа тус тус зохион байгуулж, сургалт зөвлөгөөнд нийт 20 иргэн хамрагдаж байна. Мөн сургалтанд хамрагдсан иргэдээс ангийн дарга тасгийн даргыг томилж, баг болгон хуваан, УБ хотод зохион байгуулагдах “Оюун тархины нууц” цуврал лекцэд оролцох урилга өгсөн бөгөөд 5 хүнийг оюуны өмчийн эрх бүхий тусгай сургалтад үнэ төлбөргүй сургаж нөлөөллийн ажилтнаар бэлтгэх эрх олгов. 7. Хөтөлбөрт идэвхитэй хамрагдсан иргэдээс сонгон 3 иргэнийг 1-р хороо, Дотоодын цэрэг, Хот тохижилтын албанд ажилд авч, 2 иргэнийг хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн зээлд хамруулаад байна. Хөтөлбөрийн хүрээнд ИТХ, ЗДТГ, Хороод, ХХҮХ, ОБХ, ХААА, ДАА, ГБХЗХХ, 44-р цэцэрлэг, 207-р цэцэрлэг, Биеийн тамир спорт хороо, Хот тохижилтын алба /ОНӨААТҮГ/, Илч-Орд /ОНӨААТҮГ/, ЖДҮДТ /ОНӨААТҮГ/, Хангай цогцолбор сургууль зэрэг нийт 16 байгууллага 91 арга хэмжээг төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. |
100% | ||||
2.3.11 . согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын үйлчилгээний цагийн хязгаарыг аймаг, сумын хэмжээнд шинэчлэн тогтоосон байдал; | Цагийн хязгаарыг НИТХ-аас тогтоодог. Энэхүзү ажлын хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын ажиллах цагийн хязгаар болон худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийн шинэчилсэн төсөлд санал авах хэлэлцүүлгийг дүүргийн хэмжээнд 2018 оны 05 дугаар сарын 04, 07-ны өдрүүдэд 1, 2 дугаар хороонд зохион байгуулав.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01/852 дугаар албан бичгийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд худалдаа үйлчилгээ эрхлэгч, иргэдийн тооны харьцааг 50:50 хувийн харьцаатайгаар зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагаас 49, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл 51 нийт 100 иргэнээс санал авч нэгтгэлийг ЗАА-ны ХХҮХ-т хүргүүлэв. |
100%
|
||||
2.3.12 . иргэн, байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн бүртгэл, хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байдал; | Иргэдээс ирүүлсэн өргөдлийг тухай бүр www.smartcity.mn сайтад бүртгэн, холбогдох албан тушаалтанд шилжүүлэн, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. 2018.12.01-ний өдрийн байдлаар өргөдөл гомдлыг нэгтгэн үзэхэд Засгийн газрын 11-11 төвд хандсан 3, www.ub1200.mn цахим хуудсанд хандсан 1 өргөдөл, дүүргийн Засаг дарга болон Тамгын газарт уламжилсан 100 өргөдөл бичгээр ирснээс 103 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэн, 1 өргөдөл шийдвэрлэх шатандаа байна. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 99%-тай байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 6 хоног 20 цаг 29 минут, өргөдлийн нэгдсэн индекс 0,86 буюу А үнэлгээтэй байна. | 100% | ||||
2.3.13 . төрийн албан хаагчдын ажлын цаг ашиглалт, үр дүнг дүгнэж ажилласан байдал; | Албан хаагчдын ажлын цаг ашиглалтанд хяналт тавьж, ажил цуглах, тарах, цайны цагийн бүртгэлийг хурууны хээний төхөөрөмжөөр бүртгэж, шаардлагатай тохиолдолд газрын даргын өрөөн дэх дотоод хяналтын камераар баталгаажуулан сарын эцэст хоцролтын бүртгэлийг үндэслэн цагийн балансыг нэгтгэн гаргаж цалин урамшууллыг тооцуулан ажиллаж байна. Мөн ажлын цаг ашиглалтыг сайжруулахад хяналт тавьж “Гадуур ажлын бүртгэл” хөтлөн албан хаагчдаар гарын үсэг зуруулж байна. Албан хаагчдын үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэхдээ ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хэрэгжилт, сахилга хариуцлага, ёс зүй, ажлын цаг ашиглалт, цаг үеийн үүрэг даалгавар, нийгмийн идэвх, тэмцээн уралдаанд үзүүлсэн амжилтыг харгалзан үнэлж, дүгнэж байна. | 100% | ||||
2.3.14 . Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа ажлын гүйцэтгэл төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа эсэх; | Дүүргийн удирдлагууд, Худалдан авах ажиллагааны алба болон Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтсийн төлөөллийг оролцуулан 7 хоног тутамд шуурхай хуралдан, дүүрэгт хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудын худалдан авах ажиллагаа болон гүйцэтгэлийн явцад тулгамдаж буй асуудал, хэрэгжиж буй ажлуудын явц, чанар байдалд хяналт тавих, санал гаргах, зөвлөгөө өгөх талаар хамтран ажиллаж байна. | 100% | ||||
3.1. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр албан даалгавар, “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолын хэрэгжилтийг заалт бүрээр гаргах, хэрэгжилтийг хангуулаагүй албан тушаалтанд хариуцлага тооцох; | Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2018 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” 03 дугаар албан даалгаврыг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг 18 заалттайгаар боловсруулж, дүүргийн 26 аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлэн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. | 100% | ||||
Дундаж үнэлгээ0 | 100% | |||||
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ | ||||||
27. | 2018.06.21
№ 100 Төмрийн үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэх тухай |
1 .Нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эйч Ти Ди Эм” ХХК-ийн төмрийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор “Налайхын барилгын материалын үйлдвэр, технологийн парк”- ийн эдэлбэр газар руу нүүлгэн шилжүүлсүгэй. | Хамааралгүй. | – | ||
28. | 2018.07.09
№ 119 Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай |
1.2.1. Гэмт хэрэг, үер усны болон болзошгүй аюул, эрсдэл, ослын буй шалтгаан нөхцөлийг тогтоож, урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, иргэдэд анхааруулах, сануулах, мэдээлэх ажлыг тогтмол өндөр хэмжээнд зохион байгуулах; | Нийслэлийн Онцгой комиссын орлогч даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах дүүргийн Онцгой комиссын даргын “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 03 тоот албан даалгаврын төслийг боловсруулан батлуулж, Онцгой байдлын хэлтсийн 2018 оны 10.1/119 тоот албан бичгээр холбогдох байгууллагад хүргүүлэн биелэлтийг тооцож ажиллалаа. Газрын алба, Хороодтой хамтран үер усны аюулд өртөж болзошгүй айл өрхийн судалгааг тодотгосон. Дүүргийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг 1 удаа, “Үер усны аюулын үед ажиллах ажлын хэсэг”-ийн хуралдааныг 1 удаа зохион байгуулсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах тухай” 10/1067 дугаартай удирдамжийн хүрээнд Онцгой комиссын 2018 оны 01 дугаартай албан бичгийг боловсруулан холбогдох 7 аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлэн хэрэгжилтэнд хяналт тавин, “Хот тохижилт” ОНӨААТҮГазрын 21 ажилтан нар 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1,2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 350 метр үерийн ус зайлуулах далан сувгийн хог хаягдлыг цэвэрлэн үерийн ус нэвтрэх нөхцөл бололцоог ханган ажилласан. Үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын явцын мэдээлэл, сэрэмжлүүлэг бүхий шторкийн материалыг дүүргийн Багахангай телевиз болон гадна талбайд байрлах Led дэлгэцээр 2 удаагийн давтамжтайгаар нэвтрүүлэн олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулсан. Обьектын болон тал, хээрийн түймэр, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа, дадлага сургуулийг зохион байгуулах зорилгоор “Болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх дадлага сургууль зохион байгуулах удирдамж”-ийг Дүүргийн Засаг даргаар батлуулан 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дүүргийн 1 дүгээр хороо үйлдвэрлэлийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй 5 аж ахуйн нэгжтэй хамтарч сургалт, дадлагыг зохион байгуулсан ба дадлага, сургуульд нийт 8 нэгж техник, Онцгой байдлын хэлтсээс 30 алба хаагч, тухайн аж ахуйн нэгж, байгууллагуудаас 52 ажилтан алба хаагч нийт 82 ажилтан алба хаагч хамрагдаж, давхардсан тоогоор 160 ширхэг гамшгаас урьдчилан сэргийлэх гарын авлага, материалыг тарааж ажилласан. Сургалт, дадлага сургуулилтын үеэр үер усны аюулд өртөж болзошгүй бүсэд байрлан үйл ажиллагаа явуулж байгаа “Амарсанаа степ” ХХК-ны Хөнгөн цагаан боловсруулах үйлдвэрийн ажилтан алба хаагчдад үер усны аюулаас урьдчилан сэргийлэх яриа таниулга заавар зөвлөмжийг өгч, суваг шуудууг сэргээн засах, үерийн ус чөлөөтэй нэвтрэн өнгөрүүлэх ажлыг гүйцэтгэх техник /Ковш/, хувцас, багаж хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж үнэлгээ өгч ажилласан. Мөн Нийслэлийн Онцгой комиссын 2018 оны 01 дүгээр албан даалгавар, нийслэлийн Онцгой комиссын хурлын 01 болон Хүн мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх шуурхай ажлын хэсгийн 1 дүгээр хуралдаанаас гарсан шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/274 дүгээр захирамжийн хэрэгжүүлэх зорилгоор “Халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулах хугацааг сунгах тухай” дүүргийн Засаг даргын 2018 оны А/59 дүгээр захирамж төлөвлөн батлуулж ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунган ажилласан. Дүүргийн Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын алба, Мал эмнэлэг үржлийн нэгж, Хороодын Засаг дарга нарт Нийслэлийн Мал эмнэлгийн газраас ирүүлсэн үүрэг, зөвлөмжийг Онцгой байдлын хэлтсийн 2018 оны 10.1/ 96, 10.1/97, 10.1/98, 10.1/99 тоот албан бичгээр хүргүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулан хамтран ажилласан. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Хүн, мал амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/720 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор 08 дугаар сарын 15-ний өдрөөс 10 дугаар сарын 19-ны өдрийг хүртэлх хугацаанд Онцгой байдлын хэлтэс, цагдаагийн тасаг, мэргэжлийн хяналтын тасаг, мал эмнэлэг үржлийн нэгжтэй хамтран дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа болон УБ-Чойр чиглэлийн авто замын замын цагдаагийн хяналтын цэгт 24 цагаар хяналт шалгалт, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн. Энэ хугацаанд нийт давхардсан тоогоор 36432 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт, 63228 зорчигчийн ачаа тээшинд үзлэг шалгалтын ажлыг хийж урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлгийг тараасан. Хяналт шалгалтын хугацаанд 3022,8 кг мах, 5,8 тонн ноос, 9636 толгой мал /адуу-997, тэмээ-7, үхэр-46, хонь-5288, ямаа-3305/-ыг шалгаж гарал үүслийн бичгийг үндэслэн нэвтрүүлсэн байна. | 100% | ||
1.2.2. Иргэдийн тэр дундаа насанд хүрээгүй хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангах, гэмт хэрэг, осол, эндэгдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажилд иргэн болон аж ахуйн нэгж, байгууллагыг өмчийн хэлбэр харгалзахгүй татан оролцуулах; | Эрсдэлийн түвшин тогтоох програмд бүртгэлтэй 87 хүүхэд, тэдний гэр бүлийн 135 гишүүнд хяналт тавьж холбогдох мэдээллээр ханган, 46 хүүхдийн ар гэрээр орж нөхцөл байдлыг судлан холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.
Хүүхэд, гэр бүлийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зорилтот 89 өрхийн 107 иргэнд хүүхэд хамгааллын чиглэлээр 12 удаагийн сургалт, хамтарсан баг, хэсгийн ахлагч, урамшуулалт эргүүлийн гишүүдэд чадавхжуулах сургалтыг 1 удаа зохион байгуулж, 41 иргэнийг хамрууллаа. |
100% | ||||
1.2.3. Нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж, албан байгууллага, мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан хяналт шалгалтын ажпыг дурдсан хугацаанд тогтсон өдөрт зохион байгуулж, гарсан зөрчил дутагдлыг үнэн зөв мэдээлэх, арилгуулах чиглэлээр хугацаатай үүрэг, даалгаврыг өгч, хэрэгжилтэнд нь хяналт тавих, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцуулах саналыг холбогдох байгууллагад хүргүүлж, шаардлагатай арга хэмжээ авах. | Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар албан даалгаврын дагуу, дүүргийн Засаг даргын 2018 оны 121 дугаар захирамжаар 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон хүүхдийн тоглоомын талбайн орчны аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх ажлыг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Шалгалтаар дүүргийн 1,2 дугаар хороонд байрлах хүүхдийн тоглоомын 9 талбай, биеийн тамирын 5 талбайд хяналт шалгалт хийснээс засварлах шаардлагагүй, хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан 3 биеийн тамирын талбай, 4 тоглоомын талбай байна. Жижиг засвар шаардлагатай 2 биеийн тамирын талбай, 5 тоглоомын талбай байна. Үүнд: хүүхдийн гулгуурын хана, хөлний эрэг суларсан, дутсан, эргэдэг тоглоомын суурь муу хөдөлгөөнтэй, биеийн тамирын талбайн хашаа /1-3 хашаа/-ны гагнаас салсан гэх мэт байна. | 100% | ||||
1.3.1 .Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага бүр өмчийн харьяалал үл хамааран орчны тохижилт, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, стандартын шаардлагыг баримтлан хөгжпийн бэрхшээлтэй иргэн, насанд хүрээгүй хүүхэд зэрэг онцгой анхаарал халамж шаардах иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд хангасан байх; | Дүүргийн ИТХ-ын Нийгмийн бодлогын ажлын хороотой хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй орчныг сайжруулах нь” сэдэвт сургалт хэлэлцүүлгийг дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагын дарга, эрхлэгч нарт зохион байгууллаа. Сургалтаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй орчныг бүрдүүлэх чиглэлээр 4 байгууллагаас 5 санал гарсаныг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн байгууллагын дарга, эрхлэгч нарын үр дүнгийн гэрээнд тусгав. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн хүртээмжийн талаар 2017 онд хийгдсэн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн төрийн 8, төрийн бус 1 байгууллагад үнэлгээ хийхээр төлөвлөн үнэлгээний удирдамжийг боловсруулаад байна. | 70% | ||||
1.3.3. Гэмт хэрэг, зөрчил дутагдал, осол эндэгдэл гарсан тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлэх, зөрчлийг арилгуулах чиглэлээр харилцан шаардлага тавих; | Тайлангийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил дутагдал, осол эндэгдэл одоогоор бүртгэгдээгүй байна. Гэмт хэрэг, зөрчил дутагдал, осол эндэгдэл гарсан тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлэх утасны жагсаалтыг гаргаж байгууллагын самбарт байршуулав. | 100% | ||||
1.3.4. Хүүхдийн сурч боловсрох, хөгжих, тоглож наадах орчин нөхцлийн аюулгүй байдалд онцгой анхаарч, орон байр, сургууль цэцэрлэг, нийтийн эзэмшлийн зам талбайн стандартыг хангуулах ажлыг зохион байгуулах; | Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар албан даалгаврын дагуу, дүүргийн Засаг даргын 2018 оны 121 дугаар захирамжаар 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон хүүхдийн тоглоомын талбайн орчны аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх ажлыг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Шалгалтаар дүүргийн 1,2 дугаар хороонд байрлах хүүхдийн тоглоомын 9 талбай, биеийн тамирын 5 талбайд хяналт шалгалт хийснээс засварлах шаардлагагүй, хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан 3 биеийн тамирын талбай, 4 тоглоомын талбай байна. Жижиг засвар шаардлагатай 2 биеийн тамирын талбай, 5 тоглоомын талбай байна. Үүнд: хүүхдийн гулгуурын хана, хөлний эрэг суларсан, дутсан, эргэдэг тоглоомын суурь муу хөдөлгөөнтэй, биеийн тамирын талбайн хашаа /1-3 хашаа/-ны гагнаас салсан гэх мэт байна. | 100% | ||||
1.3.5.Мэргэжлийн байгууллагын тавьсан шаардлага, сануулга, мэдээллийг ойр орчны иргэд, хүүхэд, залуучуудад уламжлах, мэдээлэх, сэргийлэх. | “Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар албан даалгаврыг Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын албан бичгээр холбогдох мэргэжлийн 6 байгууллагад хүргүүлэн хэрэгжилтийг ханган ажиллалаа. Албан даалгаврын хүрээнд жижиг засвар шаардлагатай 2 биеийн тамирын талбай, 5 тоглоомын талбайг бүрэн засварласан бөгөөд эрсдэлд өртсөн хүүхэд бүртгэгдээгүй байна. | 100% | ||||
1.4.1.Иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, хэв журмын зөрчил, болзошгүй аюул, осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийг үнэн зөв мэдээллээр хангахыг уриалах; | Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 сарын 03-ны өдрийн 126 дугаар тогтоолоор батлагдсан “Хөршийн хяналт хөтөлбөр”-ийн хүрээнд хороодын Засаг дарга нартай хамтран 1 дүгээр хороонд “2,3 дугаар байр”, ”4,5,6 дугаар байр”, “Алтгана” гэр хороолол, “Үнэгтэй” гэр хороолол”, “Хангай” бүлэг, 2 дугаар хороонд “Ургах наран”, “Сонор”, “Нэгдмэл хорооллынхон” бүлгийг байгуулан, бүлгийн гишүүд, ахлагч нартай 2 цагийн уулзалт зөвөлгөөн хийж итгэлцлийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Дүүргийн нутаг дэвсгэрт оршин суугч иргэдээс 25 иргэнийг “Урамшилт эргүүл”-ээр сонгон авч цагдаагийн хэлтсийн дарга, хэсгийн байцаагч нар гурвалсан гэрээ байгуулан өдөр бүр хариуцсан чиглэлд ажиллан, сар бүрийн судалгаа, тайлан мэдээг, цагийн тооцоог хугацаанд нь Нийслэлийн цагдаагийн газрын санхүүгийн хэлтэст хүргүүлэн ажиллаж хэвшээд байна. Хөршийн хяналтын бүлгийн гишүүдийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр 2018.06.15-ны өдөр Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулан цагдаагийн хэлтсийн үйл ажиллагааг иргэдэд сурталчилж иргэдийн санал хүсэлтийг сонсов. Иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор “Хөршийн хяналтын бүлгэм”, “Багахангай дүүрэг” нээлттэй групп үүсгэн ажиллуулж, www.neighbourhood.mn хаягийг нээн, мэдээ мэдээлэл өгч ажиллаж байна. | 100% | ||||
3.1 .Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон холбогдох харьяа газар, хэлтсийн ажлын уялдаа холбоог сайжруулах, албан тушаалтны үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлуулах асуудлыг шийдвэрлүүлэх, нийслэлийн оршин суугчдын аюулгүй байдлыг хангах асуудлыг хариуцан ажиллах нэгж, албан тушаалтны бүтцийг бий болгох; | Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/798 дугаар захирамж, “Төрийн байгууллагуудад ажлын байрны шинжилгээ хийх удирдамж”-ийг үндэслэн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/37 дугаар тушаалаар төрийн захиргааны албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийж, шинжилгээний дүнд тулгуурлан байгууллагын чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, албан хаагчдын ажлын бүтээмж, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах санал боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, холбогдох заавар, журмын хүрээнд шинжилгээ, судалгаа хийсэн бөгөөд ажлын хэсгээс бүтэц, орон тоог боловсронгуй болгох талаар дараах саналыг гарган НЗДТГ-т хүргүүлж ажиллав. Үүнд:
1. Бүтэц, орон тоог оновчтой болгон, шаардлагатай хэлтэс, мэргэжилтний ажлын байрыг шинээр байгуулж, ажлын ачааллыг бууруулах. Үүнд: 2. Бодлого төлөвлөлтийн хэлтэс байгуулах /Төсөл хөтөлбөр, индекс хариуцсан мэргэжилтний ажлын байрыг шинээр батлах/ 3. Хууль, эрх зүйн хэлтэс /тасаг/-ийг байгуулж, 3-аас доошгүй мэргэжилтэнтэй байх /Эрх зүйн мэргэжилтэн, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн, эрх зүйн маргаан шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтэн гэх мэт/ 4. Хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтэс байгуулж, хэлтсийн даргаас гадна 2-оос доошгүй мэргэжилтэнтэй байх 5. Архивын тасгийг байгуулж, шаардлагатай бүтэц, орон тоог батлах /Архивын эрхлэгч, Бичиг хэргийн мэргэжилтний ажлын байрыг салгах/ Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэст харьяалагддаг дэд бүтэц, тохижилт, хөдөө аж ахуй, худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээ, үйлдвэрлэл, аялал жуулчлал, агаарын бохирдол, СӨХ, орон сууц, зам харилцаа, гэрэлтүүлэг, реклам чимэглэл, байгаль орчин зэрэг салбаруудыг чиг үүргийн дагуу харьяалах чиглэлээр хэлтсүүдийг байгуулах |
100% | Бүтэц, орон тооны саналыг НЗДТГ-т хүргүүлсэн | |||
3.2. ”Бидний эрүүл мэнд, аюулгүй байдал” cap бүрийн 09-ний өдрийн үйл ажиллагааг зохион байгуулах, удирдлага болгох журмын төслийг боловсруулж, Тэргүүлэгчдийн хуралдаанд 2018 оны 08 дугаар сарын 01-ний дотор танилцуулах; | Хамааралгүй. | – | ||||
3.3. Нийслэлийн хэмжээнд гарч буй зөрчил дутагдал, осол эндэгдлийн шалтгаан нөхцөлийг тогтоож, үүрэгт ажилдаа хайнга хандсан, гэм буруутай албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож, энэ талаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд 2018 оны 08 дугаар сарын 15-ны дотор танилцуулах. | Энэ төрлийн зөрчил, дутагдал гараагүй | 100% | ||||
Дундаж үнэлгээ | 97%
|
ХЯНАСАН
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН
ДАРГА М.ДАВААНЯМ
ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН:
ЭРХ ЗҮЙ, ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ-ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН
МЭРГЭЖИЛТЭН С.ЦЭНД-АЮУШ
БИЕЛЭЛТ НЭГТГЭСЭН
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН
МЭРГЭЖИЛТЭН Б.ГЭРЭЛЦОЛМОН