НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН БИЕЛЭЛТИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТОВЧОО

677

НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

 ХӨТӨЛБӨРИЙН БИЕЛЭЛТИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТОВЧОО

 

/2018 оны жилийн эцсийн байдлаар/

2018.12.13.                                                                                                                                                                                          Багахангай дүүрэг

 

 

Агуулга

Нийт заалтын

тоо

Биелсэн Хэрэгжих шатандаа Тасарсан Хугацаа

болоогүй

100 70 40 0 Үнэлэх боломжгүй Үнэлгээ

/хувь/

1 НИЙГМИЙН ХӨГЖИЛ 21 12 7 2 12 6 2 80.5%
2 САНХҮҮ, БИЗНЕСИЙН ХӨГЖИЛ 14 11 3 11 3 93.5%
3 ЗАСАГЛАЛЫН ХӨГЖИЛ 22 19 3 19 2 1 94.5%
4 ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖИЛ 17 8 8 8 4 4 1 77.5%
5 БАЙГАЛЬ ОРЧИН, ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ 15 7 7 7 5 2 1 80.7%
  Нийт 89 57 28 2 57 20 7 4 85.3%

 

 

 

 

ХЯНАСАН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

ДАРГА                                                   М.ДАВААНЯМ

 

 

ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН:

ЭРХ ЗҮЙ, ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ-ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                   С.ЦЭНД-АЮУШ

 

 

 

НЭГТГЭСЭН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

МЭРГЭЖИЛТЭН                                   О. ОЮУНЖАРГАЛ

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

 ХӨТӨЛБӨРИЙН БИЕЛЭЛТ

/2018 оны жилийн эцэс/

 

2018 оны 12 дугаар 13-ны өдөр                                                                                                                                                   Багахангай дүүрэг

 

Хөтөлбөрийн заалт Биелэлт Үр дүн Биелэлт, хувиар Үнэл

гээ

НЭГ. НИЙГМИЙН ХӨГЖИЛ  
1.1                Боловсролтой чадварлаг иргэн  
1.1.1 Хүүхэд багачуудын сурч боловсроход зайлшгүй шаардлагатай мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Боловсролын хэлтсийг дүүрэгт байгуулж СӨБ болон ЕБС-ийн сургалтын шинэ хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг ханган сургалтын чанарт ахиц гаргах. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн А/06 дугаар захирамжаар Багахангай дүүрэгт 3 хүний бүтэц, орон тоотой жилийн 44.0 сая төгрөгийн төсөвтэй Боловсролын хэлтэс байгуулах шийдвэр гарсан болно. Тус захирамжийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс дүүргийн ЗДТГ-ын дэргэд 2 хүний бүтэц орон тоотой Боловсролын хэлтэс байгуулагдан ажиллаж байна.

2018-2019 оны хичээлийн жилд СӨБ болон ЕБС-ийн сургалтын шинэ хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг ханган ажиллаж Боловсролын үнэлгээний төвтэй хамтран ”Блюпринт аргачлал”, “Гэр бүлийн боловсрол олгох”  сургалтанд 38 багш, “Инээмсэглэж буй гэр бүл” ТББ-тай хамтран “Гэр бүл, эцэг эхтэй харилцах, хүүхэдтэй ажиллах эерэг аргууд”, “Дүүргийн ЭЕШ-ын дүн мэдээнд  дүн шинжилгээ хийх” сургалтанд 50 багш, “Эрүүл мэндийн боловсрол олгох” сургалтанд 1 багш, “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох” сургалтанд 5 багшийг хамруулаад байна.

 

Дүүрэгт Боловсролын хэлтэс байгуулагдав.

2018-2019 оны хичээлийн жилд ЕБС-д дутагдалтай байсан 5 багш, СӨБ-ын байгууллагад 4 багшийг ажлын байраар хангаж мэргэжлийн багшийн хангалт 100%-тай байна.

 

100% 100%
1.1.2 Мэргэжил сургалтын төв болон Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын сургуулиудын дадлага сургуулилтын төвтэй болох асуудлыг холбогдох байгууллагуудад уламжилж үе шаттай шийдвэрлүүлэх. Хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран ажиллах саналыг хүргүүлэв. Мөн Налайх, Говьсүмбэр аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран орон нутагтаа 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 05 дугаар сар хүртэл 4 чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Холбогдох сургуульд хамтран ажиллах санал хүргүүлэв. 100%  

 

 

70%

 

 

 

1.1.3 Ээлжийн ажилтай иргэд, алслагдсан өртөө зөрлөг, малчин өрхийн хүүхдүүдийг ая тухтай сурч боловсроход дэмжлэг үзүүлэн 24 цагийн ажиллагаатай цэцэрлэгийн бүлэг нээн ажиллуулах. Иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу 24 цагийн ажиллагаатай цэцэрлэгийн 1 бүлэг нээн ажиллуулахад 8 албан хаагч, 134.2 сая төгрөгний төсөв шаардлагатай байна. Төсвийг шийдвэрлүүлэхээр холбогдох дээд шатны байгууллагуудад албан бичиг 1 удаа хүргүүлсэн бөгөөд одоогоор тодорхой шийдвэр гараагүй байна. Төсвийг шийдвэрлүүлэхээр саналаа холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлээд байна. 10% 0
1.1.4 Улс, нийслэлийн олимпиад, уралдаан тэмцээнд оролцуулах, сурагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлэх сонгон, секц, дугуйлангийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллах. Суралцагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлэх ажлын хүрээнд 16 төрлийн дугуйланд 94 сурагчийг хамруулж байна. Дуу, бүжгийн дугуйлангийн сурагчдын “Эх орон танаа-10” тайлан тоглолтыг 4 удаа хороод тус бүрт зохион байгууллаа.

Мөн “Япон дууг хэн сайн дуулах вэ” уралдаанд 1 сурагчийг,   Карл Попперийн нэрэмжит мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээнд /2 удаа/ 4 багш, 6 сурагчийг, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Их нүүдэл” шатрын тэмцээнд 24 сурагчийг,  Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”-д 84 сурагчийг тус тус бэлтгэн оролцуулав. Сурагчид Карл Попперийн нэрэмжит мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах уралдаанаас 4-р байр, “Их нүүдэл” шатрын тэмцээнд 48 хожил, “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”-д шилдэг 17-д шалгаран нийслэлийн ойн 379 жилийн ойн Гала тоглолтонд оролцов.

 

 

 

“Хангай цогцолбор сургуулийн дэргэд 16 төрлийн дугуйланд 94 сурагч  хамрагдаж байна.

 

Уралдаан тэмцээнд нийт 3.4 сая төгрөг зарцуулагдсан байна.

100% 100%
1.1.5 СӨБ-ын байгууллагуудыг хүүхэд болон хүнс зөөвөрлөх бага оврын автобус, шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүнээр ханган гадна тохижилтыг хүүхдэд ээлтэй эко орчин болгон тохижуулах. Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус цэцэрлэгт хүнс зөөвөрлөх /20.0 сая төгрөгний өртөгтэй/ авто машинаар хангахаар шийдвэрлээд байна. Тус автомашиныг энэ оны төсвийн тодотголоор шийдвэрлэхээр хүлээгдэж байна.

207 дугаар цэцэрлэгт шаардлагатай 943100 төгрөгний сургалтын хэрэглэгдэхүүнээр ханган, бүлгүүдийн  номын санг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан эцэг эх, асран хамгаалагч болон багш, ажилчдын хамтын бүтээлээр баяжуулаад байна.

Мөн 207-р цэцэрлэгт 20 ширхэг паар, бүлгүүдийн 00-ын өрөөний суултуур, угаагуурын  холигч, гал тогооны  угаалтуурын бохирын хоолой, уян холбоосыг сольж 3.8 сая төгрөг, урсгал засвар хийж, гадна дотор талыг дулаалан 5.8 сая төгрөг, 2 ширхэг гадна камер байршуулан 520.000 төгрөг зарцууллаа.

 

Хорих 415 дугаар ангиас хүүхэд, багачуудад монголын түүх соёлыг таниулах, түгээн дэлгэрүүлэх  “Ёс заншлын өргөө”-г хүлээлгэн өгч 1.2 сая төгрөг зарцуулав. 70% 70%
1.1.6 “Хангай” цогцолбор сургуулийн хичээлийн 1-р байрыг сантехникийн болон хэсэгчилсэн засварт оруулж, хичээлийн байрны гадна тохижилтыг сайжруулах Хичээлийн 1-р байранд сантехникийн иж бүрэн засвар хийлгэхээр холбогдох албаны мэргэжилтэнд газар дээр нь 1 удаа танилцуулаад байна. Тус засварын ажилд 79.0 сая төгрөг шаардлагатай байна.

Хичээлийн 2-р  байрыг өргөтгөлийн  барилгатай  хүзүүвчээр  холбох  ажлыг “Байшинт хайрхан” ХХК гүйцэтгэж байна. Гэрээгээр 2018 оны 11 дүгээр сард багтаан хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байна.

 

Хичээлийн 2-р  байрыг өргөтгөлийн  барилгатай  хүзүүвчээр  холбох ажлын гүйцэтгэлийн явц 50%-тай байна. 50% 70%
1.1.7 Мэргэшсэн боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх.      Тус хөтөлбөрийг 2018 оны үндсэн чиглэлийн Засаглалын хөгжил бүлэгт тусгагдсан  “Төрийн албан хаагчийн сургалт, нийгмийн баталгааг хангах” хөтөлбөртэй нэгтгэн боловсруулахаар шийдвэрлэв.

 

0
1.1.8 Иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлж үйлчилгээний чанар хамрах хүрээг нэмэгдүүлэх. ГБХЗХХ-тэй хамтран “Хөгжилд түүчээлэх залуусын давалгаа” сэдэвт дүүргийн залуучуудын чуулга уулзалтаар “Хувь хүний харилцаа, хөгжил, үйлчилгээний соёл” сэдэвт  лекц уншиж  150 гаруй залуучуудыг хамрууллаа.

 

Иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх чиглэлээр 1 удаа сургалт зохион байгууллаа. 70% 50%
1.1.9 Соёлын биет болон биет бус өвийг хамгаалан түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулах. “Соёлын биет бус өвийн их наадам”-ын хүрээнд дүүргийн соёлын биет бус өв тээгчдийн судалгааг шинэчлэн гаргаад байна. Судалгаагаар дүүрэгт соёлын биет бус өв тээгч 53 иргэн бүртгэгдээд байна.

Судалгаанд хамрагдсан иргэдээс тус наадамд оролцох шаардлага хангасан 6 иргэний материалыг холбогдох стандартын дагуу бэлтгэн НСУГ-т хүргүүллээ. Тус наадамд дүүргээс үндэсний хөгжмөөр 2, уртын болон ардын дуугаар 3 иргэн оролцоод байна.

 

“Соёлын биет бус өвийн их наадам”-ын нийслэлийн шатны шалгаруулалтанд дүүргээс 5 иргэн оролцов. 70% 70%
1.2. Иргэн бүрт ажлын байр  
1.2.1 Ажлын байр бий болгоход хувийн хэвшилтэй нягт хамтран ажиллах. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийн танилцуулга мэдээллийг хороод тус бүрт зохион байгуулан, төслийн сонгон шалгаруулалтын мэдээллийг цахимаар болон нийтийн зар мэдээний самбараар иргэдэд хүргэн ажиллав.  Танилцуулга мэдээлэлд 1.2-р хорооны 44 иргэн хамрагдав.

Мөн ажлын байрыг дэмжих,  эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт 26 иргэн хамруулан 60.0 сая төгрөг, хамт олны бүлэг бүрдүүлэх, орлогын эх үүсвэртэй болоход дэмжлэг үзүүлж 4 бүлгийн 8 иргэнд 6.0 сая төгрөг олгоод байна.

 

Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 26 иргэн хамруулан 60.0 сая төгрөг зарцуулав. 100% 100%
1.2.2 Дүүргийн ажилгүй иргэдийг ажлын байраар хангах боломжит бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Зорилтот өрхийн болон бүртгэлтэй ажил хайгч 90 иргэнийг нийтийг хамарсан ажилд хамруулан 24.6 сая төгрөг, бүлгийн зохион байгуулалттай хүнсний ногоо тариалах ажилд 29 иргэн хамруулан 12.5 сая төгрөг, “Зохион байгуулалттай ажлын байр” туршилтын төсөлд 22 иргэн хамруулан 2.2 сая төгрөг зарцууллаа.

Энэ онд ажил олгогч 12 байгууллага, аж ахуйн нэгжээс 132 ажлын байрны захиалга авч, бүртгэлтэй ажил идэвхтэй хайгч 113 иргэнийг ажлын байранд зуучлав.

 

 2018 онд 49 иргэнийг байнгын, 64 иргэнийг  түр ажлын байраар хангав. 100% 100%
1.2.3 Хөдөлмөрийн зах зээлийн эргэлтэд нийцүүлэн ажил мэргэжилгүй иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох жижиг зээл төсөл хөтөлбөрт хамрагдах сургалт зохион байгуулж, ажлын байраар хангах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажиллах. “Тойнь Амгалан Хайрхан” хөдөлмөрийн биржтэй хамтран “Хангай” цогцолбор сургуулийн 8-11 дүгээр анги, 9-12 дугаар ангийн 261 сурагчид, “Вэст мэтод” сургалтын төвтэй хамтран ажил хайгч зорилтот бүлгийн 55 иргэн,  “Цэлмэг ухаан нандин хүсэл” ТББ-тай хамтран ажил олоход хүндрэлтэй 26 иргэнд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулан 2.0 сая төгрөг зарцуулав.

Мөн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг 421 иргэнд үзүүлэв. Үүнээс: ганцаарчилсан зөвлөгөөг 78 иргэнд үзүүлсэн байна.

Эргэн төлөгдөх  санхүүгийн дэмжлэгт 39 иргэн хамруулан 179.0 сая төгрөг олгов.

 

100% 100%
1.3 Эрүүл иргэнтэй дүүрэг  
1.3.1 Дүүргийн Эрүүл мэндийн төвийн бүтэц орон тоог оновчтой болгож, эмнэлэгийн эмч, ажилчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, өндөр мэргэшсэн боловсон хүчнээр хангаж ажиллах. Энэ онд дутагдалтай байсан 2 их эмчийг ажлын байраар хангаж мэргэжлийн боловсон хүчний хангалт 83.3 %-тай байна. Эмэгтэйчүүдийн 1 эмч шаардлагатай байна.

Эмч, эмнэлгийн ажилчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх зорилгоор БНХАУ-д мэргэжил дээшлүүлэх 3 сарын сургалтанд 1 их эмч, АШУҮИС-д мэргэжил олгох 45 хоногийн лаборант   бэлтгэх сургалтанд 1 сувилагч, мөн холбогдох дээд шатны байгууллагаас зохион явуулсан 43 сургалт, дотоодын 32 удаагийн сургалтанд эмч, эмнэлгийн ажилчдыг хамруулаад байна.

Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Түргэн тусламжийн төвтэй хамтран яаралтай тусламжийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан “Ажил мэргэжлийн уралдаан”-д дүүргийн Эрүүл мэндийн төвийн баг тэргүүн байр эзлээд байна.

 

45 орон тоотой ажиллах бүтэц орон тооны санал, төсвийн төсөөллийг НЭМГ-т хүргэв. 90% 100%
1.3.2 40  ортой эмнэлгийн барилгыг ашиглалтанд оруулах асуудлыг холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 1-р хороонд 2 тэрбум 800 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 40 ортой эмнэлгийн барилгыг ашиглалтанд хүлээж аваад байна. Барилгын ажлыг  “Тэргүүн чансаа” ХХК гүйцэтгэсэн байна.

Тус эмнэлгийн барилга 2017 онд 1 тэрбум төгрөгийн ажил,  2018 онд үлдэгдэл 1 тэрбум 800 сая төгрөгний ажил хийгдэж, ашиглалтанд хүлээн аваад байна.

 

40 ортой эмнэлгийн барилга ашиглалтанд оров. 100% 100%
1.3.3 Орон нутагтаа 2 жил тутам элэгний болон бусад нарийн мэргэжлийн  эмч нарыг урьж үзлэг оношилгоо хийлгэх. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 3 зорилт, 21 заалтыг хяналтанд авч, хэрэгжилтийг ханган, хөтөлбөр 71,6%-тай хэрэгжиж байна.  Хөтөлбөрийн хүрээнд жирэмсэн эх, хугацаат цэргийн албанд шинээр татагдаж байгаа залуучуудыг хепатитийн В, С вирусын халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулах ажлыг зохион байгуулав. Энэ онд элэгний В, С вирусын шинжилгээнд  64 иргэнийг хамрууллаа. Хөтөлбөрийн санхүүжилт одоогоор хуваарилагдаж ирээгүй байна.

 

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн биелэлт 71.6%-тай байна. 70% 70%
1.3.4 Эрүүл мэндийн төвийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, лабораторыг стандартын дагуу тохижуулах. Лабораторийн тусламж үйлчилгээнд шаардлагатай урвалж, тестүүдийн тасралтгүй байдлыг ханган ажиллаж байна.

Тайлангийн хугацаанд 11 төрлийн шинжилгээнд давхардсан тоогоор 3333 иргэнийг хамруулан, цусны ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээг Шастины нэрэмжит 3 дугаар төв эмнэлгийн лабораторийн гадаад чанарын хяналтанд оруулж  байна. Хяналтын үр дүн “Сайн” буюу 98.2%-тай үнэлэгдсэн байна.

 

Шинжилгээний үр дүнд эдгэрэлт 98.2%-тай байна. 90% 100%
1.3.5 Мэргэжлийн холбоодтой хамтран дүүрэгт бүсийн чанартай тэмцээн уралдаан зохион байгуулж дүүргийн иргэдийн ур чадвар, нийтийн биеийн тамираар хичээллэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх. Дүүргийн Засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамжаар Монголын хэт холын марафон гүйлтийн холбоотой хамтран 7 дахь жилдээ “Багахангай марафон-2018” өсвөр үе, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 12 аймаг, 8 дүүрэг, 5 спорт хороо, 6 клубын нийт 800 тамирчин, дүүргийн 251 иргэн нийт 1051  тамирчин оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорив.

Нийслэлийн “Иргэдийн спортын VII наадам”-ын анхан шатны тэмцээнийг 8 төрлөөр орон нутагтаа зохион байгуулан нийслэлийн шатанд 5 төрлөөр оролцов.

 

 

Улс, нийслэлийн чанартай 5 төрлийн тэмцээнд 84 тамирчин   оролцож  5 медаль хүртэв.

90% 100%
1.3.6 Биеийн тамир, спорт хороонд хэсэгчилсэн засвар хийх, шаардлагатай спорт тоглоомын хэрэгсэлээр хангах Ариун цэврийн өрөөний сантехникийн шугамны уян холбоо, гармушик, резин, хаалт, суултуур зэргийг шинээр авч, засвар үйлчилгээг хийгээд байна.

Энэ онд софт волейбол, сагсан бөмбөг, хөл бөмбөг, дардас, теннис, олс зэрэг төрлийн нийт 20 ш спортын хэрэгсэлүүдийг худалдан аваад байна. Уг тоглоом, техник хэрэгсэлийг авахад нийт 600.000 төгрөгийг зарцуулав.

Шаардлагатай 41 төрлийн спортын хэрэгсэлийн судалгааг гаргаад байна. 70% 100%
1.4. Иргэдэд хүртээмжтэй нийгмийн хамгаалал  
1.4.1 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийг хамарсан үйл ажиллагаанд идэвхитэй оролцуулах, тэдний авьяас чадвар, хөдөлмөр бүтээлийг дэмжиж ажиллах. Хамт олны бүлэг бүрдүүлэх, орлогын эх үүсвэртэй болоход дэмжлэг үзүүлж 4 бүлгийн 8 иргэнд 6.0 сая төгрөгний санхүүжилт олгоод байгаа бөгөөд түүнээс 3 иргэн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 12 иргэн 55.0 сая төгрөгийн төсөл ирүүлснээс 7 иргэнд 30.0 сая төгрөг олгон үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байна.

 

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо”-ны тэргүүлэгчдийн хурлыг 1 удаа зохион байгууллаа. 90% 100%
1.4.2 Ахмадууд хамтдаа хөгждөг, хамтдаа чөлөөт цагаа өнгөрүүлдэг, “Ахмадын өргөө”-тэй болох асуудлыг холбогдох дээд шатны  байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх. “Ахмадын хороо”-ны үйл ажиллагааг  явуулах боломж нөхцөлийг ханган 1 дүгээр хорооны цогцолбор байранд 1 өрөөгөөр хангаад байна. Мөн Онцгой байдлын хэлтсийн ашиглаж байсан 3 өрөө ажлын байранд “Ахмадын хороо” – г 2018 оны 11 сард шилжүүлэн байрлуулав. Ахмадын өргөөний барилгын ажлыг 2019 онд эхлүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны төсвийн төсөлд 750.0 сая төгрөгийн төсөвт өртөгөөр тусгаад байна.

 

Нэгдүгээр хорооны баруун урд талд  1225м2 газрыг шийдвэрлүүлэв. 100% 100%
1.4.3 Хүмүүнлэгийн хөтөлбөр боловсруулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулж хэрэгжүүлэх. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны А/05 дугаар тогтоолоор ”Хүмүүнлэгийн хөтөлбөр” батлуулан хэрэгжилтийг хангаж ажиллаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэнд,  гамшиг осол, халамж үйлчилгээ, олон нийт, хүүхэд залуучуудад чиглэгдсэн 16 удаагийн сургалт зохион байгуулан давхардсан тоогоор 1496 иргэнийг хамруулав. Мөн сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтыг 1 удаа зохион байгуулан 15 иргэнийг хамрууллаа

.

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны А/05 дугаар тогтоолоор ”Хүмүүнлэгийн хөтөлбөр” батлуулаад байна. 100% 100%
1.4.4 Хүмүүнлэгийн чиглэлээр гадаадын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх 1997 оноос МУ-д үйл ажиллагаа явуулж буй “Кристина Нобелийн хүүхдийн сан”-тай хамтран ажиллахаар дүүргийн АБТДО-той 10 өрхөд судалгаа хийлгэн, 5 өрхийг тус санд хамруулаад байна. Санд хамрагдсанаар тухайн өрхөд сар бүр мөнгөн тусламж олгохоос гадна эрүүл мэнд, боловсрол болон авьяас чадварыг дэмжин байнгын холбоотой ажиллана. Мөн манай дүүрэгт 2019 оноос “Кристина Нобелийн хүүхдийн сан”-ийн “Give ger” төсөл хэрэгжихээр болоод байна.

Энэ онд Тайваний “Хүүхэд гэр бүлийг дэмжих төсөл”-д 43 өрхийн  140 хүүхэд хамруулан  12.5 сая  төгрөг, АНУ-д ажиллаж амьдардаг 2 иргэний гэр бүлээс 90 хүүхдэд 3.6 сая төгрөгний  гарын бэлэг гардуулав.

 

2019 оноос дүүрэгт “Кристина Нобелийн хүүхдийн сан”-ийн “Give ger” төсөл хэрэгжихээр болоод байна. 90% 70%
Дундаж биелэлт 84%  
Дундаж үнэлгээ   80.5%
ХОЁР: САНХҮҮ, БИЗНЕСИЙН ХӨГЖИЛ  
2.1.1 Санхүү төсвийг зүй зохистой төлөвлөж, зарцуулах, үр ашиггүй зардлыг бууруулах, замаар хэмнэлтийн горимд шилжүүлэх, санхүүгийн сахилга хариуцлагыг сайжруулах. Засгийн газрын  2014 оны 147 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган, урсгал зардлыг хэмнэх, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан гаргаж, харьяа төсөвт байгууллагуудад мөрдүүлэн ажиллаж байна.

Төсөв хэмнэх нэгдсэн төлөвлөгөөний дагуу төсвийн байгууллагуудын хэрэгжүүлсэн ажлын тайланг нэгтгэн дүгнэхэд шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй, батлагдсан орон тооны дагуу ажлын байрны ачааллыг нягтаршуулж, сул чөлөөтэй орон тоо амралтын хугацаанд томилгоо хийхгүй байх талаар анхаарлаа хандуулан ажилласан  байна.

Дүүргийн орон нутгийн төсвийн байгууллагууд нь  бүтэц орон тоог өмнөх оноос нэмэгдүүлээгүй.

Боловсролын салбарын байгууллагуудаас бүтэц орон тоог тогтоосон норматив, заавар журмын хүрэгжүүлж ажилласан эсэх талаар судалгааг   авч ажилласан. Мөн урсгал зардал, тавилга, багаж хэрэгсэл, бичиг хэргийн зардлыг өмнөх оноос 60%-иар бууруулан ажиллалаа.

Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх Засгийн газрын 147 дугаар тогтоол, 2015 Сангийн сайдын 122 дугаар тушаал, түүнийг хэрэгжүүлэх  Нийслэлийн Засаг дарга болон Дүүргийн Засаг даргын захирамжуудын дагуу дүүргийн хэмжээнд 9 заалт бүхий ажлын төлөвлөгөөг боловсруулан ажилласан.

Оны эхний 10 сарын байдлаар орон нутгийн 8 байгууллагад 2,028.0 сая төгрөг, тусгай шилжүүлгийн 5 байгуулагад  1,442.6 сая төгрөгийн санхүүжилтийг батлагдсан хуваарийн дагуу хөтөлбөр, зориулалтаар  олгоод байна. 10 сарын байдлаар Дүүргийн төсвийн зарлага төлөвлөгөөгөөр 3,545.9 сая төгрөг байхаас 3,245.4 гүйцэтгэлээр  мянган төгрөгийг зарцуулж 300.5 сая төгрөгийн хэмнэлттэй байна.

 

Зарцуулах, үр ашиггүй зардлыг бууруулж, санхүүгийн сахилга хариуцлага сайжирсан. 90% 100%
2.1.2 Орон нутгийн өмчид байгаа хөрөнгийн ашиглалт, үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх. 2017 онд нийслэл, дүүргийн төсвийн  болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар бий болсон данс бүртгэлд тусгавал зохих  12 ажлаас 9 ажлын нийт 251611,1 мян төгрөгийн хөрөнгийг ашиглагч байгууллагын данс бүртгэлд бүртгэж авах тухай ЗДТГ-ын 7 албан бичгийг холбогдох  байгууллагад хүргүүлж, тухайн байгууллагын данс бүртгэлд тусган ажиллаж байна. Үүнд:

Ø  Эрүүл мэндийн төв – 44850.0 мян төгрөг /1 ажил/

Ø  Хот тохижилтын алба  – 160760,2 мян төгрөг /5 ажил/

Ø  44-р цэцэрлэг – 23567.1 мян  төгрөг /1 ажил/

Ø  Хангай цогцолбор сургууль – 16597.7 мян төгрөг /1 ажил/

Ø  УБТЗ-ын хүүхдийн сектор – 5836.1 мян төгрөг /1 ажил/

2017-2018 онд нийслэл, дүүргийн төсвийн  болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар бий болсон данс бүртгэлд тусгавал зохих  5 ажлын 121654.7 мян төгрөгийн хөрөнгийг ашиглагч байгууллагын данс бүртгэлд бүртгэж авах тухай ЗДТГ-ын 4 албан бичгийг холбогдох  байгууллагад хүргүүлж, тухайн байгууллагын данс бүртгэлд тусган ажиллаж байна. Үүнд:

Ø    Хот тохижилтын алба  – 41753.7 мян төгрөг /3 ажил/

Ø    Соёлын ордон – 24585.0 мян төгрөг /1 ажил/

Ø    УСУГ- 55316.0 мян төгрөг /1 ажил/

Мөн дүүргийн Засаг даргын 2015 оны А/45 тоот захирамжаар ашиглагч байгууллагад үүрэгжүүлэн биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна.

 

Хөрөнгө оруулатаар хийгдсэн ажлыг данс бүртгэлд тусгасан. 90% 100%
2.1.3 Орон нутгийн төсөв, Орон нутгийн хөгжлийн санг үр дүнтэй зарцуулж, иргэдэд нээлттэй мэдээлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх. Дүүргийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг хуулийн дагуу үр  Төсөв санхүүгийн ил тод байдлыг хангах, иргэдэд нээлттэй мэдээлэх ажлын хүрээнд шилэн дансны хууль, түүнийг хэрэгжүүлэх журмын дагуу Дүүргиййн төсвийн ерөнхийлэн захирагчын 2017 оны нэгтгэсэн санхүүгийн тайлан, түүнд өгсөн аудитын дүгнэлт, 2018 оны сар бүрийн нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн мэдээ зэргийг хуулийн хугацаанд нь shilendans.gov.mn, bagakhangai.gov.mn сайтууд болон байгууллага, хэлтсийн мэдээллийн самбаруудад байршуулсан.

2018 онд ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар 89.5 сая төгрөгөөр 6 ажил төлөвлөгдсөн ба хөрөнгө оруулалтаар хийгдэх 6 ажлаас 5 ажил бүрэнд дуусч, 1 ажил гүйцэтгэлийн шатандаа явж байна.

Оны эхний 10 дугаар сарын байдлаар 69.8 сая төгрөгийн санхүүжилт орж ирсэн ба 6 ажилд  гүйцэтгэлээр 65.4 сая төгрөгийг олгоод байна.

Мөн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, баримтын бүрдлийг батлагдсан маягтын дагуу гаргуулахад онцгойлон анхаарч ажиллаж  байна.

Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн мэдээ,  худалдан авах ажиллагааны нэгтгэсэн тайланг холбогдох газарт тухай бүрт нь хүргүүлэн ажиллалаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг  иргэд, олон нийтийн хяналт дор, ил тод өрсөлдөх тэгш боломжийг хангах үүднээс хуулийн хүрээнд үйл ажиллагааг цахим хэлбэрээр  явуулж, гүйцэтгэлийн явцын мэдээг Сангийн яамны www.mof.gov.mn сайт, Засгийн газрын www.tender.mn сайт, дүүргийн www.bagakhangai.ub.gov.mn сайтуудад тус тус байршуулж байна.

Сангийн яамны www.mof.gov.mn сайтад ОНХС-гийн 2018 оны төлөвлөгөөг оруулсан ба хэрэгжсэн ажлуудын гүйцэтгэл болон холбогдох мэдээ мэдээллийг тухай бүрт шивж оруулан, мэдээллийг баяжуулан ажиллаж байна.

1.     Дүүргийн www.bagakhangai.ub.gov.mn сайтад:

Ø  2018 оны худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөөг 2018.01.10-ны өдөр,

Ø  Худалдан авах ажиллагааны 2018 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын ерөнхий тайланг 2017.04.04-ний өдөр,

Ø  2017 оны Орон нутгийн хөгжлийн санд хийсэн санхүүгийн аудитын тайланг 2018.03.30-ны өдөр,

Ø  Гар утасны апликэйшнээр ОНХС-гийн санал өгөх талаарх мэдээлэлийг 2018.03.28-ны өдөр,

Ø  Хөрөнгө оруулалтын барьцаа дансны 2017 оны жилийн эцсийн мэдээг 2018.01.11-ний өдөр,

2.Улсын шилэн дансны www.shilendans.gov.mn сайтад:

Ø  2018 оны худалдан авах үйл ажиллагааны  болон Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөгөөг хуулийн хугацаанд,

Ø  5 саяас дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн мэдээ, Орон Нутгийн Хөгжлийн Сангийн төлөвлөгөө, гүйцэтгэлийг сар бүр

Ø  2017 оны Орон нутгийн хөгжлийн санд хийсэн санхүүгийн аудитын  тайланг хуулийн хугацаанд тус тус байршуулаад байна.

Мөн оны эхний 10 сарын байдлаар тендерийн 13 урилгыг дүүргийн цахим www.bagakhangai.ub.gov.mn сайт, Засгийн газрын www.tender.gov.mn  сайтуудад тухай бүр нь байршуулан, иргэдэд ил тод ажлаа тайлагнан ажиллалаа.

 

Орон нутгийн төсөв болон худалдан авах ажиллагаанд хяналт тавин ажиллаж, иргэд олон нийтэд ил тод мэдээлэв.

 

 

 

 

100% 100%
2.1.4 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ худалдан авах үйл ажиллагааг ил тод сонгон шалгаруулж, иргэд олон нийтийн оролцоо хяналтыг нэмэгдүүлэх. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг  иргэд, олон нийтийн хяналт дор, ил тод өрсөлдөх тэгш боломжийг хангах үүднээс хуулийн хүрээнд  2018 оны эхний 10 сарын байдлаар 7 ажлыг цахимаар зарлан 13 ажлын тендерийн урилгыг дүүргийн цахим www.bagakhangai.ub.gov.mn сайт, Засгийн газрын www.tender.gov.mn    сайтуудад байршуулсан.

Гэрээ байгуулагдсан 13 ажилд нийт 20 компани материал ирүүлсэнээс шалгарсан 13 компани болон иргэдийн бүлэгт гэрээ байгуулах зөвлөмж, шалгараагүй 7 компанид мэдэгдлийг тухай бүрт нь хүргүүлэн ажиллалаа.

Дүүрэгт одоогийн байдлаар А3 гэрчилгээтэй 8 иргэн, 26 албан хаагч судалгаанд хамрагдсан ба  2018 оны хөрөнгө оруулалтын ажлын давхардсан тоогоор 13 үнэлгээний хороонд 8 иргэний төлөөллийг оролцуулан хөндлөнгийн хяналт тавиулан ажиллав.

Дүүргийн удирдлагууд, Худалдан авах ажиллагааны алба болон Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтсийн төлөөллийг оролцуулан 7 хоног тутамд шуурхай хуралдан, дүүрэгт хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудын худалдан авах ажиллагаа болон гүйцэтгэлийн явцад тулгамдаж буй асуудал, хэрэгжиж буй ажлуудын явц, чанар байдалд хяналт тавих, санал гаргах, зөвлөгөө өгөх талаар хамтран ажиллаж байна.

 

Шалгасан шалгараагүй мэдэгдлийг тухай бүр албан тоотоор хүргэж ажиллаж байна. 100% 100%
2.1.5 Нуугдмал орлогыг ил болгон татварт хамрагдалтын түвшинг нэмэгдүүлэх. Үл хөдлөх хөрөнгийн болон татвар төлөгч иргэний бүртгэлийг сайжруулан бүртгэгдээгүй татвар төлөгчийг бүртгэлд хамруулан далд эдийн засгийг бууруулж, татварын суурийг өргөжүүлэх чиглэлээр 4  иргэн,  2 ХХК, 1 ТББ, 1 төсөвт байгууллагыг шинээр бүртгэж,  10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар  ҮХЭХАТ-т 29.1 сая төгрөг төвлөрүүлэхээс 46.8 сая төгрөг төвлөрүүлөн 66.6 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 142.3% буюу 19.8 сая төгрөгөөр давуулан биелүүлээд байна.

 

Нуугдмал орлогыг ил болгох зорилгоор сар бүр үзлэг шалгалт явуулж байна.

 

100% 100%
2.1.6 Дүүргийн төсвийн байгууллагын үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэнд хяналт тавих, дотоод аудитын ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, төсвийн ерөнхийлөн захирагчид танилцуулан үр дүнг тооцож ажиллах. Дотоод аудитын алба нь 2018 оны 3-р улирлын байдлаар төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх хүрээний байгууллагуудын үйл ажиллагаанд Сангийн сайдын баталсан удирдамжаар санхүүгийн хяналт шалгалт-1, Дүүргийн засаг даргын баталсан удирдамжаар 14 удаагийн дотоод аудит хийж, 47 байгууллагад холбогдох хууль, тогтоомж, стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж, нийт 52 зөрчил, 65 зөвлөмж хүргүүлэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллав. 3-р улиралд дотоод аудит хийсэн байгууллагын зөвлөмжийн хэрэгжилт  71,1 хувьтай байна. Хууль тогтоомжийн хэрэгжилтэнд тавих хяналт сайжран, төсөвт байгууллагыг эрсдэлээс урьдчилан сэргийлж, төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулсан эсэхийг үнэлнэ. 100% 100%
2.1.7 Шилэн дансны хуулийн хүрээнд төсвийн байгууллагуудын мэдээлэл үнэн зөв, цаг хугацаандаа оруулсан эсэхэд хяналт тавьж үр дүнг тооцох. Шилэн дансны тухай хуулийн 8.2 дахь хэсэг, Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/01 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2015 оны А/25 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний бүх шатны төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн оролцоотой хуулийн этгээдүүдийн шилэн дансны үйл ажиллагаанд дотоод хяналтыг хэрэгжүүллээ. Шилэн дансны хуулийн хэрэгжилтэнд 2 удаагийн нийцлийн аудит хийж, нийт 29 байгууллага хамруулж сар бүрийн болон улирал, хагас бүтэн жилийн мэдээ, тайланг маягтын дагуу шилэн дансны сайтад байршуулсан эсэх, шилэн дансны самбарын мэдээлэл зэргийг нягтлан шалгаж, дүүргийн Засаг даргад тайлан мэдээг хүргүүлсэн. 2018 оны жилийн эцсийн байдлаар нийт 15 байгууллага www.shilendans.gov.mn сайтад байгууллагынхаа төсөв болон гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, тендер болон худалдан авалт, бусад хөрөнгө, мөнгөтэй холбогдолтой шийдвэрүүдийг хуулийн хугацаанд нь оруулан ажиллаж байна.

 

Төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод нээлттэй байдал сайжирч олон нийтийн хяналт тавих боломжоор хангагдана. 100% 100%
Зорилт 2.2. Бизнесийн салбарын хөгжил  
2.2.1 Жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжин хууль журамд зааснаар хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамруулах. Нийслэл хотын албан татвар болон татвар төлөгч иргэдийн  бүртгэлийг сайжруулах  зорилгоор  шинээр бүртгүүлж байгаа  жижиг дунд үйлдвэрийг нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал и-баримтыг 3 сар судлуулах  3  сарын дараа суурьлуулан  ажиллах зөвөлгөө өгч ажиллаж байна. Жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжин  шинээр бүртгүүлж байгаа  жижиг дунд үйлдвэрийг нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал 3  сарын дараа суурьлуулан  ажиллав. 90 70%
2.2.2 Шингэрүүлсэн хийн түлшний нөөцийн агуулах барих асуудалд дэмжлэг үзүүлэх, хувийн хэвшлийн оролцоонд тулгуурлан шатахуун түгээх станц шинээр барих асуудлыг дэмжих.     “Дашваанжил” ХХК нь дүүрэгт шингэрүүлсэн хийн түлшний шатахуун түгээх станц барьж байгуулах талаар саналыг гаргасан.

Үүний дагуу 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулж, 0,2 га газрыг төлөвлөгөөнд тусган, дуудлага худалдаа зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаад байна. Дуудлага худалдаанд оролцох талаарх саналыг Дашваанжил ХХК-д дүүргийн Газрын албаны даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 20/358 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Мөн “Хөрс автосервис” ХХК нь дүүрэгт шатахуун түгээх станц байгуулах санал ирүүлсний дагуу 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 20/359 дүгээр албан бичгээр дүүргийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан шатахуун түгээх станцын зориулалттай 0,4 га газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаанд оролцох боломжтой талаар мэдээлэл хүргүүлэн ажиллав.

Хийн түлшний нөөцийн агуулах барих асуудалд дэмжлэг үзүүлэн газар олгов. 90% 100%
2.2.3 Малын гаралтай арьс шир, сүү, сүүн  бүтээгдэхүүн худалдан авах,  боловсруулах үйлдвэрлэл үйлчилгээг төвлөрүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах,  усалгаатай газар тариаланг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэх.

 

         АПУ дэйри ХХК нь дүүргийн 2 дугаар хорооны шинэ суурьшлын бүсэд 3.2 тн-ийн багтаамжтай “Сүү хөргөлтийн танк” байршуулсан бөгөөд цахилгаанд холбох ажил хүлээгдэж байна.

Мөн “Охь хөндий ферм” нь дүүргийн нутаг дэвсгэрт шинэ сортын тарималыг туршилтаар тариалах хүсэлт ирүүлсэн ба 2 дугаар хорооны ногооны талбайн 3 га газарт “Мандал” сортын тэжээлийн ургамал тариалсан.

 

Сүү, сүүн  бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл үйлчилгээг төвлөрүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах чиглэлээр газар олгон үйл ажиллагааг эхлүүлэв.

 

90% 70%
2.2.4 Дүүргийн газрын суурь үнэ болон дуудлага худалдааны доод үнийг тухайн орон нутгийн онцлогт тохируулан хил залгаа сум суурин газруудыг нэг бүс болгон харилцан уялдаа холбоотой ойролцоо түвшинд тогтоож жижиг дунд үйлдвэрлэлийг шинээр бий болгоход дэмжлэг үзүүлэх, байнгын болон түр ажлын байрыг нэмэгдүүлэх. Дүүргийн газрын суурь үнэ болон дуудлага худалдааны үнийг бууруулах талаар холбогдох дээд шатны байгууллагуудад санал хүргүүлсэний үндсэн дээр Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаар тушаалаар газрын төлбөрийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосон.

Мөн Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор 1 га газрын суурь үнэ зориулалтаас хамаарч 12-24 сая төгрөг болж буурсан.

 

Дуудлага худалдааны анхны үнэ буурч, иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад эдийн засгийн таатай нөхцөл бүрдэв. 100% 100%
2.2.5 Жижиг дунд үйлдвэрлэл бичил бизнес эрхлэгчдийг дэмжиж мэргэжил арга зүйгээр хангах.          Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилгын төсөвт өртөг 700 сая төгрөг бөгөөд 2018 оны улсын төсөвт уг барилгын эхлэлийн санхүүжилт болох 100,0 сая төгрөг төсөвлөгдсөн юм.

Энэхүү ажлын хүрээнд  Нийслэлийн худалдан авах газраас  тендэрийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 19-ны хугацаанд зохион байгуулж түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр Төрөлх-Мөрөн ХХК шалгаран зураг төсвийн ажлаа хийж байна.

Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Дүүргийн ЖДҮДТ-тэй хамтран 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Маркетинг менежмент” сэдэвт сургалтыг жижиг дунд болон өрхийн үйлдвэр эрхлэгч иргэдэд зохион байгуулан  25 иргэнийг хамруулан сертификат олгож 157000 төгрөг зарцуулав

МҮХАҮТ, дүүргийн ЖДҮДТ-ийн хамтран зохион байгуулсан “CHAMBER_BUS” бизнес аялал амжилттай зохион байгуулагдаж “Амарсанаа степ”, “Багахангай сүү” ХХК-ны төлөөлөл болон 12 өрхийн үйлдвэр эрхлэгч хамрагдав.

Монголын Хүний хөгжил судалгаа сургалтын төвтэй хамтран “Экспортын стратеги” сэдэвт сургалтыг зохион байгуулж 22 иргэнийг оролцуулав.

Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн, дүүргийн салбар зөвлөлтэй хамтран 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ЖДҮ, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч 15 эмэгтэйчүүдтэй уулзаж цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов.

МҮХАҮТ, дүүргийн ЖДҮДТ, ХХҮХ, Хангай цогцолбор сургуулийн хамтран зохион байгуулсан “Chamber bus-2” бизнес аялалыг  2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулав. Аялалд Хангай цогцолбор сургуулийн 32 сурагч, анги удирдсан багш нарыг хамруулав.

Хотын хөгжил хорооноос төслийн хүрээнд Royal HD телевизтэй хамтран 2018 оны 03 дугаар сарын 10–ны өдөр ЖДҮДТөв болон, оёдол, эсгий урлал, алт мөнгөний дархан зэрэг үйл ажиллагаа явуулдаг 6 өрхийн үйлдвэр эрхлэгчийг хамруулсан 30 минутын нэвтрүүлэг бэлтгэн үйл ажиллагааг нь сурталчилав.

Өрхийн хөгжлийг дэмжих, амьдрах орчныг сайжруулах зорилтот жилийн хүрээнд тайлангийн хугацаанд 7 удаагийн  үзэсгэлэн худалдаанд давхардсан тоогоор 181 иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцож 21.5 сая төгрөгний борлуулалт хийж өрхийн орлогоо нэмэгдүүлсэн  байна.

 

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг сургалтанд 2, аялалд 2, уулзалтанд 1 удаа тус тус оролцуулан   112 иргэнийг хамруулав.

 

90% 100%
2.2.6 Мах боловсруулах үйлдвэрийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлүүлэх         Мах боловсруулах үйлдвэрийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлүүлэх талаар холбогдох дээд шатны байгууллагад санал хүргэсэн бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А. Даваажаргалаар ахлуулсан ажлын хэсэг, Улаанбаатар хотын банк, Мах боловсруулах үйлдвэр, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөллийг оролцуулан үзлэг шалгалт, тооллого, тулгалтын ажил зохион байгуулав.

 

Өмчлөлийн асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад хандав. 90% 70%
2.2.7 Дүүрэгт “Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” байгуулах ажлыг эхлүүлж,  гарааны компаниудыг дэмжих.        Нийслэл, дүүргийн 2018 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд  тусгагдсан Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлын хүрээнд ТЭЗҮ-ийг  боловсруулах ажлыг Артконстракшн ХХК гүйцэтгэж байна.

Багахангай дүүргийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн паркын ТЭЗҮ боловсруулах ажлын танилцуулгыг “Арт констракшн” ХХК-ын захирал М.Баасанжав, төслийн удирдагч ШУТИС-ийн багш доктар, профессор С.Төгс  нар 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр  1,2 дугаар хорооны 319 иргэнд танилцуулж  мэдээлэл хүргэв.

2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар ТЭЗҮ-г боловсруулж дууссан бөгөөд Нийслэлийн Засаг даргын удирдах зөвлөлийн хуралд танилцуулж эхний хэлэлцүүлгийг хийв. Мөн Барилга хот байгуулалтын яамны харьяа Барилга хөгжлийн төвөөр магадлал хийлгэж Нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байна. Одоогоор тус ажлын санхүүжилт болох 145.0 сая төгрөгний 80%-г зарцуулсан байна.

Дүүргийн ИТХ-ын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн  10 дугаар тогтоолоор 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан бөгөөд Үйлдвэрлэлийн хэсэг /Хими 1/-т Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах зориулалтаар 80 га газрыг эзэмшүүлэхээр тусгасан.

      “Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”  байгуулах ажлын ТЭЗҮ боловсруулах ажлыг эхлүүлэн газрын асуудлыг шийдвэрлэв. 90% 100%
Дундаж биелэлт 95%  
Дундаж үнэлгээ   93.5%
ГУРАВ: ЗАСАГЛАЛЫН ХӨГЖИЛ  
3.1.1 Иргэд дүүргийн аж ахуйн нэгж байгууллагуудаас шаардлагатай мэдээллийг авах боломж, нөхцөлийг бүрэн хангах Дүүргийн bagakhangai.ub.gov.mn сайтад нийт 98 мэдээлэл, хөрөнгө оруулалтын ажлын тендерийн урилга, дүүргийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудын танилцуулга, үйл ажиллагаа, дүүргийн Засаг даргын 186 захирамжийг тогтоосон хугацаанд байршуулсан бөгөөд сайтад байршуулсан  мэдээ мэдээллийн бүртгэлийг тухай бүр хөтөлж ажиллав.

Мөн БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ группт Нийслэл болон дүүргээс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого шийдвэр, цаг үеийн холбогдолтой 393 мэдээ, мэдээлэл, Багахангай дүүрэг Хэвлэл мэдээлэл фэйсбүүк профайлд 121 мэдээллийг байршуулан иргэдэд мэдээллийг тогтмол хүргэж байна.

Иргэд дүүрэгт зохион байгуулагдаж буй үйл ажиллагаа, арга хэмжээний талаар мэдээ, мэдээлэлтэй болсон. 100% 100%
3.1.2 Нутгийн захиргааны байгууллагууд иргэдэд ажлаа тогтмол тайлагнах арга хэлбэрийг төгөлдөржүүлэх Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/73 дугаар захирамжаар 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Багахангай марафон 2018” УАШТэмцээний үеэр 27 аж ахуйн нэгж, байгууллага, ажлаа танилцуулах өдөр буюу “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийг зохион байгуулсан ба тэмцээнд оролцож буй тамирчид, дүүргийн нийт 800 гаруй иргэнд 20 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагаагаа сурталчилж ажиллав. Иргэд төрөөс явуулж буй бодлого, шийдвэр болон шинээр хэрэгжиж буй хуулийн талаар мэдээлэлтэй болсон. 90% 70%
3.1.3 Хүний нөөцийн ил тод байдлыг хангаж ажиллах Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд дүүргийн Дотоод Аудитын албаны дарга, Худалдан авах ажиллагааны албаны дарга, Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны сул орон тоонд төрийн албаны удирдах албан тушаалтны нээлттэй сонгон шалгаруулалт явуулахаар захиалгыг хүргүүлсний дагуу сонгон шалгаруулалтыг зарлаж, НТАЗ-өөс томилуулахаар санал болгосон сонгон шалгаруулалтанд хамгийн өндөр оноо авсан Л.Баасгай, О.Содовжамц, Л.Санжийжамц  нарын  хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас хянаж ирүүлсний дагуу Дотоод Аудитын албаны болон Худалдан авах ажиллагааны албаны дарга, Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилон, шийдвэрийг НТАЗ-д хүргүүллээ.

Дээрх ажлын байранд төрийн албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлан, бүртгэхдээ тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагыг хангасан иргэдийг хууль журмын дагуу бүртгэж шалгалтыг зохион байгуулав. Тайлангийн хугацаанд дүүргийн хэмжээнд төрийн албаны шалгалт өгөөгүй болон тангараг өргөөгүй албан хаагч байхгүй байна.

Хүний нөөцийн ил тод байдлыг ханган ажиллаж байна. 90% 100%
3.1.4 Дүүргийн гадаад харилцааг өргөжүүлж гадаад улс, хотуудтай харилцаа тогтоон туршлага судалж хамтран ажиллах Гадаад харилцааг хөгжүүлэх, орон нутгийн гадаадын хөрөнгө оруулалтыг  нэмэгдүүлэх ажлын хүрээнд тус дүүрэгт Тайваны “Хүүхэд, гэр бүлийг дэмжих сан” төсөл 2010 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү төсөлд 1,2 дугаар хорооны нийт 40 өрхийн 140 хүүхэд хамрагдаж байна.  Тус сан нь ном, витамин, ахуйн хэрэглээний тусламжаас гадна сар бүр олгох мөнгөн тусламжинд 4.2 сая төгрөг зарцуулав.

2018 оны 04 дүгээр сараас бага насны хүүхдэд тусламж үзүүлэх, халамжийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг Кристана Нобелийн хүүхдийн сан ОУ-ын байгууллага дүүргийн амьжиргааны баталгаажих түвшингээс дооуур орлоготой 10 өрхөд судалгаа явуулан түүнээс 5 өрхийн хүүхдийг сонгон авч боловсрол болон авьяасыг нь дэмжин хамтран ажиллаж байгаа ба мөн 1,2 дугаар хорооны АБТДО-той 5 өрхийн хүүхдэд тусламж үзүүлэв.

АНУ-д ажиллаж амьдардаг Дашдондог, Нямхүү нарын гэр бүлээс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан дүүргийн АБТДО-той 90 хүүхдэд цүнх гарын бэлэг гардуулав.

Мөн гадаад улс, хотуудтай харилцаа тогтоох ажлын хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр БНХАУ-ын Жилинь мужтай харилцаа тогтоож цагаан будаа савлах үйлдвэр байгуулах болон бусад хөрөнгө оруулалтын ажилд хамтран ажиллахыг хүссэн Засаг даргын 1/245 тоот албан бичгийг хүргүүлсэн ба 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус мужын Худалдааны танхимын гадаад хөрөнгө оруулалт болон эдийн засгийн хамтын ажиллагааны  хэлтсийн дарга болон ААНБ-ын дарга эрхлэгч нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ирж цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. Хамтын ажиллагааны хүрээнд Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 30-ны 1/630 дугаар албан бичгээр тус мужийн Сипинь хотын төлөөлөгчдөд урилга хүргүүлсэн ба 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сипинь хотын 8 төлөөлөгч дүүрэгтэй танилцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар уулзалт зохион байгуулав.

Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 90% 100%
3.1.5 Дүүргийн нэг цэгийн үйлчилгээ болон явуулын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх. Дүүргийн ИТХ-ын 2009 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу 2018 оны А/75 дугаар захирамжаар батлагдсан мэргэжлийн байгууллагын ажлын хэсэг дүүргийн төвөөс алслагдан оршин сууж буй мал бүхий иргэд, малчин айл өрхөд 2018 оны 5 дугаар сарын 08, 14-ний өдрүүдэд “Явуулын нэг цонхны үйлчилгээ”-г үзүүлж, 7 төрлийн үйлчилгээг 34 өрхийн 92 иргэнд хүргэж, 6 төрлийн 200 гаруй тараах материал, гарын авлага тараав. Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэж, иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэж ажиллав. 90% 100%
3.1.6 Төрийн байгууллагуудын үйлчилгээнд хэрэглэгчийн үнэлгээг тогтмол хийж хэвших. Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийн талаарх сэтгэл ханамжийн судалгаа авах ажлын хэсгийг томилж, удирдамж боловсруулан, санал асуулгыг авч, саналыг нэгтгэж, дүүргийн удирдлагуудад танилцуулахаар бэлтгэж байна. Хэрэглэгчийн үнэлгээг авч, нэгтгэх шатандаа байна. 90% 70%
3.1.7 Дүүргийн архивын үйл ажиллагааг тогтмолжуулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх Дүүргийн архивын жилийн ажлын төлөвлөгөөг 7 бүлэг 21 заалттайгаар боловсруулан Тамгын газрын даргаар батлуулан мөрдөн ажиллаж байна. Тус архив 2018 оны байдлаар 15 хөмрөг үүсгэгч байгууллагын 2010 хадгаламжийн нэгжээр дүүргийн архивт нөхөн бүрдүүлэлт хийлээ.

 2018 оны нөхөн бүрдүүлэлтийн ажлын төлөвлөгөө, хуваарийг батлуулан мөрдөн ажиллаж байна. 2018 онд Засаг даргын Тамгын газрын 70 жил хадгалах 118 хадгаламжийн нэгжээр нөхөн бүрдүүлэлт хийн дүүргийн архивт шилжүүлсэн. Мөн Дүүргийн 1, 2 дугаар хорооноос Мал тооллогын А данс болох 36 хадгаламжийн нэгжийг данс бүртгэлийн дагуу дүүргийн архивт хүлээн авсан.

Мөн 1990-2017 оны дүүргийн Засаг даргын 4107 захирамж, 1993-2017 оны 1292 тушаал, нийт 5399 хуудас цаасан болон цахим баримтанд нягтлан шалгалтын ажлыг хийж 1992-2006 оны 46 захирамжийн 57 хавсралт дутуу байсныг олж илрүүлсэн.

Дүүргийн Архиваас 2018 оны 10 дугаар сарын байдлаар 99 лавлагаа хулбар хувь олгож, 42 баримтыг түр хугацаагаар ашиглуулаад байна. Архивын салбарын үйл ажиллагааг хөгжүүлэх, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сайжруулан, сурталчлах, харьяа байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгууллагуудын Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад “www.edoc.ub.gov.mn програмын хариутай бичгийн шийдвэрлэлтэнд хяналт тавих” болон “Баримт бичгийн боловсруулалтыг хэрхэн зөв хийх вэ” зэрэг сургалтуудыг 27 байгууллагын 28 албан хаагчдад, мөн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Ирсэн бичгийн шийдвэрлэлтийн талаарх” сургалтыг тус тус зохион байгууллаа. Мөн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Архивын газрын Мэргэжлийн удирдлагын хэлтсийн улсын ахлах байцаагч А.Оргилболдтой хамтран “Баримт бичгийн боловсруулалт” сэдвээр сургалт зохион байгуулан харьяа байгууллагууд болон тамгын газрын 34 албан хаагч хамрагдлаа. Нийслэлийн Архивын газраас зохион байгуулсан 1 удаагийн сургалтанд харьяа байгууллагын 14 албан хаагч хамрагдсан. Мөн ажилд томилогдсон албан хаагчдад ажлын байрны болон танхимын сургалтуудыг зохион байгуулан явуулж байна

Дүүргийн архивын үйл ажиллагаа тогтмолжиж иргэдэд лавлагаа үйлчилгээг тогтмол хүргэн ажиллаж байна. 100% 100%
3.1.8 Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх Иргэдээс ирүүлсэн өргөдлийг тухай бүр www.smartcity.mn сайтад бүртгэн, холбогдох албан тушаалтанд шилжүүлэн, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. 2018.11.16-ны өдрийн байдлаар өргөдөл гомдлыг нэгтгэн үзэхэд Засгийн газрын 11-11 төвд хандсан 3, www.ub1200.mn цахим хуудсанд хандсан 1 өргөдөл, дүүргийн Засаг дарга болон Тамгын газарт уламжилсан 100  өргөдөл бичгээр ирснээс 103 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэн, 1 өргөдөл шийдвэрлэх шатандаа байна. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 99%-тай байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 6 хоног 20 цаг 29 минут, өргөдлийн нэгдсэн индекс 0,86 буюу А үнэлгээтэй байна. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн хугацааг богиносгож,  хуулийн хугацаанд шийдвэрлэн ажиллав.

5 хүсэлтийн хариуг албан бичгээр, 59 хүсэлтийн хариуг утсаар, 40 хүсэлтийн хариуг биечлэн өгсөн байна.

90% 100%
3.1.9 Дүүрэгт тулгамдаж байгаа асуудлыг сонсдог, хэлэлцдэг, хэрэгжилтийг иргэдэд тайлагнадаг орон нутгийн мэдээллийн тусгай хөтөлбөртэй болох.   Дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр ААНБ-ын удирдлагууд тулгамдаж буй асуудал болон бусад мэдээллийг хийж байгаа ба тус мэдээллийг монтажлан орон нутгийн телевизээр иргэдэд хүргээд байна.

Үүнд:

Ø  “Манай хороо Миний гудамж” аяны хүрээнд хийгдэж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд

Ø  40 ортой хүн эмнэлгийн барилгын ажлын явц

Ø  Галын депогийн барилгын ажлын явц

Ø  2 дугаар хорооны Төмөр замын өртөөнөөс Ган зам дэлгүүрийн урд зам хүртэл 780 м сайжруулсан шороон зам тавих ажлыг тус тус  иргэдэд мэдээллэж ажиллав.

Мөн Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр Засаг дарга дүүргийн тулгамдаж буй асуудал болон хөрөнгө оруулалтын ажлын мэдээллийг танилцуулсан ба тус мэдээллийг орон нутгийн телевизээр иргэдэд хүргэв.

Орон нутгийн телевиз үйл ажиллагаа түр хугацаагаар зогссоноос шалтгаалан Royal HD, Эх орон, SBN, TV5, МҮОН телевизээр дүүрэгт  хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, зорилтот жилийн хүрээнд хийгдсэн ажлын талаар олон нийтэд сурталчилж ажиллалаа.

Дүүрэгт хэрэгжиж буй үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хүргэн ажиллав. 90% 100%
3.1.10 Дүүргийн нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг гаргаж, олон нийтийг мэдээллээр хангах ҮСХ-ны даргын 2017.12.18-ны өдрийн А/203 тоот тушаалын 1 дүгээр хавсралт “Үндэсний статистикийн хороонд нийслэл, аймгийн статистикийн газар, хэлтсээс 2018 онд цахим шуудангаар ирүүлэх мэдээ, тайлангийн график”-ийн дагуу албан ёсны статистик ХАА-1, ХАА-2, ХАА-6, ХАА-8, ХАА-9, ХААБ-1, АҮ-1, АҮ-3,  ААНБ1,2, Т-1, ХО-3б, МЭ-1, ТББ-1, БЗҮ-1, ОСНАА-1, ХА-1, ХА-2, ХА-3, ББО-1, БР-1, БР-3, НҮ-1, НЗҮ-1, нийт 24 төрлийн мэдээ, Телевизортой болон интернэтэд холбогдсон өрхийн ТВ-1 мэдээ, Өрхийн тоо, орон сууцны төрлөөр ӨС-1 мэдээ, Ил зогсоол гражийн судалгаа, Гэрийн тэжээвэр нохой, муурны бүртгэл НМ-1 захиргааны статистик мэдээг тус бүр 1 удаа үнэн зөв цуглуулж, цахим шуудангаар графикт хугацаанд Нийслэлийн Статистикийн газарт шууд дамжуулсан.  Мөн явц дунд түүвэрлэгдэн орж ирсэн судалгааг цаг тухай бүрт хийх, судалгаа явуулахад шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж ажилласан. Тухайлбал: АХС судалгаа 5,8,10 сард явуулахад судалгаанд хамрагдах өрхийн жагсаалт гарган НСГ, ҮСХ-нд дамжуулж, судалгаагаар ирсэн судлаачдад хөтчөөр ажиллалаа.  “Хагас жилийн мал тооллого”, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн статистикийн эмхэтгэлийг гаргахад албан бус секторын тооцоонд ашиглагддаг “худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний судалгаа”, “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа” 2018 дүүрэг орон нутагтаа амжилттай дамжуулж ажилласан. 1 түүвэрийн нэгж сонгогдсон бөгөөд 12 сард хамрагдана.

“Дүүргийн нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлт”-ийг сүүлийн 5 жилээр харьцуулан гаргаж Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээллийн самбар, Дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд, хэлтсийн дарга нарт танилцуулж, Дүүргийн эдийн засаг, нийгмийн байдлын талаар 2018 оны 1-3-р улирлын танилцуулга бэлтгэн ubstat.mn сайтад байршуулав.

Статистик мэдээ цаг хугацаандаа нэгтгэгдэн хүргэгдсэн 90% 100%
3.1.11 Дүүргийн www.bagakhangai.ub.gov.mn вэб сайтыг шинэчилэх Дүүргийн вэб сайтыг “Мөнх-Цогт Оргил ХХК”-тай гэрээ байгуулан шинэчлэлтийн ажлыг хийлгэсэн. 2018 оны 09 дүгээр 07-ны өдрөөс хойш нийт 17 мэдээ мэдээллийг байршуулаад байгаа бөгөөд үүнээс “Үйл ажиллагааны ил тод байдал” цэсэнд 16 мэдээлэл байршуулаад байна. Сайтын хэвийн ажиллагааг хангах үүднээс засварлах шаардлагатай зүйлсийн жагсаалтыг гарган, гүйцэтгэгч компанид хүргүүлэв.  Дүүргийн bagakhangai.ub.gov.mn вэб сайтыг шинэчлэх ажилд дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас 3 сая төгрөг зарцуулав. Дүүргийн веб сайтыг шинэчлэх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн, шинэчлэв. 100% 100%
3.1.12 Эрх зүйн сургалт сурталчилгааны  хүртээмжийг нэмэгдүүлэх. УБ хотын захирагчийн Хууль зүйн сайдтай 2018 онд  байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд Тус дүүргийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн сургалт, сурталчилгааны төлөвлөгөөг 3 бүлэг 28 заалттай боловсруулан, дүүргийн Засаг даргын 2018 оны А/32 дугаар захирамжаар баталгаажуулан хэрэгжилтийг ханган ажиллаж, төлөвлөгөөний биелэлт 84%, Бүх нийтийн эрх зүйн боловсрол хөтөлбөрийн биелэлт 80.7%-тай хэрэгжлээ. Үүнд:

Дүүргийн хэмжээнд  хуулийн төслийн  хэлэлцүүлэг 3, сургалт 18 зохион байгуулснаас ЗДТГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран 7, ААНБ-11,  давхардсан тоогоор 520 гаруй иргэнийг хамруулж, нийт 21 төрлийн 220 гаруй гарын авлага, зөвлөмжийг өгч ажилласан байна.

Хууль, журмын төслийг дүүргийн вэб сайт, мэдээллийн самбар, facebook хуудсаар дамжуулан иргэдэд мэдээллийг хүргэн ажиллаж байна.

Шинээр боловсруулсан болон шинэчлэн найруулсан “Авто зогсоолын тухай”, “Хот суурины ногоон байгууламжийн тухай” хуулийн төсөлд ААНБ-аас ирсэн саналыг нэгтгэн,  35 саналыг тусгуулахаар холбогдох газарт хүргүүлсэн.

Тайлант хугацаанд  иргэд, ААНБ, гар болон цахим сангаас Хууль, Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэл, яамдын сайдын тушаал, нийслэл, дүүргийн ИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамж, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/, Үндсэн хуулийг хувилан өгч, 45 иргэн, 11 байгууллагад  лавлагаа, 65 иргэн эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл аваад байна.

Дүүргийн Засаг даргын А/183, Б/23 захирамж гарч, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Тус хугацаанд дүүргийн Засаг даргын 5 захирамжийг хүчингүй болгож, тэмдэг, тэмдэглэгээг хийж баталгаажуулав.

Шилэн данс, Ublegal.mn сайтуудад хувь хүний нууцтайгаас бусад шийдвэрийг байршуулж байна.

ЗДТГ-аас Замын цагдаагийн хэсэгтэй хамтран 2018.02.12-ны өдөр ЗДТГ-ын ажилтан, албан хаагчдын дунд Зам, тээврийн ослын улсын хэмжээнд дэх дүн мэдээ, тоо болон ЗХАБ-аас урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлаар мэдээлэл хийлээ. Мөн Багахангай, Налайх дүүргийн прокурортай хамтран дүүргийн Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудад  2018.03.22-ны өдөр сургалт зохион байгуулж, зөрчлийн хэрэг нээсэн баримтанд үзлэг хийж, заавар зөвлөмжийг өгч ажиллав.

Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байна. 90% 100%
3.1.13 Засаг даргын дэргэд орон тооны бус мэргэжлийн зөвлөх баг байгуулан ажиллуулах. Орон тооны бус инженерийн болон бизнесийн зөвлөл нь Улс, нийслэл, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй 6 ажлын зураг төсөв болон ажлын даалгаварт зөвлөгөө өгч, дүүргийн Засаг даргын 2018 оны /А/90, А/162, А/166, А/176/ дугаар захирамжаар ажлын гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсэг 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байгууллагдаж тус ажлуудад тухай бүр хяналт тавьж ажиллав. Засаг даргын дэргэдэх бизнесийн болон инженерийн орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлж байна. 90% 100%
3.1.14 Нийтийн албан тушаалтны  авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах.         Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр, нийслэлийн 2018 оны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Тус дүүргийн ЗДТГ-ын Авлигын эсрэг үйл ажиллагааны 2018 оны төлөвлөгөөг 3 бүлэг 52 заалттай боловсруулан, дүүргийн Засаг даргын 2018 оны А/33 дугаар захирамжаар баталгаажуулан хэрэгжилтийг ханган ажиллаж, 11-р сарын байдлаар төлөвлөгөөний биелэлт 84.2%-тай хэрэгжлээ. Мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, нийслэлийн Авлигын эсрэг үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг гарган, үнэлгээ хийж, холбогдох газарт хүргүүлсэн. Авлигын эсрэг үйл ажиллагааны хэрэгжилтийн хүрээнд дүүргийн вэб сайтыг шинэчлэн, мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллаж байна. Үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө гарч, бодлого зорилтын хэрэгжилт хангагдав. 90% 100%
3.1.15 Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлахад иргэдийн оролцоонд тулгуурлан, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, цэрэг эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх.          Цэргийн бүртгэлийг Засаг захиргааны анхан шатны нэгж болох хороодын Засаг даргын ажлын байранд цэргийн бүртгэлийг шинэ журмын хүрээнд явуулж, 18-50 насны эрэгтэйчүүдийг цэргийн бүртгэлд хамрагдах талаар зар сурталчилгааны материалыг албан байгуулллага, хороод олон нийтийн газруудаар тарааж, орон нутгийн Багахангай ÒÂ, дүүргийн вэб хуудас, “facebook” олон нийтийн сүлжээг өргөн ашиглан ухуулга сурталчилгааны ажил зохион байгуулж, батлан хамгаалах багц хууль болон Зэвсэгт хүчний анги салбарыг сурталчилсан бичлэг зэргийг ашиглан сурталчилгааг зохион байгуулсан.

Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах ажлын хүрээнд эх оронч үзлийг төлөвшүүлэх, Монгол Улсын хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэх хүсэл эрмэлзлэлийг бий болгох зорилгоор зохион байгуулсан.

Үүнд

          Монгол цэргийн алдар Зохион бичлэгийн уралдаан

          Хурд хамтлагийн Цэргийн бодол тоглолтыг үзүүлэх

          Дүүргийн Засаг даргын нэрэмжит “Марш-тактик”-ийн аварга шалгаруулах тэмцээн

          “Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчний 97 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд Соёлын төв өргөөний үүдний танхимд Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, батлан хамгаалах салбарын багц хуулиудыг сурталчлах

          Хүчний байгууллагын удирдлагуудын дунд гар буугаар “Буудлага”-ын бооцоот тэмцээн

          Тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын дунд “Гар бөмбөг”-ийн бооцоот тэмцээн.

          ЗДТГ-ын Цэргийн штабаас  дүүргийн “Хангай цогцолбор сургууль”-ийн “ЭХ ОРОН ТАНАА” урлагийн тоглолт

“Цэргийн дууг хэн сайн дуулах вэ“ дууны тэмцээнүүдийг тус тус зохион байгууллаа.

Батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилт иргэний үүргийн биелэлтээр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨҮГ-ийн Налайх салбарын Өндөр толгой хэсэг, дүүргийн Биеийн тамир спорт хороо, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба, Улаанбаатар төмөр замын Багахангай зөрлөг зэрэг 4  аж ахуйн нэгж, байгууллагын 180 гаруй цэргийн бэлтгэл үүрэгтний цэргийн үүргийн биелэлт, дүүргийн 18-50 насны алба хаагаагүй 253 үүрэгтний үүргийн биелэлтэд хяналт шалгалтыг зохион байгуулсан. Цэргийн тоо бүртгэлийн ажлын хүрээнд хороодын ажлын албатай хамтран сургалт мэдээллийг явуулж, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллалаа.

Монгол улсын Батлан хамгаалах үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлах ажлыг 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна. 100% 100%
3.1.16 Иргэний цэргийн үүргийн  биелэлтийг хангуулах, цэргийн албыг олон хэлбэрээр хаах талаар хууль эрх зүйн дэмжлэг үзүүлэх. Монгол улсын Цэргийн албаны тухай хуулийн дагуу 2018-2020 онд цэргийн албыг  биеэр хаах иргэдийн судалгааг гарган 5 иргэнийг Засаг даргын 2018 оны А/84 дүгээр захирамжаар цэргийн дүйцүүлэх албанд авсан. Тус дүүрэгт одоогийн байдлаар 10 иргэн цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа бөгөөд ажлын 14-89 хоногийн үүрэг гүйцэтгүүлж байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/395 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2018 оны А/84 дүгээр захирамжийг тус тус үндэслэн дүйцүүлэх алба хаагч нартай  цэргийн анхан шатны мэдлэг, дадлага олгох сургалтыг 2018 оны 05 дугаар сарын 16-наас 05 дугаар сарын 29-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний 350 дугаар ангид зохион байгууллаа.

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах тухай дүүргийн Засаг даргын 2018 оны А/80 дугаар захирамжаар 7 иргэн батлагдсан бөгөөд 5 иргэн мөнгөн төлбөр төлж цэргийн албаа мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаасан байна. Үлдсэн 2 иргэнийг ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзах үзэж төлбөр төлөх хугацааг түр хойшлуулаад байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас ирүүлсэн чиглэлийн дагуу хугацаат цэргийн алба болон цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагаагүй иргэдийг мөнгөн хэлбэрээр орлуулан хаалгахаар 1971-1983 оны иргэдийн судалгааг гаргаж  хороодод тулгалт хийлгэхээр хүргүүлж хороодоос ирүүлсэн жагсаалтын дагуу нийт 87 иргэнд мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж хяналт шалгалтад хамруулан 4 иргэнээр мөнгөн төлбөр төлүүлэн 72 иргэний мэдээллийг шинэчлэн халба хаасан 24 иргэнд Цагдаагийн ерөнхий газар, Хилийн цэргийн болон батлан хамгаалахын төвын лавлагааг авхуулан алба хаасан бичилт хийх үнэмлэх шинээр олгосон, дүүргийн аж ахуйн нэгж байгуулагуудад явуулсан Батлан хамгаалах хууль тогтоомжийн хяналт шалгалтаар 8 иргэнд мөнгөн төлбөр тогтоосноос 4 иргэн мөнгөн төлбөрөөр орлуулан хаасан. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны байдлаар 14 иргэний 5779681 төгрөгийг нийслэлийн төрийн санд төвлөрүүлээд байна.

2018 оны цэрэг халалт, татлагыг зохион байгуулах ажлын хүрээнд төлөвлөгөө гарган ажиллаж бэлтгэл ажлыг бүрэн ханган ажилласан. Цэргийн албанаас халагдсан иргэдэд ажлын байранд зуучлах мэрэгжил олгох сургалтад хамруулахаар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн. 2018 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагын ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулж Цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт нийт зарлан дуудах хуудас авсан иргэдийн 91% нь хамрагдаж нийслэлийн цэрэг татлагын товчооноос ирүүлсэн хяналтын тоон даалгаварыг бүрэн биелүүлсэн. Цэрэг татлагаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ороогүй иргэдэд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцон ажиллаж байна.

МУ-ын 3асгийн газрын 2018 оны 79, 80 дугаар тогтоолуудыг мөрдлөг болгон үйл ажиллагааг явуулж байна 100% 100%
Зорилт 3.2 Иргэдийн  аюулгүй орчинг бүрдүүлэх  
3.2.1  “Эрүүл орчин –Иргэдийн сайн сайхан”  хөтөлбөрийн 2-р шатыг  боловсруулан хэрэгжүүлэх  “Эрүүл орчин-Иргэдийн сайн сайхан” 2-р шатны хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэхээр Дүүргийн Засаг даргын 2017 оны А/172 дугаар захирамжаар үйл ажиллагааны төлөвлөгөөг 5 зорилт, 33 шалгуур үзүүлэлттэй боловсруулан батлуулж, төлөвлөгөөний биелэлт 88.4%-тай хэрэгжсэнээс биелэсэн 5, хэрэгжих шатандаа 28, тасарсан заалт байхгүй байна. Үүнд:

Төсвийн байгууллагын менежерүүдийн үр дүнгийн гэрээнд тусгай заалт болгон оруулж үр дүнг үнэлэхээр тооцож байна. Мөн дүүргийн хэмжээнд тамхи татдаг иргэдийн судалгааг гаргахад Дүүргийн нийт 32 ААНБ судалгаанд хамрагдсанаас 24  байгууллагын 499 иргэн тамхи татдагаас эр 443, эм 56 байна.

“Эр зоригын хүч” ТББ болон “Багахангай бид хамтдаа” бүлэгтэй хамтран соён гэгээрүүлэх ажлыг хийж байгаа бөгөөд 2018.05.22-ны өдөр 4 байгууллагын 45 ажилтан, албан хаагчдийг хамруулж,  бүлгийнхээ зорилго, чиглэлийг таницуулж, мэдээлэл хийсэн.

Дүүргийн ажил орлогогүй, архинд донтох эмгэгтэй иргэнд архинаас татгалзуулах тусгай үйлчилгээ үзүүлж, архинаас гарах сэдэл төрүүлэх, архинаас гарах боломжтойд итгүүлэх, бодол хандлагыг өөрчлөх зорилго бүхий олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний зөвлөгөө өгөх болон сургалт зохион байгуулах чиглэлээр Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгтэй “Хамтран ажиллах гэрээ” байгуулан ажиллаж байна.

Дүүргийн ИТХ, ЗДТГ, Монголын эрэгтэйчүүдийн нийгэмлэгтэй хамтран өөрсдийн хүсэл сонирхлоор архинаас татгалзах чин хүсэл, эрмэлзэлтэй  дүүргийн 10 иргэнийг сонгон УБ хотод 2018 оны 07-р сарын 24–27-ны өдрүүдэд тусгай төлөвлөгөөний дагуу архинаас татгалзуулах “Оюуны 9 дэвшил” хөтөлбөрт сургалт зохион байгуулж, уг арга хэмжээнд зориулан ГХУСАЗСЗ-өөс 1.150.000 төгрөг зарцуулсан. Дээрх сургалтанд хамрагдсан иргэдээс 5 иргэн архинаас татгалзаж, тэдгээрийн 3 иргэнийг байнгын ажлын байраар хангаад байна.

2018 оны 11 дүгээр сарын 05-09-ны өдрүүдэд зорилтот бүлгийн иргэдэд ганцаарчилсан болон гэр бүлийн нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлыг  зохион байгуулж, нийт 30 иргэн хамрагдсан бөгөөд ХХҮХ-ээс 2.000.000 төгрөгийг зарцуулаад байна.

Дээрх арга хэмжээний хүрээнд насанд хүрэгчдийн ганцаарчилсан зөвлөгөөг 6 удаа, гэр бүлийн зөвлөгөөг 4 удаа, нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөөг 4 удаа, дэмжих бүлгийн ярилцлагыг 6 удаа тус тус зохион байгуулж, сургалт зөвлөгөөнд нийт 20 иргэн  хамрагдаж байна. Мөн сургалтанд хамрагдсан иргэдээс ангийн дарга тасгийн даргыг томилж, баг болгон хуваан, УБ хотод зохион байгуулагдах “Оюун тархины нууц”  цуврал лекцэд оролцох урилга өгсөн бөгөөд 5 хүнийг оюуны өмчийн эрх бүхий тусгай сургалтад үнэ төлбөргүй сургаж нөлөөллийн ажилтнаар бэлтгэх эрх олгов.

Хөтөлбөрт идэвхитэй хамрагдсан иргэдээс сонгон 3 иргэнийг 1-р хороо, Дотоодын цэрэг, Хот тохижилтын албанд ажилд авч, 2 иргэнийг хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн зээлд хамруулаад байна.

Хөтөлбөрийн хүрээнд ИТХ, ЗДТГ, Хороод, ХХҮХ, ОБХ, ХААА, ДАА, ГБХЗХХ, 44-р цэцэрлэг, 207-р цэцэрлэг, Биеийн тамир спорт хороо,  Хот тохижилтын алба /ОНӨААТҮГ/, Илч-Орд /ОНӨААТҮГ/,  ЖДҮДТ /ОНӨААТҮГ/, Хангай цогцолбор сургууль зэрэг нийт 16 байгууллага  91 арга хэмжээг төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллав. 90% 100%
3.2.2 Цагдаагийн тасгийг хэлтэс болгон өргөжүүлэх асуудлыг холбогдох газарт уламжлан, парк шинэчлэл хийж техник хэрэгслийг нэмэгдүүлнэ. Цагдаагийн Ерөнхий газрын 2017. 11.21-ний өдрийн  А/231 дүгээр тушаалаар Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтэс болон өргөжсөн. 2017 оны 12 дугаар сард “Доржнамжим” ХХК-тай гэрээ байгуулан, хэлтсийн 15 дугаар өрөөнд 7,600,000 төгрөгний тохижилтын ажил хийж, бүрэн засварлав.

Нийслэлийн Цагдаагийн газраас 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 5836-УБЗ улсын дугаартай бүрэн тоноглогдсон  хөдөлгөөнт эргүүлийн 1 авто машин хүлээн авч, үйл ажиллагаанд ашиглан ажиллаж байна.

Цагдаагийн хэлтэс болж өргөжин, парк шинэчлэл хийгдэж байна. 100% 100%
3.2.3 Дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй ААНБ-уудад галын аюулыг мэдээлэх автомат дохиоллын хэрэгсэл суурилуулах ОБХ-ийн даргын 2018 оны 10.1/34 тоот албан бичгээр ААНБ-уудад галын аюулыг мэдээлэх автомат дохиоллын хэрэгсэл суурилуулах талаар үүрэг чиглэл өгч ажиллалаа. Тайлангийн хугацаанд нийт 29 ААНБ-аас 27 байгууллагад 146 ширхэг дохиоллын хэрэгсэл суурилуулав.

Орон нутгийн төр захиргааны байгууллагатай хамтран 2,5 сая төгрөгийн төсвийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн төсөвт тусгаж батлуулан, 1 дүгээр хорооны 5 дугаар байрны 24 орцны 1, 3, 5 дугаар давхарт 75 ширхэг, 2 дугаар хорооны 11 дүгээр байранд 22 ширхэг, Засаг даргын Тамгын газрын байранд 13 ширхэг нийт 110 ширхэг JTY-GD-SA1201 загварын автомат галын утаа мэдээлэгч  дохиоллын хэрэгслийг бүрэн суурилууллаа.

27 ААНБ-д 146 ширхэг  галын автомат дохиоллын хэрэгсэл суурилуулсан байна. 100% 100%
3.2.4 Бүрэн тоноглогдсон зөөврийн хяналт шалгалтын байртай болгох. Дүүргийн Засаг даргын 2016 оны А/217 дугаар захирамжаар Бүрэн тоноглогдсон зөөврийн хяналт шалгалт байр авах ажлын үнэлгээний хороо байгуулагдаж Контейнер хаус ХХК-тай шууд гэрээ байгуулан 8.7 сая төгрөгийн өртөг бүхий хяналт шалгалтын байр нийлүүлсэн. Хяналт шалгалтын байртай болов. 100% 100%
3.2.5 Галын депогийн барилгын ажлыг дуусган, гадна дотор тохижилт, тоног төхөөрөмжийг шийдвэрлүүлэх “Галын депо”-гийн барилгын гүйцэтгэгчээр “Даяар трейд” ХХК шалгарч, 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн барилгын ажлыг гүйцэтгэн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улсын комисс хүлээж аваад байна. Барилгын гадна хашааг шинээр хийхээр алба хаагчид өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хэвэнд цутган цутгалтын ажлыг хийж байна. Барилгын доторх тохижилт, өрөө тасалгааны тавилга, эд хогшил худалдан авахад дүүргийн ААНБ-ын хандив тусламжаар 15.0 сая төгрөгөөр хийж гүйцэтгэв. Барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөв. Гадна, дотор тохижилтын ажил хийгдэж байна. 90% 100%
3.2.6 Хяналтын камерын тоог нэмэгдүүлэх, эвдрэл гэмтэлтэй камеруудыг засварлах Дүүргийн нутаг дэвсгэрт гудамж талбайд гэмт хэрэг илрүүлэх, захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах  чиглэлээр нийт 21 хяналтын камер байгаа бөгөөд дүүргийн 2-р хороонд 10 камер, 1-р хороонд 7 камер, Замын цагдаагийн хяналтын цэгт 4 камер ажиллах  ёстойгоос одоогоор дүүргийн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа хяналтын камер байхгүй. 2018 оны 05-р сард 1-р хороо, 2-р хороог холбосон хяналтын камерын шилэн кабел тасарсан байсныг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр засварлаж, 1 кор байсныг 7 кор болгож өргөжүүлсэн боловч гэмтэл нь тогтоогдоогүй байна. Замын цагдаагийн хяналтын камеруудын сүлжээний төхөөрөмж гэмтэлтэй байгаа бөгөөд засварлахад шаардлагатай төсвийг гарган НЦГ-т хүргүүлэн, 6.5 сая төгрөгний засварын хөрөнгийг шийдвэрлэн ажиллаад байна. Гэмтлийг тодорхойлж шаардлагатай тоног төхөөрөмжийг захиалаад байна. 70% 40%
Дундаж биелэлт 93%  
Дундаж үзнэлгээ   94.5%
ДӨРӨВ. ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖИЛ

Зорилт 1. Дэд бүтцийг сайжруулах

 
4.1.1 Богд хаан Төмөр замыг Багахангай өртөөнд холбох асуудлыг холбогдох байгууллагад уламжлах       Богдхан төмөр замыг Багахангай өртөөнд холбох, Алтанбулаг, Сайншанд, Замын–Үүдийн чиглэлийн өндөр хурдны авто замын трассыг дүүргийн нутаг дэвсгэрээр дайруулан өнгөрүүлэх санал, хүсэлтийг УИХ-ын гишүүн, УИХ-ын Дэд дарга Ц.Нямдорж, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, Гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нарт дүүргийн Засаг даргын 2017 оны 1/399, 1/308, 1/206 дугаар албан бичгээр тус тус хүргүүлэв.

Богдхан уулыг тойрох төмөр замыг Төв аймгийн Батсүмбэр суман дахь төмөр замын Мандал өртөөнөөс Улаанбаатар хотын Багахангай дүүргийн Багахангай өртөөний хооронд тавихаар шийдвэрлэв.

Энэтхэг улсын Интеркотинентал Консалтантс энд Технократс нь хөрөнгө оруулалтын төслийн хүрээнд трассын судалгааны зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулан ажлаа эхлүүлээд байна. Богдхан төмөр замын хөрөнгө оруулалтын төслийн хүрээнд хийгдэж буй трасс судалгаанд шаардлагатай дүүргийн нийгэм, эдийн засгийн сүүлийн 5 жилийн мэдээлэл, үндсэн үйл ажиллагаа, ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаарх мэдээллийг гарган холбогдох байгууллагад хүргэв.

Богдхан төмөр замыг Багахангай өртөөнд холбох асуудлыг шийдвэрлүүлж, судалгааны ажлыг эхлүүлэв. 90% 100%
4.1.2 Авто замын сүлжээг нэмэгдүүлж хот доторх замыг сайжруулах      1, 2-р хороог холбосон автозамд гарсан 340м2 талбайн  эвдрэл, хагарлыг нөхөх, авто замын 19 ширхэг тэмдэг тэмдэглэгээ, 150м гагнаас  хийх, 2 дугаар хороонд 780м урттай сайжруулсан шороон зам тавих ажлыг “Неон гэгээ”  ХХК хийхэд 44.9 сая төгрөг зарцуулав.

1-р хорооны орон сууцны 2 дугаар байрны өмнөх авто зам шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг Нийслэлийн ХААГ-аас шалгаруулсан бөгөөд “Таны зам” ХХК  шалгарч өргөн 6м, урт 142м автозам, 300м2 авто зогсоолын ажлыг гүйцэтгэхэд 118.0 сая төгрөг зарцуулав.

Иргэдийн ая тухтай орчинд амьдрах орчин нөхцөл бүрдэв. 100% 70%
4.1.3 Төмөр замын  508-р километрт хаалттай гармаар  тоноглох       Улаанбаатар төмөр замаас тус гарамтай холбоотой техник болон тоног төхөөрөмжийг шийдвэрлэхээр тусгасан бөгөөд нийт 80.0 сая төгрөгний санхүүжилт шаардлагатай гэсэн төсөв гаргаад байна. Энэхүү асуудлыг Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтарт дүүргийн удирдлагууд танилцуулан дэмжлэг хүссэн боловч шийдвэрлэгдээгүй байна. Төсвийг гаргаад байна. 90% 40%
4.1.4 Дүүрэгт нарны зайн эх үүсвэртэй цахилгаан станц байгуулахад дэмжлэг үзүүлэх.

 

       Дүүргийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн  А/165 дугаар захирамжаар “Акуо Блю Скай Энержи” ХХК–д нарны эрчим хүчний станц байгуулах зориулалтаар 1 дүгээр хорооны Хээхэрийн хоолойд 30 га газрыг эзэмшүүлж, ашиглуулахаар шийдвэрлэв.

“Акуо Блю Скай Энержи” ХХК нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэхээр холбогдох байгууллагад хандаад байна.

Нарны эрчим хүчний станц байгуулах зориулалтаар газар олгов. 90% 70%
4.1.5 Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах.

 

          Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлэгт  сар бүр  үзлэг хийж, асахгүй байгаа гэрэлтүүлгийг засварлаж, гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлэх хугацаат үүрэг даалгаврыг тухай бүр “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ-т өгч ажиллав.

Дүүргийн авто зам болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн судалгааг шинэчлэн гаргасан бөгөөд нийт 703 ш  гэрэлтүүлэг хэвийн  ажиллаж асалт 98%-тай байна.

Тайлангийн хугацаанд  247ш гэрэлтүүлэг, 30ш гэрлийн лед ламп, трансматор-10ш, гэрлийн толгой /энгийн/-4ш, гэрлийн толгой /лед/-2ш, 400м кабель утас, 6 ширхэг тэжээлийн кабелийн гэмтлийг засварлан 3,5 сая төгрөг зарцуулав.

Мөн дүүргийн Хот тохижилтын алба ОНӨААТҮГ   Төв талбайн индэрийн хойд хэсгийг “Гэрэлт гудамж” болгон тохижуулж 7.9 сая төгрөг зарцуулав.

Улаанбаатар хотын ЗАА-наас зохион байгуулсан “Жишиг гудамж” арга хэмжээний хүрээнд  2 дугаар хорооны Нуурын гэр хорооллын нүүрний эгнээнд 10 ш гэрэлтүүлгийг  шинээр хийв.

Дүүргийн 1 дүгээр хорооны Төвийн гэрэлтүүлгийг сайжруулах ажлын гүйцэтгэгчээр “Номин  ендэрт” ХХК шалгарч  2018 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд  38 ширхэг гэрлийн толгойг /100 вт/ лед гэрлээр солих,  500 м тэжээлийн кабелийг /3х16+1х25/ сип кабель болгон өөрчилж, удирдлагын самбарын тоног төхөөрөмжийг шинэчлэн 13.5 сая төгрөг зарцуулав .

Дүүргийн 1 дүгээр хорооны 3,6 дугаар байрын 0.4 КВТ–ийн 600 м кабель шугамыг шинэчлэх, 14 ш КТП, цэвэр усны цахилгаан хангамжийн 3ш КТПН-г бүрэн урсгал засварт оруулж, 29 модон шонг бетонон болгох ажлуудыг графикт төлөвлөгөөний дагуу хийж  42,0 сая төгрөг зарцуулав

Иргэдийн ая тухтай орчинд амьдрах орчин нөхцөл бүрдэв. 90% 100%
4.1.6 Орон сууцны байрнуудын орчны тохижилтыг сайжруулж иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх.        1 дүгээр хорооны орон сууцны 2 дугаар байрны орцны үүдийг тус байрны өмнөх авто зам шинэчлэлтийн ажилтай хамт гүйцэтгүүлэхээр Нийслэлийн ХААГ-аас тендэрийг зарласан бөгөөд “Таны зам” ХХК шалгарч 8 орцны үүд, 64,3м2  явган хүний замыг бүрэн шинэчлэн 118.0 сая төгрөг зарцуулав.

1 дүгээр хорооны хэрэглээний халуун усны зуухны эвдэрсэн  яндан хоолойг Илч-Орд ОНӨААТҮГ  4 сард буулган, яндангийн бэлдэцийг татан авч суурийг бэлтгэн, янданг угсарч хэвийн ажиллагаанд оруулав.

Хэрэглээний халуун усны зуухны эвдэрсэн  яндан хоолойг засварлахад 4,1 сая төгрөг зарцуулав.

2-р хорооны нам даралтын зуухан цехийн US-0,4 мвт-н 2 дугаар зуухыг бүрэн шинэчилж  4,8 сая  төгрөг зарцуулав.

2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/837 дугаар захирамжаар 160.0 сая өртөг бүхий DZL-2.8 МВТ маркын хүчин чадалтай усан халаалтын зуухыг Илч-Орд ОНӨААТҮГ-т шилжүүлэн тээвэрлэх, суурилуулах зардалд 64.0 сая төгрөг шийдвэрлэв.

Илч-Орд ОНӨААТҮГ нь зуухны барилга барих ажлыг эхлүүлэн  гүйцэтгэл 80 хувьтай байна. Уг ажилд 31.0 сая төгрөг зарцуулагдана.

Иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах орчин нөхцөл бүрдэв.

 

90% 100%
4.1.7 1 дүгээр хорооны 129 айлын  орон сууцны байрны барилгыг засварлаж ашиглалтанд оруулах.       Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/559 дүгээр захирамжаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын блансанд бүртгэгдэн, 743,570,623 төгрөгний бүртгэлтэй үнэ бүхий 129 айлын орон сууц орон нутагт шилжин ирж, тухайн барилгад мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулсаны үндсэн дээр хөрөнгө оруулат хийх компанийг сонгон шалгаруулж, ажил зохион байгуулах шийдвэр гарсан. Дүүргийн Засаг даргын 2018 оны А/125 дугаар захирамжаар 129 айлын ашиглалтгүй орон сууцыг ашиглалтанд оруулах холбоотой асуудлын хууль эрх зүйн үндэслэлийг судлах дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна Орон сууцны байрны барилгыг засварлаж ашиглалтанд оруулах талаар холбогдох байгууллагад хандав. 10% 40%
4.1.8 Дүүргийн өндөрлөг барих ажлыг хийж гүйцэтгэх. 2018 онд төсөв шийдэгдээгүйгээс хийгдээгүй.
4.1.9 ЗДТГ-аас 6 дугаар байр хүртэлх 400 м дулааны шугам сүлжээг солих.        ЗДТГ-аас 6 дугаар байр хүртэлх дулааны шугамыг засварлах ажлын нэршил “Дүүргийн 1 дүгээр хорооны төвийн дулааны шугамыг засварлах ажил” болон өөрчлөгдсөн бөгөөд тус ажлын гүйцэтгэгчээр “Нэкст стандарт” ХХК шалгарч 185,8 сая төгрөгийн  ажлыг гүйцэтгэв. Иргэдийн ая тухтай орчинд амьдрах орчин нөхцөл бүрдэв. 100% 100%
4.1.10 Дүүргийн орон сууцны байрнуудын авто зогсоолыг нэмэгдүүлэх.         Дүүргийн Биеийн тамир, спорт хорооны урд сул шороо хөрсийг тэгшлэн хайрга, дэвсэж индүүдэн 330м2 авто замын зогсоол бий болгов.

Дүүргийн 1 дүгээр хорооны орон сууцны 2 дугаар байрны өмнөх авто зам шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг Нийслэлийн ХААГ-аас шалгаруулсан бөгөөд “Таны зам” ХХК  шалгарч өргөн 6м, урт 142м автозам, 300м2 авто зогсоолын ажлыг гүйцэтгэв.

Автомашины зогсоол 2-оор нэмэгдэв. 90% 100%
4.1.11 Дүүргийн 1, 2-р хороог холбосон авто замын дагуу ногоон байгууламжийг байгуулах.         Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 1,2 дугаар хороог холбосон автозам дагуу хайс хашаа хийж, 30ш нарс, 214 ш хайлаас, 30 ш улиас тариалав. Уг ажилд 8.8 сая төгрөг зарцуулав.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар дүүргийн ногоон байгууламжийг  нэмэгдүүлж, зам дагуу мод бут суулгах, зүлэгжүүлэх, хайсжуулах ажлыг “Баянхангай” иргэдийн бүлэг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэв.

Дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэв. 100% 100%
4.1.12 Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг сайжруулах.        “Хангай өргөө”, “Их хангай” Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хэлтсээс СӨХ-дын ажилтан албан хаагчидтай уулзалт зохион байгуулж холбогдох үүрэг чиглэл өгөв.

Мөн “Хангай өргөө”, “Их хангай” сууц өмчлөгчдийн холбоодын удирдах зөвлөл 1 удаа хуралдаж тус СӨХ-дын  үйл ажиллагаатай танилцан заавар зөвлөгөө өгөв.

Тайлангийн хугацаанд СӨХ-д давхардсан тоогоор иргэдээс 12 гомдол амаар болон бичгээр хүлээн авч шийдвэрлэв.  Мөн тус СӨХ-дод 223 дуудлага ирсэн бөгөөд тухай бүр  шийдвэрлэн  засварт 2,2 сая төгрөг зарцуулав.

Хангай өргөө СӨХ 1 дүгээр хорооны орон сууцны байрны  орцны 15ш паарыг сольж, 125ш гэрэлтүүлгийг засварлахад 800.0 мянган төгрөг зарцуулав.

Дүүргийн 1,2 дугаар хорооны  орон сууцны 5,6 дугаар байрны дээврийн засварыг Хангай өргөө, Их хангай СӨХ хэсэгчлэн засварлахад 2,0 сая төгрөг зарцууллаа.

Удирдах зөвлөлийн хурлыг зохион байгуулж иргэдээс гарсан саналыг хүлээн авч шийдвэрлэв. 100% 70%
4.1.13 Орон сууцны байрнуудын дээврийг засварлан, 2 дугаар хорооны 3-8 дугаар байрнуудын гадна дулаалгыг хийх.         2 дугаар хорооны 4,9 дүгээр байрны дээврийн засварын  зураг төсөв хийлгэх ажил хойшлогдон 7 дугаар байрны гадна фасадын зураг төсвийг хийхээр шийдвэрлэв.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар  2 дугаар хорооны 7 дугаар байрны гадна фасад засварлах ажлын зураг төсвийг “Скэч” ХХК  2.0 сая төгрөгөөр гүйцэтгэв. Тус ажлыг Нийслэлийн хөрөнгөөр хийсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 24-ний  өдрийн А/763 захирамжаар эрх шилжиж ирсэн.

Дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/148 дугаар захирамжаар  үнэлгээний хороо байгуулагдаж,  ажлын гүйцэтгэгчээр “Талст өндөрлөг” ХХК шалгарч ажлыг гүйцэтгэн 33,9 сая төгрөг   зарцуулав.

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1 дүгээр хорооны орон сууцны 5 дугаар байрны дээврийн засварын ажлыг Буурал сутай ХХК гүйцэтгэж байна. Тус ажилд  60.0 сая төгрөг зарцуулагдана.

Иргэд дулаан, ая тухтай орчинд амьдрах орчин нөхцөл бүрдэв. 100% 40%
4.1.14 Ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.          Ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн төслийг мэргэжлийн байгууллага боловсруулж байна. “Ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн төслийг боловсруулж байна 30% 40%
4.1.15 Цэвэрлэх байгууламж, ариутгах татуурга,  усан сангийн ажлыг  дуусган ашиглалтанд оруулах.         Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа Цэвэрлэх байгууламж, ариутгах татуурга, усан сангийн ажлын гүйцэтгэл 90% тай байгаа бөгөөд одоогоор эх үүсвэрийн 4 гүний худаг, 1000м3-ын усан сан, 22,8 км цэвэр усны шугам, 4,6км бохир усны шугам, 3250м3 хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламж баригдаж, тоног төхөөрөмжийн угсралтын ажил 90%-тай явагдаж байна.

Цэвэрлэх байгууламж, ариутгах татуурга, усан сангийн ажлыг гүйцэтгэж байгаа Конфорт ХХК-ны  захирал удирдлагууд болон БХБЯ, Барилгын хөгжлийн төв,  УСУГ-ын хамтарсан ажлын  хэсэг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр   ажлын гүйцэтгэл, үйл ажиллагаатай  танилцав.

Цэвэрлэх байгууламжийн туршилтын тохируулгыг 2019 оны 04 дүгээр сараас эхлэж 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр багтаан дуусгаж  Улсын комиссыг  ажиллуулахаар болов.

Тоног төхөөрөмжийн угсралтын ажил 90%-тай байна.

 

90% 70%
4.1.16 Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, такси үйлчилгээ эрхлэх боломжийг судлах.         “Хийморийн зам” ХХК-ны  үйлчилгээнд  улиралд  1 удаа ажлын зураг авалт хийж, үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байна

Тайлангийн хугацаанд давхардсан тоогоор ахмад настан 712, ХБИ 215, хүүхэд-193, насанд хүрэгчид 4120 иргэнд үйлчилсэн байна

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/163 дугаар захирамжаар “Дулаан Багахангай” аяны хүрээнд Хийморийн зам” ХХК-ны автомашины өвөлжилтийн бэлэн байдалд Тохижилт, Худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын тасаг хамтарсан үзлэг шалгалтыг 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр  зохион байгуулав.

Тус дүүрэгт үйл ажиллагаа эрхлэж буй Хийморийн зам ХХК нь үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, зорчигчдод түргэн шуурхай үйлчлэх зорилгоор Багахангай – Улаанбаатар-Багахангай чиглэлд нэмэлтээр такси үйлчилгээ эрхлэх хүсэлтийг дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1/86 дугаар албан бичгээр Зам тээврийн хөгжлийн яаманд хүргүүлэв.

Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах  зорилгоор  улиралд 1 удаа ажлын зураг авалт хийж хэвшив.

Такси үйлчилгээ эрхлэх асуудлыг судлав.

100% 100%
4.1.17 Хог хаягдлын менежментийг сайжруулж, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх

 

        Иргэдийн ая тухтай, таатай орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд 2018 онд хийгдэх тохижилт, хог хаягдал, ногоон байгууламжийн төлөвлөгөөг 3 бүлэг 28 заалттайгаар боловсруулан  хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Дүүргийн Засаг дарга “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ–тай  “Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ”-г  2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулав.

Хороод, “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ, аж ахуйн нэгж байгууллагууд  “Тохижилт,  цэвэрлэгээний гурвалсан гэрээ”-г байгуулах ажлыг зохион байгуулав.

Тайлангийн хугацаанд 1 дүгээр хороо 45, 2 дугаар хороо  10, нийт 55 аж ахуйн нэгж байгууллага болон  худалдаа үйлчилгээний газруудтай гэрээ байгуулав.

Дүүргийн хог хаягдлын олон нийтийн байцаагч нар тайлангийн хугацаанд 52 зөрчил илрүүлж зөрчлийн тэмдэглэл хөтлөн шийдвэрлэж ажиллав.

Мөн 1,2 дугаар хорооны орон сууцны айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын цас мөс цэвэрлэх, хог хаягдлыг авах зураглал болон цагийн хуваарийг  дүүргийн засаг даргын орлогч, Хороодын засаг даргаар баталгаажуулан  1,2 дугаар хорооны орон сууцны айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудад мөрдүүлэн ажиллаж байна.

Дүүргийн хэмжээнд хог цуглуулалт  тээвэрлэлт тогтоогдсон график, цагийн хуваарийн дагуу хугацаандаа тогтмол явагдаж байна.

Тайлангийн хугацаанд “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-г 7, “Цас цэвэрлэгээ”-г 2 удаа, “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ түүвэр цэвэрлэгээг 11 удаа зохион байгууллаа.

Цэвэрлэгээнд давхардсан тоогоор 495 ААНБ, иргэд 3616 албан хаагч 219644 м2 талбайн үүсмэл хог хаягдлыг цэвэрлэж 93,5тн хогийг төвлөрсөн хогийн цэгт буулгав

Мал амьтны сэг зэмээр байгаль орчин бохирдож хүн малын халдварт өвчин гарч болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрт хорогдсон мал, амьтны сэг зэмийг холбогдох зааврын дагуу устгах, хашаа хороо, өтөг бууц, бэлчээр, худаг ус, булаг шандыг цэвэрлэх, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2018 оны А/61 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Онцгой байдлын хэлтэс, Хот тохижилтын алба ОНӨААТҮГ, Цэфтрейд ХХК мал эмнэлгийн үржлийн үйлчилгээний нэгж хамтран 275 толгой үхсэн мал амьтны сэг зэмийг стандартын дагуу устгах, дарж булах, ариутгал халваргүйжүүлэлт хийх ажлыг гүйцэтгэв. Уг ажилд 1330500 төгрөг зарцуулав.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй “Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар-3 аян”-ны хүрээнд шарилж устгалын ажлыг 3 удаа зохион байгуулж 24 ААНБ  58 иргэн 33164м2 талбайн зэрлэг ургамлыг устган төвлөрсөн хогийн цэгт  буулгав.

Албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс хогны хураамж 14,1 сая төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаас 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 14375900  төгрөгийг дүүргийн татварын хэлтсийн дансанд төвлөрүүлж хэрэгжилт 101,9%-тай байна.

Хороод, “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ, аж ахуйн нэгж байгууллагууд  “Тохижилт,  цэвэрлэгээний гурвалсан гэрээ”-г байгуулах ажлыг зохион байгуулав.

 

 

“Бүх нийтийн их цэвэрлэгээ”, “Цас цэвэрлэгээ”, түүвэр цэвэрлэгээг зохион байгуулж давхардсан тоогоор 495 ААНБ, иргэд 3616  албан хаагч 219644 м2 талбайн үүсмэл хог хаягдлыг цэвэрлэж, 93 тн хогийг зайлуулснаас гадна цас цэвэрлэгээнд 13 аж ахуйн нэгж, байгууллагын 101  ажилтан албан хаагч оролцов.

 

 

Дүүргийн  нутаг дэвсгэрт хорогдсон мал, амьтны сэг зэмийг холбогдох зааврын дагуу устгах, хашаа хороо, өтөг бууц, бэлчээр, худаг ус, булаг шандыг цэвэрлэх, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулав.

100 100%
Дундаж биелэлт 84%  
Дундаж үнэлгээ   77.5%
ТАВ: БАЙГАЛЬ ОРЧИН, ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ  
5.1.1 Соёлч өрх, орц, байр, гудамж, тэргүүний тохижилттой байгууллага хамт олныг дэмжиж ажиллах.         Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн   2018 оны А/44 дүгээр тушаалаар  “Манай хороо-Миний гудамж” аян зарласантай холбогдуулан тус аяныг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дүүргийн хэмжээнд зохион байгуулав.

Тус аяны хүрээнд гэр хороололд амьдарч буй айл өрхүүдийн нийгмийн хариуцлагыг өндөрсгөх өөрсдийнх нь оролцоотой хашаандаа тохилог, сайхан амьдрах орчин бүрдүүлэх шинэ санал санаачлагыг дэмжих зорилгоор Дүүргийн Засаг даргын 2018 оны А/106 дугаар захирамжаар “Хашаандаа сайхан амьдаръя” болзолт уралдааныг 3 сарын хугацаанд зохион байгуулж уралдаанд амжилттай оролцсон 3 иргэнийг шалгаруулан  шагналд 380.000 төгрөг зарцуулав.

 

 

Иргэдийн тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэв.

 

 

 

100% 10%
5.1.2 Хороо орон сууцны байр гудамжуудыг хамарсан “Хөршийн холбоо”                  “Иргэдийн бүлэг” зэрэг хамтын амьдралын зөв дадал хэвшлийг бий болгоход дэмжлэг үзүүлж ажиллах.        Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 сарын 03-ны өдрийн 126 дугаар тогтоолоор батлагдсан “Хөршийн хяналт хөтөлбөр”-ийн хүрээнд хороодын  Засаг дарга нартай хамтран 1 дүгээр хороонд  “2,3 дугаар байр”, ”4,5,6 дугаар байр”,  “Алтгана” гэр хороолол,  “Үнэгтэй” гэр хороолол”, “Хангай” бүлэг, 2 дугаар хороонд “Ургах наран”, “Сонор”, “Нэгдмэл хорооллынхон” бүлгийг байгуулан, бүлгийн гишүүд, ахлагч нартай 2 цагийн уулзалт зөвөлгөөн хийж итгэлцлийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Дүүргийн нутаг дэвсгэрт оршин суугч иргэдээс 25 иргэнийг “Урамшилт эргүүл”-ээр сонгон авч цагдаагийн хэлтсийн дарга, хэсгийн байцаагч нар гурвалсан гэрээ байгуулан өдөр бүр хариуцсан чиглэлд ажиллан, сар бүрийн судалгаа, тайлан мэдээг, цагийн тооцоог хугацаанд нь Нийслэлийн цагдаагийн газрын санхүүгийн хэлтэст хүргүүлэн ажиллаж хэвшээд байна. Хөршийн хяналтын бүлгийн гишүүдийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр 2018.06.15-ны өдөр Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулан цагдаагийн хэлтсийн үйл ажиллагааг иргэдэд сурталчилж иргэдийн санал хүсэлтийг сонсов. Иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор “Хөршийн хяналтын бүлгэм”, “Багахангай дүүрэг” нээлттэй групп үүсгэн ажиллуулж, www.neighbourhood.mn хаягийг нээн, мэдээ мэдээлэл өгч ажиллаж байна. Дүүргийн хэмжээнд нийт 9 хөршийн хяналтын бүлэг байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. 100% 70%
5.1.3 Гэр хорооллын “Шинэ суурьшлын бүс”-ийг цахилгаан эрчим хүчээр хангах.          1 дүгээр хорооны Үнэгтэй, Саалийн толгойн шинэ суурьшлын бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах ажлын зураг төсвийн ажилд 5,5 сая төгрөг зарцуулагдахаар тусагдсан боловч тус байршилд 300 орчим өрх суурших хүсэлтээ ирүүлсэнээр дээрх төлөвлөсөн санхүүжилт хүрэлцэхээргүй болсон тул энэ оны зураг төсвийн ажлаас хасагдав. Энэ оны зураг төсвийн ажлаас хасагдав.
5.1.4 Дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр иргэн, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн төсөл хөтөлбөр, санал санаачлагыг дэмжиж ажиллах.          УБТЗ-ын Залуучуудын байгууллагаас дүүргийн Алсын худаг хэмээх газарт “Залуучуудын төгөл-2030” нэрийн дор 2000 мод тарих арга хэмжээг зохион байгуулав.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар дүүргийн ногоон байгууламжийг  нэмэгдүүлж, зам дагуу мод бут суулгах, зүлэгжүүлэх, хайсжуулах ажлыг “Баянхангай” иргэдийн бүлэг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэв.

“Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд иргэд, хүүхэд залуучуудын ая тухтай амрах нөхцлийг бүрдүүлэхээр Хот тохижилтын алба ОНӨААТҮГ-аас  төв талбайн замын урд талд  “Эко Төгөл”  байгуулав.

Тус ажилд 5м3 мод, 3,5м3 байгалийн чулуу, 25м3 хар шороо, 1,5м3 байгалийн элс, 360м2 зүлэг суулгаж, 6ш цэцгийн мандалд 90ш цэцэг тариалж 3.2 сая төгрөг зарцуулав.

Дүүргийн ногоон байгууламж 2000 ширхэг мод, бут сөөгөөр нэмэгдэв.

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэн ажиллав.

90% 100%
5.1.5 Дүүргийн ногоон байгууламж, бичил цэцэрлэгүүдийг нэмэгдүүлэн, гэр хорооллын хашааг цэцэрлэгжүүлэн, урамшуулал олгох ажлыг зохион байгуулах.           Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/83 дугаар захирамжаар “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг 2018 оны 05,10 дугаар сард  зохион байгуулав.

“Бүх нийтээр мод тарих өдөр”-т давхардсан тоогоор 62 ААНБ-ын 716 ажилтан албан хаагч оролцож 400м2 талбайг зүлэгжүүлэн, 31 цэцгийн мандал байгуулж 2682 ш мод бут сөөг тариалан 3.9 сая төгрөг зарцуулсан байна.

Мөн 10 аж ахуйн нэгж байгууллага, 14 иргэн өөрийн хариуцсан талбайд тарьсан мод, сөөгний арчилгаа, тордолгоо, цэнэг усалгааг хийв.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 10 дугаар сард дүүрэгт 5 төрлийн 250 ш модны дэмжлэг үзүүлсэн бөгөөд 5 ААНБ-д хуваарилан тариулав.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар дүүргийн ногоон байгууламжийг  нэмэгдүүлж, зам дагуу мод бут суулгах, зүлэгжүүлэх, хайсжуулах ажлыг “Баянхангай” иргэдийн бүлэг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэв.

Шинээр /4х16/ хэмжээтэй 5ш хайс хашлага 20ш мод бут суулгаж, 200м2 зүлэгжүүлэв 90% 70%
5.1.6 Дүүргийн иргэдийн хүнсний ногоо,  жимс жимсгэнэ тариалах, хүлэмжийн болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэх боломжийг нэмэгдүүлэн, дэмжлэг үзүүлэх.          НХХААГ, “Монгол ногоо” төсөлтэй хамтран төмс, хүнсний ногоо тариалах сонирхолтой иргэдэд “Талбайн төлөвлөлт үр ашиг ба хамгаалагдсан хөрсний боловсруулалт, тариалалт” сэдэвт онол дадлагын сургалтыг 2018 оны 04, 07 дугаар сард Хан Уул дүүрэгт  зохион байгуулав. Сургалтанд  дүүргийн төлөөлөл 5 иргэн хамрагдаж талбайн төлөвлөлт, хамгаалагдсан хөрсний боловсруулалт, төмс, хүнсний ногооны боловсруулалт, тариалалтын талаар мэдлэгтэй болов.

Засаг даргын Тамгын газар, Багахангай сүү ХХК-тай хамтран 5 га газарт 5 аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагчдыг төмс, хүнсний ногоо тариалуулах ажлыг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулав.

Арга хэмжээний үеэр Агропаркийн эрхлэгч төмс, хүнсний ногоог  хэрхэн тариалах, арчлах, хураан авах талаар мэдээлэл хүргэв. 5 аж ахуйн нэгж байгууллагын 52 ажилтан албан хаагч төмс, хүнсний ногоо тариалах, хураан авах талаар мэдлэгтэй болов.

Дүүргийн хэмжээнд  6 ААНБ, 13 иргэн 7,8 га талбайд төмс, 1.81 га талбайд хүнсний ногоо, 50 га-д эрдэнэшиш, 40 га талбайд царгас, 3 га талбайд Мандал сортын тэжээлийн ургамал тариалан 1000тн эрдэнэшиш, 1500тн тэжээл,  7 ААНБ, 12 иргэн 10,6 тн төмс, хүнсний ногоо хураав.

Жишиг ферм байгуулах хүсэлтийг  “Нүүдэлчин агро ферм”-д ЗДТГ-ын  2018 оны 7/110 дугаар албан бичгээр хүргүүлсэн бөгөөд тодорхой хариу ирүүлээгүй байна.

НХХААГ, “Монгол ногоо” төсөлтэй хамтран “Талбайн төлөвлөлт үр ашиг ба хамгаалагдсан хөрсний боловсруулалт, тариалалт” сэдэвт онол дадлагын сургалтыг 2018 оны 04, 07 дугаар сард Хан Уул дүүрэгт  зохион байгуулав.

Уг сургалтанд  дүүргийн төлөөлөл давхардсан тоогоор 5 иргэн хамрагдаж Хан-Уул дүүргийн өрхийн аж ахуйч, тариаланчийн хүлэмжийн аж ахуйтай танилцав.

“Нүүдэлчин Агро Ферм” ХХК, ХААН Банк болон сүү сүүн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгч АПУ Дэйри ХХК хамтран Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт тус бүр 40 саалийн үнээтэй өрхүүд нэгдэн  нийт 400 үнээтэй 10 ферм бүхий Монголын анхны сүүний кластер ферм байгуулсан байна. Дүүргийн Засаг даргын 2018 оны А/147 дугаар захирамжийн хэрэгжилтийг ханган 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр дүүргийн 10 малчин, мал бүхий иргэдийг энэхүү фермерийн  үйл ажиллагаатай танилцуулав. Мөн 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Монголын Хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциациас зохион байгуулсан  “Борнуур-Аглаг бүтээлийн хийд” эко аялалд дүүргийн газар тариалан эрхлэгч 9 иргэнийг оролцууллаа. Энэхүү арга хэмжээнүүдэд дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 520.200 төгрөг зарцуулав.

Газар  тариалан, фермерийн аж ахуй тай танилцах сургалтыг үе шаттай зохион байгуулав. 100% 100%
5.1.7 Малчид, тариаланчдад чиглэсэн техникийн дэвшлийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах.         Төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх, үзүүлж байгаа үйлчилгээний арга, хэлбэрийг боловсронгуй болгох зорилтын хүрээнд “Явуулын үйлчилгээ”-гээр 1 удаа явж малчин мал бүхий 36 иргэнд дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн талаарх мэдээллийг хүргэв.

Дүүргийн ИТХ-тай хамтран  2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж тариаланч, малчин мал бүхий 63 иргэнийг хамруулав.

Тус зөвлөгөөнөөр дүүргээс хөдөө аж ахуйн салбарт баримтлан хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцуулж,  тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсон холбогдох мэдээллийг хүргэв.

Хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын зөвлөгөөн зохион байгуулахад 1 малчин дэвшилтэт тоног төхөөрөмжтэй болох талаар санал гаргасан ба саналыг Нийслэлийн ХХААГ-т уламжлаад байна.

Хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран ажиллах саналыг хүргүүлэв.

Хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг МСҮТ-тэй хамтран ажиллаж байна. 90% 40%
5.1.8 Мал эмнэлгийн ажил, үйлчилгээг сайжруулж, малын эрүүл мэндийг баталгаажуулах замаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах.         Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Төв аймгуудын сумдад болон Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан тухайн бүс нутгаас амьд мал, мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, бусад зүйл ачсан тээврийн хэрэгслээр шүлхий өвчин үүсгэгч нийслэлийн нутаг дэвсгэрт зөөвөрлөгдөн ирэх, цаашид тархах нөхцөл үүссэнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын 2018 оны А/38, А/59 дүгээр захирамжаар  Замын цагдаагийн байнгын хяналтын цэгт 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл халдваргүйжүүлэлтийн цэгийг ажиллуулж 3.320.830 төгрөг зарцуулав.

Мал амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус вакцинжуулалтын ажлыг тухай бүр зохион байгуулж 15 нэр төрлийн вакциныг  36071 толгой мал, амьтанд хийв. Мөн паразит өвчнөөс сэргийлэх ажлыг зохион байгуулж угаалга туулга, боловсруулалтанд 34636 мал амьтныг хамруулав.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/644 дүгээр захирамжаар  орон нутагт гарсан мал амьтны гоц халдварт шүлхий өвчин нийслэл хотод тээвэрлэгдэн орохоос урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор  дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчооны дэргэд 2018 оны 07 дугаар сарын 14-нөөс 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийг ажиллуулав.

“Цэф трейд” МЭҮҮН нь дүүргийн хүн амд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр үйлчилдэг худалдаа үйлчилгээний газруудын судалгааг гаргаад байна. “Цэф трейд” МЭҮҮН нь тайлангийн хугацаанд 17471кг мах, 1640л сүү, 2250 кг ноос, 1627 ш арьсанд шинжилгээ хийн баталгаажилт олгов.

Нийслэлийн Засаг даргын  А297 дугаар захирамжийн хүрээнд малчин өрхийн 9900 м-2 талбай бүхий малын хашаа хороонд ариутгал хийлгэв

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус вакцинжуулалтын ажлыг тухай бүр зохион байгуулж вакцинжуулалтанд давхардсан тоогоор 36071 толгой мал, амьтанд хийв. 100% 100%
5.1.9 Дүүргийн хүн амыг  хүнсний эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулж, органик хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэх.       Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэс хамтран “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын шинэчилсэн төсөлд санал авах хэлэлцүүлгийг дүүргийн хэмжээнд 2018 оны 08 дугаар сарын 07-ны  зохион байгуулав.

Дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 35 аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын шинэчилсэн төсөл, хэлэлцүүлэг зохион байгуулах тухай зар мэдээллийг хороодын ажлын албаар дамжуулан хүргүүлэв.

Мөн Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмын төсөлд тусгах саналыг  хэлтсийн ажилтан албан хаагчдаас авч Улаанбаатар  хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст  Засаг даргын Тамгын газрын 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 7/113 дугаар албан бичгээр хүргүүлэв.

Монгол улсад мөрдөгдөж байгаа Худалдааны газар, түүний үйлчилгээ Ерөнхий шаардлага MNS5021:2007 стандартад нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулан санал авах арга хэмжээг дүүргийн хэмжээнд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хороодын ажлын албатай хамтран зохион байгууллаа. Дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн  23 төлөөлөл, 27 иргэн нийт 50 иргэнээс 10 төрлийн санал гарсныг  нэгтгэн ЗАА ны ХХҮХ-т хүргүүлэв.

 

Тайлангийн хугацаанд хороодын ажлын алба,  мэргэжлийн байгууллагууд хамтран  нийт 4 удаагийн хяналт шалгалт зохион байгуулж давхардсан тоогоор худалдаа үйлчилгээний 121 аж ахуйн нэгж байгууллага,  иргэнийг хамрууллаа.

 

Дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл 2018 онд 3 удаа хуралдаж 4 иргэний хүсэлтийг шийдвэрлэж ажиллав.

90% 70%
5.1.10 Ус ашиглагч, хэрэглэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэдтэй гэрээ байгуулан холбогдох хуулийн хэрэгжилтийг ханган ажиллана.        Тайлангийн хугацаанд ус ашиглагч  хэрэглэгч орон сууцны 371 айл өрх, 31 аж ахуйн нэгж байгууллагатай хэрэглээний цэвэр ус, бохир ус татан зайлуулах гэрээ хийн ажиллаж байна.

       Хэрэглэгчдийн ундны усны стандартад тогтмол хяналт тавьж,  усан сан, ус түгээх байр, ус зөөврийн автомашины угаалга халдваргүйжүүлэлтийг графикийн  дагуу хийн, сар бүр усны дээжийг хугацаанд нь өгч дүн шинжилгээ хийж байна

Усан ашиглагч, хэрэглэгчдын ундны усны дээжийг сар бүр дүн шинэжилгээ өгч  ажиллаж байна. 100% 100%
5.1.11 Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хуулийн хүрээнд зүй зохистой ашиглах асуудлыг дэмжиж ажиллах      Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй бүртгэгдээгүй нөхөрлөлийн үйл ажиллагааг шалгав.

Шалгалтаар “Шижир Өндөр”, ”Ивээлт нутаг”, “Хөдөлмөр зүтгэл” нөхөрлөл нь дүүргийн Засаг даргатай байгуулсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ”-ний 3.1.3, 3.1.4, 3.1.10 дэх заалтуудыг зөрчсөн, мөн бичил уурхайн зориулалтаар үйл ажиллагаа явуулж буй талбайн булангийн цэгүүдийг координатын дагуу тэмдэгжүүлээгүй зэрэг зөрчил илрэв.

Дээрх зөрчлийг арилган холбогдох арга хэмжээ авсан талаар мэдээллийг Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэст ирүүлэх тухай ЗДТГ-ын 7/484 дугаар албан бичгийг нөхөрлөлүүдэд хүргэн зөрчлийг арилгуулав.

Гар аргаар алт олборлож буй  Баянхангай нөхөрлөлийн удирдах зөвлөлийн 3 гишүүнтэй 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр уулзаж холбогдох  үүрэг чиглэл өгөв.

     Бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд 2 удаа хяналт тавив.

 

 

Баянхангай нөхөрлөлд олборлолт явуулсан талбайд гэрээний үүргээ биелүүлэн нөхөн сэргээлтийн ажлыг яаралтай гүйцэтгэж  талбайгаа хүлээлгэн өгөх тухай албан бичиг хүргэв.

90% 70%
5.1.12 Гар аргаар ашигт малтмал олборлох бичил уурхай эрхлэгчдийн хуулийн хүрээнд дэмжих техникийн нөхөн сэргээлт хийх тогтолцоог бүрдүүлж ажиллах.        Дүүргийн 1 дүгээр хорооны 1 иргэн бүртгэгдээгүй нөхөрлөл байгуулан бичил уурхайгаар ашигт малтмал олборлон олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлт хийх хүсэлтийг ирүүлсэн бөгөөд уг иргэний хүсэлтийг хууль тогтоомжийн хүрээнд дэмжих тухай байна. Ашигт малтмал олборлогч давхардсан тоогоор 42 иргэнд зөвлөгөө өглөө.

Дүүргийн Засаг дарга  Баянхангай, Ивээлт нутаг, Шижир Өндөр, Хөдөлмөр зүтгэл зэрэг 4 нөхөрлөлтэй  1 жилийн хугацаанд гэрээ байгуулсан бөгөөд   тус нөхөрлөлүүд Өндөртолгой тахилгатай овооны урд тал, Улаан худаг нэртэй газарт  бичил уурхайн зориулалтаар олборлолт явуулав.

Тайлангийн хугацаанд гэрээний үүргээ биелүүлэн олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг яаралтай гүйцэтгэж талбайгаа хүлээлгэн өгөх тухай ЗДТГ-ын 2018 оны 7/432 дугаар албан бичгийг Баянхангай нөхөрлөлд хүргүүлэв.

Тус ажлын хүрээнд Баянхангай нөхөрлөл 2018 оны  04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны  04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл зөвшөөрөлгүйгээр олборлолт хийсэн  иргэдийн  0,04 га талбайд нөхөн сэргээлт хийв.  Мөн ашигт малтмал олборлолтын талбайд ахуйн зориултаар 2 гүнийн худаг  гаргахад 24,0 сая төгрөг зарцуулсан байна.

Шижир Өндөр, Ивээлт нутаг, Хөдөлмөр зүтгэл нөхөрлөлүүд хамтран 3 байршилд 19.75 га газарт нөхөн сэргээлт хийсэн байна.

Ашигт малтмал олборлогч давхардсан тоогоор 42 иргэнд зөвлөгөө өгч ажиллав.

 

Ашигт  малтмал олборлолтын талбайд ахуйн зориултаар 2 гүнийн худагтай болов

 

Нөхөрлөлүүд 3 байршилд 19.75 га газарт нөхөн сэргээлт хийв.

.

90% 100%
5.1.13 Өмчилсөн газраа эдийн засгийн эргэлтэнд оруулах бодит нөхцөлийг бүрдүүлж ажиллах. Эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлт гаргасан 155, хамтран өмчлөгч хасуулах 3 иргэний хүсэлтийг хүлээн авч, нийслэлийн Засаг даргын 5 удаагийн захирамжаар шийдвэрлээд байна. 158 иргэний хүсэлтийг шийдвэрлэсэн. 100% 70%
5.1.14 Дүүрэг хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулах. Дүүрэгт хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтөй уялдуулан Дүүргийн Газар зохион байгууллатын төлөвлөгөөнд тусгасан байршлуудад Дүүргийн Засаг даргын захирамжаар 198 иргэн, газар эзэмших эрхийн нээлтэй дуудлага худалдаагаар шалгарсан 1 аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн зориулалтаар 10 га газар, Төсөл сонгон шалгаруулалтаар шалгарсан 1 аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн зориулалтаар 15 га газрыг эзэмшүүлээд байна.

Мөн эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлт гаргасан 155, хамтран өмчлөгч хасуулах 3 иргэний хүсэлтийг хүлээн авч, нийслэлийн Засаг даргын 5 удаагийн захирамжаар шийдвэрлээд байна.

Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар 2 байршилд газар эзэмших эрх олгосон байна. 90% 100%
5.1.15 Дүүрэг хөгжүүлэх Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан шинээр  суурьшлын бүсийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх Тус дүүргийн 1-р хорооны урд хэсэгт шинэ сууршлийн бүс үүсгэхээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах талаар нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газарт санал хүргүүлсэн боловч төсөвт хөрөнгө шийдэгдээгүй тул шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Хүсэлт хүргүүлэв. 100 40%
Дундаж биелэлт 95%  
Дундаж үнэлгээ   80.7%
ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ   85.3%

 

 

 

 

 

 

ХЯНАСАН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

ДАРГА                                                   М.ДАВААНЯМ

 

 

ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН:

ЭРХ ЗҮЙ, ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ-ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                     С.ЦЭНД-АЮУШ

 

 

НЭГТГЭСЭН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

МЭРГЭЖИЛТЭН                                     О. ОЮУНЖАРГАЛ

 

 






©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.