НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН СУРГАЛТЫН 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

915

НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН СУРГАЛТЫН 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

/2018 оны жилийн эцсийн байдлаар/

 

 

2018.12.13.                                                                                                                                                                                        Багахангай дүүрэг

Зохион байгуулагдах арга хэмжээ Биелэлт Хүрсэн үр дүн Хэрэгжилтийн хувь
1 Хууль, эрх зүйн сургалтын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан батлуулах, хэрэгжилтэнд хяналт тавих Дүүргийн Засаг даргын 2018 оны А/32 дугаар захирамжаар Хууль, эрх зүйн сургалт сурталчилгааны төлөвлөгөөг 3 зорилт 22 заалттай  боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган, биелэлт 94.2%-тай тус тус хэрэгжлээ. Тасарсан заалт байхгүй байна. Батлагдсан төлөвлөгөөний дагуу хууль, эрх зүйн сургалтууд зохион байгуулагдав. 100%
2 Захирамжлалын баримт бичиг боловсруулах, захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргах чиглэлээр сургалт

 

“Захирамжлалын баримт бичиг боловсруулах, батлах, хянах, мэдээлэх журам”-ын төслийг боловруулан, төслийг хэлтсийн дарга нараар хянуулж, холбогдох саналуудыг тусган, Дүүргийн Засаг даргын 2018 оны А/68-р захирамжаар баталж, төсвийн байгууллагуудад хүргүүлэн, журмыг танилцуулан, мэдээ мэдээллээр хангах зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ЗДТГ-ын ТЗУХ-ээс “Төсвийн байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах” сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар Засгийн газрын 89 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 захирамжийн хэрэгжилтийг хангах, Захирамжлалын бичиг баримт боловсруулах, хянах, баталгаажуулах журам, тогтоол шийдвэрийн биелэлт, Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангахад анхаарах, шагналын материалын бүрдүүлбэр бүрдүүлэх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

 

Хууль журмын хэрэгжилт хангагдаж, төрийн албан хаагчийн мэдлэг мэдээлэл дээшилсэн  

 

100%

3 Эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд шинээр батлагдсан хуулиуд болон  боловсруулж буй хуулиудын төсөл, бусад холбогдох хууль тогтоомжийн талаарх сургалт, сурталчилгаа, хэлэлцүүлэг зохион байгуулах, санал авах Дүүргийн хэмжээнд нийт хуулийн төслийн  хэлэлцүүлэг 5, сургалт 54  зохион байгуулснаас ЗДТГ-22, ААНБ-32,  давхардсан тоогоор нийт 2400 гаруй иргэнийг хамруулаад байна. ЗДТГ-аас Эрх зүйн сургалтыг холбогдох байгууллагуудтай хамтран 6 хуулийн сургалт зохион байгууллаа.  Үүнд

Эрх зүйн сургалт

·         Дүүргийн Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудад  зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх сургалт

·         Захиргааны ерөнхий хууль болон зөрчлийн тухай хууль

·         Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэг

  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга

·         Авлигын эсрэг үйл ажиллагаа ба үндэсний хөтөлбөр

·         Зөрчлийн тухай хууль

Хууль зүйн сайдтай байгуулсан Санамж бичгийн биелэлт  жилийн эцсийн байдлаар 89.4%-тай хэрэгжив.

Шинээр боловсруулсан болон шинэчлэн найруулсан 7 хуулийн төсөлд хэлтэс, албадаас гарсан 41 саналыг тусгуулахаар хүргүүлж, хуулийн төслийг олшруулан 80 гаруй иргэнд тараагаад байна.

  1. Үндсэн хууль
  2. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл
  3. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга
  4. Хот тосгон эрх зүйн байдлын тухай
  5. Өрсөлдөөний тухай
  6. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  7. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  8. Согтуурч, мансуурч донтох өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай
  Иргэдийн эрх зүйн мэдээлэл  дээшилж, хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдав 90%
4 Захиргааны ерөнхий хууль Захиргааны ерөнхий хуулийн сургалтыг хороо тус бүрт 1 удаа зохион байгууллаа.

Багахангай, Налайх дүүргийн прокурортой хамтран Багахангай төмөр замын Тохижилт, үйлчилгээний газрын албан хаагчдад 2018.05.04-ний өдөр, 2018.07.02-ны өдөр 1-р хорооны ажлын алба болон хорооны өндөр настангуудад Захиргааны ерөнхий хууль болон зөрчлийн тухай хуулиар  сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Багахангай, Налайх дүүргийн хяналтын прокурор Б.Энхмаа явуулж, сургалтанд 34 албан хаагч, иргэн хамрагдсан.

Сургалтыг илүү ойлгомжтой болгохын тулд чиглэл бүрт жишээ татан танилцуулж, дүүрэг болон улсын хэмжээнд хамгийн их гарч байгаа зөрчлийн тоо баримтыг танилцуулж, түгээмэл гарч байгаа зөрчлүүдээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэг мэдээллээ дээшлүүлж байх талаар зөвлөмж өгөв. Мөн асуултанд хариулж, захиргааны ерөнхий хуулийн ном, зөрчлийн тухай хуулийн гарын авлага тараасан.

Захиргааны хуулийн хэрэгжилт хангагдаж байна. 90%
5 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль  ХГБЗХХэлтээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчлэгдсэн найруулгыг иргэд, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллийн  нөхцөл байдлыг тодорхойлох, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлэх хариу үйлчилгээг хэрхэн үр дүнтэй хүргэх, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон кейс менежментийн талаар ойлголт өгөх зорилгоор хороодын хамтарсан багийн гишүүд, хэсгийн ахлагчид, цэцэрлэгийн арга зүйчид, урамшуулалт эргүүлүүдэд “Гэр бүлийн хүчирхийллийн ойлголт ба хууль”, “Жендэр гэж юу вэ?”, “Нийгмийн ажил”, “Кейс менежмент”, Хүүхдийн эрхийн ажилтны ажиллах журам, хүүхдийн эсрэг зөрчил” зэрэг сэдвийн хүрээнд төлөвлөгөөний дагуу сургалт зохион байгууллаа. Тус сургалтад нийт 30 иргэн хамрагдав. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчлэгдсэн найруулгыг иргэд, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд НХГБХГ-аас ирүүлсэн зурган файл, гарын авлага бэлтгэж, цахим сүлжээгээр сурталчилж ажиллалаа. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, гэр бүл үр хүүхэддээ түгшүүр төрүүлдэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, байнгын зөрчил гарган саатуулагддаг иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох эдгээр иргэдийг шинэчлэн бүртгэлжүүлэх зорилгоор хариуцсан хорооны нутаг дэвсгэрт “Хүчирхийлэлгүй хороо, айдасгүй ирээдүй””Хүчирхийлэлгүй гэр бүл”, “ Шингэрүүлсэн шатдаг хий Газ” , “ Хараа хяналтгүй хүүхдийг олж илрүүлэх” , “ Камержуулалт” ,”Нэг хөрш нэг айл”, Хөршийн хяналт”,”согтуу” хэсэгчилсэн арга хэмжээ,”цохилт” хэсэгчилсэн арга хэмжээ,”сар шинэ” хэсэгчилсэн арга хэмжээ,”эргүүл” арга хэмжээ,”Харьяат” арга хэмжээ зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн тусгай арга хэмжээг хороодын нутаг дэвсгэрт зохион байгуулахаар төлөвлөгөө боловсруулан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Хүчирхийлэлгүй гэр бүл арга хэмжээний хүрээнд 2018 оны 05 сарын 01-ны өдрөөс 05 сарын 25-ний өдрийг хүртэл цагдаагийн хэлтэст ирсэн дуудлага мэдээллийн давтамжийг гаргаж давхардсан дуудлага өгөгдсөн айл өрх бүрээр хорооны нийгмийн ажилтны хамтаар хэсгийн байцаагч, хороон цагдаа нар орж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөхөөр төлөвлөөд байна.

ГБХТХХ, ХЭТХ, ХХТХ, ЗТХ зэрэг хуулиудын хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын дунд “Аз жаргалтай гэр бүл” сэдэвт дэвжээ тэмцээн зохион байгууллаа. Тус тэмцээн нь жүжигчилсэн тоглолт, асуулт хариулт хэлбэрээр зохион байгуулагдаж ХХҮХ, “Илч-Орд” ОНӨААТҮГ, “Хот охижилтын алба” ОНӨААТҮГ байгууллагууд 1,2,3-р байрт шалгарлаа. Мөн тус хуулиар гарын авлага бэлтгэн 80 гаруй иргэнд хороодоор дамжуулан иргэдэд түгээв.

Гэр бүлийн хүчирхийлэл гараагүй. 90%
6 Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлж, түүний хор уршгийг ойлгуулан таниулах сургалт Орон нутгийн төр, захиргааны байгууллагаас  санаачлан “Эрүүл орчин-Иргэдийн сайн сайхан” 2-р шатны хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэхээр  Дүүргийн Засаг даргын 2017 оны А/172 дугаар захирамжаар үйл ажиллагааны төлөвлөгөөг 5 зорилт, 33 шалгуур үзүүлэлттэй боловсруулан батлуулж, төлөвлөгөөний биелэлт 88.4%-тай хэрэгжсэнээс биелэсэн 5, хэрэгжих шатандаа 28, тасарсан заалт байхгүй байна. Үүнд:

1.    Төсвийн байгууллагын менежерүүдийн үр дүнгийн гэрээнд тусгай заалт болгон оруулж үр дүнг үнэлэхээр тооцож байна. Мөн дүүргийн хэмжээнд тамхи татдаг иргэдийн судалгааг гаргахад Дүүргийн нийт 32 ААНБ судалгаанд хамрагдсанаас 24  байгууллагын 499 иргэн тамхи татдагаас эр 443, эм 56 байна.

2.    “Эр зоригын хүч” ТББ болон “Багахангай бид хамтдаа” бүлэгтэй хамтран соён гэгээрүүлэх ажлыг хийж байгаа бөгөөд 2018.05.22-ны өдөр 4 байгууллагын 45 ажилтан, албан хаагчдийг хамруулж,  бүлгийнхээ зорилго, чиглэлийг таницуулж, мэдээлэл хийсэн.

3.    Дүүргийн ажил орлогогүй, архинд донтох эмгэгтэй иргэнд архинаас татгалзуулах тусгай үйлчилгээ үзүүлж, архинаас гарах сэдэл төрүүлэх, архинаас гарах боломжтойд итгүүлэх, бодол хандлагыг өөрчлөх зорилго бүхий олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний зөвлөгөө өгөх болон сургалт зохион байгуулах чиглэлээр Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгтэй “Хамтран ажиллах гэрээ” байгуулан ажиллаж байна.

4.    Дүүргийн ИТХ, ЗДТГ, ХХҮХ, Монголын эрэгтэйчүүдийн нийгэмлэгтэй хамтран өөрсдийн хүсэл сонирхлоор архинаас татгалзах чин хүсэл, эрмэлзэлтэй  дүүргийн 10 иргэнийг сонгон УБ хотод 2018 оны 07-р сарын 24–27-ны өдрүүдэд тусгай төлөвлөгөөний дагуу архинаас татгалзуулах “Оюуны 9 дэвшил” хөтөлбөрт сургалт зохион байгуулж, уг арга хэмжээнд зориулан ГХУСАЗСЗ-өөс 1.150.000 төгрөг зарцуулсан.

5.    2018 оны 11 дүгээр сарын 05-09-ны өдрүүдэд зорилтот бүлгийн иргэдэд ганцаарчилсан болон гэр бүлийн нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлыг  зохион байгуулж, нийт 30 иргэн хамрагдсан бөгөөд ХХҮХ-ээс 2.000.000 төгрөгийг зарцуулаад байна.

6.    Дээрх арга хэмжээний хүрээнд насанд хүрэгчдийн ганцаарчилсан зөвлөгөөг 6 удаа, гэр бүлийн зөвлөгөөг 4 удаа, нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөөг 4 удаа, дэмжих бүлгийн ярилцлагыг 6 удаа тус тус зохион байгуулж, сургалт зөвлөгөөнд нийт 20 иргэн  хамрагдаж байна. Мөн сургалтанд хамрагдсан иргэдээс ангийн дарга тасгийн даргыг томилж, баг болгон хуваан, УБ хотод зохион байгуулагдах “Оюун тархины нууц”  цуврал лекцэд оролцох урилга өгсөн бөгөөд 5 хүнийг оюуны өмчийн эрх бүхий тусгай сургалтад үнэ төлбөргүй сургаж нөлөөллийн ажилтнаар бэлтгэх эрх олгов.

7.    Хөтөлбөрт идэвхитэй хамрагдсан иргэдээс сонгон 3 иргэнийг 1-р хороо, Дотоодын цэрэг, Хот тохижилтын албанд ажилд авч, 2 иргэнийг хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн зээлд хамруулаад байна.

Хөтөлбөрийн хүрээнд ИТХ, ЗДТГ, Хороод, ХХҮХ, ОБХ, ХААА, ДАА, ГБХЗХХ, 44-р цэцэрлэг, 207-р цэцэрлэг, Биеийн тамир спорт хороо,  Хот тохижилтын алба /ОНӨААТҮГ/, Илч-Орд /ОНӨААТҮГ/,  ЖДҮДТ /ОНӨААТҮГ/, Хангай цогцолбор сургууль зэрэг нийт 16 байгууллага  91 арга хэмжээг төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. .

ИТХ-аас Цагдаагийн хэлтэс, хороодын хамтарсан баг, дүүргийн архины хамааралатай иргэдийн нарийвчилсан судалгааг гаргалаа.

Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр хөтөлбөр, төлөвлөгөө батлагдав. 100%
7 Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн танилцуулга, холбогдох журам, зааврын талаарх гарын авлагыг ААНБ-дад албан бичгээр хүргүүллээ.  Мөн тус хэлтсээс Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, хөтөлбөрийг цаасаар тараав. Мөн ЗДТГ-аас гаргасан гарын авлагыг “Нээлттэй хаалганы өдөр”, “Явуулын нэг цонхны үйлчилгээ”-ээр давхардсан тоогоор  100 гаруй иргэнд тараасан. Мөн дүүргийн мянганы зам дагуух сурталчилгааны самбарт Авлигын эсрэг үйл ажиллагааг сурталчилсан аннос байршуулах, гарын авлага, зурагт хуудас хийлгэхээр төлөвлөж, дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 1.219.000 төгрөг зарцуулав.

Авлигын эсрэг хууль, тогтоомж болон шинээр гарсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчилах, Эрх бүхий албан тушаалтануудын үйл ажиллагаатай танилцаж заавар, зөвлөмж өгөх, байгууллагын удирдлагын авлигын эсрэг үйл ажиллагаатай тэмцэж буй байдалтай газар дээр нь танилцах зорилгоор Авлигатай тэмцэх газрын хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс ирүүлсэн удирдамжийн хүрээнд дараах ажлыг хийж хэрэгжүүлээд байна. Үүнд:

Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх  үйл ажиллагааны төлөвлөгөөг дүүргийн Засаг даргын 2018 оны А/33 дугаар захирамжаар баталгаажуулж, 2 зорилтын хүрээнд 71 шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийг ханган ажиллалаа.

Хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд тус хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 7 албан тушаалтны хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулж, ирсэн бичгийн хариуг үндэслэн томилгоог хийж байна. 2017 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг 17 албан ХАСХОМ-ийг  хуулийн хугацаанд гаргав.

 

Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой санал, гомдол, зөрчил гараагүй 90%
8 Архив, албан хэрэг хөтлөлтийн заавар, журам, еdoc.mn програм ашиглалтын талаарх сургалт Архивын салбарын үйл ажиллагааг хөгжүүлэх, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сайжруулан, сурталчлах, харьяа байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр “www.edoc.ub.gov.mn програмын хариутай бичгийн шийдвэрлэлтэнд хяналт тавих” болон “Баримт бичгийн боловсруулалтыг хэрхэн зөв хийх вэ” “Ирсэн бичгийн шийдвэрлэл” “Нөхөн бүрдүүлэлтийн ажлын арга зүй” “Албан хэрэг хөтлөлт, архивын ажлын үндсэн заавар”, Edoc программын баримт бичиг боловсруулалт зэрэг сэдвээр 6 удаагийн сургалтыг зохион байгуулж давхардсан тоогоор 86 албан хаагч хамрагдсан.

Дүүргийн архив, бичиг хэргийн ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэргэжил нэгт нөхөдтэйгөө танилцах харилцан туршлага судлах ажлын хүрээнд 02 дугаар сарын 17-ны өдөр гар бөмбөгийн тэмцээнд зохион байгуулж 27 байгууллагын 29 албан хаагч хамрагдлаа.

Мөн сараар хуваагдсан 3 дугаар сарын баг болох Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Биеийн тамир, спортын хороо, “Нарт хангай” хүүхэд хөгжил сургалтын төвийн архив, бичиг хэргийн ажилтнууд 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 27 байгууллагын 28 албан хаагчдад дартсны тэмцээн зохион байгууллаа.  Уг тэмцээнд 7 баг бүрдэж оролцлоо.

Төлөвлөгөөт болон цаг үеийн сургалтанд бүрэн хамрагдаж байна 90%
9 Байгууллага болон хувь хүний нууцийн талаарх сургалт 2018.10.08.09-нд ЖДҮДТөв, ОБХ, 207-р цэцэрлэгт зохион байгууллаа. Сургалтанд 33 албан хаагч хамрагдсан.  ЗДТГ-ын ажлын хэсгийн бүрэлдэхүүн хуралдаж, байгууллагын нууцын жагсаалтыг гаргаж, хэлэлцлээ. Шинэчилсэн хуулийн талаар мэдээлэлтэй болов. 70%
10 Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт Багахангай дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсэг нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, шийдвэр, бодлого чиглэлийг Багахангай дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үйл ажиллагаандаа Хууль зүй, дотоод хэргийн сайд, ЦЕГ-ын даргын тушаал, түүгээр батлагдсан журам, ЗЦА-ны дарга, Нийслэлийн цагдаагийн газрын даргаас өгсөн үүрэг болон Цагдаагийн байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажил, арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлэн ажиллаа.

Тус хэсгээс тайлант хугацаанд  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гудамж замын хөдөлгөөнд тавих хяналт зохицуулалтыг эрчимжүүлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга, соёлыг дээшлүүлэх чиглэлээр гудамж замын хяналт шалгалтаар   нийт 37758 тээврийн хэрэгсэл шалгаж 12586 зөрчил илрүүлж, зөрчилтэй явсан 12586 жолоочид Зөрчлийн тухай хуулийг баримтлан 349,654,000 төгрөгийн торгууль ногдуулан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 37 хүнийг илрүүлэн 10 жолоочийн эрхийг Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар эрхийг хасаж, торгуулийн арга хэмжээ авч, ASAP сангаар эрэн сурвалжлагдсан 15 хүнийг түр саатуулан эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн, Говьсүмбэр, Дорноговь аймгаас зарлагдсан 2 тээврийн хэрэгслийг, мал малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн тээвэрлэн явсан 24 тээврийн хэрэгслийг саатуулан холбогдох албан тушаалтнуудад шилжүүлэн өгч ажилласан байна.

Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээ болон хөдөлгөөнт эргүүлийг эрчимжүүлэн хуваарийг долоо хоног бүр илэрсэн зөрчил, хөдөлгөөний эрчим зэрэгтэй уялдуулан зохион байгуулан ажилласнаар тайлант хугацаанд хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд 2 зам тээврийн хэрэг, ослын  дуудлага мэдээлэл хүлээн авч хэргийн газрын хамгаалалт, үзлэгийн тэмдэглэлийг үйлдэн мөрдөх албаны эрх бүхий алба хаагчид шилжүүлэн ажилласан.

Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд замын цагдаагийн хяналтын постод дугаар илрүүлэгч 2ш камер, хяналтын 2ш камер болон дүүргийн 1-р хороонд хяналтын 7ш камер, 2-р хороонд хяналтын 10 ш камер тус дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус ажиллаж байна. 

Тэмдэг, тэмдэглэлийн талаар 

Багахангай дүүргийн дотор зам тээврийн осол хэрэг гарч болзошгүй огцом эргэлттэй газруудад нийт 14 м цацруулагчтай хашлагыг хийлгүүлсэн ба эвдрэлийг тухай бүрд нь засварлаж ажиллаж байна. Мөн замын цагдаагийн хяналтын пост орчмын 2 ширхэг тэмдгийг засварлаж дутуу байсан тэмдгүүдийг бүрэн болгосон.

Тус хэсгийн хариуцсан А0101 чиглэлийн  76 дахиас 92 дах км дэх буюу 15.8 км хатуу хучилттай замд байрлах бүх тэмдгийг тоолон засварлах шаардлагатай тэмдгүүдийг засварлаж, нэмж суурилуулах шаардлагатай Эгц уруу буюу 1.10 тэмдэг 1, Огцом өгсүүр буюу 1.11 тэмдэг 2 нийт 3 анхааруулах тэмдэг,   Чигийн заалт буюу 5.22 “а” -5.22 “б” тэмдэг 2 , нийт 2 мэдээлэх  тэмдэг шинээр нэмж байрлуулах, хурдны дээд хязгаар буюу 2.24 тэмдэг 6 ширхгийн /замын цагдаагийн байнгын хяналтын цэг орчим байрлах/ хоорондын зайг холдуулж тээврийн хэрэгсэл тэмдгийн заалтыг баримтлах боломжийг хангах, зогсохгүй явах хориотой буюу 3.5 тэмдэг 2 -ыг төмөр замын гармаас холдуулж төмөр зам орчмын аюулгүй байдлыг хангуулах зэрэг  нийт  8  хориглох тэмдгийг өөрчлөн байрлуулах, 76 дахь 83 дахь км-н заалтын хооронд тээврийн хэрэгслийн жолооч нар замын нөхцөлд хурд тохируулахгүй хурд хэтрүүлж хөдөлгөөнд оролцсоноос автомашин онхолдож хөдөлгөөний аюулгүй байдлын осол гарах шалтгаан нөхцөлийг арилгах зорилгоор тохиромжтой хурд  буюу 5.18 тэмдэг 2-ыг байрлуулах шаардлагатай, мөн дүүргийн доторх замын тэмдэг, тэмдэглэлийг судлан Дүүргийн засаг дарга болон иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулан Дүүргийн Хот тохижилтын алба, Налайх АЗЗАН-д тус тус мэдэгдэл, шаардлага өгч захиалан ажилласан.

Мөн цас их хэмжээгээр орсонтой холбогдуулан Багахангай дүүргийн 1,2-р хороог холбосон зам болон Үнэгтэйн гэр хороололруу явсан нийт 9 км замыг аж ахуйн нэгж байгууллагуудын ажилчин алба хаагчид хуваарийн дагуу 2 удаа цэвэрлэсэн. Дүүргийн нутаг дэвсгэрийн хатуу хучилттай асфальтан замд халтиргаа гулгаа үүссэн газар байхгүй болно.Дүүргийн нутаг дэвсгэрт гудамж замын 217 ширхэг гэрэлтүүлэгт 3 удаа үзлэг шалгалт хийж илэрсэн зөрчлийг Багахангай дүүргийн Хот тохижилтын албаар засварлуулж ажилласнаар замын гэрэлтүүлэг 97.9 хувьтай  асаж байна.

Зам тээврийн зөрчил  гараагүй 70%
11 Иргэний гэр бүлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн чиглэлээр сургалт  Тус хэлтэс нь эхний хагас жилийн байдлаар нийт 4 удаагийн 14 байгууллагын 56 албан хаагчдыг сургалтанд хамруулсан байна. Үүнд:

Иргэний гэр бүлийн байдлын 8 төрлийн бүртгэл

·         Иргэний цахим үнэмлэх шинэ, сунгалт, дахин олголт

·         Шилжилт хөдөлгөөний бүртгэл

·         Үндэсний энгийн гадаад паспортын шинэ, сунгалт,

·         Лавлагаа

·         Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл

Хуулийн хэрэгжилт хангагдаж, иргэдийн эрх зүйн мэдлэг мэдээлэл дээшилж байна. 70%
12 Хөдөлмөр, халамжийн  тухай хууль, тогтоомжийн чиглэлээр ·         2018.04.02,03-ны өдрүүдэд 1,2-р хороонд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр-2018” хөтөлбөрүүдийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулж “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримталж буй бодлого халамжаас хөдөлмөрт чиглэсэн бодлого шийдвэр 2018 онд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 6 хөтөлбөрийн танилцуулга,  ажилгүй, ажил олоход хүндрэлтэй, хөтөлбөр арга хэмжээнд хамрагдах хүсэлтэй иргэдийг ажил хайгч ХЗЗ 2 маягтын дагуу бүртгэсэн.

·          2018.03.06, 13-ны өдрүүдэд Нийгмийн халамжийн тухай хууль болон холбогдох бусад хууль эрх зүйн актуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл бусад оновчтой хэлбэрээр иргэдэд сурталчлах ажлын хүрээнд хороодын хамтарсан багийн гишүүд болон зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрт хамрагдахаар сонгогдсон зорилтот өрхийн гишүүдэд “Нийгмийн халамжийн тухай хууль”, “Өрхийн хөгжлийн төлөвлөгөө”сэдвээр сургалт зохион байгуулж, өрхийн гишүүдтэй хамтран өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулан ажиллалаа.

·         2018.04.05-ны өдөр ХШҮ хариуцсан мэргэжилтэн Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам” болон Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ын талаарх сургалт зохион байгуулж нийт 12 албан хаагч,

·         2018.04.27-ны өдөр Нийслэлийн нийгмийн халамжийн газар, гэрлэх ёслолын ордонтой хамтран зохион байгуулж буй “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Гэр бүлийн харилцаа”, “Гэр бүлийн тухай хууль” сэдэвт сургалтад зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрт хамрагдахаар сонгогдсон 20 өрхийн гишүүнийг хамруулсан.

·         2018.05.02,03-ны өдрүүдэд Хангай цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчдад “Өсвөр насны хүүхдийг гэр бүлийн амьдралд сэтгэл зүйн хувьд бэлтгэх нь” сургалтыг  зохион байгуулж 67 хүүхэд хамрагдсан.

·         2018.05. 09-ны өдөр дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран “Чихрийн шижин болон харшлаас урьдчилан сэргийлэх нь” сургалт,дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран зорилтот өрхийн гишүүдэд “Хүүхдийн зөв хүмүүжил”, сэдвээр болон шинээр батлагдсан “Ахмад настны тухай хууль”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”  сэдвээр сургалт зохион байгуулж 48 иргэн хамрагдсан.

·         2018.05.08,16-ны өдрүүдэд “Нэг цонхны үйлчилгээ” явуулын үйлчилгээгээр төрөөс үзүүлж буй нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийг дүүргийн хөдөө болон алслагдсан өртөөнүүдээр үзүүлэн давхардсан тоогоор 49 иргэнд хүргэсэн.

·         2018.05.25-ны өдөр хэлтсийн дарга Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл хийж нийт 11 албан хаагч,

·         2018.06.04-ний өдөр ЗХА-ны дарга “Ажлын байранд мөрдөх хэм хэмжээ”, ёс зүйн хорооны дарга “Ёс зүйн хэм хэмжээ, дүрэм, журам” сэдвүүдээр сургалт зохион байгуулж нийт 14 албан хаагч,

·         2018.09.28-ны өдөр ЗХА-ны дарга Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар сургалт зохион байгуулан хэлтсийн нийт 15 албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэн  мэдээллээр ханган ажилласан.

·          2018.10.17,18-ны өдрүүдэд ажил хайгч иргэдийг ажил олгогчтой түргэн шуурхай холбох, хүсэл сонирхолд нь нийцсэн ажлын байранд зуучлах ажлын хүрээнд 1,2-р хороонд “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийг зохион байгуулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр болон хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл хийллээ.

  90%
13 Гамшгаас хамгаалах хууль, тогтоомжийн чиглэлээр Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой комиссын гишүүдэд 2 удаа 52 ажилтан алба хаагчид

• Бусад /давхардсан тоогоор/ 69 аж ахуйн нэгж, байгууллагын 867 ажилтан алба хаагчид

• Оюутан сурагчдын: /давхардсан тоогоор/ нийт 7 удаагийн сургалт явуулж 1379 багш ажилтан, сурагчдыг хамруулсан

. • Аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтарсан Гал түймэр унтраах тактик, тархалтын сургууль, дадлагад Онцгой байдлын хэлтсээс давхардсан тоогоор 226 алба хаагч, аж ахуйн нэгж, байгууллагаас 776 ажилтан алба хаагч хамрагдсан байна.

ХҮҮХЭД БИДНИЙ-ИРЭЭДҮЙ” нэгдсэн арга хэмжээ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд

Онцгой байдлын хэлтсийн дарга дэд хурандаа Б.Цогбадрах, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Х.Цогцэцэг нарын баталсан удирдамжийн дагуу 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Өсвөрийн аврагч” бүлгийн нэрэмжит “Хангай” цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээн зохион байгуулж 1,2,3 дугаар байр эзлүүлэн өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулсан.

Мөн 2018 оны 06 дугаар сарын 01-ны өдөр алба хаагчдын хүүхдүүдийн дунд хүүхдийн баярыг тэмдэглэх, албыг сурталчилах зорилгоор онцгой байдлын хэлтэст ашиглагдаж байгаа багаж техник, хэрэгслийг танилцуулан тэдний дунд “Аврагч” буухиа тэмцээнийг зохион байгууллаа.

Уг тэмцээнийг байлдааны хувцас өмсөх, хоолой шидэх, шилжүүлэн гайк холбох, сэдвээр явуулж 1,2,3 дугаар байр эзлүүлэн өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулсны зэрэгцээ тус хэлтсийн нийт 48 хүүхдэд гарын бэлэг гардуулж дурсгалын зураг авахуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан болно.

2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд дүүргийн 2 дугаар хорооны ногоон талбайд 0.2 га газарт төмс, ангийн гадна талбайд нарийн ногооны үр зэргийг суулгалаа. Тус ажилд Онцгой байдлын хэлтсийн 18 алба хаагч хамрагдлаа. Гамшгаас хамгаалах тухай хуулиар гарын авлага бэлтгэн 8 иргэн, 36 ААНБ-д тараав.

Гамшгаас хамгаалах бэлэн байдал хангагдсан. 100%
14 Нийгмийн даатгалын хууль, тогтоомжийн чиглэлээр Нийгмийн даатгалын тухай хууль, нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн даатгалын тухай хууль, ҮОМШӨ-ний тухай хууль, тэтгэвэр, тэтгэмжийн тухай зэрэг хуулиудад нэмэлт заалт, өөрчлөлт орсонтой холбогдуулан  5 ажил олгогч байгууллагын 127 даатгуулагчдад гарын авлага брошур, холбогдох материалуудыг тарааж өгч сургалтыг зохион байгуулсан.

Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэд даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг таниулах, үйлчилгээг нэг дороос үзүүлэх, нийгмийн даатгалын ач холбогдол, тэтгэвэр, тэтгэмжийн талаар ойлголт өгөх, хууль тогтоомж, эрх зүйн актуудыг тайлбарлан мэдээлэл, зөвлөгөө өгөх, иргэдийн санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэх зорилгоор “Нийгмийн даатгалын хууль тогтоомж, үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг”-ийг Дүүргийн төв талбайд 2018 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр амжилттай  зохион байгуулсан.  50 ажил олгогч байгууллагын 500 гаруй даатгуулагч хамрагдсан. 14 иргэнийг ЭМДаатгалд хамруулж, 350ш гарын авлагаар ханган, “Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа”-г 200  иргэнээр бөглүүлж, санал хүсэлтийг авч ажилласан.

Хууль, тогтоомжийн хэрэгжилт хангагдаж байна. 70%
15 Батлан хамгаалах салбарын хууль тогтоомж Батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, “Батлан хамгаалах багц хууль”-ийг сурталчилах ажлын хүрээнд 1 албан байгууллагад 2018 оны 04 дугаар сарын 04-н; үзлэг шалгалт хийж, заавар зөвлөмж өгч, Батлан хамгаалах салбарын шинэчилсэн хуулийн талаар сургалт зохион байгуулж, 18-50 насны 38 цэргийн бэлтгэл үүрэгтэн хамрагдсан. Мөн Явуулын нэг цонхны үйлчилгээний  үеэр иргэдэд 4 төрлийн сурталчилгааны материал бэлтгэн 80 гаруй иргэнд тараагаад байна. Хууль, тогтоомжийн хэрэгжилт хангагдаж, хууль зөрчсөн асуудал гараагүй. 70%
16 Шилэн дансны хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах ДАА-ны  2018 оны аудитын төлөвлөгөөний дагуу 2-р сарын 1-ээс 7-ны хооронд Дүүргийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний 14 байгууллагын 2017 оны жилийн эцсийн шилэн дансны цахим хуудсны мэдээллийн байдал, самбарын мэдээлэл зэрэгт шилэн дансны хууль, журмыг мөрдөж байгаа эсэхэд аудит хийлээ.Аудитаар нийт 148,676.1 мянган төгрөгийн 10 төрлийн нийт 146 зөрчил илрүүлсэн. Зөрчил дутагдал гаргасан 12 байгууллага бүрт илэрсэн асуудлыг зөвлөмжийн хамт албан бичгээр хүргүүлэн зөрчлийг заасан хугацаанд арилгахыг зөвлөсөн. Зөвлөмжийн хэрэгжилт 75 хувьтай биелсэн. Мөн байгууллагын 2018 оны аудитын төлөвлөгөөний дагуу 10-р сарын 22-оос 23-ны хооронд Дүүргийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн шилэн дансны эрхлэх асуудлын хүрээний 15 байгууллагын 2018 оны шилэн дансны мэдээллийн хагас жилийн байдалд аудит хийж удирдлагад танилцуулсан.Аудитаар нийт 37.903,1 мянган төгрөгийн 10 төрлийн нийт 80 зөрчил илрүүлсэн.Зөрчил дутагдал гаргасан 9 байгууллага бүрт илэрсэн асуудлыг зөвлөмжийн хамт албан бичгээр хүргүүлэн зөрчлийг заасан хугацаанд арилгаж ажиллахыг зөвлөмж өгсөн. Тус 9 байгууллагаас 8 байгууллага заасан хугацаанд зөвлөмжийн хэрэгжилтийг гарган ирүүлсэн. ГБХЗХХ зөвлөмжийг хэрэгжилтийн тайланг ирүүлээгүй. Зөвлөмжийн хэрэгжилт 77.3 хувьтай биелсэн. Мөн сар бүрийн онлайн шалгалтаар 1-10 сарын байдлаар нийт 82 удаагийн мэдээ мэдээллийг хуулийн хугацаа хоцроосон байсныг нягтлан бодогчидтой утсаар холбогдож шаардлага тавьж нөхөн мэдээлсэн. Хууль, тогтоомжийн хэрэгжилт хангагдаж байна.

Хугацаа хоцроосон байгууллага гараагүй.

70%
Хэрэгжилтийн хувь   65.7%

 

 

Нийт 2 зорилт 16 бүтээгдэхүүнээс  100% хэрэгжилттэй  4, 90% хэрэгжилттэй-7,  70% хэрэгжилттэй-6,  0% хэрэгжилттэй байхгүй, 90.6 %-ийн хэрэгжилттэй байна.

 

 

 

 

БИЕЛЭЛТ ХЯНАСАН:

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ДАРГА                                                           Л.САНЖИЙЖАМЦ

 

ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ НЭГТГЭСЭН:

ЭРХ ЗҮЙ, ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ-ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                           С.ЦЭНД-АЮУШ






©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.