БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ МӨРӨӨР ИРҮҮЛСЭН ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

1110

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ МӨРӨӨР ИРҮҮЛСЭН ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

 

/2018 оны эхний хагас жилийн байдлаар/

2018.06.19.                                                                                                                                                                                                                 Багахангай

 

Заалт Биелэлт Хүрсэн үр дүн Хэрэг

жилт /хувь/

Нэг. Зохион байгуулалт, төлөвлөлт, тайлагналтын чиглэлээр
1 Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах тусгай төлөвлөгөө боловсруулж, үр дүнг тайлагнаж ажиллах Сахилга хариуцлагыг дээшлүүлэх ажлын хүрээнд 12 заалт бүхий төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган, төлөвлөгөөний биелэлтийг тогтоосон хугацаанд НЗДТГ-т хүргүүлэн ажиллаж байна. Хэрэгжилт хагас жилийн байдлаар 90%-тай байна. Албан даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 90
2 Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай А/86 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, явц, үр дүнг тайлагнаж ажиллах Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай А/86 дугаар захирамжийн хэрэгжилтийг ханган, дүүрэгт хамааралтай 3 заалтыг хяналтанд авч, тогтоосон хугацаанд холбогдох газарт биелэлтийг хүргүүлэн ажиллаж байна. Хагас жилийн хэрэгжилт 70%-тай байна.

 

 

Төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллав. 70
3 Монгол улсын Засгийн газрын 2016 оны “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам” батлах тухай 249 дүгээр тогтоолын дагуу дүүргийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ бүрийн хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтийг хамжигдэхүйц, төсөв санхүүгийн тооцоо, эх үүсвэрийг тодорхойлж гаргах Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 09 дүгээр тогтоолоор дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг дүүргийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан,  арга хэмжээ бүрийн хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтийг тооцон, төсөв хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлон, 162 заалттайгаар боловсруулан батлуулж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.  Хагас жилийн байдлаар биелэлт 65,2%-тай хэрэгжив.

 

Дүүргийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 60
4 Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийг төлөвлөх, хэрэгжилтийг хангуулах, үр дүнг тооцож ажиллах Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт дүүрэгт хамаарах заалт байхгүй байна. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дүүрэгт хамааралтай 3 чиглэлийн 42 заалтыг хяналтанд авч, биелэлт 53,3%-тай, Нийслэлийн Эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд дүүрэгт хамаарах 10 заалтыг хяналтанд авч, хэрэгжилт 68%-тай тус тус хэрэгжээд байна.

Мөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны А/70 дугаар тогтоолоор дүүргийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр 90 зорилттойгоор батлагдсан ба биелэлт 70,4%-тай, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 09 дүгээр тогтоолоор дүүргийн Эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг 162 заалттайгаар батлуулан, биелэлт 65,2%-тай тус тус хэрэгжив. Удаашралтай байгаа заалтыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах талаар холбогдох хэлтэс албадад  үүрэг, чиглэл өгөөд байна.

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах саналыг холбогдох хэлтэс албадаас авч нэгтгэн, 34 саналыг НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтэст хүргүүлэв.

Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийг ханган, үр дүнг тооцов. 70
5 Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангаж, дүүргүүд, өөрийн эрхлэх асуудал, эрх хэмжээний хүрээнд үйлчилж байгаа захирамжлалын баримт бичгүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнд тавих хяналтыг сайжруулж, гүйцэтгэл, үр дүнг “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний цахим нэгдсэн сан” буюу “L-Monitoring” програмаар цаг хугацаанд нь тайлагнаж хэвших          ЗДТГ-ын хяналт, шинжилгээ-үнэлгээний төлөвлөгөө гаргаж, ЗДТГ-ын даргын тушаалаар  батлуулан хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоол, НЗД-ын 2017 оны 335-р захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор төсвийн байгууллагын холбогдох 25 мэргэжилтэнд сургалт зохион байгуулж, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж, дараах тогтоол шийдвэрүүдэд  үнэлгээ хийж байна.
  • Үндэсний болон дэд, төсөл хөтөлбөр
  • ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр
  • Нийслэл, дүүргийн  эдийн засаг нийгмийн 2018 оны үндсэн чиглэл
  • Ерөнхийлөгчийн зарлиг
  • ЗГ-ын хуралдааны тэмдэглэл, албан даалгавар, тогтоол
  • НИТХ-ын тогтоол
  • Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамж, албан даалгавар
  • ЗДТГ-ын хяналт шинжилгээ-үнэлгээний тайлан
  • ЗДТГ-ын төлөвлөгөө
  • Хууль эрх зүйн чиглэлийн үндэсний хөтөлбөрүүд
  • ЗДТГ-ын хүний нөөцийн үйл ажиллагаа болон сургалт нийгмийн баталгааг хангах хөтөлбөр
  • Нийслэлийн Засаг даргын дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээ
  • Нийслэлийн шуурхай үүргийн биелэлт

Холбогдох тайлан мэдээг нийслэлийн ХШҮХ-т хүргүүлж байна.

 

Дүүргийн хэмжээнд хяналтанд авсан:

·         УИХ-ын тогтоол-2

·         УИХ-ын байнгын хорооны тогтоол-8

·         Ерөнхийлөгчийн зарлиг-4

·         Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, тэмдэглэл-1

·         Засгийн газрын тогтоол -10

·         Ерөнхий сайдын захирамж-4

·         Засгийн газрын хуралдааны тэмдэглэл-8

·         Засгийн газрын албан даалгавар-1

·         Нийслэлийн Засаг даргын захирамж-18

·         Нийслэлийн Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар-2

·         Дүүргийн Засаг даргын захирамж -100 байна. Нийт 156  тогтоол шийдвэрийн 231 заалтыг хяналтанд авч хэрэгжилтийг хангуулан, monitoring.ub.gov.mn сайтад байршуулж ажиллалаа.

Тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих,  “L-Monitoring програмд тогтоосон хугацаанд байршуулж хэвшсэн.

Үзлэг шалгалт зохион байгуулах хугацаа болоогүй байна.

70
6 Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/388 дугаар захирамжаар батлагдсан “Аз жаргалтай хотын индекс тооцох аргачлал”, 2014 оны “Маягт, түүнийг нөхөх зааврыг батлах тухай” А/633 дугаар захирамжийн дагуу шалгуур үзүүлэлтүүдийг тооцож гаргахдаа мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг хангах, дүүргийн харьяа хэлтэс, алба болон нийслэлийн харьяа мэргэжлийн байгууллагуудтай мэдээлэл солилцох, тулгалт хийх, баталгаажуулсан байх Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/388 дугаар захирамжаар батлагдсан “Аз жаргалтай хотын индекс тооцох аргачлал”, 2014 оны “Маягт, түүнийг нөхөх зааврыг батлах тухай” А/633 дугаар захирамжийн дагуу хороод болон холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудаас судалгааг аван, мэдээллийг нэгтгэж, нийслэлийн харьяа байгууллагуудтай тулгалт хийхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

Мөн НЗДТГ-аас “Аз жаргалтай хотын индекс”-ийн мэдээллийн бодит байдалд үнэлгээ өгөх, мониторингийн ажлыг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 1, 2 дугаар хороонд хийж, мониторингийн ажлын хэсэгтэй хамтран хороодод мэдээллийн анхан шатны бүртгэл, түүний хөтлөлт, динамик бүрдүүлэлт, хэсгийн ахлагч нарын бүртгэл хөтлөх талаар заавар зөвлөгөөг өгөв.

Мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг ханган ажиллаж байна. 90
7 Аз жаргалтай хотын индексийн дүүргийн үзүүлэлтүүдийг өмнөх онтой харьцуулан хүрсэн үр дүнг тооцож, хариу арга хэмжээ төлөвлөх, индекс хариуцсан ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулж, өөрчлөгдсөн тохиолдолд индекстэй холбоотой судалгаа, тайлангуудыг хүлээлцдэг байх Маягтын дагуу мэдээллийн датааг бүрдүүлэн, хариу арга хэмжээний төлөвлөгөөг 5 бүлэг 10 заалттайгаар боловсруулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Индекс хариуцсан ажилтныг өөрчлөгдөхөд индекстэй холбоотой судалгаа, тайлангуудыг тухай бүр хүлээлцэн ажиллаж байна.

 

Хариу арга хэмжээний төлөвлөгөөг батлуулав. 90
Хоёр. Төсөв санхүү, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр:
8 Төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, санхүүжилтийг олгохдоо санхүүгийн бичиг баримтын бүрдлийг ханган, Сангийн сайдын 2016 оны 415 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт, хяналт, тайлагналын журам”-ын дагуу гүйцэтгэлийг санхүүжүүлэх 2018 онд ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар 6 ажил, 89.5 сая төгрөгөөр төлөвлөгдсөн ба хөрөнгө оруулалтаар хийгдэх 6 ажлаас 3 ажил гүйцэтгэлийн явцад,  бусад ажил зураг төсөв боловсруулах шатандаа явж байна.

Оны эхний 6 дугаар сарын байдлаар 34,0 сая төгрөгийн санхүүжилт орж ирсэн ба 3 ажилд  гүйцэтгэлээр 10,7 сая төгрөгийг олгоод байна.

Мөн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, баримтын бүрдлийг батлагдсан маягтын дагуу гаргуулахад онцгойлон анхаарч ажиллаж  байна.

Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн мэдээ,  худалдан авах ажиллагааны нэгтгэсэн тайланг холбогдох газарт тухай бүрт нь хүргүүлэн ажиллалаа.

Сангийн сайдын 363 дугаар тушаалаар 2017 онд шинэчлэгдэн батлагдсан журмын дагуу дүүргийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн худалдан авах ажиллагааны тайланг дүүргийн Дотоод аудитын албаар хянуулан Сангийн яаманд хүргүүлсэн.

  90
9 Дүүрэг, хороонд орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжих төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэдийн идэвхийг нэмэгдүүлж, тэдний оролцоог хангах, дүүргийн эдийн засаг, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэдээллийн сан бүрдүүлж ажиллах 2019 оны ОНХС-гийн төсвийн төслийг боловсруулах ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2018.03.09-ны өдрийн А/44 тоот захирамжийн төслийг боловсруулан гаргаж, захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллалаа. 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар 737 өрхөөс саналыг батлагдсан маягтын дагуу авч, уг саналыг танилцуулан эрэмбэлэх ИНХ-ыг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1, 2 дугаар хороонд тус тус зохион байгуулсан.

Уг хурлаар 1-р хорооноос 36 санал, 2-р хорооноос 22 санал гарсныг нэгтгэн, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Дүүрэгт хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудын худалдан авах ажиллагааны болон гүйцэтгэлийн явцад дүүргийн удирдлагууд, худалдан авах ажиллагааны алба, Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэс, иргэдийн төлөөлөлтэй  хамтран ажиллаж, хийсэн ажлуудад хяналт тавих, санал гаргах, зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллаж байна.

Дүүрэгт одоогийн байдлаар А3 гэрчилгээтэй 8 иргэн, 26 албан хаагч судалгаанд хамрагдсан ба  2018 оны хөрөнгө оруулалтын ажлын давхардсан тоогоор 8 үнэлгээний хороонд 4 иргэний төлөөлөл, нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй  ажилд хяналт тавих ажлын хэсэгт 1 иргэнийг оролцуулан  хөндлөнгийн хяналт тавиулан ажиллалаа.

  90
10 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.6.5 дахь заалт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 1-74 дэх заалтын дагуу худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ийг ашиглан худалдан авах ажиллагааг 100% цахимаар зохион байгуулах Дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь 2018 онд Нийслэлийн болон орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжих 4 ажлыг цахимаар зарлан, тендер шалгаруулалтыг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулан ажиллаж байна.

Нийт 4 ажлаас 3 ажлын гэрээ байгуулагдаж, 1 ажил тендерийн материал хүлээн авч байна. Зарласан ажлуудын урилга болон үр дүнг тухай бүр байршуулан цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулан ажиллалаа.

Цахим хэлбэрээр тендерийг зохион байгуулахад ХААА-ны техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал хүрэлцэхгүй, үзүүлэлтийн хувьд хоцрогдож, гацах зэрэг хүндрэлүүд гарч, ажил үйлчилгээг хэвийн явуулахад хүндрэлтэй байдаг тул техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай  байна.

  44
Боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн чиглэлээр:
11 Боловсролын чиглэлээр хэрэгжиж байгаа үндэсний хөтөлбөрүүд, 2017 онд батлагдсан “Нийслэлийн Боловсрол-2020” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гарган, хэрэгжилтийг хангах, боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах Дүүрэгт боловсролын чиглэлээр үндэсний 3 хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд 2017 оны жилийн эцсийн байдлаар хөтөлбөрүүдийн дундаж биелэлт 100 %-тай хэрэгжсэн байна.

“Нийслэлийн Боловсрол-2020” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх 21 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд иргэд, хүүхэд залуучуудад чиглэгдсэн 18 ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

“Нийслэлийн Боловсрол-2020” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлт 78.7 %-тай байна. 80
12 Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх, иргэдээс боловсролын хүртээмжийн талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллах Дотоод аудитын албатай хамтран дүүргийн СӨБ-ын байгууллагын албан хаагчдын хувийн хэрэгт хадгалагдсан боловсролын гэрчилгээ, багшлах эрхийн үнэмлэх, батламж зэрэгтэй танилцан зөвлөмж чиглэл өгч ажиллав. 2017-2018 оны хичээлийн жилд ЕБС-д хамрагдалт 100%, СӨБ-д хамрагдалт    92.8%-тай байна. 70
13 Нийгмийн бодлогын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн томоохон ажлын үр дүнг олон нийтэд, ил тод нээлттэй мэдээлж сурталчлах, байгууллагын болон бусад цахим хуудсуудад тогтмол байршуулж хэвших Нийгмийн салбарын хүрээнд зохион байгуулсан ажлын үр дүнг тухай бүр нь олон нийтэд, ил тод нээлттэй мэдээлэн ажиллаж байна.

Хагас жилийн байдлаар 23 ажлыг дүүргийн Bagakhangai.ub.gov.mn сайт, Багахангай дүүргийн хэвлэл, мэдээлэл фэйсбүүк хаяг дээр байршуулсан байна.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5, 18.6 дахь хэсэгт заасны дагуу олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэхээр магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллагыг  сонгон шалгаруулах тендерийг  2018 оны 06 дугаар сарын 21-ийг хүртэл зарлан баримт бичгийг хүлээн авч байна.

Одоогоор “Монголын хараагүйчүүдийн нийгэмлэг”,  “Монголын сонсголгүй иргэдийн холбоо”, “Хэрэглээний боловсрол судлалын хүрээлэн”,  дүүргийн “Хангайн хаш чулуу” ТББ, “Улаан загалмай”  хороо гэсэн байгууллагуудаас хамтран ажиллах хүсэлт ирүүлээд байна.

Мэдээллийг цахимаар иргэдэд сурталчлан ажиллаж байна.

 

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг үзүүлэх төрийн бус байгууллагуудыг сонгон шалгаруулах ажил хийгдэж байна.

90
14 Нийгмийн халамжийн үйлчилгээг төрийн ба төрийн бус байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, дэмжлэг үзүүлэх, үйлчилгээний чанар стандартын дагуу хяналт тавих, мэргэжил арга зүйгээр ханган ажиллах  

 

10

15 Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж, үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ажиллахын зэрэгцээ, нийгмийн халамжийн үйлчилгээний хамрах хүрээ, чанар, хүртээмж, стандарт, хэрэгжилтийн байдалд хяналт-шинжилгээ хийж ажиллах Хагас жилийн байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдэд 2,  Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 2, гэрээ байгуулсан хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагаанд 1 удаа хяналт үнэлгээ хийллээ.

Тухайлбал “Насны хишиг” олголтонд хяналт хийх ажлыг  2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулан нийт 186 ахмад настны   материалыг WAIS програмд тулгалт хийж 9 зөрчлийг илрүүлэн арилгууллаа.

Нийгмийн халамжийн үйлчилгээнд давхардсан тоогоор 990 иргэн хамрагдаж 199.4 сая төгрөг зарцууллаа. 70
16 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр болон “Нэг өрх – нэг ажлын байр” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг хангах, үйл ажиллагаагаа сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийн нээлтийн арга хэмжээг “Төсөл хөтөлбөр 2018” сэдвийн хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 02-03-ны өдрүүдэд Ахмадын хороо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  холбоодтой хамтран хороод, зөрлөг тус бүрт  зохион байгуулан 271  гаруй иргэдийг хамрууллаа.

Мөн нээлтийн арга хэмжээний үеэр “Нэг өрх – нэг ажлын байр” дэд хөтөлбөрийн танилцуулга мэдээллийг 157 иргэн  хүргэсэн байна.

“Нэг өрх – нэг ажлын байр” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх 3 бүлэг 9 заалт бүхий төлөвлөгөө боловсруулан  хэрэгжилтийг  ханган ажиллаж байна. 50
17 Эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжиж байгаа үндэсний хөтөлбөрүүд, 2017 онд батлагдсан “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган ажиллаж, хэрэгжилтийг хангахад иргэд, төрийн болон төрийн бус байгуулага, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх Дүүрэгт эрүүл мэндийн чиглэлээр 12 үндэсний  хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд  2017 оны жилийн эцсийн байдлаар хөтөлбөрүүдийн дундаж биелэлт 83.8 %-тай хэрэгжсэн байна.

“Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх 3 бүлэг 15 заалт бүхий төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

“Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн хүрээнд 3 удаагийн сургалт зохион байгуулан 41 иргэнийг хамруулав.  

 

30

18 Хүн амын эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, хувь хүний хариуцлагыг нэмэгдүүлж, эрт илрүүлэлтийн үзлэгт тогтмол хамрагдах, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарлаа хандуулж, эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга, нөлөөлөл, тандалт судалгааны ажлуудыг дүүргийн хэмжээнд зохион байгуулах Хагас жилийн байдлаар урьдчилан сэргийлэх үзлэгт 3410 иргэн хамрагдсанаас халдварт өвчтэй 6 иргэн бүртгэгдэж эмчилгээнд бүрэн хамрагдаад байна.  Үүнд: энтеровируст халдварт-2, тэмбүү-2, цусан суулга-1, examitat B08.2-1 байна.

Сүрьеэ өвчнөөр шинээр илэрсэн тохиолдол байхгүй ба шилжиж ирсэн 1, эмийн дасалтай 1 нийт эмчийн хяналтанд 2 өвчтөн эмчилгээ хийлгэж байна. “Сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр”-ийн хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төв, Улаан Загалмайн хороотой хамтран “Сүрьеэ өвчнөөс сэргийлье” сэдэвт сургалтыг 1 удаа зохион байгуулж нийт 32 иргэнийг хамруулав.

Халдварт бус өвчнөөс сэргийлэх иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор 5 ААНБ-ын 124 ажилтан албан хаагчид,  зорилтот бүлгийн 46 иргэнд “Ахуйн осол гэмтлээс сэргийлье” сэдэвт сургалтыг 1 удаа зохион байгуулав.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 15-39 насны 1590 иргэнийг элэгний В, С вирусын шинжилгээнд хамруулахаас одоогоор  21 иргэн тус шинжилгээнд хамрагдаад байна.

 

 

 

 

 

 

50

Хот байгуулалт, худалдаа үйлчилгээний чиглэлээр:
19 Хот нийтийн аж ахуйн чиглэлээр шинэчлэн батлагдсан хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлэх, нийслэлийн удирдлагуудаас өгсөн үүрэг чиглэл, зохион байгуулж буй арга хэмжээг дүүргийн хэмжээнд чанартай зохион байгуулж, биелэлт, үр дүнг тооцож, тайлагнаж ажиллах, ялангуяа нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эзэнжүүлэх, бүртгэлжүүлэх, арчлан хамгаалах болон тохижилт, цэвэрлэгээ, тээвэрлэлт, гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг хариуцаж буй гэрээт байгууллагуудад үр дүнд чиглэсэн дотоод хяналтыг хэрэгжүүлэх      Иргэдийн ая тухтай, таатай орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд 2018 онд хийгдэх тохижилт, хог хаягдал, ногоон байгууламжийн төлөвлөгөөг 3 бүлэг 28 заалттайгаар боловсруулан  хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Дүүргийн хог хаягдлын олон нийтийн байцаагч нар тайлангийн хугацаанд 5 зөрчил илрүүлж зөрчлийн тэмдэглэл хөтлөн шийдвэрлэж ажиллав.

Дүүргийн 1,2 дугаар хорооны орон сууцны айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын цас мөс цэвэрлэх, хог хаягдлыг авах зураглал болон цагийн хуваарийг  дүүргийн засаг даргын орлогч, Хороодын засаг даргаар баталгаажуулан  1,2 дугаар хорооны орон сууцны айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудад мөрдүүлэн ажиллаж байна.

Дүүргийн хэмжээнд хог цуглуулалт  тээвэрлэлт тогтоогдсон график, цагийн хуваарийн дагуу хугацаандаа тогтмол явагдаж байна.

Дүүргийн Засаг даргын 2016 оны Б/17, 2017 оны Б/22, дугаар захирамжаар тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч нарыг томилон, хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллуулж байна. Дүүргийн хог хаягдлын олон нийтийн байцаагч нар тайлангийн хугацаанд 25 зөрчил илрүүлж зөрчлийн тэмдэглэл хөтлөн шийдвэрлэж ажиллав

Албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс хогны  хураамж  14,1 сая төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаас  тайлангийн хугацаанд 1 дүгээр хорооны айл өрхөөс 2,314,106 төгрөг, 2 дугаар хорооны айл өрхөөс 1.175,050 төгрөг, албан байгууллага аж ахуйн нэгжээс 2,765,000 төгрөг нийт 6.254.156 төгрөгийг  дүүргийн татварын хэлтсийн дансанд  төвлөрүүлж   хэрэгжилт 44,3%-тай байна.

Хогны хураамжийн орлогын гүйцэтгэлийг сар бүр гарган УБ хотын ЗАА-ны ТХХУХ-т хүргүүлж  байна.

Хангай-1, Хангай-2 паркуудын усан оргилууруудыг засварлаж хэвийн ажиллагаанд оруулж, ногоон байгууламжуудын усалгаа арчилгааг хийж , шинээр мод бут суулгаж, цэцэг тариалж, цэцэрлэгт хүрээлэнгүүд үүд хаалгаа нээж хэвийн ажиллаж эхэллээ.

Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлэгт улирлын болон графикт үзлэг шалгалт хийж засвар үйлчилгээг тогтмолжуулснаар гэрэлтүүлгийн ашиглалтыг сайжрууллаа.

Дүүргийн нутаг дэвсгэрт нийт 693 ширхэг гэрэлтүүлэг ажиллаж 2017 онд асалт 95.5%-тай байсан ба 2018 оны тайлангийн хугацаанд гэрэлтүүлгийн асалт 98%-тай хэрэгжиж өмнөх оноос 2,5% нэмэгдэв.

ТХҮХ-ээс  графикт үзлэг шалгалтыг улиралд  1 удаа  хийж  зөрчил дутагдлыг тухай бүр арилгуулж хэвшээд байна.

Хот тохижилтын алба ОНӨААТҮГ нь 7 хоног  бүр үзлэг шалгалт хийж, илэрсэн гэмтлийг  тухай бүр засварлаж байна.

 

 

 

 

 

Шинэчлэгдсэн хууль, дүрэм, журмын дагуу Нийслэл, дүүргээс өгөдсөн үүрэг даалгаврын дагуу Хот тохижилтын алба ОНӨААТҮГ-т заавар зөвлөгөө өгч ажиллав

90
20 Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй байгуулах “Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний гэрээ”-г дүүргийн Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэстэй гурвалсан байдлаар байгуулж, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд үүрэгжүүлэх заалтуудыг тодорхой тусгаж гэрээний хэрэгжилт, үр дүнг тооцож ажиллах         Хороод, “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ, аж ахуйн нэгж байгууллагууд  “Тохижилт,  цэвэрлэгээний гурвалсан гэрээ”-г байгуулах ажлыг зохион байгуулав.

“Тохижилт,  цэвэрлэгээний гурвалсан гэрээ”-г  1 дүгээр хороо 45, 2 дугаар хороо  10, нийт 55 аж ахуйн нэгж байгууллага,  худалдаа үйлчилгээний газруудтай байгуулав.

Гэрээнд холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд үүрэгжүүлэх заалтуудыг тодорхой тусгаж хороодын Засаг дарга, Хот тохижилтын алба ОНӨААТҮГ гэрээний хэрэгжилтийг бүтэн жилээр дүгнэнэ.

“Тохижилт,  цэвэрлэгээний гурвалсан гэрээ”-г 55 аж ахунй нэгж байгууллагатай байгуулан гэрээний хэрэгжилт, үр дүнг тооцон ажиллав. 90
21 Худалдаа үйлчилгээний нийтлэг журам шинэчлэн батлагдсаны мөрөөр дүүргийн Засаг даргын дэргэдэх худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дүрэм”-ийг шинэчлэх, зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудал, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулахтай холбоотой зохицуулалтыг тодорхой тусгах, гэрээг стандартын дагуу боловсруулах          Худалдаа үйлчилгээний нийтлэг журам батлагдсаны дараа түүнд нийцүүлэн дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дүрэм”-ийг шинэчлэн гаргана. Нийслэлийн Худалдаа үйлчилгээний нийтлэг журам батлагдаагүй байна.
22 Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний гэрээт байгууллагуудын талаарх цахим мэдээллийн сан байгуулах, өөрчлөлт хөдөлгөөнийг тухай бүр хийж хэвших        Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний гэрээт байгууллагуудын талаарх нарийвчилсан судалгааг гаргаад байна. Судалгааг гаргав. 50
Хүний нөөцийн хөгжлийг хангах чиглэлээр:
23 Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай” А/832 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтын нэгжүүдийг чиг үүргийн дагуу ажиллуулах Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамжинд нийцүүлэн дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/251 дүгээр захирамжаар Засаг даргын Тамгын газрын бүтцийг орон тооны хязгаарт багтаан дараах байдлаар баталж, албан хаагчдыг томилон ажиллуулж байна.

·         Засаг дарга-1

·         Засаг даргын орлогч-2

·         Засаг даргын зөвлөх-1

·         Засаг даргын Тамгын газрын дарга-1

·         Төрийн захиргааны удирдлагын хэлтэс-9

·         Санхүү, төрийн сангийн хэлтэс-6

·         Нийгмийн хөгжлийн хэлтэс-4

·         Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэс-4

·         Цэргийн штаб-2

·         Засаг даргын туслах-1

·         Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах үүрэг бүхий ТҮ-13 албан хаагч

 

Хороодод:

·         Хороодын Засаг дарга-2

·         ТЗ-4

·         ТҮ-2

·         Гэрэээт-10

·         НЗД-ын 2014 оны А/710 дугаар захирамжийн дагуу Тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч-2 гэрээт

Батлагдсан бүтэц, орон тооноос илүү томилсон албан хаагч байхгүй байна.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамжийн дагуу бүтэц, орон тоог батлав. 100
24 Төрийн албан хаагчдын сургалт, нийгмийн баталгааны хэрэгцээг оновчтой тодорхойлсны үндсэн дээр “Төрийн албан хаагчийн сургалт” болон “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах” хөтөлбөрийг боловсруулж батлуулах, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, хөтөлбөрийн явц, үр дүнг жил бүр тооцон ажиллах Төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хүний  нөөцийн хөгжлийг хангах, албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлж мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлын хүрээнд тайлант оны эхэнд албан хаагчдаас сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгаа авсны үндсэн дээр тэднийг сургалт семинарт хамруулж, давтан сургах, чадавхжуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах ажлын хүрээнд “Төрийн албан хаагчийн сургалт” хөтөлбөр, “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж ЗДТГ-ын даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/08 дугаар тушаалаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж хагас жил тутам биелэлтийг гарган ажиллаж байна.

Эхний хагас жилийн байдлаар “Төрийн албан хаагчийн сургалт” хөтөлбөрийн биелэлт 84.9 хувь, “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах” хөтөлбөрийн биелэлт 70 хувьтай хэрэгжлээ. 90
25 Төрийн жинхэнэ албан хаагчийн Үр дүнгийн гэрээг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан аргачлалын дагуу дүгнэх, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу хувийн хэргийн баяжилтыг тухай бүр хийж, албан тушаалын картыг хөтлөх Төсвийн шууд захирагчаас менежерүүдтэй, нэгжийн менежерээс төрийн албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулах ёслолын арга хэмжээг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулж, нэгжийн 3 менежер,  ТЗ-22 албан хаагч үр дүнгийн гэрээ байгуулж, ТҮ-14, гэрээт 8 албан хаагч  2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлууллаа.

Төрийн захиргааны албан хаагчдын 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлт, төрийн үйлчилгээний болон гэрээт албан хаагчдын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг эхний хагас жилийн байдлаар хүлээн авч баталгаажуулахад бэлтгэж байна.

 

Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 18 дугаар тогтоолоор баталсан ”Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-д заасан бүрдүүлбэрийн дагуу байгууллагын ажилтан, албан хаагчдын хувийн хэргийг хөтөлж, албан хаагчдад холбогдолтой ажилд орсон гарсан шийдвэр, хөдөлмөрийн дэвтрийн болон нийгмийн даатгалын хуулбар, зэрэг дэвийн нэмэгдэл олгосон, цалингийн шатлал ахиулсан, шагнаж урамшуулсан, сахилгын шийтгэл ногдуулсан, тусламж дэмжлэг үзүүлсэн, улсаас авсан гавьяа шагналын хуулбарыг хувийн хэрэгт хавсаргаж, хагас жил тутам  баяжилт хийх ажлыг тогтмолжууллаа.

2018 онд шинээр ажилд томилогдсон 9 албан хаагчид хувийн хэрэг үүсгэн бичиг баримтыг бүрдүүлэв.  Хувийн хэргийн албан тушаалын корт, танилцуулгыг бүрэн хөтөлсөн.

Албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулж, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн дагуу үйл ажиллагааг нь үнэлж байна.

 

 

 

Хувийн хэргийг журмын дагуу бүрдүүлэн ажиллаж байна.

70
26 Төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулж, ажлын байранд нь сургаж дадлагажуулах, мэргэшүүлэх чиглэлээр богино хугацааны зорилтот сургалтад хамруулах, бусад байгууллагын туршлага, шинэ санаачлагыг судлах зэрэг ажлуудыг зохион байгуулж ажиллах Төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хүний  нөөцийн хөгжлийг хангах, албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлж мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлын хүрээнд албан хаагчдыг сургалт семинарт хамруулж, давтан сургах, чадавхжуулахад анхааран ажиллаж байгаа бөгөөд тайлангийн хугацаанд Удирдлагын академийн Мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран төрийн албанд шинээр томилогдсон 2 албан хаагчийг “төрийн албан хаагчийн манлайлах ур чадвар” сэдэвт 1 сарын, мөн 2 албан хаагчийг “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн зохицуулалт” сэдэвт 1 сарын  богино хугацааны сургалтанд хамруулж, үнэмлэхийг гардуулаад байна.

Тайлант оны эхэнд албан хаагчдаас сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгаа авч, судалгаанд үндэслэн албан хаагчдыг мэргэжлийн сургалт, семинарт хамруулсан бөгөөд салбар яамд, нийслэлийн ЗДТГ, ААНБ-уудтай хамтран болон цаг үеийн холбогдолтой 41 удаагийн сургалтанд давхардсан тоогоор 179 албан хаагчийг хамруулж  мэдлэг, ур чадварыг дээшлүүлэв.

Албан хаагчдыг мэргэжлийн чиглэлээр холбогдох сургалтанд тухай бүр хамруулж байна. 90
27 Захиргааны шийдвэр гаргах, захиргааны хэм

хэмжээний акт батлан гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэх, батлан гаргасан захиргааны шийдвэрүүдэд Захиргааны Ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу хувийн хэрэг бүрдүүлж, архивын нэгж болгож хэвших

Тус хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд мөрдөх “Захирамжлалын баримт бичиг боловсруулах, батлах, хянах, мэдээлэх журам”-ын төслийг боловруулан, төслийг хэлтсийн дарга нараар хянуулж, Захиргааны ерөнхий хуулийн 29-р зүйлд заасан хэсгийг тусган, Дүүргийн Засаг даргын 2018 оны А/68-р захирамжаар баталж, төсвийн байгууллагуудад хүргүүлэн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна Хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 70
Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн чиглэлээр:
28 Дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын “Өргөдөл, гомдлын нэгдсэн систем” /smartcity.mn/-ийн ашиглалтыг сайжруулж, 2017 оны өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн индексийн үзүүлэлт 0,874 буюу “В” үнэлгээтэй байгааг 2018 ондоо ахисан түвшин үзүүлж ажиллах, өргөдөл, гомдлын хугацаатай холбоотой 3 нэр төрлийн зөрчлийг гаргахгүй байх, иргэдээс болон албан хаагчдаас гаргасан өргөдөл бүрийг бүртгэж хэвшүүлэх, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдалд Тамгын газрын зүгээс тогтмол хяналт тавин ажиллах Дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын “Өргөдөл, гомдлын нэгдсэн систем” /smartcity.mn/-ийн ашиглалтыг сайжруулах, гарч байгаа зөрчилд хяналт тавих, зөрчлийг арилгуулах зорилгоор “Төрийн албан хаагчдыг чадавхжуулах” сургалтыг 23 аж ахуйн нэгж, байгууллагын 29 албан хаагчдад хийж, програмаас автоматаар тооцож буй өдөрт нь багтаан хүлээж авах, өдөрт нь багтаан шилжүүлэх, явцын тэмдэглэл хөтлөх гэсэн зөрчлүүдийг гаргахгүй байх, иргэдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлт, гомдол бүрийг програмд бүртгэж, шийдвэрлэлтэд хяналт тавих талаар заавар зөвлөгөөг өгч, програм ашигладаггүй байгууллагуудыг нэгдсэн системийг үйл ажиллагаандаа ашиглах тухай үүрэг чиглэл өгөв.

“Өргөдөл, гомдлын нэгдсэн систем”-ийн ашиглалтад хяналт тавих нэгдсэн шалгалтыг 2018 оны 11 дүгээр сард хийхээр төлөвлөөд байна.

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд тухай бүр хяналт тавин ажиллаж байна. 70
Мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр:
29 Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, мэдээллийг цаг хугацаанд нь үнэн зөв, бүрэн гүйцэд оруулж хэвших     Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Дүүргийн веб сайтыг шинэчлэх ажил хийгдэж байгаатай холбогдуулан сайтын өнгө үзэмжийг шинэчлэн иргэдийн санал хүсэлт, дүүргийн хөгжлийн хөтөлбөрүүд, цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээллийг цаг хугацаанд нь байршуулах, үйл ажиллагааны, хүний нөөцийн, төсөв санхүүгийн, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангахад чиглэсэн мэдээллийн булангуудыг тогтмол шинэчлэн ажиллуулж байна.

2018 оны хагас жилийн байдлаар дүүргийн bagakhangai.ub.gov.mn сайтад нийт 98 мэдээлэл, хөрөнгө оруулалтын ажлын тендэрийн урилга, дүүргийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудын танилцуулга,  үйл ажиллагаа, дүүргийн Засаг даргын 107 захирамжийг тогтоосон хугацаанд байршуулсан бөгөөд сайтад байршуулсан  мэдээ мэдээллийн бүртгэлийг тухай бүр хөтөлж ажиллав.

Дүүргийн bagakhangai.ub.gov.mn вэб сайтад нийт байршуулсан мэдээ мэдээллээс цаг үеийн холбогдолтой  50  мэдээ мэдээлэл, тендерийн 8 урилга, төсөв санхүүгийн холбогдолтой 12 мэдээлэл болон бусад 28 мэдээ мэдээллийг дүүргийн вэб сайтад байршуулан ажиллалаа.

Bagakhangai.ub.gov.mn сайтад Багахангай дүүргийн ЗДТГ-ын  шилэн дансны сайтын холбоосыг шинээр цэс үүсгэсэн бөгөөд хэвийн ажиллагаатай явагдаж байна.

Мөн БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ группт Нийслэл болон дүүргээс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого шийдвэр, цаг үеийн холбогдолтой 315 мэдээ, мэдээлэл, Багахангай дүүрэг Хэвлэл мэдээлэл фэйсбүүк профайлд 89 мэдээллийг байршуулан иргэдэд мэдээллийг тогтмол хүргэж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг  иргэд, олон нийтийн хяналт дор, ил тод өрсөлдөх тэгш боломжийг хангах үүднээс хуулийн хүрээнд үйл ажиллагааг цахим хэлбэрээр  явуулж, гүйцэтгэлийн явцын мэдээг Сангийн яамны www.mof.gov.mn сайт, Засгийн газрын www.tender.mn сайт, дүүргийн www.bagakhangai.ub.gov.mn сайтуудад тус тус байршуулж байна.

Сангийн яамны www.mof.gov.mn сайтад ОНХС-гийн 2018 оны төлөвлөгөөг оруулсан ба хэрэгжсэн ажлуудын гүйцэтгэл болон холбогдох мэдээ мэдээллийг тухай бүрт шивж оруулан, мэдээллийг баяжуулан ажиллаж байна.

1.     Дүүргийн www.bagakhangai.ub.gov.mn сайтад:

1.1.   2018 оны худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөөг 2018.01.10-ны өдөр,

1.2.   Худалдан авах ажиллагааны 2018 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын ерөнхий тайланг 2017.04.04-ний өдөр

1.3.   2017 оны Орон нутгийн хөгжлийн санд хийсэн санхүүгийн аудитын тайланг 2018.03.30-ны өдөр,

1.4.    Гар утасны апликэйшнээр ОНХС-гийн санал өгөх талаарх мэдээлэлийг 2018.03.28-ны өдөр,

1.5.   Хөрөнгө оруулалтын барьцаа дансны 2017 оны жилийн эцсийн мэдээг 2018.01.11-ний өдөр,

2.     Улсын шилэн дансны www.shilendans.gov.mn сайтад:

2.1.   2018 оны худалдан авах үйл ажиллагааны  болон Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөгөөг хуулийн хугацаанд,

2.2.    5 саяас дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгч”-ийн мэдээ, ОНХС-гийн төлөвлөгөө, гүйцэтгэл”-ийг сар бүр,

2.3.   2017 оны Орон нутгийн хөгжлийн санд хийсэн санхүүгийн аудитын  тайланг хуулийн хугацаанд тус тус байршууллаа.

Мөн оны эхний 06 сарын байдлаар тендерийн 9 урилгыг дүүргийн цахим www.bagakhangai.ub.gov.mn сайт, Засгийн газрын www.tender.gov.mn  сайтад байршуулан, иргэд, олон нийтэд  ажлаа  ил тод  тайлагнан ажиллалаа.

Дүүргийн ИТХ-ын 2017 оны 12 дугаар сарын 15 өдрийн А/11 тоот тогтоолоор дүүргийн төсвийг баталсан бөгөөд тус тогтоолыг 2018 оны  01 сарын 05-ны өдөр, татварын орлогын мэдээг сар бүрийн 8-ны дотор,  Дүүргийн төсвийн гүйцэтгэлийн зарлагын  нэгдсэн мэдээг сар бүр  гарган хуулийн хугацаанд дүүргийн шилэн дансны www.Bagakhangai.ub.gov.mn сайт, нийслэлийн шилэн дансны www.shilendans.gov.mn сайт, улсын шилэн дансны www.shilendans.gov.mn сайт  болон байгууллага, хэлтсийн мэдээллийн самбарт байршуулан  иргэдийг нээлттэй ил тод мэдээллээр хангахад анхаарч ажиллаж байна.

Мэдээллийн ил тод байдлыг ханган, иргэдэд мэдээ мэдээллийг тухай бүр ханган ажиллав. 100
Хэрэгжилтийн хувь 72.6

 

 

ХЯНАСАН

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                                                                М.ДАВААНЯМ

 

 

БИЕЛЭЛТ НЭГТГЭСЭН

ТӨРИЙН ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦ, ШАГНАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН                                                                                               Д.ЭРДЭНЭТУЯА






©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.