“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТ” ХӨТӨЛБӨР

661

Хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4, 33.5, Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

  1. Байгууллагын “Төрийн албан хаагчийн сургалт” хөтөлбөр, төлөвлөгөөг нэгдүгээр, “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах” хөтөлбөр, төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
  2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хэрэгжилтийн явц, үр дүнг тайлагнаж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /Д.Эрдэнэтуяа/-т үүрэг болгосугай.

 

 

 

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                          М.ДАВААНЯМ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын  Тамгын газрын

даргын 2018 оны …. дугаар сарын …. ны  өдрийн

…… дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

 

 

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТ” ХӨТӨЛБӨР

 

Нэг. Хөтөлбөр боловсруулах үндэслэл

 

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд Төрийн байгууллага нь “Төрийн албан хаагчийн сургалт хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ” гэсэн заалт, дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр нь энэхүү хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл болно.

 

Хоёр. Хөтөлбөрийн хэрэгцээ, шаардлага

 

Төрийн албаны өөрчлөлт, шинэчлэлийг даган төрийн захиргааны байгууллага нь мэдлэг чадвартай албан хаагчдын хүчээр төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, иргэдэд ойр, хэрэгцээг нь хангасан чанартай төрийн үйлчилгээг үзүүлэх, төрийн албан хаагчид сэтгэлгээний болон ур чадварын хувьд өөрчлөгдөн шинэчлэгдэх, олон талт, өргөн цар хүрээтэй мэдлэг чадвар бүхий хүний нөөцтэй байх, хүний нөөцөө тасралтгүй хөгжүүлж байх шаардлага тавигдаж байна.

Төрийн захиргааны байгууллагын үр нөлөө, үр ашигтай үйл ажиллагаа явуулах гол нөөц нь мэдлэг чадвар бөгөөд гадаад, дотоод орчны байнгын өөрчлөлт нь  төрийн албан хаагчдаас цаг үргэлжид мэдлэг чадвараа дээшлүүлж байх хэрэгцээг тодорхойлж байна.

Төрийн албан хаагч нь Монгол Улсын төрийн албаны хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө бөгөөд төрийн албан хаагчийн мэдлэг чадварыг бий болгох аливаа арга хэмжээ нь оюуны хөрөнгө оруулалт юм. Мэдлэг чадвартай албан хаагч нь үйл ажиллагааны чадавх сайтай төрийн захиргааны албыг бүрдүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.

Төрийн албан хаагч эрхэлсэн ажилтайгаа холбогдсон чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд мэдлэг боловсролоо дээшлүүлэх, мэргэшлийн ур чадвараа сайжруулах, шинэ залуу ажилтныг богино хугацаанд дадлагажуулах, гадаад, дотоод нөхцөл, цаг үеийн шаардлагад нийцсэн хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, сургах, давтан сургах хэрэгцээ шаардлага болон бусад хүчин зүйлийг үндэслэн сургалтын хөтөлбөрийг боловсрууллаа.

 

Гурав. Хөтөлбөрийн зорилго

 

Хөтөлбөрийн зорилго нь төр, засгийн бодлогыг хэрэгжүүлэх, Монгол Улсын иргэдэд үр ашигтай, үр нөлөөтэй үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны чадавхи сайтай төрийн захиргааны албыг бүрдүүлэхэд оршино.

Энэ зорилго нь төрийн захиргааны байгууллагыг мэдлэг чадвартай мэргэшсэн албан хаагч бүхий суралцагч байгууллага болгон хөгжүүлж, Монгол Улсын иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний үр нөлөө, үр дүнг дээшлүүлснээр хэрэгжинэ.

 

Дөрөв. Хөтөлбөрийн зорилт

 

Зорилт 4.1. Ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх замаар байгууллагын үйл ажиллагааны үр дүнг сайжруулах;

Зорилт 4.2. Мэдлэг чадвартай төрийн захиргааны албан хаагчидтай болсон байх;

Зорилт 4.3. Суралцагч байгууллага болсон байх;

Зорилт 4.4. Төрийн захиргааны албан хаагчдын манлайлал ба оролцооны түвшинг хангах.

 

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим

 

5.1. Албан хаагчдыг бүрэн хамарсан байх;

5.2. Сургалт нь албан хаагчийн албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг, дадлага туршлага олгоход чиглэсэн байх;

 

Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэл

 

Хөтөлбөрийн зорилтыг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ.

6.1. Албан хаагчдын сургалтын хэрэгцээг тухайн жилийн 1 дүгээр улиралд багтаан тодорхойлно.

6.2. Төрийн албан хаагчийг тодорхой чиглэлийн төрөлжсөн сургалт, богино хугацааны мэргэжил дээшлүүлэх болон дахин мэргэшүүлэх сургалтад хамруулна.

6.3. Удирдлагын академийн Төрийн удирдлагын мэргэшлийн, менежерийн, магистрын сургалтад албан хаагчдыг хамруулан ахлах мэргэжилтний болон удирдах боловсон хүчний нөөц бүрдүүлнэ.

6.4. Албан хаагчийг бие даан, бакалаврын түвшний болон бусад мэргэжил боловсрол эзэмших, магистр, докторын зэрэг ахих сургалтад суралцахад нь байгууллагын зүгээс цалинтай чөлөө олгох дэмжлэг үзүүлнэ.

6.5. Шинээр ажилд томилогдсон албан хаагчийг төрийн алба, архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, ажлын зохион байгуулалт, бичиг баримт боловсруулах сургалтад хамруулж ажлын байранд нь дадлагажуулна.

6.6. Ажлын байранд хууль, эрх зүй, төрийн албан хаагчийн ёс зүй, манлайлал, харилцаа, хандлага, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулна.

6.7. Яам, агентлаг, нийслэл дүүргээс зохион байгуулагдах сургалтуудад албан хаагчдыг хамруулах

 

Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилт

 

7.1. Хөтөлбөрийг 2017-2020 оныг дуусталх хугацаанд хэрэгжүүлнэ.

7.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ.

  • улсын төсвийн хөрөнгө
  • орон нутгийн төсвийн хөрөнгө
  • Байгууллагын төсөв
  • Тэтгэлэгт хөтөлбөрүүдийн санхүүжилт
  • Төрийн албан хаагчдын өөрсдийн хөрөнгө
  • Бусад эх үүсвэр

 

Найм. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт,

хяналт-шинжилгээ, үнэлгээ

 

8.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллах бөгөөд хэлтэс, албад хэрэгжилтийг хангахад хамтран ажиллана.

8.2. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн эрхлэн гүйцэтгэнэ.

8.3. Хөтөлбөрийн үр дүнг хагас жил тутам дүгнэж хяналт шинжилгээ, үнэлгээ хийнэ.

 

Ес. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараах шалгуур үзүүлэлтээр гаргана:

 

9.1. Хэлтсүүдээс зохион байгуулах ажлын хүрээнд:

9.1.1. Шинээр ажилд орсон болон шинэ залуу албан хаагчдад зориулан зохион байгуулсан ажил;

9.1.2. Төрөлжсөн болон нэгдсэн сургалт, семинарын үр дүн, тухайн хэлтсээс сургалтанд хамрагдсан нийт төрийн албан хаагчдын тоо /давхардсан байдлаар/;

9.1.3. Гадаад, дотоодын сургууль, дамжаа, мэргэжил дээшлүүлэх болон туршлага судлах арга хэмжээнд хамрагдсан ажилтны тоо;

 

  • Засаг даргын Тамгын газрын хүрээнд:

 

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хийж буй удирдлага, зохион байгуулалтын ажил;

  • Хэлтсүүдээс ирүүлсэн сургалт, семинарын захиалга, тэдгээрийн хэрэгжилт;
  • Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиож буй ажил, судалгаа, төлөвлөгөө, хэрэгжилтийн хувь, үр дүн;
  • Суралцагч байгууллага болох талаар хийж хэвшүүлсэн ажил, түүний үр дүн;
  • Ажилтнуудынхаа мэдлэг боловсрол, ур чадвар, ажлын туршлагыг нь хэрхэн ашиглаж, дүгнэж байгаа байдал;
  • Тухайн байгууллагад нэвтэрсэн шинэ санаа, дэвшилтэт арга барил, ажлын туршлага;
  • Удирдлагын академийн сургалтад хамрагдсан албан хаагчдын тоо, сургалтын хэлбэр, мэргэшсэн байдал;
  • Тодорхой мэргэжлийн чиглэлээр, бакалавр, магистр, докторын сургалтанд бэлтгэгдсэн төрийн албан хаагчийн тоо;
  • Хөтөлбөр, арга хэмжээнд зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр, мөнгөн дүн

 

Арав. Хөтөлбөрийн үр дүн

 

10.1.  “Төрийн албан хаагчийн сургалт” хөтөлбөр хэрэгжсэнээр:

10.1.1. Албан хаагчдын мэргэшлийн ур чадварыг үе шаттайгаар дээшлүүлэн мэргэжлийн мэдлэгээ сайжруулснаар эрхэлсэн ажилдаа шинэ арга барилыг нэвтрүүлж, үр бүтээл гаргах боломж бүрдэнэ.

10.1.2. Мэргэшсэн төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах боломж нэмэгдэнэ.

10.1.3. Өндөр мэдлэг, чадвартай мэргэшсэн төрийн албан хаагчдаар хүний нөөцийг бэхжүүлснээр байгууллагын чиг үүргийн хүрээнд шуурхай чанартай үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

10.1.4. Тухайн байгууллагад төрийн албан хаагчдыг бэлтгэх, давтан сургах тогтолцоо бүрдэж, төрийн албан хаагчдын байнга суралцан хөгжих боломж, нөхцөл хангагдана.

10.1.5. Төрийн албан хаагчдын манлайлал ба оролцооны өндөр түвшинг бий болгоно.

 

— о О о —

 

 

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД

ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

 

д/д

 

Зохион байгуулагдах ажил

 

Хугацаа

Хариуцах хэлтэс, албан тушаалтан Хамтран зохион байгуулах байгууллага
Нэг. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын талаар
 

1

Албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлох Тухайн жилийн 1 дүгээр улиралд ТЗУХ  

Хэлтэс, хороод

2 Хөтөлбөрийн биелэлтийг нэгтгэж, тайлагнах 12 дугаар сард ТЗУХ  

Хэлтэс, хороод

3 Хөтөлбөрийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ТЗУХ  

Хоёр. Албан хаагчдыг ажлын байранд нь сургах ажлыг зохион байгуулах
4 Шинээр албан тушаалд томилогдсон албан хаагчдыг Төрийн албаны чиг, баримжаа олгох сургалтад хамруулах, туршлагатай ажилтныг дагалдуулж ажлын байранд нь сургах  

Тухай бүр

ТЗУХ Нийслэлийн Төрийн албаны зөвлөл
5 Шинээр томилогдсон төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны сургалтын байгууллагын сургалтанд хамруулах Тухай бүр ТЗУХ  

Хэлтэс,

Хороод

6 Өөрийн хариуцсан ажил, үүргийнхээ чиглэлээр сургалтын материал, гарын авлага бэлтгэн иргэдэд хүргэх Тухай бүр Хэлтэс, албан хаагчид  
Гурав. Богино хугацааны зорилтот болон мэргэшүүлэх сургалтаар давтан сургах, орон нутгийн болон өөрийн байгууллагын сургалтад хамрагдах
7 Дээд шатны болон мэргэжлийн бусад байгууллагуудтай хамтарсан буюу бие даасан сургалт, семинар зохион байгуулах, албан хаагчдыг хамруулах  

Жилдээ

 

Хэлтэс, хороод

 

Холбогдох байгууллагууд

8 Цаг үеийн нөхцөл байдалд нийцсэн сургалт, семинарыг зохион байгуулах Тухай бүр Хэлтэс, хороод  
Дөрөв. Гадаад, дотоодын сургууль, дамжаанд суралцах, мэргэжил дээшлүүлэх,  туршлага судлах, Засгийн газрын сургалтын хөтөлбөрт хамруулах
9 Төрийн бусад байгууллагуудтай хамтран ажиллах, туршлага солилцох ажлыг зохион байгуулах Жилдээ Хэлтэс, хороод  
10 Албан хаагчдыг гадаадын улс оронд туршлага судлуулах  

Тухай бүр

 

Хэлтэс, албан хаагчид

 
11 Албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтанд хамруулах  

Жилдээ

ТЗУХ  

 

12 Удирдлагын академийн сургалтын төлөвлөгөөний дагуу төрийн болон нийгмийн удирдлагын мэргэшүүлэх, менежер, магистр бэлтгэх сургалтад хамруулах  

Жил бүр

ТЗУХ  

 

 

 

— о О о —

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын  Тамгын газрын

даргын 2018 оны …. дугаар сарын …. ны  өдрийн

…… дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

 

 

 

 

 

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ,

НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ХӨТӨЛБӨР

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Эрх зүйн үндэслэл:

1.1.1. Монгол Улсын Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль нь Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр боловсруулах эрх зүйн үндэслэл болно.

 

1.2. Хэрэгцээ, шаардлага:

1.2.1. Албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулж, нийгмийн асуудлыг бодит, үнэн зөв судалгаанд үндэслэн нээлттэй, ил тод шийдвэрлэх, санхүүгийн боломжийг зөв тооцоолж, албан хаагчдыг үр бүтээлтэй, идэвх санаачлагатай, тогтвор суурьшилтай ажиллуулах, байгууллагын соёлыг дэлгэрүүлэх, үнэт зүйлийг дээдлэн хүндэтгэх

 

1.3. Хамрах хүрээ:

Хөтөлбөрт тус газрын нийт ажилтан, албан хаагч хамрагдана.

 

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт

 

2.1. Зорилго:

2.1.1. Албан хаагчийн ажиллах нөхцөл бололцоог тасралтгүй сайжруулах, нийгмийн баталгааг хангах зорилтуудыг хэрэгжүүлсний үндсэн дээр албан хаагч нь сэтгэл ханамжийн баталгаатай ажиллах нөхцлийг бүрдүүлэх.

 

2.2. Зорилт:

2.2.1. Байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлж, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах

2.2.2. Албан хаагчдын ажлын байрны нөхцөл, хангамжийг сайжруулах

2.2.3. Албан хаагчдын үр дүнтэй ажиллах бололцоог хангаж, байнгын идэвхтэй үйл ажиллагааг дэмжих

2.2.4. Албан хаагчдын амьдралын нөхцөлийг сайжруулах, тусламж дэмжлэг үзүүлэх

2.2.5. Албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрыг хөгжүүлэх

 

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим

 

3.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим:

3.1.1. Албан хаагч нэг бүрийг хамруулах

3.1.2. Ил тод, нээлттэй хэрэгжүүлэх

3.1.3. Бодитой байх

3.1.4. Шударга байх

 

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл

 

4.1. Байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлж, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах чиглэлээр:

4.1.1. Албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг нарийвчлан гаргаж, ажлын ачааллыг жигдрүүлэх

4.1.2. Төрийн захиргааны албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулж, төрийн үйлчилгээний албан хаагчдын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг хангуулан, үйл ажиллагааны үр дүнг бодитой үнэлж дүгнэх

 

4.2. Албан хаагчдын ажлын байрны нөхцөл, хангамжийг сайжруулах чиглэлээр:

4.2.1. Албан хаагчдын өрөө тасалгаа, танхимыг үе шаттайгаар засч тохижуулна.

4.2.2. Албан хаагчдыг ажлын шаардлага хангахуйц компьютер, техник хэрэгсэл, бичиг хэргийн хэрэгслээр хангах

4.2.3. Албан хаагчийг ажлын зайлшгүй шаардлага, яаралтай ажлын үед хот хооронд унаа, шатахуунаар хангах

 

4.3. Албан хаагчдын үр дүнтэй ажиллах бололцоог хангаж, байнгын идэвхтэй үйл ажиллагааг дэмжих чиглэлээр:

4.3.1. Албан хаагчдын ажилласан жил болон ажлын үр дүнг харгалзан зэрэг дэв, мэргэшлийн зэрэг, ур чадварын нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тухай бүр шийдвэрлэж олгох

4.3.2. Үр дүнгийн гэрээний үнэлгээ, байгууллагын стратеги зорилтыг хангахад оруулсан хувь нэмэр, бүтээлч санал санаачлага, байгууллага, дүүргээс зохион байгуулагдсан аливаа арга хэмжээнд оролцсон оролцоо, ажлын цаг ашиглалт зэргийг харгалзан шагнал урамшуулал олгох

4.3.3. Ажил, амралтын цаг, чөлөө авах, ээлжийн амралт, албан томилолт, цалин хөлс, шагнал урамшуулал, тэтгэмж, буцалтгүй тусламж, нөхөх олговор олгохтой холбоотой харилцааг холбогдох хууль тогтоомж, дотоод журмын хүрээнд ажиллагсдын эрх ашгийг дээдэлж бүрэн олгох, хохироохгүй байх

 

4.4. Албан хаагчдын амьдралын нөхцлийг сайжруулах, тусламж дэмжлэг үзүүлэх чиглэлээр:

4.4.1. Албан хаагчийг өөрийн хүсэлтээр суралцахад нь хууль тогтоомжийн дагуу дэмжлэг үзүүлэх

4.4.2. Албан хаагчийн ажилдаа ирэх, буцах нийтийн тээврийн унааны зардал, өдрийн хоолны мөнгө олгох, шаардлагатай тохиолдолд хэрэглээний үнийн түвшинг харгалзан тухай бүр шинэчлэн тогтоох

4.4.3. Гэрт болон галлагаатай байшинд амьдардаг албан хаагчдад түлээ, нүүрс олгох, авахад нь тусламж, дэмжлэг үзүүлэх

4.4.4. Ганц бие, өрх толгойлсон, шинээр гэр бүл болсон, үр хүүхэдтэй болсон албан хаагчдад санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлэх

4.4.5. Ахуйн зориулалтаар газар эзэмшиж, өрхийн аж ахуй эрхлэх, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалахад нь дэмжлэг үзүүлэх

4.4.6. Хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн хэм хэмжээний хүрээнд давхар ажил эрхлэх, нэмэлт орлого олох боломжийг бүхий л талаар дэмжих

 

4.5. Албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрыг хөгжүүлэх чиглэлээр:

4.5.1. Албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд үе шаттайгаар хамруулах

4.5.2. Төрийн албаны шалгалтанд тэнцэн шинээр томилогдсон албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна.

4.5.3. Эрүүл мэндийн чиглэлээр эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнийг урьж сургалт, яриа таниулга хийх

4.5.4. Идэвхтэй амралт, цасны баяр, явган болон тойрон аяллыг жилд 1-ээс доошгүй удаа зохион байгуулах

4.5.5. Албан хаагчдыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх дасгал хөдөлгөөн хийлгэх, биеийн тамир, спортоор хичээллэх нөхцлийг бүрдүүлэх, соёл, урлаг, спортын төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах

4.5.6. Албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд тухайн жилд батлагдсан төсвийн хүрээнд эмчилгээний зардлын тодорхой хувийг олгоно.

4.5.7. Албан хаагч гадаад улс оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай тохиолдолд дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

 

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, удирдлага, хэрэгжүүлэх арга зам, зохион байгуулалт

 

5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа:

5.1.1. Энэхүү хөтөлбөрийг 2017-2020 онуудад хэрэгжүүлнэ.

5.1.2. Хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг ханган, гүйцэтгэлийг хагас жил тутам дүгнэн,

5.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам:

5.2.1. Байгууллагын нөөц боломжийг ашиглах

5.2.2. Ижил төстэй болон мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах

5.2.3. Гадаад хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэх

5.2.4. Хамт олны санаачлагыг өрнүүлэх

5.2.5. Бусад

5.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Засаг даргын Тамгын газрын дарга удирдах ба  зохион байгуулалт, хэрэгжилтийг  хэлтэс, хороод, Соёл, урлаг, спортын Ажлын хэсэг, хяналтыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс хариуцна.

5.4. Хөтөлбөрийг байгууллагын удирдлага, албан хаагчид, төрийн бусад байгууллага, төрийн бус байгууллага, олон улсын болон хандивлагч байгууллагын оролцоонд тулгуурлан хэрэгжүүлнэ.

 

Зургаа. Хөтөлбөрийн санхүүжилт

 

6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг байгууллагын тухайн жилийн төсөвт тусган санхүүжүүлнэ.

6.2. Гадны байгууллагын төсөл хэрэгжүүлэх, хандивлагчдын туслалцааг авах замаар хэрэгжүүлэх боломжийг судалж, хэрэгжүүлнэ.

 

Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн

 

7.1. Албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дор дурьдсан үр дүнд хүрнэ:

7.1.1. Хүний нөөцийн хувьд ажлын дадлага, туршлагатай, мэргэшсэн хамт олон бүрдэнэ.

7.1.2. Албан хаагчдын мэргэшлийн ур чадвар тогтмол дээшилнэ.

7.1.3. Албан тушаалын чиг үүргээ аливаа нөлөөллөөс ангид хэрэгжүүлэх нөхцөл, боломж бүрдэнэ.

7.1.4. Албан хаагчдын үр дүнтэй ажиллах орчин нөхцөл сайжирна.

7.1.5. Албан хаагчдын нийгмийн баталгаа, төрийн албаны тасралтгүй, тогтвортой зарчим хангагдана.

Найм. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт.

8.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

8.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар удирдлага, албан хаагч тодорхой санал хүсэлт гаргаж, нэмэлт өөрчлөлт оруулж болно.

 

 

— о О о —

 

 

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Нийгмийн баталгааг хангах үзүүлэлт Хугацаа Хариуцах хэлтэс, албан тушаалтан Хамтран зохион байгуулах байгууллага
Нэг. Ажиллах таатай орчин бүрдүүлэх зорилтын хүрээнд:
1 Өрөө тасалгаа, танхимыг засварлан, ажиллах таатай орчин бүрдүүлэх  

Тухай бүр

 

ЗДТГ

Аж ахуйн тасаг,

Албан хаагчид

2 Албан хаагчдыг шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангаж, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэн дээр аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг чанд мөрдүүлж ажиллах  

Тухай бүр

 

ЗДТГ

 

Хоёр. Нийгмийн баталгааг хангах зорилтын хүрээнд:
4 Холбогдох хууль, тогтоомжийн дагуу албан хаагчдын үр дүнгийн үнэлгээ, ажилласан жил, ур чадварыг харгалзан цалин, урамшуулал, бусад нэмэгдлийг тухай бүр олгох. Цалингийн шатлалыг нэмэгдүүлэхдээ албан хаагчийн мэдлэг чадвар, ажилласан жил болон ажлын үр дүнг харгалзана. Тухай бүр ТЗУХ  

5 Үр дүнгийн гэрээний үнэлгээ, байгууллагын стратеги зорилтыг хангахад оруулсан хувь нэмэр, бүтээлч санал санаачлага, байгууллага, нийслэл, дүүргээс зохион байгуулагдсан аливаа арга хэмжээнд оролцсон оролцоо, ажлын цаг ашиглалт зэргийг харгалзан урамшуулал олгоно. Тухай бүр ТЗУХ  

6 Ажил, амралтын цаг, чөлөө авах, ээлжийн амралт, албан томилолт, цалин хөлс, шагнал урамшуулал, тэтгэмж, буцалтгүй тусламж, нөхөх олговор олгохтой холбоотой харилцааг холбогдох хууль тогтоомж, дотоод журмын хүрээнд зохион байгуулна. Тухай бүр ТЗУХ  

7 Тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчдын ажлын идэвх санаачлагыг нэмэгдүүлэх, амьдрал ахуйг нь дэмжих зорилгоор 5 жил тутамд 500.000 хүртэлх төгрөгийн буцалтгүй тусламж олгоно.  

Тухай бүр

 

ЗДТГ

 

8 Ахуйн зориулалтаар газар эзэмшиж, өрхийн аж ахуй эрхлэх, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалахад нь дэмжлэг үзүүлэх  

Тухай бүр

 

ЗДТГ

 

9 Албан хаагчийн ажилдаа ирэх, буцах нийтийн тээврийн унааны зардал, өдрийн хоолны мөнгө олгох, шаардлагатай тохиолдолд хэрэглээний үнийн түвшинг харгалзан тухай бүр шинэчлэх.  

Тухай бүр

 

ЗДТГ

 

10 Ганц бие, өрх толгойлсон болон шинээр гэр бүл болсон залуу гэр бүлд эд хөрөнгийн болон санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.  

Тухай бүр

 

ЗДТГ

 

11 Гадаад дотоодын төрөл бүрийн аялал, туршлага судлуулах ажлыг дэмжиж ажиллана.  

Тухай бүр

 

ЗДТГ

 

Гурав. Албан хаагчдын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилтын хүрээнд:
17 Албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд үе шаттайгаар хамруулна. Жилд 1 удаа    
18 Төрийн албаны шалгалтанд тэнцэн шинээр томилогдсон албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна. Тухай бүр ТЗУХ  

19 Албан хаагч гадаад улс оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай тохиолдолд дэмжлэг туслалцаа үзүүлнэ.  

Тухай бүр

 

ЗДТГ

 

Дөрөв. Албан хаагчдын чөлөөт цагийг зүй зохистой өнгөрүүлэх нөхцөл боломжоор хангах зорилтын хүрээнд:
21 Чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, амралт, соёл, урлаг, спорт, бялдаржуулах зэрэг арга хэмжээг тогтмол зохион байгуулж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.

Биеийн тамир, спортоор хичээллэх нөхцлийг бүрдүүлнэ.

 

 

Тухай бүр

 

7 хоногт 1 өдөр

Хэлтэс, хороод  
22 Цасны баяр, явган болон тойрон аяллыг зохион байгуулна.  

Жилд 1-ээс доошгүй удаа

ЗДТГ  






©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.