“ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ой, Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсэж хөгжсөний 86 жилийн ойг тохиолдуулан Багахангай дүүргийн Засаг даргын дэмжлэгтэйгээр 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтсээс “Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг зохион байгууллаа.

2026-10-28
3

Тус ёслолд Нийслэлийн ерөнхий боловсролын 91, 94 дүгээр сургуулийн нийт 52 сурагч хамрагдаж, Монгол Улсын иргэний эрх, үүргээ ухамсарлан, эх орон, ард түмнээ хүндэтгэх, хууль дээдлэх үзэл төлөвшүүлэхийн бэлгэдэл болгон иргэний андгай өргөлөө.
 Үйл ажиллагааны үеэр дүүргийн Засаг даргын орлогч Х.Цогцэцэг, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Санжийжамц, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Цогжавхлан, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Уранцэцэг нар сурагчдад иргэний үнэмлэх болон дурсгалын зүйл гардуулан өгч, баяр хүргэлээ.
 
фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар

©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.