ДҮҮРГИЙН ЗАЛУУ БАГШ НАРЫН ХОЛБОО БАЙГУУЛАГДЛАА

2026-9-24
1
Монголын залуу багш нарын холбоо нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагыг шинэчлэн зохион байгуулж дүүргийн залуу багш нарын холбооны салбар зөвлөлийг байгуулан холбооны туг тамга тэмдгийг батламжлах үйл ажиллагаа боллоо.
Хуралдаанд оролцогчдын саналаар Нийслэлийн ерөнхий боловсролын 94 дүгээр сургуулийн захирал Э.Болормаа салбар зөвлөлийн даргаар томилогдлоо. Тус холбоо байгуулагдсанаар Дүүрэгт ажиллаж амьдарч байгаа залуу багш нарт тулгамдаж буй асуудал тэдгээрийн шийдэл арга замыг холбогдох шатанд уламжилж залуу багш нарынхаа дуу хоолой болон ажиллах юм.
Тус хуралдаанд Дүүргийн Засаг дарга А.Сүхболд, Боловсролын хэлтсийн дарга Ш.Баасансүрэн, Нийслэлийн Боловсролын газрын физик мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн, Нийслэлийн Залуу багш нарын холбооны ажлын албаны дарга Ж.Дорж болон дүүргийн залуу багш нар оролцлоо.





фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.