JICA Олон Улсын байгууллага, Японы Эрүүл хотын үйл ажиллагааг дэмжих байгууллага ТББ, Эрүүл хотыг бэхжүүлэх төв ТББ-тай хамтран “Сургуулийн хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулан шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх” төслийг 5 аймаг, 9 дүүргийн нийт 14 сургуульд 3 жилийн хугацаатай хэрэгжүүлэх ба энэхүү төсөлд дүүргээс Ерөнхий боловсролын 91 дүгээр сургууль хамрагдаж байна.
Энэхүү төслийн хүрээнд өнөөдөр Япон улсын хүүхдийн шүдний эмч Рёосүка Мүраяма, шүдний эрүүл ахуйч Каори Ёкоцүка, Нийслэлийн шүд эрүү нүүрний төв, Дүүргийн Эрүүл мэндийн төв хамтран 1-3 дугаар ангийн 168 хүүхдэд үзлэг хийхээс 142 хүүхэд хамрагдаж багш нарт сургалт зохион байгууллаа.
Дүүргийн зүгээс Ерөнхий боловсролын 94 дүгээр сургуулийн 1-3 дугаар ангийн сурагчдыг тус төсөлд хамруулж шаардагдах зардлыг орон нутгаас шийдвэрлэх талаар төслийн багт санал хүргүүлээд байна.

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ, САЛБАРЫН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
“НАРНЫ ТОЙРОМ”-2026 ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ҮНДЭСНИЙ МАЙХАНТ ЦУГЛАРАЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ТАЛЫН ГЭГЭЭ” ХАМТЛАГИЙНХАН ГАНЗАГА ДҮҮРЭН ИРЛЭЭ