МЭДЭЭЛЭЛ 2026-717

ЭРХ ЗҮЙТ ТӨР – ИРГЭНИЙ ИТГЭЛЦЛИЙН РЕФОРМ

“ЯВУУЛЫН ОФФИС” ӨНӨӨДӨР БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлж буй “Эрх зүйт төр – Иргэний итгэлцлийн реформ”-ын хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилготой “Явуулын оффис” өнөөдөр Багахангай дүүрэгт ажиллалаа.

Тус арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 11 агентлаг, байгууллага нэгдэн оролцож, иргэдэд төрийн үйлчилгээ, хууль зүйн зөвлөгөө мэдээллийг нэг дороос хүргэлээ.


Иргэдэд дараах үйлчилгээг үзүүлэв:

Жолоочийн үнэмлэхийг автомат киоск машинаар газар дээр нь хэвлэн олгох

Хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх

Сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх

Иргэний болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх

Иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх

Төрийн байгууллагын үйлчилгээтэй холбоотой өргөдөл, хүсэлт, санал гомдлыг хүлээн авч, мэдээлэл зөвлөгөөгөөр хангах
“Явуулын оффис” нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, үйлчилгээ авахад зарцуулах цаг хугацаа, зардлыг бууруулахын зэрэгцээ иргэн бүрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилготой юм.