🇲🇳WDF2026 🇰🇷 ДЭЛХИЙН БҮЖГИЙН ФЕСТИВАЛЬД МУСТА Л.ТҮМЭНЦЭЦЭГ БАГШТАЙ “ТАЛЫН ГЭГЭЭ” БҮЖГИЙН ХАМТЛАГ ОРОЛЦОХООР БНСУ-ЫГ ЗОРИЛОО

2026-8-12
1
WDF2026 (World Dance Festival) Дэлхийн бүжгийн фестиваль БНСУ-ын Сөүл хотын COEX Auditorium тайзнаа 2026 оны 8 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Энэхүү фестивальд Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа Багахангай дүүргийн Соёлын Ордоны дэргэдэх МУСТА Л.Түмэнцэцэг багштай “Талын_Гэгээ” бүжгийн хамтлаг 15 дахь удаагийн WDF2026 — World Dance Festival олон улсын бүжгийн тэмцээнийг зорилоо. ✈️
🤩Тэмцээнд оролцохоор зорьж буй авьяаслаг бүжигчид, баг тамирчдаа дүүргийн удирдлагууд хүлээн авч, тэмцээнд нь амжилт хүсэн, үдэн гаргалаа.
Монгол Улс, тэр дундаа Багахангай дүүргийнхээ нэрийг олон улсын тайзнаа өндөрт өргөж, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээрээ бахархах сайхан мөчийг бүтээхийг хүсэн ерөөе. Багш, бүжигчдэдээ амжилт хүсье! Монголын бүжигчид олон улсын тайзнаа гэрэлтэх болтугай.





фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.