Архивын хэлтэс

2025-2-6
4

Эрхэм зорилго:

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын Архивын хэлтэс нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, салбар архивын сан хөмрөгийг нөхөн баяжуулах, хадгалж, хамгаалах, иргэн, байгууллагад архивын лавлагаа, үйлчилгээ үзүүлэх, төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэн ажиллана.

Чиг үүрэг:

Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль, тогтоомжийн хүрээнд дүүргийн Архивын хэлтэс нь дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

  • Дүүргийн харьяа байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах
  • Байгууллага, салбар архивын сан хөмрөгийг түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой бүх төрлийн баримт, эх сурвалжаар нөхөн баяжуулалт хийх
  • Иргэн, байгууллагад архивын лавлагаа, үйлчилгээ үзүүлэх
  • Харьяа байгууллагуудад хяналт шалгалт хийх
  • Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавих, заавар, зөвлөмжөөр хангах
  • Байгууллага, салбар архивын сан хөмрөгийн баримтыг тогтоосон журам, стандартын дагуу хадгалж хамгаалах
  • Архивын баримтад тоо бүртгэл хөтлөх, нягтлан шалгалт, дахин боловсруулалт хийх
  • Архивын цахим сан, мэдээллийн нэгдсэн бүртгэлийг хөгжүүлэх
  • Архивын баримтын хуулбар, баталгаажуулалт хийх





фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.