2026.4.28-НЫ УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-4-28
1
Зөвлөгөөнд өмнөх шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, татварын мэдээлэл, Багахангайн Үйлдвэр технологийн парк ХК-ний зохион байгуулж буй ажлын талаар мэдээлэл танилцууллаа.
Дүүргийн Засаг дарга А.Сүхболд нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулагдан, хэрэгжиж буй цаг үеийн шинжтэй ажил, арга хэмжээ болон шуурхай үүргийн биелэлттэй холбоотой тодруулга мэдээллийг авч, дараах үүрэг чиглэлийг өгч ажиллав. Үүнд:
1. Нийслэлийн Засаг даргын 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах
2. Газрын зөрчил арилгах талаар авч хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, зөрчлийг арилгуулах
3. Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилтын ажлыг эрчимжүүлэх, ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх
4. Багахангай марафон-2026 УАШТ зохион байгуулаа
5. Үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөгөөн, Food Festival арга хэмжээг зохион байгуулах
6. Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргатай уулзах уулзалт зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах
7. СӨБ, ЕБС-ын төгсөлт, элсэлттэй холбоотой гарч буй төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах
8. Аж ахуйн нэгж байгууллагуудын нэгдсэн тооллого зохион байгуулах
9. Аудитын дүгнэлт зөвлөмжийг дүгнэх, анхаарах асуудлыг хэлэлцэх танилцуулга, уулзалт зохион байгуулах
10.Тодотголоор орсон хөрөнгө оруулалтын ажлыг зарлах гэсэн үүрэг даалгавруудыг өгөв.





фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.