ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ,ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2026-4-27
5
Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байр дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн дэлхийн өдөр” болгон 2003 оноос эхлэн олон улсын хэмжээнд тэмдэглэн ирсэн. Энэ жил Гэр бүл, хөдөлмөр,нийгмийн хамгааллын яамнаас санаачлан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян” арга хэмжээний хүрээнд “ Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе” уриатайгаар тэмдэглэж байна.
Удирдамжийн дагуу дүүргийн Хөдөлмөр аюулгүй байдал Эрүүл ахуйн салбар зөвлөл болон Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас ААНБ-ын хүний нөөц ХАБЭА хариуцсан алба хаагчдад сургалт зохион байгуулж зөвлөгөө өглөө.
Мөн энэ үеэр Илч-Орд ОНӨААТҮГ-тай хамтран ажлын байран дээр туршлага солилцох, үзүүлэн сургалтыг зохион байгууллаа.





фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.