“ЭМЧДЭЭ ТАЛАРХЬЯ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2026-3-30
2
Олон Улсын эмч нарын өдрийг тохиолдуулан өнөөдөр дүүргийнхээ эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч нартаа зориулан “ЭМЧДЭЭ ТАЛАРХЬЯ” арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр дүүргийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Эрүүл мэндийн төвийн их эмч Г.Оюундулам, их эмч Л.Пагмадулам нар шагнагдсан юм.
Энэ өдрийг анх АНУ-д 1990 оны гуравдугаар сарын 30-нд “Үндэсний эмч нарын өдөр" болгон тэмдэглэж байжээ. Үүнээс хойш Дэлхийн эмч нарын холбооноос жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдрийг олон улсын эмч нарын өдөр болгон албан ёсоор тэмдэглэдэг болсон билээ.
Ийнхүү Дэлхийн эмч нарын өдөр нь эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөр, зүтгэлийг үнэлэн алдаршуулахад чиглэдэг онцлогтой.





фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.