2026.03.04-НД УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

2026-3-4
4
Зөвлөгөөнд өмнөх шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, гамшиг ослын дуудлага, татварын талаарх мэдээлэл танилцууллаа.
Дүүргийн Засаг дарга А.Сүхболд нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулагдан, хэрэгжиж буй цаг үеийн шинжтэй ажил, арга хэмжээний талаар танилцуулж, дараах үүрэг чиглэлийг өгч ажиллав. Үүнд:
1.Төмөр замын эрчим хүчний асуудлаар албан бичиг төлөвлөн ЭХЯ, ЭХЗХ-д хүргэх
2.Уурын зуухны яндангийн утаа шүүгчийг суурилуулах, ашиглалтад оруулах
3. Дээврийн засварын нэгдсэн нэг загварын зурагтай болох
4.Мал хориглох бүс, Газрын зөрчил арилгах ажлын хэсгүүдийг хуралдуулах, тус ажлуудыг эрчимжүүлэх
5.Нийслэлийн Үйлдвэр технологийн паркуудын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулах, бэлтгэл ажлыг сайтар хангах
6. Нийслэлийн Засаг дарга ирэх 7 хоногт Багахангайн Үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагаатай танилцахтай холбогдуулан дэд станцын барилгын талаарх мэдээллийг тодорхой танилцуулах
7.Фокус бүлгийн уулзалтыг зохион байгуулах, төлөвлөгөө, хуваарь гаргах
8.Зорилтот жилийн хүрээнд зохион байгуулах иргэн, өрх, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр төлөвлөгдсөн ажлуудыг эхлүүлэх
9.Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах
- Сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд хүргэх
- Хуримтлагдсан цасыг тэгшлэх зөөвөрлөх
10. Санамж бичгүүдийн биелэлт гарган танилцуулах
11. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих
12. 20 машины гражтай холбоотой түрээсийн журмыг эргэн судлан танилцуулах гэсэн үүрэг даалгавруудыг өгөв.
БХД-ИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР





фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.