БААТАРЧУЛУУНЫ ДАШДОРЖ “АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН”-ЭЭР ШАЛГАРЧЭЭ.

2026-2-14
2
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн босгон дээр Багахангай дүүргийн малчин Баатарчулууны Дашдорж МҮОНРТВ-ийн “Алтан унаганы эзэн”-ээр шалгарч, шагналыг дүүргийн ИТХ-ын дарга Ф.Мөнхгэрэл, дүүргийн Засаг дарга А.Сүхболд болон холбогдох албаны удирдлагууд гардуулан өглөө.
Таван эрдэнэ болсон буянт мал сүргээ өсгөн үржүүлж, мал аж ахуйн салбарт бодитой хувь нэмэр оруулсан хөдөлмөр зүтгэлээрээ "Алтан унаганы эзэн" болсон Б.Дашдоржийн буянт мал сүрэг нь улам өсөн нэмэгдэж, ашиг шим нь арвин байхыг хүсэн ерөөе.





фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.