2026 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 08-НЫ ӨДРИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2026-1-8
1
Зөвлөгөөнд өмнөх шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, гамшиг ослын дуудлага, татварын талаарх мэдээлэл танилцууллаа.
Дүүргийн Засаг дарга А.Сүхболд нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулагдан, хэрэгжиж буй цаг үеийн шинжтэй ажил, арга хэмжээний талаар танилцуулж, дараах үүрэг чиглэлийг өгч ажиллав. Үүнд:
1. 2026 оны Байгууллагуудын гүйцэтгэлийн төлөвлөгөө батлах, бэлтгэл ажлыг хангах
2. Өнгөрсөн жилд хийгдсэн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр бий болгох чиглэлээр судалгаанд үндэслэн төлөвлөгөө гаргах, танилцуулах
3. Эрүүл мэндийн төвийн нөөц эх үүсвэрийг холбох чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах
4. Дүүрэгт нэн шаардлагатай нарийн мэргэжлийн эмч ажиллуулах санхүүжилтийн гэрээний төслийг бэлтгэх, байгуулах
5. 2 дугаар хорооны ижил загвартай байрнуудын дээврийн засварыг нэг маягийн зурагтай болгох
6. Эрүүл мэндийн төвийн В1 давхрын усанд автах асуудлыг мэргэжлийн инженер, холбогдох албан тушаалтанд танилцуулах, шийдвэрлүүлэх
7. ХАСХОМ гаргах албан тушаалтнууд 2026.01.31 өдрийн дотор ХАСХОМ мэдүүлэх
8. Гадна талбайн лед дэлгэцийг байнгын ашиглалтад оруулах, дүүрэгт хийгдсэн хөрөнгө оруулалт, ААНБ-ын үйл ажиллагааг сурталчлах
9. Цэргийн бүртгэлийн ажлыг эрчимжүүлэх, бүртгэлд хамрагдах чиглэлээр олон нийтэд сурталчлах
10. Суурьшлын бүсэд байгаа хар цасыг төвөөс гаргах, цэвэрлэх
11. Дүүргийн ойролцоо хэрэгжиж буй эрчим хүчний төслүүдийн талаар мэдээлэл солилцох уулзалт зохион байгуулах
12. “Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төсөл”-ийн бүтээн байгуулалттай холбоотой мэдээлэл солилцох уулзалт зохион байгуулах гэсэн үүрэг даалгавруудыг өгөв.
БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР





фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.