УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2025-12-30
2
Зөвлөгөөнд өмнөх шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, гамшиг ослын дуудлагын талаарх мэдээлэл танилцууллаа.
Дүүргийн Засаг дарга А.Сүхболд нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулагдан, хэрэгжиж буй цаг үеийн шинжтэй ажил, арга хэмжээний талаар танилцуулж, дараах үүрэг чиглэлийг өгч ажиллав. Үүнд:
1.“Багахангай үдэш-2025”, “Шинэ оны анхны нар угтах” арга хэмжээг зохион байгуулах
2. Баяр, амралтын өдрүүдэд эргүүл, жижүүрийн үүргийг хариуцлагатай гүйцэтгэх, дэд бүтцийн байгууллагууд хэвийн үйл ажиллагаа, бэлэн байдлаа хангаж ажиллах.
3. Худалдан авах ажиллагааг эхлүүлэх
4. Нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2026 оны төлөвлөгөө боловсруулах
5. 2025 оны дүүргийн орлого бүрдүүлэлтэд анхаарах, орлогын биелэлт, үлдэгдлийг танилцуулах
6. Нийслэлд хийгдсэн шинэ жилийн тохижилтын ажилтай танилцах
7. Төрийн захиргааны болон орон нутгийн өмчит байгууллагуудын бүтэц орон тоог нэгтгэн танилцуулах гэсэн үүрэг даалгавруудыг өгөв.





фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.