УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Дүүргийн Удирдах ажилтнуудын 2025 оны XIX шуурхай зөвлөгөөн 10 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдаж, Засаг дарга А.Сүхболд удирдан зөвлөгөөнийг нээв.
Зөвлөгөөний эхэнд оролцогчдийн ирцийн мэдээлэл болон өмнөх шуурхайгаас өгсөн үүргийн биелэлтийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Отгонжаргал танилцуулав. Мөн өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, зөвлөмжийн талаар Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Лхагвасүрэн, тайлант хугацаанд гарсан гамшиг ослын дуудлага, сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээллийг Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Цогбадрах нар танилцуулав.
“Түншлэл-Үйлчилгээний соёлыг дээшлүүлэх жил-2025”-зорилтот жилийн хүрээнд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаар Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв (видео) танилцууллаа.
Мөн Боловсролын хэлтсийн дарга Ш.Баасансүрэн дүүргийн боловсролын салбарт хэрэгжиж буй “Сүү” хөтөлбөр, Ухаалаг самбар, багшийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй оюутны сургалтын төлбөр зэрэг нь нийслэлийн хэмжээнд сайшаагдаж байгааг мэдээлж, эдгээр хөтөлбөрүүдийг цаашид илүү боловсронгуй болгон жишиг тогтоох боломж байгааг онцолж байв. Энэ хүрээнд дүүргийн малчин өрхүүд, хоршоодын үйл ажиллагааг эрчимжүүлж, хамтран ажилласнаар “Сүү” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд багачуудад олгож буй сүүний үнийг бууруулахаас гадна 7 хоногийн 4 өдөрт олгох боломж бүрдэх зэрэг олон үр дүн бий болох талаар мэдээлэв.
Татварын хэлтсийн дарга Х.Анхбаяр нийслэлийн төсвийн орлогын бүрдүүлэлтийн талаар мэдээлж, ААНБ-уудын тайланг 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор илгээх тул анхаарч ажиллах, ОНӨААТҮГ-ууд болон төсөвт байгууллагуудаас өртэй байгууллагуудын өрийг барагдуулах чиглэл өгөгдсөний дагуу холбогдох ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар мэдээлж байв.
Зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга А.Сүхболд “Тэрбум мод” аяны хүрээнд намрын мод тарих ажлыг зохион байгуулах талаар Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга болон Багахангай гэрэлтүүлэг, ногоон байгууламж ОНӨААТҮГ-ын дарга нараас холбогдох мэдээллийг тодруулав.
Түүнчлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн шинэчилсэн бүтэц болон 20 машины гражийн засварын ажлын явц, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлтийн талаар тус тус тодруулав.
2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шуурхай зөвлөгөөнд нийслэл, дүүргийн Засаг даргаас 18 чиглэлээр үүрэг чиглэл өгөгдсөн ба бүгд хэрэгжсэн байв.
Зөвлөгөөний төгсгөлд Засаг дарга А.Сүхболд нийслэл, дүүргийн хэмжээнд хэрэгжиж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулж, нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэл дээр нэмж дараах үүрэг чиглэлийг өгөв. Үүнд:
- 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал-2” зуслан байгуулах төслийг хэрэгжүүлэх талаар Ажлын хэсгийн хурлыг зохион байгуулах тул бэлтгэлийг хангах.
- Хойд жигүүрийн шугам солих ажлын нөхөн сэргээлт, цэвэрлэгээ үйлчилгээг зохион байгуулах.
- Хот нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын машин механизм, тоног төхөөрөмжийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл бэлтгэх.
- 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэх архивын Улсын үзлэгийн бэлтгэлийг хангах.
- Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд машин механизм, шугам сүлжээний сэлбэг хэрэгслүүдийн татан авалт хийх, нийт байгууллагууд шаардлагатай багаж, хэрэгслийн бэлтгэлийг сайтар хангах.
- Хот нийтийн аж ахуй, ногоон байгууламж, тохижилтын чиглэлээр мэдээлэл бэлтгэн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд танилцуулахад бэлтгэх.
- Дүүргийн Засаг даргын дэргэдэх Удирдлагын зөвлөлийн хурлыг сард 2 удаа зохион байгуулахаар төлөвлөсөн тул бэлтгэлийг ханган, хэлэлцэх асуудал, танилцуулах мэдээлэлд анхаарах.
- Нийтийн ариун цэврийн байгууламж болон Сити сауны ашиглалтын нөхцөл, орлого, зарлагын статистик мэдээллийг нэгтгэн танилцуулах.
- “Багахангайн теле камерын хяналтын дэд төв” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны талаар танилцуулах.
- НЕБ-ын 91 дүгээр сургуулийн 640 хүүхдийн суудалтай хичээлийн байрны тайлбар, анги танхим, бүлгийн зохион байгуулалт, зориулалтын талаар статистик мэдээлэл бэлтгэх, хэрэгцээ шаардлагыг оновчтой тодорхойлох.
- Дүүргийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу НЕБ-ын 94 дүгээр сургуулийн удирдах албан тушаалтнууд 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлөвлөгөөний биелэлтийг танилцуулах.
- Дүүргийн 1 дүгээр хорооны Хөлбөмбөгийн талбайг тойрсон гүйлтийн замыг засварлах хүрээнд резинэн будгаар будах төсөв тооцооллыг гарган танилцуулах.
- ЗДТГ-ын зүүн зогсоолоос 4 дүгээр байрны уулзвар хүртэлх (Автобусны зогсоол байгуулах хүрээнд) талбайн техникийн зургийг гүйцэтгэж танилцуулах.
- Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 01, 03, 04 дүгээр албан даалгавруудын хүрээнд холбогдох тоон мэдээллүүдийг нэгтгэн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дотор ирүүлэх