Дүүргийн Удирдах ажилтнуудын 2025 оны XVIII шуурхай зөвлөгөөн 09 дүгээр сарын 22-ны өдөр ЗДТГ-т зохион байгуулагдаж, Засаг дарга А.Сүхболд удирдан зөвлөгөөнийг нээв.
Зөвлөгөөний эхэнд оролцогчдийн ирцийн мэдээлэл болон өмнөх шуурхайгаас өгсөн үүргийн биелэлтийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Отгонжаргал танилцуулав. Мөн өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, зөвлөмжийн талаар Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Лхагвасүрэн, тайлант хугацаанд гарсан гамшиг ослын дуудлага, сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээллийг Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Цогбадрах нар тус тус танилцуулав.
“Түншлэл-Үйлчилгээний соёлыг дээшлүүлэх жил-2025”-зорилтот жилийн хүрээнд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсүүд (видео) танилцууллаа.
Түүнчлэн дүүргийн Ус суваг ашиглалтын товчооны дарга Ц.Болд ус цэвэршүүлэх төхөөрөмжийн өнөөгийн нөхцөл байдлын талаар болон дүүргийн 2 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан “Сервис центр” дэд бүтцийн төвийг ашиглалтад оруулахад үүсч буй хүндрэл бэрхшээлийн талаар танилцуулав.
Үүний дараагаар “Багахангайн Теле камерын хяналтын дэд төв” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа, нэгдсэн сүлжээнд холбогдсон камерын тоо хэмжээ, ашиглалт, цаашид шинээр камер нэмэгдүүлэх шаардлагатай байршлуудын талаар тус газрын дарга Б.Хишиг-Ундрал танилцуулав.
Мөн ЗДТГ-ын дарга Л.Санжийжамц болон Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Отгонжаргал нар тус онд зохион байгуулагдах Архивын улсын үзлэгийг зохион байгуулах, дүгнэх журам, шалгуур үзүүлэлт, онооны системийн талаар танилцуулж, холбогдох нэмэлт мэдээллүүдийг өгөв.
Зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга А.Сүхболд шуурхайн үүргийн биелэлттэй холбогдуулан улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжуудын ажлын гүйцэтгэлийн талаар холбогдох албан тушаалтнуудаас тодруулж байв.
2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шуурхай зөвлөгөөнд нийслэл, дүүргийн Засаг даргаас 23 чиглэлээр үүрэг чиглэл өгөгдсөн ба хэрэгжилт хангалттай байв.
Зөвлөгөөний төгсгөлд Засаг дарга А.Сүхболд нийслэл, дүүргийн хэмжээнд хэрэгжиж буй цаг үеийн шинжтэй ажил, арга хэмжээний талаар танилцуулж, нийслэлийн Засаг даргаас өгсөн дүүрэгт хамраарах 12 үүрэг чиглэл дээр нэмж дараах үүрэг чиглэлийг өгөв. Үүнд:
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2025 оны 11, 12 дугаар саруудад нутгийн захиргааны байгууллагуудад очиж ажиллах тул бэлтгэлийг сайтар хангах.
- Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/237 дугаар захирамжийн дагуу авч хэрэгжүүлсэн ажлын хэрэгжилтийг нэгтгэн УБЗАА-нд хүргүүлэх.
- Дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагуудад ажиллаж буй гадаадын иргэн, ажиллах хүчний талаар хороод тус бүрээр гарган танилцуулах. (хүний тоо, визний мэдээлэл төрөл, ажиллах хугацаа г.м )
- 2025 оны 10, 11 дүгээр саруудад зохион байгуулагдах архивын Улсын үзлэгт сайтар бэлтгэн, амжилттай шалгагдахад анхаарч ажиллах.
- 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Оролцоод хөгжье” мэтгэлцээний тэмцээний бэлтгэлийг ханган, ААНБ-уудын удирдах албан тушаалтнууд, ажилтан, албан хаагчид, иргэдийг идэвхтэй оролцуулах.
- 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Ахмадын баяр”-ын арга хэмжээний бэлтгэлийг хангах, харьяалах ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх.
- 2025 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Төлөөлөгчийн цаг” арга хэмжээнд холбогдох албан тушаалтнууд оролцох.
- Дүүргийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх.
“Найрамдал-2” төслийг хэрэгжүүлэх хүрээнд байгуулагдсан Ажлын хэсэг ажлаа эрчимжүүлэн, ТЭЗҮ боловсруулах бэлтгэлийг хангах.
БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР