2025-2026 оны Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Хойд жигүүрийн халаалт болон халуун, хүйтэн усны 280м шугам солих ажлыг 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдөр тус ажлын явцтай дүүргийн Засаг дарга А.Сүхболд, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Захиалагчийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Баасансүрэн, Зураг зохиогч байгууллага болон бусад холбогдох албан тушаалтанууд танилцлаа.
Энэ үеэр ажлын явцад тулгамдаж байгаа асуудалтай танилцаж тус ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх чиглэл өгөв.
-
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа Хойд жигүүрийн халаалт болон хэрэглээний халуун усны шугамын(278м2) ажил эхэлсэнтэй холбогдуулан ухсан нүхэнд унаж бэртэхээс болгоомжилж үр хүүхдэдээ анхаарал хандуулаарай. Мөн гүйцэтгэгчээс татсан тууз, бусад хамгаалалтын хэрэгслийг авахгүй тастахгүй байхыг анхааруулж байна.
Гүйцэтгэгч “Бэсүжин констракшн” ХХК
Төсөвт өртөг -546,5 сая төгрөг
Ажлын гүйцэтгэл 20 хувьтай
БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ДЭЛХИЙД ХАМГИЙН ТОМ "EF EFEKTA" ОНЛАЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАД БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН 8-12 ДУГААР АНГИЙН 290 ХҮҮХЭД ХАМРАГДАНА.
АДУУЧИН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО.
ШИНЭ ОНЫ АНХНЫ "НАР УГТАХ" ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА
Х.Нямбаатар: Нийслэл 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарлаж, хүнсний дэлгүүрээс топ ААН хүртэлх бүхий л бизнес эрхлэгчдийг дэмжинэ.