
Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Улаан загалмайн хороотой хамтран сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхэд, багачуудад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийн мэдлэг олгох, зам тээврийн хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Замын хөдөлгөөний цагаан толгой - 2025” тэмцээнийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд 3 багийн 30 хүүхэд оролцсоноос:
Тэргүүн байранд: 44 дүгээр цэцэрлэгийн А.Сайханжаргал багштай Бэлтгэл “Б” бүлэг
Дэд байранд: 44 дүгээр цэцэрлэгийн Ц.Хатанзаяа багштай Бэлтгэл “А” бүлэг
Гутгаар байранд: 207 дугаар цэцэрлэгийн А.Туул багштай Бэлтгэл ангийн хүүхдүүд тус тус шалгарлаа.
Тэмцээндээ идэвхтэй оролцсон хүүхэд, багачууд, багш, эцэг, эхчүүддээ талархал илэрхийлье.
БХД-ИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ТӨРИЙН ДЭЭД ОДОН,МЕДАЛИАР ДҮҮРГИЙН 10 ИРГЭН ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА.
ДЭЛХИЙД ХАМГИЙН ТОМ "EF EFEKTA" ОНЛАЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАД БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН 8-12 ДУГААР АНГИЙН 290 ХҮҮХЭД ХАМРАГДАНА.
АДУУЧИН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО.
ШИНЭ ОНЫ АНХНЫ "НАР УГТАХ" ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА