Нийслэлийн Засаг даргын нэрэмжит дүүргийн аварга шалгаруулах “Мөрөөдлөө асаа” мини волейболын тэмцээнд алслагдсан Багахангай, Налайх, Багануур дүүргийн ЕБС-ийн 12 нас хүртэлх сурагчдын дунд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд эмэгтэй 6, эрэгтэй 8 багийн 160 гаруй тамирчид ур чадвар, хурд хүч, багийн нэгдмэл чанараараа өрсөлдсөн юм.
Тэмцээний эрэгтэй шилдэг тамирчдын тэгш тоглогчоор Б.Буянзаяа дасгалжуулагчтай 91 дүгээр сургуулийн тамирчин Э.Өсөх-Ирээдүй мөн шилдэг холбогчоор Ц.Төгөлдөр харин шилдэг хамгаалагчаар 94 дүгээр сургуулийн тамирчин Г.Батбаатар нар шалгарчээ.

Харин эмэгтэй шилдэг тамирчдаас шилдэг тоглогчоор Багахангай дүүргийн тамирчин 91 дүгээр сургуулийн тамирчин Г. Энгүүн шалгарсан бол шилдэг холбогчоор М. Энхжин нар шалгарсан юм.
БХД-ИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ, САЛБАРЫН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
“НАРНЫ ТОЙРОМ”-2026 ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ҮНДЭСНИЙ МАЙХАНТ ЦУГЛАРАЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ТАЛЫН ГЭГЭЭ” ХАМТЛАГИЙНХАН ГАНЗАГА ДҮҮРЭН ИРЛЭЭ