
Зөвлөгөөний эхэнд Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Отгонжаргал өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Гуравдугаар сарын 19-ний өдрийн шуурхай зөвлөгөөнөөс нийт 19 үүрэг даалгавар өгөгдсөн бөгөөд хэрэгжилт 98,2 хувьтай байна. Тодруулбал, бүрэн хэрэгжсэн 16, хэрэгжих шатандаа 1, хугацаа болоогүй 2 үүрэг даалгавар байна.

Өнөөдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Засаг дарга А.Сүхболд нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж буй ажил, арга хэмжээний мэдээллийг танилцуулж, дараах үүрэг даалгаврыг өгөв.
➢ Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын он дамжин хэрэгжиж буй томоохон ажлууд болох барилгын ажлуудын гүйцэтгэлийг энэ 7 хоногт багтаан эхлүүлэх;
➢ Нийслэлээс дүүрэгт ажиллуулах байцаагчдийг дүүрэг, орон нутагт ажиллахад шаардагдах бэлтгэл ажлыг хангах;
➢ Нийслэлийн төсөвт тодотгол хийгдсэнтэй холбогдуулан, дүүргийн төсөвт хийгдэх тодотголын бэлтгэлийг хангах;
➢ Нийслэлийн Засаг даргын А/237 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд дүүрэгт байгуулагдсан Ажлын хэсгийн зүгээс холбогдох шалгалтыг хийж илрүүлсэн зөрчлүүдийг Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд бэлтгэх;
➢ Гадаадын хамтын ажиллагааны хүрээнд зочид төлөөлөгчид 04 дүгээр сарын эхээр дүүрэгт ирж ажиллахтай холбогдуулан холбогдох бэлтгэлийг сайтар хангах;
➢ Хороодод үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүдийн байршлыг өөрчлөн, үйл ажиллагааг эрхлэн явуулах чиглэл өгч ажиллах;
➢ Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй эргүүлийн үйл ажиллагаанд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг хамруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгож, нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар байршсанаар үүрэг даалгаврыг нэгтгэн хүргүүлэх чиглэлийг өгснөөр зөвлөгөөн 16:16 цагт өндөрлөв.