Багахангай үйлдвэр технологийн парк ОНӨТҮГ-т нэгжээр төсөл хэрэгжүүлэгч БНХАУ-н 100%-н хөрөнгө оруулалттай “Ян сарьдаг оргил” ХХК нь төслийн үйлдвэрлэлийн талбайд 3 гүний худаг үйлдвэрлэлийн хэрэгцээнд тоолуургүй ашиглаж, ус ашигласны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй асуудлаар тус дүүргийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 01/644 дугаартай албан бичгээр Нийслэлийн байгаль орчны газарт хандаж Улсын байцаагч ажиллуулах хүсэлт гаргасны дагуу “Зөрчлийн тухай” хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан зөрчилд 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэлийг 2024.10.14-ний өдөр оногдуулж шийдвэрлэсэн байна.
Дээрх Улсын байцаагчийн шийдвэрт ЗДТГ-ын мэргэжилтэн Б.Батхуяг бодит буюу хуульд заасан үндэслэлээр оновчтой шийтгэл оногдуулаагүй гэж үзэн учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар Нийслэлийн прокурорын газарт “Төрийн албаны тухай” хуулийн 37.1.2, 37.1.3, 37.1.7 дахь хэсгийг тус тус эш үндэс болгож гомдол, мэдээлэл гаргасан бөгөөд Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Соёлмаа гомдол мэдээллийг хянан үзэж дээрх хуулийн этгээдийн “Усны тухай хууль” зөрчсөн үйлдэл эс үйлдэхүйг дахин шалгуулахаар шийдвэрлэсэн тухай хариу мэдэгдэх хуудас 2024.11.06-ний өдөр ирүүлсэн байна