НАЛАЙХ, БАГАНУУР, БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ӨВЛӨН УЛАМЖЛАГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-5-15
3
 

"Соёлын сэргэлт 2024" аяны хүрээнд Налайх, Багануур, Багахангай дүүргийн соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын зөвлөгөөнийг зохион байгуулав. Соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх бодлого, зорилт, соёлын өвийн нөөц даац, соёлын орон зайд түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, өвлөн уламжлагчдын санал, санаачилгыг сонслоо.

Тус арга хэмжээнд Соёлын өвийн үндэсний төв, Нийслэлийн соёл урлагийн газар, Налайх, Багануур, Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар, гурван дүүргийн соёлын биет бус өвийн 150 гаруй өвлөн уламжлагч оролцов.





фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.