“ФОКУС” бүлгийн уулзалтыг зохион байгуулж байна.

2024-4-3
2
✍Дүүргээс 2024 оныг “Бүтээмж-Хамтын ажиллагааг дээшлүүлэх жил” болгон зарласан. Тус зорилтот жилийн хүрээнд байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хамтран ажиллахад тулгарч буй хүндрэл, асуудлыг ярилцлагын хүрээнд шийдвэрлэх, хамтран ажиллах гэрээ байгуулах, гэрээнд заасны дагуу талууд үүргээ биелүүлэх зорилгоор “ФОКУС” бүлгийн уулзалтыг зохион байгуулж байна.

Өнөөдрийн уулзалтаар ажил хөдөлмөр эрхэлдэггүй иргэдийг эрт илрүүлэгт хамруулах, томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудыг дүүрэгт шилжүүлэх, 1, 2-р хороо холбосон авто замаар хүнд даацын автомашин зорчих түр зөвшөөрөл олгох, орон сууцны байрнуудын шугам, инженерийн шугамын хил заагийг тодорхой болгох, мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал оруулахгүй байх, журмын хашааг зохиулалтын дагуу ашиглах, 5 настай хүүхдүүдийг СӨБ-д хамруулах зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Маргаашийн уулзалтаар худалдаа, үйлчилгээний байгууллагуудын стандартын хэрэгжилтийг сайжруулах, хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламж, эд хөрөнгийн арчлалт хамгаалалт, өрхийн үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй иргэдийг төсөл хөтөлбөрт хамруулах, дугуйлан секцийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

 






фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.