2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дүүргийн удирдлагуудын зүгээс санал гаргасны дагуу Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал, тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Оюумаа нар дүүрэгт ирж ажилласан бөгөөд энэ үеэр уулзалт зохион байгуулж уулзалтад дүүргийн удирдлагууд НИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэбаяр болон бусад холбогдох албан хаагчид оролцов.

Дүүрэгт нийтийн тээврийн үйлчилгээ зогсонги байдалд шилжсэн талаар санал солилцон дүүргийн зүгээс нийслэлийн тээврийн газраас хүн тээврийн дунд оврын автобус дүүрэгт явуулах хүсэлтийг хоёр талаасаа ажлын хэсэг гарган зохион байгуулахаар тогтож нийслэлийн нийтийн тээврийн газраас Улаанбаатар-Багахангай гэсэн чиглэл гаргах асуудлыг дэмжихээ илэрхийлэв.


АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
“ЭМЧДЭЭ ТАЛАРХЬЯ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ТӨРИЙН ДЭЭД ОДОН,МЕДАЛИАР ДҮҮРГИЙН 10 ИРГЭН ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА.
ДЭЛХИЙД ХАМГИЙН ТОМ "EF EFEKTA" ОНЛАЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАД БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН 8-12 ДУГААР АНГИЙН 290 ХҮҮХЭД ХАМРАГДАНА.