Багахангай дүүргээс Луу жилийн босгон дээр анхны "Улсын аварга малчин" төрлөө.

2024-2-7
4
“Сэтгэ, итгэ, зүтгэ, үр дүнг нь үз” гэсэн уриатай малчин Ч.Бямбадаш Багахангай дүүргийн анхны “Улсын аварга малчин” боллоо
 
Сар шинийн босгон дээр Монгол Улсын Засгийн газраас “Улсын аварга малчин” хэмээх эрхэм хүндтэй шагналыг гардуулдаг уламжлалтай. Энэ жил Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны малчин Чинтогтохын Бямбадаш “Улсын аварга малчин”-аар тодорсон нь Багахангай дүүргээс анх удаа Улсын аварга малчин төрсөн түүхэн үйл явдал байлаа.
Ч.Бямбадаш нь 16 наснаас эцэг, эхээсээ мал маллах ухаанд суралцаж өнөөдрийг хүрчээ.
Тасралтгүй 25 жил мал маллахдаа тэрбээр “Сэтгэ, итгэ, зүтгэ, үр дүнг нь үз” гэсэн уриатайгаар хөдөлмөрлөсөөр ирсэн бөгөөд өөрийн арга ухаан, туршлагаасаа бусдад хуваалцахын зэрэгцээ ахмад малчдынхаа малч холч ухаанаас суралцаж яваа ажилсаг хичээнгүй хөдөлмөрч нэгэн аж.
Монгол түмнийхээ уламжлалт нүүдлийн ахуй амьдрал, зан заншил, өв соёл, малч холч ухааныг өвлөн тээж, залгамжлан уламжлуулж яваа танай гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.





фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.