"БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН"

2024-2-1
3
1924 оны Монгол улсын хотын захиргааны түр дүрэмд тэр үеийн хороо одоогийн дүүргийн доторх хог, эвдэрсэн эрэг горхи, ус шаврыг гудамжны айл өрхүүдэд үүрэг өгч арилган цэвэрлүүлэх, айл, гудамжинд хамаарахгүйг нь хотын захиргааны газраа хүсэлт гарган шийдвэрлүүлдэг байсан. Тэр цагаас хойш ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжих хүртэл, социализмын үеийн субботник буюу чөлөөт цагаараа хамтран хийх нийтийн ажил зохион байгуулж айл өрх, гудамж зам талбайн хогийг цэвэрлүүлдэг байсан нь тэр үеийн нийгмийн сайн талуудын нэг юм.
Хашааны хог, цасаа арилгаж цэвэрлэх, цаашлаад байгаль орчноо хамгаалах нь Үндсэн хуулиар олгосон иргэн бүрийн журамт үүрэг юм. Иймд Цагаан сарын баярыг угтсан бүх нийтийн цэвэрлэгээний аянд нэгдэж айл, өрх бүр цэвэрхэн тохилог орчин бүрдүүлж шинэлхийг уриалж байна.
БХД-ЗДТГ





фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.