XVII жарны “ХИЛЭНТ ЭХ” ХЭМЭЭХ МОДОН ЛУУ ЖИЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН БАРИЛДААН

2024-1-27
4

XVII жарны “ХИЛЭНТ ЭХ” ХЭМЭЭХ МОДОН ЛУУ ЖИЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд хүчит 66 бөх уран мэх, авхаалж самбаа, хурд хүчийг сорин барилдсанаас Хэнтий аймгийн Галшар сумын харьяат "Хан Хэнтийн Аварга" дэвжээ, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 дугаар тусгай салбарын бөх сумын заануудын барилдааны 2 түрүү, 5 үзүүртэй заан Дэлгэрийн Цэрэнням 6 даван түрүүлж, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат "Дүнжингарав" дэвжээний бөх сумын заан Батбаярын Золбаяр 5 даван үзүүрлэлээ. Шөвгийн 3-т Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат "Их богд" дэвжээ "Хилчин спорт хороо"-ны бөх сумын заан Мөнхбатын Сумьяабазар шалгарлаа.






фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.