Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Багахангай дүүргийн аж үйлдвэрийн парк болон “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн ажлын явцыг шалгаж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

2024-1-14
2

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг түшиглэн хөдөө аж ахуйн кластерийг хөгжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нар Налайх, Багахангай дүүргийн аж үйлдвэрийн парк болон “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн ажлын явцыг шалгаж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Налайх дүүргийн аж үйлдвэрийн парк 2019 онд ашиглалтад орсон. Одоогийн байдлаар гурван аж ахуйн нэгж тогтмол үйл ажиллагаа явуулж, найман аж ахуйн нэгжийн үйлдвэрийн бүтээн байгуулалт 80-90 хувьтай үргэлжлэн, 15 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах хүсэлтээ өгөөд байна. Тухайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг энэ онд багтаан эхлүүлэхийн тулд цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.
Багахангай дүүргийн үйлдвэрлэл, технологийн паркийн 50 га талбайд хөнгөн үйлдвэрлэл, 60 га талбайд хүнд үйлдвэрлэл явуулахаар төлөвлөжээ. Нэг аж ахуйн нэгж үйлдвэр, цахилгаан станц байгуулахаар ажиллаж байна. Тухайн аж ахуйн нэгжийн зүгээс станцын барилгын ажил эхэлмэгц 20 мВт хүчин чадлыг Улаанбаатар хотын төвийн эрчим хүчинд нийлүүлэх саналтай байгаа аж. Үүний тулд эрчим хүч дамжуулах 4.7 км шугамын төсвийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ нийслэлийн удирдлагуудад илэрхийлсэн юм.





фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.