ХҮҮХЭД ҮРЧЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

2024-1-9
1
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ /Эх хувь/;
  • Хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /УБЕГ-ын архив болон ТҮЦ машин/;
  • Төрсөн эцэг, эхийн зөвшөөрөл /Нотариатаар батлуулсан байх/;
  • Төрсөн эцэг, эхийн оршин суугаа хаягийн лавлагаа;
  • Хүүхэд үрчлэн авах хүсэлт гаргасан иргэдийн өргөдөл /Нотариатаар батлуулсан байх/;
  • Хүүхэд үрчлэн авах хүсэлт гаргасан иргэдийн гэрлэлтийн баталгааны хуулбар, лавлагаа;
  • Үрчлэн авах хүсэлт гаргасан болон үрчлүүлж байгаа эцэг, эх эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхний хуулбар / Нотариатаар батлуулсан/;
  • 7-оос дээш насны хүүхдийн бичгээр гаргасан өргөдөл;
  • Үрчлэн авах хүсэлт гаргасан иргэдийн эрүүл мэндийн тодорхойлолт /Дох, сэтгэц, сүрьеэ/;
  • Хүүхэд үрчлэн авах хүсэлт гаргасан талын Цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
  • Хүүхэд үрчлэн авах хүсэлт гаргасан талын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт;
  • Ажлын газар, зан байдлын тодорхойлолт;
  • Хүүхэд үрчлэн авах хүсэлт гаргасан талын оршин суугаа газрын тодорхойлолт;
  • Хорооны хамтарсан багийн шийдвэр, өрхийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ.





фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.