2024 оны нэгдүгээр сарын 4-19-ний өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг хийхээр товлогдсон байна.
Нийслэл болон дүүргийн Засаг Даргын Тамгын Газраас цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулах юм.
Иргэд биечлэн буюу оршин суугаа хорооныхоо Засаг даргын байранд очих, эсвэл цахим үйлчилгээний нэгдсэн портал “e-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.
Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:
- дээд офицер (генерал) 65 нас
- ахлах офицер 60 нас
- дунд офицер, ахлагч 55 нас
- эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч 50 нас байна.
Түүнчлэн 2024 онд 18 нас хүрэх, шилжиж ирсэн иргэд, харьяа хороон дээрээ биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай юм.

ДҮҮРГИЙН 2-Р ДУГААР ХОРООНЫ ЗАНГИЛААНД БАРИГДАЖ БАЙГАА 40 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ТӨСЛИЙГ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА.
МОНГОЛЫН ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ХАМГИЙН ТОМ, ӨРГӨН ЦАР ХҮРЭЭТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ПЛАТФОРМ “MINING WEEK & MINEPRO 2025” УУЛ УУРХАЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дагуул хот хөгжүүлэх замаар төрийн байгууллагуудыг нүүлгэн шилжүүлж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах талаар хэлэлцэж байна