Дүүргийн ЗДТГ, Соёлын ордноос “Чингис хаан” үндэсний музейтэй хамтран ажиллах хүсэлт хүргүүлсний дагуу өнөөдөр тус музейн захирал, академич С.Чулуун, боловсрол, олон нийтийн харилцаа, маркетингийн хэлтсийн дарга Д.Эрдмаа, аж ахуй хариуцсан дарга Д.Нямжав нар дүүргийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулав.
Энэхүү уулзалтаар дүүрэгт хүүхдэд зориулсан нүүдлийн соёл, монгол ахуйг таниулах зуны зуслан байгуулах, боловсрол олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, явуулын музей ажиллуулах зэрэг олон талт арга хэмжээг хамтран зохион байгуулахаар санал солилцлоо.