Олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр

2023-9-9
590

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар, Шандаст хүлэг Уяачдын Холбоо, дүүргийн Социал Демократ Залуучуудын Холбоо хамтран “Адуучин – 2023” тэмцээнийг 2023 оны 06-р сарын 13-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд

Тэргүүн байранд- Ж.Батболд

Дэд байранд- Н.Цолмонбаатар

✅Гутгаар байранд – Ж.Бямбабат нар шалгарч Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд дүүргээ төлөөлөн оролцох эхний 10 тамирчин батламжаа гардан авлаа.

Иргэдийн оролцоо, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилтот жилийн хүрээнд дүүргийн ИТХ, ЗДТГ, БТСХ хамтран “Багахангай лиг 2023” волейболын тэмцээнийг 2023.03.20-2023.05.31 ний хооронд зохион байгуулж байна. Энэхүү тэмцээний нээлтийн арга хэмжээг 2023 оны 04 дүгээр сарын 10 ны өдөр зохион байгууллаа. Багахангай лиг 2023 волейболын тэмцээнд 13 аж ахуйн нэгж байгууллагын 22 багийн 176 тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна

Багахангай марафон 2023” Насанд хүрэгчдийн УАШТ 2023оны 04-р сарын 30-ны өдөр Багахангай дүүрэгт болж өндөрлөлөө.Уг тэмцээнд 53 байгуулагын 500 гаруй тамирчид өрсөлдөж хурд хүч авхаалж самбаагаа сорин шилдэгүүдээ тодруулав.






фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.