БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС ШИНЭЭР САНААЧИЛЖ ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

596

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС

ШИНЭЭР САНААЧИЛЖ ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

 

/2018 оны эхний хагас жилийн байдлаар/

 

2018 оны 06 дугаар сарын 27                                                                         Багахангай

 

Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд дүүргийн хэмжээнд иргэд, олон нийтэд чиглэсэн болон хамт олны идэвх оролцоог хангасан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж ажилласан бөгөөд хөтөлбөр төлөвлөгөөнд тусгагдсан ажил үйлчилгээнээс гадна дараах арга хэмжээг шинээр санаачлан зохион байгуулан ажиллав.

  1. Япон хэлний сургалт зохион байгуулав.

 

Хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, гадаад хэл сурах орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагч, ЕБС-ийн 9-12-р ангийн сурагчдад япон хэлний үнэ төлбөргүй сургалтыг 2018 оны 04 дүгээр сарын 16-наас Иргэний танхимд зохион байгуулж 6 удаагийн хичээлийг 23 иргэнд хүргэж ажиллав.

 

  1. Зорилтот бүлгийн өрх, хүүхдүүдийг дэмжлэг тусламжинд хамруулав.

 

Засаг даргын Тамгын газрын дарга М.Даваанямын санаачилгаар Английн “Кристина Нобелийн хүүхдийн сан” Олон улсын байгууллага дүүрэгт 2018 оны 04 дүгээр сараас халамжийн чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус сангаас дүүргийн зорилтот 10 өрхөд судалгаа хийж, 2 дугаар хорооны 2 хүүхдийг сонгон 2018 оны 05 болон 06 дугаар сараас эхлэн сар бүр 50,000 төгрөгийн мөнгөн тусламж олгож эхлээд байна.

Сонгогдсон өрхийн хүүхдүүдээс гадна бага насны хүүхдийн эрүүл мэнд болон боловсролыг дэмжих зорилгоор 2 өрхийн хүүхдэд памперс, өсөлтийн витамин, “Хангай” цогцолбор сургуулийн 1б, 2а ангийн сурагчдад “Чингис хаан” комик номыг гардуулж өглөө.

Мөн АНУ-д амьдардаг Дашдондог Нямхүү нарын гэр бүлтэй 2 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа ба “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн 100 хүүхдэд 3.6 сая төгрөгийн гарын бэлэг гардуулав.

 

  1. Дүүрэгт сүү хөргөлтийн танк суурилуулахаар болов.

 

“АПУ” ХХК-ний сүүний үйлдвэрийн  менежер  2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дүүрэгт ажиллаж удирдлагуудтай уулзаж 3.2 тонны багтаамжтай “Сүү хөргөлтийн танк”-ийг дүүрэгт суурилуулах талаар санал солилцож 2018 оны 06  дугаар сарын 20-ны өдрөөс ажиллуулахаар шийдвэрлэн байршлыг тогтоод байна.

Тус ажлын хүрээнд сүү бэлтгэн нийлүүлэх талаарх сургалтыг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулж, малчин мал бүхий өрхийн 27 иргэнийг хамруулав.

 

  1. ХУРД хамтлагийн “Цэргийн бодол” тоглолтыг дүүргийн иргэдэд сонирхуулав.

 

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойг тохиолдуулан  2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ХУРД хамтлагын “Цэргийн бодол” урлагийн тоглолтыг дүүргийн Тамгын газрын ажилтан, албан хаагчид болон тэдгээрийн гэр бүл, дүүргийн Засаг даргын нэрэмжит Марш-тактикийн тэмцээнд оролцсон ШШГЕГ-ын 415 дугаар хаалттай хорих анги, Онцгой байдлын хэлтэс, ШШГЕГ-ын харьяа албадан эмчилгээ, Цагдаагийн хэлтсийн баг тамирчид,  хурандаа С.Пүрэвдорж захирагчтай Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн 6 офицер, 210 түрүүч, байлдагч,  хурандаа Ц.Батсайхан захирагчтай Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн 6 офицер, 40 түрүүч, байлдагч, нийт 500 иргэнд үнэ төлбөргүйгээр Улаанбаатар хотын “UB pаlace”-ийн их танхимд үзүүлэх ажлыг зохион байгуулав.

 

  1. Дүүргийн энхийг сахиулагчид Онцгой байдал, Цагдаагийн хэлтсийн болон Хорих 415 дугаар ангитай хамтран “Сагсан бөмбөг”-ийн тэмцээн зохион байгуулав.

 

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчид олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий НҮБ-ын энхийг сахиулагчидтай мөр зэрэгцэн алба хаасаар 16 жил болсны ойн босгон дээр Багахангай дүүргээс энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Онцгой байдал, Цагдаагийн хэлтсийн болон Хорих 415 дугаар ангийн алба хаагчидтай хамтран аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн дунд “Сагсан бөмбөг”-ийн нөхөрсөг тэмцээнийг 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Спорт хороонд зохион байгууллаа.

 

  1. “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” уулзалт өдөрлөг зохион байгуулав.

 

Олон улсын “Энхийг сахиулагчдын өдөр”-т зориулан Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, өсөр үеийнхэнд цэрэг эх орон ч хүмүүжлийг бий болгох ажлын хүрээнд Зэвсэгт хүчний 314 дүгээр ангийн бүрэлдэхүүн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Багахангай дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” уулзалт өдөрлөгийг Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа

 

  1. “Эрсдэлгүй хороо” аяныг өрнүүлэв.

 

1 дүгээр хорооноос өрх бүрт мэдээллийг нэг бүрчлэн хүргэх зорилгоор “Эрсдэлгүй хороо” аяныг өрнүүлэн “Гал түймэр гамшиг ослоос хэрхэн сэргийлэх вэ” сэдэвт өдөрлөгийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Алтгана гэр хороололд, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр  Үнэгтэй, Хангамж гэр хороололд зохион байгуулж Богцтой аяныг эхлүүллээ. Айл өрхөөр аялах богцонд дараах мэдээлэл бүхий 60 хуудастай хавцас мөн санал хүсэлтийн дэвтэр байна.

Үүнд:

  • Гал түймрийн үед авах арга хэмжээ
  • Гэнэтийн гамшиг ослын үед авах хэмжээ
  • Гал түймэр гамшиг ослын тухай хууль тогтоомж
  • Мөн хорооны нэгдсэн тайлан
  • Манай хороо-Миний гудамж аяны мэдээлэл
  • ОНХС-аар 2017 онд дүүрэгт хийгдсэн ажлын тайлан
  • 2018 онд хийгдэх ажлын төлөвлөгөө
  • Хорооны танилцуулга
  • Мөн хороонд 2018 оны эхний хагас жилд хийгдсэн ажлууд
  • ОНСХөрөнгө оруулалтаар 2018 онд хийгдэх ажлууд
  • Бусад хууль тогтоомжууд зэрэг мэдээллүүдийг багтаан иргэдэд хүргэж байна.

 

  1. “Монгол гоёлын өдөр”-т зориулж хантааз оёж хувцаслалтаар жигдрэв.

 

Нийслэлийн Багахангай дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны А/11 тоот тогтоол, дүүргийн Засаг даргын А/293 тоот захирамжийн хүрээнд Монголын үндэсний уламжлал, үндэстэн ястаны дээл хувцасыг сурталчлан таниулах түгээн дэлгэрүүлэх зорилгоор сар бүрийн эхний долоо хоногийн даваа гарагийг дүүргийн хэмжээнд “Монгол гоёлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж хэвшлээ.

Энэ ажлын хүрээнд 1 дүгээр хорооноос “Монгол гоёлын өдөр”-т зориулж нэгдсэн журмаар монгол хантааз оёж, жигдэрсэн байна.

 

  1. “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийн хүрээнд бэлтгэл бэлэн байдлыг хангав.

“Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийн хүрээнд 2 дугаар хороо хорооныхоо “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-г шинэчилсэн загварын дагуу гаргаж Дэлхийн зөн Монгол ОУБ-д хүргүүлэв.

Дээрх төслийн хүрээнд хорооны 100 өрхөд “Бэлэн бай”, “Анхны тусламж” сэдвээр сургалт зохион байгуулж “Өрхийн бэлэн байдлын төлөвлөгөө” боловсруулахад заавар чиглэл өгч, хорооны байрны галын сарай, дэгээ, сүхийг өөрсдийн хөрөнгөөр худалдан авч иж бүрдлийг ханган, анхны тусламжийн самбар, мөн галын утаа болон дулаан мэдээлэх автомат дохиоллын хэрэгслийн бэлэн байдлыг хангуулан ажлын албаны 4 өрөө, коридорт 6 утаа мэдрэгч, “EXIT” гэрэлт тэмдэглэгээ 2 ширхэгийг шинээр байрлуулав.

Болзошгүй гал түймэр, гамшиг ослын үед хүн ам, эд хөрөнгийг аврах зураглал схемийг гарган, чиглэл заасан тэмдэг тэмдэглэгээг байрлуулах, хорооны ажлын албаны 4 өрөө, коридорт чиглэл заасан /exit/ тэмдэг тэмдэглэгээ, галын хорны ашиглалтын бүртгэл, “Хүчдэлээ салга”, “Галын хор” зэрэг таних тэмдэгүүдийг байршуулж ажиллав.

Мөн цахилгаанаас үүдэлтэй галын аюулгүй байдлыг ханган 4 ширхэг унтраалга, 2 ширхэг разетк шинээр байрлуулж, цуглуулганы хайрцгийг засварлан 4 хайрцагт таг хийсэн байна.

 

  1. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж брайль үсгээр хэвлэгдсэн ном товхимол бэлдэж байршуулав.

 

“Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд харааны бэрхшээлтэй иргэдийн соёл боловсролыг дээшлүүлэх, мэдлэгт нэмэр болох үүднээс 2 дугаар хорооноос брайль үсгээр хэвлэгдсэн ном товхимол, гарын авлага бэлтгэн хорооны байранд байршуулав.

 

  1. “Хог хаягдал, ангилан ялгалт” сургалт зохион байгуулав.

 

Өсвөр үеийг байгаль дэлхийгээ хайрлах үзлээр хүмүүжүүлэх, амьдарч буй орчиндоо цэвэр цэмцгэр байдлыг хэвшүүлэх, тэдний нийгмийн соёлыг дээшлүүлэх зорилгоор Хангай цогцолбор сургуулийн 2, 3 дугаар ангийн сурагчдад  “Хог хаягдал, ангилан ялгалт” сэдэвт сургалтыг 2 удаа  зохион байгууллаа. Сургалтыг хорооны Тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч Г.Гантунгалаг явуулсан бөгөөд нийт 58 хүүхэд хамрагдав.

 

  1. “Манай хороо, миний гудамж” аяны хүрээнд гарын авлага бэлтгэж тараав.

 

“Манай хороо, миний гудамж” аяны хүрээнд хорооны айл өрхүүдийг уг аянд оролцуулах идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2 дугаар хорооноос 3 төрлийн 90 ширхэг гарын авлага брошур, 30 ширхэг уриалга  бэлтгэн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр айл өрх, ААНБ-д хүргүүлж  ажиллалав.

 

  1. “Мөнгөн хурим” –ын ёслол зохион байгуулав.

 

2018 оныг дүүргийн хэмжээнд “Өрхийн хөгжлийг дэмжих, амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан зорилтот жилийн хүрээнд 2 дугаар хороо сонгон авсан өрх Ц.Гантөмөрийн гэр бүлийг “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан “Гэрлэх ёслолын ордон”-д оруулж, “Мөнгөн хурим”-ын ёслолыг нь санаачлан зохион байгууллаа.

 

  1. Зорилтот бүлгийн өрхийн гишүүдтэй уулзалт зохион байгуулав.

 

Хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Асрал” төвтэй хамтран 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр уг төвийн дарга, зохион байгуулагч нар хорооны өрх толгойлсон эмэгтэйчүүд, зорилтот өрхийн гишүүдтэй уулзалт зохион байгуулав. Уулзалтад зорилтот өрхийн 12 гишүүн хамрагдсан бөгөөд уулзалтын төгсгөлд иргэдэд ном, хувцас хэрэглэл, мөн 183 дугаар цэцэрлэгт тоглоом бэлэглэсэн байна.

 

  1. “Кофе уулзалт” зохион байгуулав.

 

Хорооныхоо аж ахуйн нэгж, байгууллагуудтай нягт хамтран ажиллах, тэдний санал хүсэлтийг сонсох, үйл ажиллагаандаа тусгаж ажиллах зорилгоор 2 дугаар хорооноос “Кофе уулзалт”-ыг санаачлан зохион байгуулж, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хорооныхоо нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудтай цаашид хамтарч ажиллах талаар ярилцаж төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Уулзалтад Төмөр замын 8 байгууллага, ЖДҮДТөвийн дарга нар оролцлоо. Уулзалтаар гарсан саналыг холбогдох байгууллагад уламжлан гарсан санал хүсэлт, сургалтын хэрэгцээ, төлөвлөгөөний дагуу УБТЗ-ын ажилтан албан хаагчдыг төрөл бүрийн сургалтуудад үе шаттайгаар хамруулж байна.

 

  1. Нутгийн “Овоо тахилга” зохион байгуулав.

 

Амьдарч буй нутаг орныхоо “Уул овоо” тахих, аргадах ажлыг зохион байгуулав. Иргэдийн санал санаачлага, хандив тусламжаар зохион байгуулагдсан уг арга хэмжээнд хүүхэд том хүн нийлсэн 400 орчим иргэн оролцлоо. Арга хэмжээнй үеэр хорооны ажлын албанаас санаачлан

  1. Шагайн харваа
  2. Хүүхдийн бөхийн барилдаан
  3. Их насны морьдын уралдааныг тус тус зохион байгуулав.

Мөн уг арга хэмжээний үеэр хүүхэд хөгшдийг баярлуулан, 250 хүүхдэд үнэгүй зайрмаг, иштэй чихэр тараан, 90-с дээш настай 2 ахмадад гарын бэлэг гардуулан хүндэтгэл үзүүлэв

 

 

 

ТАНИЛЦСАН

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                              М.ДАВААНЯМ

 

 

Тайлан бичсэн

ТӨРИЙН ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦ, ШАГНАЛЫН АСУУДАЛ

ХАРИУЦСАН АХЛАХ мэргэжилтэн                                   Д.ЭРДЭНЭТУЯА

 

ШИНЭЭР САНААЧИЛСАН АЖЛЫН ТАЙЛАНГИЙН ХАВСРАЛТ ЗУРАГ

Япон хэлний сургалт

 

     

 

 “Кристина Нобелийн хүүхдийн сан”-гийн хөтөлбөрт 2 хүүхэд хамруулав.

 

 

 

 “Кристина Нобелийн хүүхдийн сан”-гаас 2 өрхийн хүүхдэд памперс, өсөлтийн витамин, “Хангай” цогцолбор сургуулийн сурагчдад “Чингис хаан” ном гардуулав.

 

 

 

 

 

АНУ-д амьдардаг Дашдондог Нямхүү нарын гэр бүлээс “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан 100 хүүхдэд бэлэг гардуулав.

 

 

ХУРД хамтлагийн “Цэргийн бодол” тоглолтыг дүүргийн иргэдэд сонирхуулав.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дүүргийн энхийг сахиулагчид Онцгой байдал, Цагдаагийн хэлтсийн болон Хорих 415 дугаар ангитай хамтран “Сагсан бөмбөг”-ийн тэмцээн

          

   

 

“Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” уулзалт өдөрлөг

 

 

“Монгол гоёлын өдөр”-т зориулж хантааз оёж хувцаслалтаар жигдрэв.

 

 

“Эрсдэлгүй хороо” аяныг өрнүүлэв.

Алтгана гэр хороолол

 

 

 

 

 

 

 

Үнэгтэй гэр хороолол

 

 

 

 

     

 

 

 

 

“Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийн хүрээнд бэлтгэл бэлэн байдлыг хангав.

 

 

 

 

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж брайль үсгээр хэвлэгдсэн ном товхимол бэлдэж байршуулав.

 

 

“Хог хаягдал, ангилан ялгалт” сургалт зохион байгуулав.

 

 

 

 

 

 

“Манай хороо, миний гудамж” аяны хүрээнд гарын авлага бэлтгэж тараав.

 

 

 

Зорилтот бүлгийн өрхийн гишүүдтэй хийсэн уулзалт

 

 

“Кофе уулзалт”

 

 

 

 

Нутгийн “Овоо тахилга”






©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.