НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН “ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТ” ХӨТӨЛБӨРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТОВЧОО

506

НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН “ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТ”

ХӨТӨЛБӨРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТОВЧОО

 

/2018 оны  жилийн эцсийн  байдлаар/

 

 

2018.12.17.                                                                                                                                                                                     Багахангай дүүрэг

 

 

Агуулга

Нийт заалтын

тоо

Биелсэн Хэрэгжих шатандаа Тасарсан Хугацаа

болоогүй

100 70 40 0 Үнэлэх боломжгүй Үнэлгээ

 

1 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын талаар 3 3 3 100
2 Албан хаагчдыг ажлын байранд нь сургах ажлыг зохион байгуулах 3 2 1 2 1 90
3 Богино хугацааны зорилтот болон

мэргэшүүлэх сургалтаар давтан сургах,

орон нутгийн болон өөрийн байгууллагын

сургалтад хамрагдах

2 2 100
4 Гадаад, дотоодын сургууль, дамжаанд суралцах, мэргэжил дээшлүүлэх,  туршлага судлах, Засгийн газрын сургалтын хөтөлбөрт хамрагдах 4 4 4 100
  НИЙТ 12 11 1 9 1 97.5

 

 

 

 

ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН

ЭРХ ЗҮЙ, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                                                                           С.ЦЭНД-АЮУШ

 

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН “ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТ”

ХӨТӨЛБӨРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

 

/2018 оны жилийн эцсийн байдлаар/

 

2018.12.17.                                                                                                                                                                             Багахангай дүүрэг

Хөтөлбөрийн зорилт Хэрэгжүүлэх үйл ажиллагаа Биелэлт Хүрсэн үр дүн  

Хувь

Үнэлгээ
             
1  

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын талаар

Албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлох Байгууллагын албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах ажлын хүрээнд 4 зорилт, 12 арга хэмжээ бүхий төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажилласан бөгөөд сургалтын хэрэгцээ шаардлагыг судлан, зохион байгуулах сургалтын саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлэн, албан хаагчдыг эрхэлсэн ажлын чиглэлээр сургалтанд хамруулж ажиллав. Албан хаагчдыг төлөвлөгөөний дагуу сургалтанд хамруулав. 90 100
Хөтөлбөрийн биелэлтийг нэгтгэж, тайлагнах Хөтөлбөрийн биелэлтийг хагас жил тутам нэгтгэн, байгууллагын удирдлагад танилцуулж ажиллав. Жилийн эцсийн байдлаар хөтөлбөрийн биелэлт 94.2 хувийн хэрэгжилттэй байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллав.  

90

 

100

     
Албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлох Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасны дагуу Төрийн албан хаагчийн сургалт хөтөлбөрийг Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/08 дугаар тушаалаар батлуулан, хэрэгжилтийг ханган, албан хаагчдыг хөтөлбөрт бүрэн хамруулах үүднээс цаашид авч хэрэгжүүлэх ажлыг тодорхойлон ажилласан. Албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлож, сургалтанд тухай бүр хамруулав. 100 100
2 Албан хаагчдыг ажлын байранд нь сургах ажлыг зохион байгуулах Шинээр албан тушаалд томилогдсон албан хаагчдыг Төрийн албаны чиг, баримжаа олгох сургалтад хамруулах, туршлагатай ажилтныг дагалдуулж ажлын байранд нь сургах Шинэ албан тушаалд томилогдсон, албан тушаалын ангилал, зэрэглэл ахисан, өөр ажилд шилжсэн албан хаагчдад тухайн албан тушаалын онцлог, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн талаар танилцуулан, ажлын байран дээр нь дадлагажуулан ажиллаж байна.

Тайлант хугацаанд ажилд шинээр томилогдсон эрүүл мэнд, нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Нямдорж, цэргийн штабын офицер Б.Отгонжаргал, хэсгийн ахлагч Ж.Наранцэцэг, Д.Мөнхсувд, жижүүр Ц.Мөнхтулга, үйлчлэгч Б.Алтаншүрэн, Б.Оюун-Эрдэнэ, галч Д.Мөнхсайхан, Д.Рэнцэнбаатар, Д.Саяннямбуу, А.Сугар, Ж.Эрдэнэбат, Б.Жаргалсайхан, Б.Түвшинтөгс нарт ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан  ажил үүрэг, байгууллагын дүрэм, “Хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулан, чиг үүргийн дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх талаар хэлтсийн дарга нар, ахлах мэргэжилтнүүд өдөр тутмын арга зүйгээр ханган, албан хэрэг хөтлөлтийн талаар зөвлөгөө, зөвлөмжийг өгч ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу дадлагажуулан заавар зөвлөгөө өгч ажилласан байна. Шинээр томилогдсон албан хаагч нэг бүртэй ажилд томилогдсон тухай бүр Хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж ажиллав.

Байгууллагын нэгжүүдэд дотоод хяналтыг хэрэгжүүлэн мэргэжилтнүүдийг өдөр тутмын заавар зөвлөгөөгөөр ханган ажиллаж байна.

Албан хаагчдын үр дүнгийн гэрээнд тусгагдсан ажил, үйлчилгээг хэрэгжүүлэхэд болон албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд анхааран төрийн захиргааны албан хаагчдын Үр дүнгийн гэрээ, төрийн үйлчилгээний албан хаагчдын  жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган, үр дүнгийн гэрээг дүгнэхэд шалгуур үзүүлэлт болгон ажиллаж байна.

Ажилтан бүр чиг үүрэг, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ өөрийн хүч, мэдлэг, авьяас чадвараа дайчлан ажиллахын зэрэгцээ сургалтанд хамрагдсан болон туршлага судалсан талаарх мэдээллийг байгууллагын албан хаагчдад танилцуулж хэвшээд байна.

     
Шинэ албан хаагчийг өдөр тутмын мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав 90 70
         
Шинээр томилогдсон төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны сургалтын байгууллагын сургалтанд хамруулах Тус Тамгын газар 2017 онд төрийн жинхэнэ албаны шалгалтанд тэнцэн, шинээр томилогдон ажиллаж буй 4 албан хаагч байгаагаас энэ онд тэдний 50 хувь буюу Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хэвлэл мэдээлэл, олон нийт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Өлзийбаяр Дөлгөөн, 2 дугаар хорооны Нийгмийн ажилтан Алтансүх Жаргалтуяа нарын 2 албан хаагчийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд Удирдлагын академийн “Албан хэрэг хөтлөлт”, “Төрийн албан хаагчийн манлайлах ур чадвар” сэдэвт 1 сарын мэргэшүүлэх зайн сургалтанд хамрууллаа. Шинээр томилогдсон албан хаагчдыг тухай бүр сургалтанд хамруулан мэргэшүүлж байна. 100 100
    Өөрийн хариуцсан ажил, үүргийнхээ чиглэлээр сургалтын материал, гарын авлага бэлтгэн иргэдэд хүргэх Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх олон талт ажлын хүрээнд ТЗУХ-ээс шинээр батлагдан хэрэгжиж эхэлж буй Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуулиар гарын авлага бэлтгэн, “Нээлттэй хаалганы өдөр”,”Явуулын нэг цонх”-ны үйлчилгээ, “Ажлаа танилцуулах өдөр” арга хэмжээний үеэр иргэдэд тухай бүр хүргэж ажиллав. Гарын авлага, сургалтын материалыг тухай бүр бэлтгэн 200 гаруй иргэдэд хүргэж ажиллав.  

 

 

90

100
3. Богино хугацааны зорилтот болон мэргэшүүлэх сургалтаар давтан сургах, орон нутгийн болон өөрийн байгууллагын сургалтад хамрагдах Дээд шатны болон мэргэжлийн бусад байгууллагуудтай хамтарсан буюу бие даасан сургалт, семинар зохион байгуулах, албан хаагчдыг хамруулах Тайлангийн хугацаанд албан хаагчдыг мэргэжлийн сургалт, семинарт хамруулсан бөгөөд яам болон нийслэл, ААНБ-уудтай хамтран зохион байгуулсан 70 удаагийн сургалт семинарт албан хаагчдыг  хамруулж, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэв. Үүнд:

1.     2018.01.18-ны өдөр Нийслэлийн Архивын газраас зохион байгуулсан “Баримт бичгийн стандартыг сайжруулах нь” сургалтанд Н.Өлзийцэцэг

2.     2018.01.23-ны өдөр  ХНХЯ, Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төвөөс “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн илрүүлэлт оролцоо” сургалтанд НХХ-ийн ахлах мэргэжилтэн Н.Батцэнгэл

3.     2018.01.25-ны өдөр ХНХЯ-аас зохион байгуулсан  “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сургалтанд нийт алба хаагчид

4.     2018.02.02-ны өдөр ЕТГ, НЗДТГ-аас зохион байгуулсан “МУ-ын цол хүртэх, одон медалиар шагнах, нэр дэвшүүлэх, уламжлах, өргөн мэдүүлэх” сэдэвт сургалтанд ТЗУХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа

5.     2018.02.07-ны өдөр АТГ-аас зохион байгуулсан “Авлигын шалтгаан, хор хөнөөл” сургалтанд ТЗУХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа

6.     2018.02.08-ны өдөр НЗДТГ, Азийн сан болон “Монгол Контент”ХХК-тай  хамтран, Нийслэлийн 9 дүүргийн 21 хороонд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хийгдэх ажлын саналыг  гар утасны апликейшнаар авах сургалтанд СТСХ-ийн мэргэжилтэн Н.Бямбажаргал

7.     2018.02.22-ны өдөр Нийслэлийн Байгаль орчны газрын захиалгаар “Бид солюшн” ХХК-наас зохион байгуулсан “Агаар бохирдуулагч  эх үүсвэрийн бүртгэл хийх, мэдээллийн цахим сан бүрдүүлэх програм”-ын сургалтанд ТХҮХ-ийн дарга, ХАА,БО хариуцсан мэргэжилтэн Ү.Эрдэнэчимэг нар

8.     2018.02.22-ны өдөр УБЗАА-аас зохион байгуулсан “Усан ориглуурын ашиглалт үйлчилгээ” уулзалт, хэлэлцүүлэгт Дэд бүтэц тохижилт хариуцсан мэргэжилтэн Ё.Гэрэлцэцэг

9.     2018.02.23-ны өдөр УБЗАА-наас зохион байгуулсан “Гадна хаяг, реклам самбарын ашиглалт” уулзалт хэлэлцүүлэгт Дэд бүтэц тохижилт хариуцсан мэргэжилтэн Ё.Гэрэлцэцэг

10.  2018.03.13-ны өдөр НЗДТГ-аас зохион байгуулсан “ОНХСангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын санал авах програм”-ын сургалтанд Хороодын Нийгмийн ажилтнууд

11.  2018.03.14-ны өдөр НХХААГ, ХААИС-аас хамтран зохион байгуулсан ”Малын генетик нөөцийн тухай”, “Мал амьтны эрүүл мэндийг хамгалах тухай” хуулийн хэлэлцүүлэгт хэлтсийн дарга, ХАА,БО хариуцсан мэргэжилтэн Ү.Эрдэнэчимэг

12.  НЗДТГ-аас 2018.03.14-ний өдөр зохион байгуулсан “Сургалтын судалгаа цахимаар авах” сургалтанд ТЗУХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа

13.  2018.03.19-ний өдөр УБЗАА-наас зохион байгуулсан “Хот тохижилт, ногоон байгууламж” уулзалт хэлэлцүүлэгт Дэд бүтэц тохижилт хариуцсан мэргэжилтэн Ё.Гэрэлцэцэг

14.  2018.03.23-ны өдөр УБЗАА-наас зохион байгуулсан “Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга” сэдэвт сургалтанд Дэд бүтэц тохижилт хариуцсан мэргэжилтэн Ё.Гэрэлцэцэг

15.  2018.03.23-ны өдөр Захирагчийн ажлын албанаас зохион байгуулсан Манай хороо системийн сургалтанд Э.Соёмбоабт

16.  2018.03.23-ны өдөр НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсээс зохион байгуулсан “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах тухай” сэдэвт сургалтанд ТЗУХ-ийн мэргэжилтэн Ө.Дөлгөөн

17.  2018.03.26-ны өдөр Авилгатай Тэмцэх Газраас зохион байгуулсан сургалтанд мэргэжилтэн Н.Бямбажаргал

18.  2018.03.27-ны өдөр НОБГ-аас зохион байгуулсан “Бэлэн бай” сургалтанд 2-р хорооны ажлын албаны албан хаагчид

19.  2018.03.28-ны өдөр Улаанбаатар хотын ЗАА-наас зохион байгуулсан Тохижилт,ногоон байгууламжийн бодлого хэрэгжилт зөвлөгөөнд  ТХҮХ-ийн дарга Д.Хүрэлбаатар

20.  2018.03.28-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулсан сургалтанд мэргэжилтэн Н.Бямбажаргал

21.  2018.03.30-ны өдөр УБЗАА-наас зохион байгуулсан “Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын менежментийн бодлого, хэрэгжилт” сэдэвт сургалтанд ТХҮХ-ийн хэлтсийн алба хаагчид

22.  2018.04.04-ний өдөр ХХААХҮЯамнаас зохион байгуулсан “Газар тариалангийн тогтвортой хөгжил-2018” тариаланчдын улсын зөвлөгөөнд ТХҮХ-ийн мэргэжилтэн Ү.Эрдэнэчимэг

23.  2018.04.04-ний өдөр  АТГ-ын хяналт шалгалтын дүнгийн хуралд ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Цэнд-Аюуш

24.  2018.04.05-ны өдөр НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс зохион байгуулсан “Нээлттэй нийслэл-Нэг цогц мэдээлэл” сургалтад ТЗУХ-ийн мэргэжилтэн Ө.Дөлгөөн

25.  2018.04.06-ны өдөр ХХААХҮЯ-аас зохион байгуулсан “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ын төслийн хэлэлцүүлэгт ТХҮХ-ийн мэргэжилтэн Ү.Эрдэнэчимэг

26.  2017.04.13-14-ний өдөр БХЯ-наас “Цэргийн бэлтгэл” сургалтанд СТСХ-ийн ахлах мэргэжилтэн А.Алтантуяа

27.  2018.04.16-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан “Улаанбаатар форум”-д ТХҮХ-ийн дарга

28.  2018.04.18-20-ны өдрүүдэд НҮБ-ын ХААГазар, ХХААХҮЯ, ХААИС, “Монгол ногоо” төсөлтэй хамтран зохион байгуулсан “Төрийн албан хаагчид, аргономчдыг мэргэшүүлэх сургалт”–нд ТХҮХ-ийн мэргэжилтэн Ү.Эрдэнэчимэг

29.  2018.04.20-ны өдөр Нийслэлийн Шилэн тендерийн сургалтанд СТСХ-ийн мэргэжилтэн Н.Бямбажаргал

30.  2018.04.20-ны өдөр ННҮТ-Дүнжингарав төвөөс зохион байгуулсан “Нийслэлийн шилэн тендер” сургалтанд Э.Соёмбобат

31.  Удирдлагын академийн Мэргэжил дээшлүүлэх институтээс 2018.04.25-05.25-ны хооронд зохион байгуулсан “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн зохицуулалт” зайн сургалтанд ТЗУХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа

32.  2018.04.25-ны өдөр Сангийн яамнаас зохион байгуулсан “Фискал” програмын сургалтанд СТСХ-ийн мэргэжилтэн Э.Түмэн-Өлзий

33.  2018.04.30,31-ний өдрүүдэд НОБГ-аас зохион байгуулсан “Аюулгүй гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” сургалтанд ТЗУХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа, НХХ-ийн мэргэжилтэн П.Дэлгэр, ТХҮХ-ийн мэргэжилтэн Ё.Гэрэлцэцэг нар

34.  2018.05.21-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийн сургалтанд хорооны Засаг дарга, Зохион байгуулагч нар

35.   2018.05.23-ны өдөр НЗДТГ-аас зохион байгуулсан “Чадамжид суурилсан сургалтын хэрэгцээний үнэлгээ” сургалтанд ТЗУХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа

36.  2018.05.26-ны өдөр Нийслэлийн ГБХЗХХ-ээс зохион байгуулсан “Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд баг хорооны Засаг дарга, Хэсгийн ахлагч, Нийгмийн ажилтаны оролцоо” сэдэвт сургалтанд хороодын Нийгмийн ажилтан, 3 хэсгийн ахлагч нар

37.  2018.05.28-ны өдөр ЗГХЭГ, Глобал сангаас зохион байгуулсан  “ДОХ өвчний тухай МУ-ын хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь” сургалтанд НХХ-ийн мэргэжилтэн Ө.Амарзаяа

38.  2018.05.30-ны өдөр НЗДТГ-аас зохион байгуулсан “Хөгжлийн бодлогыг хөрөнгө оруулалттай уялдуулах нь” сургалтанд ТЗУХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа

39.  2018.06.05-ны өдөр НСУГ-аас зохион байгуулсан “Соёлын биет бус өв тээгчийн бүтээлийн судалгаа авах нь” сургалтанд НХХ-ийн мэргэжилтэн П.Дэлгэр

40.  2018.06.06-ны өдөр НЗДТГ-аас зохион байгуулсан “Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага” сэдэвт сургалтанд ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Гэрэлцолмон

41.  2018.06.18-ны өдөр НЗДТГ-аас зохион байгуулсан  ХШҮ хариуцсан мэргэжилтэнүүдэд зориулсан сургалтанд ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Цэнд-Аюуш

42.  2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр НЗДТГ-аас зохион байгуулсан “Индексийн талаар мэдээлэл өгөх” сургалтанд Б.Гэрэлцолмон

43.  2018.06.21-нд  Нийслэлийн БГД-ийн ЗДТГ-аас  зохион байгуулсан “Офицер, ахлагч нарын даргын бэлтгэл сургалт”-нд офицер ахмад Б.Отгонжаргал

44.  2018.07.23-24-ны өдрүүдэд БХЯ-аас зохион байгуулсан “Аймаг нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицеруудын нэгдсэн сургалт”-д офицер Б.Отгонжаргал

45.  2018.08.23-ны өдөр НЗДТГ-аас зохион байгуулсан “Сургалтын хэрэгцээний үнэлгээ” сургалтанд ТЗУХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа

46.  2018.08.30-ны өдөр зохион байгуулсан “Жендерийн сургалтын модуль турших, чадавхжуулах” сургалтанд ТЗУХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа

47.  2018.08.30-31 –ний өдөр ХНХЯ, Жендэрийн Үндэсний хорооноос зохион байгуулсан “Төрийн албан хаагчийн жендэрийн талаарх ойлголт мэдлэгийг дээшлүүлэх нь” сургалтанд ТЗУХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэтуях, НХХ-ийн ахлах мэргэжилтэн Н.Батцэнгэл нар

48.  2018.09.20-21-нд Сангийн яамнаас явуулсан НББ-ийн улсын байцаагч. Бүртгэлийн мэргэжилтэн нарт явуулсан сургалтанд хэлтсийн дарга Ц.Мягмарсүрэн, ерөнхий нягтлан бодогч С.Гэрэлтуяа

49.  2018.09.25 Газар болон үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээний сургалт ерөнхий нягтлан бодогч С.Гэрэлтуяа, мэргэжилтэн Н.Бямбажаргал

50.  2018.10.15-ны өдөр  ТЗУХ-ээс төрийн албанд томилогдсон албан хаагчдад зориулсан “Төрийн албан бичиг, хэрэг хөтлөлт” сургалтанд мэргэжилтэн А.Сугар

51.  2018.10615-16-ны өдрүүдэд Нийслэлийн Санхүү төрийн сангаас зохион байгуулсан “Төрийн сангийн үйл ажиллагааны журам, төлбөр тооцоо гүйцэтгэхэд үндэслэх баримт бичгийн жишиг заавар, мөнгөн кассын ажиллагааны журам зааврын талаарх сургалтанд Ахлах мэргэжилтэн А.Алтантуяа Банкны төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн А.Анхцэцэг нар

52.  2018.10.18-ны өдөр НӨХГ-аас зохион байгуулсан Дахин үнэлгээ хэрхэн хийх аргачлал сэдэвт сургалтанд мэргэжилтэн Н.Бямбажаргал

53.  2018.10.23-ны  өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс зохион байгуулсан сургалтанд Дэд бүтэц тохижилт хариуцсан мэргэжилтэн Ё.Гэрэлцэцэг

54.   2018.10.12-ны өдөр  НБОГ-аас зохион байгуулагдсан “Мөнгөн усны хэрэглээ ба хор уршиг” сургалтанд ТХҮХ-ийн мэргэжилтэн  Б.Түвшинтөгс

55.  2018.10.18-ны өдөр НЗДТГ-аас зохион байгуулсан “Шинээр батлагдсан хууль тогтоомж, түүнийг ойлгох нь” хэлэлцүүлэгт ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Цэнд-Аюуш

56.   2018.10.25-ны өдөр НХХААГ-аас зохион байгуулагдсан “Менежментийн тогтолцоо, хүнсний аюулгүй байдал” сургалтанд ТХҮХ-ийн мэргэжилтэн  Б.Түвшинтөгс

57.   2018.11.01-ний өдөр ТЗУХ-ээс зохион байгуулсан ERP.ULAANBAATAR.MN програмын сургалтанд нийт албан хаагчид

58.  2018.11.02-ны өдөр ХХААХҮЯ-аас зохион байгуулсан  “Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх нь” хөтөлбөрийн хэлэлцүүлэгт Дэд бүтэц тохижилт хариуцсан мэргэжилтэн Ё.Гэрэлцэцэг

59.  2018.11.5-7-ны өдрүүдэд “Удирдлагын Академи”-ийн “Хэвлэл мэдээлэл, гадаад харилцааг өргөжүүлэх,  чадавхижуулах нь” сургалтанд А.Сугар

60.  2018.11.14-ний өдөр  НЗДТГ-аас зохион байгуулсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга” сургалтанд нийт албан хаагчид

61.  2018.11.16-ны өдөр БХЯ, НЗДТГ-ын ЦШ-аас “Нийслэл дүүргийн Цэргийн штабын офицер ахлагч нарын тусгай үүргийн бэлтгэл сургалт, цэргийн хэргийн түвшин тогтоох шалгалтад Цэргийн штаб дарга хурандаа Лхагвасүрэн, тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер ахмад Б.Отгонжаргал нар

62.  2018.11.16-ны өдөр НАГ, СБД-ээс зохион байгуулсан “Төрийн архивын үндсэн үйл ажиллагааг бэхжүүлэх нь” сургалтанд ЗДТГ-ын дарга Л.Санжийжамц, ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа, мэргэжилтэн С.Өлзийсайхан, С.Цэнд-Аюуш, Б.Отгонжаргал, Э.Соёмбобат нар

63.  2018.11.16-17-ны өдрүүдэд БХЯ-аас зохион байгуулсан “Дүүргийн Засаг дарга нарын Стратегийн бэлтгэл сургалт”-д дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр, Цэргийн штабын дарга хурандаа Г.Лхагвасүрэн нар

64.  2018.11.19-ний өдөр Дүүргийн УБХ-ээс зохион байгуулсан “Улсын бүртгэлийн шинэчилсэн хуулийн танилцуулга” сургалтанд нийт албан хаагчид

65.  2018.11.07-ны өдөр ХХҮХ-ээс зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх нь” сэдэвт сургалтанд хэсгийн ахлагч Х.Дэлгэрцэцэг

66.  2018.11.12-13-ны өдөр Монголын улаан загалмайн нийгэмлэгээс Гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг олгох “Бэлэн бай” сэдэвт сургалтанд хэсгийн ахлагч Л.Оюунчимэг, Ж.Наранцэцэг нар

67.  2018.11.13-ны өдөр Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулсан “Нээлттэй мэдээллийг бий болгох чадавхыг бэхжүүлэх” сургалтанд Засаг дарга, хэсгийн ахлагч нар

68.  2018.12.03—ний өдрүүдэд  ХНХЯ-аас зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” чуулган, сургалтанд  НХХ-ийн дарга, ахлах мэргэжилтэн

69.  2018.12.06-08 өдөр Азийн сан, НЗДТГ-аас зохион байгуулсан “Ажлын байр ба баг хамт олны харилцаа” сэдэвт сургалтанд Нийгмийн ажилтан Д.Даваадулам

70.  Нийслэлийн архивын газраас зохион байгуусан цахим архив, онлайн сургалт болон архив албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдүүлэх зэрэг сургалтуудад нийтдээ 6 удаагийн сургалтанд Н.Өлзийцэцэг нарыг тус тус хамруулж, мэдээ мэдээллээр хангаж ажиллав.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Албан хаагчид нийт 62 удаагийн сургалтанд хамрагдаж мэдлэг, ур чадвар дээшилж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

90

100
Цаг үеийн нөхцөл байдалд нийцсэн сургалт, семинарыг зохион байгуулах Цаг үеийн холбогдолтой 28 удаагийн сургалтыг зохион байгуулж, албан хаагчдыг тухай бүр хамруулав. Үүнд:

1.     2018.01.22-ны өдөр Нутгийн шийдэл сан ТББ-аас зохион байгуулсан “Жорлонгоо өөрчилье” сургалтанд НХХ, ТХҮХ-ийн мэргэжилтнүүд

2.     2018.02.01-нд дүүргийн Эрүүл мэндийн төвөөс зохион байгуулсан “Хүний эрхтэн тогтолцоо- Уушги” сургалтанд Э.Соёмбобат

3.     2018.02.12-ны өдөр дүүргийн Замын цагдаагийн хэсгээс зохион байгуулсан “Зам тээврийн осол, түүний хор уршиг” сэдэвт сургалтанд нийт албан хаагчид

4.     2018.02.24-ний өдөр Дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулсан “Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтанд нийт албан хаагчид

5.     2018.03.19-21-ний өдрүүдэд Дүүргийн ХААА-наас зохион байгуулсан “Төрийн болон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай” сургалтанд  С.Цэнд-Аюуш, Ё.Гэрэлцэцэг, Д.Эрдэнэтуяа нар

6.     2018.03.27-ны өдөр Дүүргийн  2-р хорооноос зохион байгуулсан “Бэлэн бай” сургалтанд  ТХҮХ-ийн мэргэжилтэн Ё.Гэрэлцэцэг

7.     2018.03.28-ны өдөр дүүргийн ОБХ-ээс зохион байгуулсан “Барилга байгууламжийн ашиглалт, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажиллагаа” сэдэвт сургалтанд ТЗУХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа, ТХҮХ-ийн мэргэжилтэн Ё.Гэрэлцэцэг нар

8.     2018.03.23-ны өдөр Дүүргийн  ИТХ, ГХУСАЗЗ, ЗДТГ, ЦХ, МХТасаг, Эр зоригийн хүч ТББ, “Бид хамтдаа” бүлгэм хамтран архи согтууруулах ундаа худалддаг түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч, худалдагч нартай хийсэн уулзалтанд ТХҮХ-ийн ахлах мэргэжилтэн, ХАА,БО хариуцсан мэргэжилтэн

9.     2018.03.27-ны өдөр Дүүргийн ОБХ-ээс зохион байгуулсан “Гамшгийн тухай ойлголт” сургалтанд нийт албан хаагчид

10.  2018.03.29-ний өдөр дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс зохион байгуулсан  “Угийн бичиг хөтлөхүй” сэдэвт сургалтанд ТХҮХ-ийн  мэргэжилтэн Ү.Эрдэнэчимэг

11.  2018.03.30-ны өдөр дүүргийн ГБХЗХХ-ээс зохион байгуулсан “Угийн бичиг хөтлөх” сургалтанд 2-р хорооны ажлын албны албан хаагчид

12.  2018.04.02-ны өдөр дүүргийн УБХ-ээс зохион байгуулсан “Улсын бүртгэлийн тухай” сургалтанд НХХ-ийн мэргэжилтэн П.Дэлгэр, хороодын ажлын алба

13.  2018.04.16-ны өдрөөс дүүргийн хүүхэд залуучуудад зориулан Япон хэлний сургалтанд ТЗУХ-ийн мэргэжилтэн Ө.Дөлгөөн

14.  2018.05.01-02-ны өдрүүдэд дүүргийн ГХУСАЗЗ-өөс зохион байгуулсан “Хууль эрх зүйн сургалт зохион байгуулах сургагч багш бэлтгэх” сургалтанд ТЗУХ-ийн ахлах мэргэжилтэн  Д.Эрдэнэтуяа, мэргэжилтэн С.Цэнд-Аюуш, 1-р хорооны Зохион байгуулагч Н.Цэцэглэн нар

15.  2018.05.14-ний өдөр дүүргийн ГБХЗХХ-ээс зохион байгуулсан хороодын “Хамтарсан баг”-ийг чадавхижуулах сургалтанд хамтарсан багийн 6 гишүүн

16.  2018.05.11-ний өдөр ЗДТГ, Ургамлын далай ХХК-тай хамтран зохион байгуулсан “Хашаандаа сайхан амьдаръя” сэдэвт сургалтанд ТХҮХ-ийн дарга, ахлах мэргэжилтэн, ХАА,БО хариуцсан мэргэжилтэн нар

17.  2018.05.18-ны өдөр Дүүргийн ГБХЗХХ-ээс зохион байгуулсан “Хөгжилд түүчээлэх залуусын давалгаа” уулзалтанд 18-35 насны албан хаагчид

18.  2018.06.07-ны өдөр Дүүрэгт 3,2 тн-н багтаамжтай сүү хөргөлтийн танк байгуулах ажлын хүрээнд “АПУ дэйри” ХХК-тай хамтран зохион байгуулсан сүү бэлтгэн нийлүүлэх сургалтанд ТХҮХ-ийн дарга, ХАА,БО хариуцсан мэргэжилтэн нар

19.  2018.06.11-ний өдөр Малын эрүүл мэндийн тухай хуулийн төсөл танилцуулах сургалтанд НХХ-ийн мэргэжилтэн Ө.Амарзаяа

20.  2018.05.17-ны өдөр ЗДТГ, Дүүргийн “Агропарк”-тай хамтран зохион “Төмс, хүнсний ногоог тариалах, арчлах, хураан авах” сургалт

21.  2018.08.07-ны өдөр Дүүргийн ИТХ, ЗДТГ-ын ТХҮХ хамтран “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын шинэчилсэн төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулж ТХҮХ-ийн дарга, Тохижилт, дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн, ХАА,БО хариуцсан мэргэжилтэн нар

22.  2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр НЗДТГ, Азийн сан-тай хамтран зохион байгуулсан “Хөтлөгч бэлтгэх” сургалтанд Б.Гэрэлцолмон

23.  2018 оны 10 сарын 15-ны өдөр  2 дугаар ээлжийн цэрэг халалт татлагатай холбогдуулан зохион байгуулсан “Цэрэг татлагад Хороодын хэсгийн ахлагч нарын үүрэг” сэдэвт сургалтанд хороодын хэсгийн ахлагч нар

24.  Цэрэг татлагын товчооны томилгоот бүрэлдэхүүнтэй хамтран  10 дугаар сарын 17-нд зохион байгуулсан “Цэрэг татлага зохион байгуулах нь” сэдэвт сургалтанд Цэргийн штабын офицер Б.Отгонжаргал

25.  2018.10.17-ны өдөр Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас “Шүүхийн нээлттэй өдөрлөг” сургалтанд Н.Өлзийцэцэг

26.  2018.11.07-ны өдөр ИТХ-тай хамтран “Хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж  ТХҮХ-ийн дарга, Тохижилт, дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн, ХАА,БО хариуцсан мэргэжилтэн нар

27.  2018.10.16-ны өдөр  It development LLC-аас зохион байгуулсан  “Гар утас, компютерийн үйл ажиллагаа” сургалтанд нийт албан хаагчид

28.  2018.11.26-27-ны өдөр ШӨХТГ-аас зохион байгуулсан  сургалтанд ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Цэнд-Аюуш нарыг хамруулж ажиллав.

“Төрийн албан хаагчийн сургалт хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж 9 албан хаагчид цалинтай чөлөө олгож, мэргэшүүлэх сургалтанд хамруулах, туршлага судлуулахад 6.636.650  төгрөгийг байгууллагаас гаргаж шийдвэрлэсэн байна.

Цаг үеийн холбогдолтой сургалтанд албан хаагчдыг тухай бүр хамруулав

 

 

 

 

90 100
4 Гадаад, дотоодын сургууль, дамжаанд суралцах, мэргэжил дээшлүүлэх,  туршлага судлах, Засгийн газрын сургалтын хөтөлбөрт хамрагдах Төрийн бусад байгууллагуудтай хамтран ажиллах, туршлага солилцох ажлыг зохион байгуулах 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс зохион байгуулсан “Дүнжингарав, Мишээл салбарын үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээнд ТЗУХ-ийн хороо, иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлт хариуцсан мэргэжилтэн Б.Гэрэлцолмон, хороодын Засаг дарга нарыг,

 

2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Архивын үйл ажиллагаатай танилцаж “Цахимжуулалтыг хэрхэн хийх вэ” сургалтанд Н.Өлзийцэцэгийг;

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Засаг дарга алслагдсан 3 дүүргийн хороодын Засаг дарга нартай зохион байгуулсан уулзалтад 2-р хорооны Засаг дарга М.Өсөхдэлгэр, 1-р хорооны Зохион байгуулагч Н.Цэцэглэн нарыг,

 

Нутгийн захиргааны байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, албан хаагчдыг дадлагажуулах ажлын хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 2017 нийслэлийн “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдаанд 3 дугаар байрт шалгарсан СХД-ийн тэргүүний хошой хороо болох 11, 6 дугаар хорооны үйл ажиллагаатай танилцан, туршлага судлах ажлыг зохион байгуулж, ТЗУХ-ийн дарга М.Давааням, Хороо хариуцсан мэргэжилтэн Б.Гэрэлцолмон болон хороодын ажлын албаны бүрэлдэхүүнийг хамрууллаа.

2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Гэртээ харих зам” хөтөлбөрийн 1 дүгээр улиралд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцуулж, хэлэлцүүлэг зохион зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт тус хөтөлбөрийн ажлын хэсгийн гишүүд болон холбогдох байгууллагаын албан хаагчид оролцсон ба цаашид эрсдэлд өртөж болзошгүй зорилтот бүлгийн иргэдэд урьдчилан сэргийлэх нийгмийн ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллах, орон нутгийн сүлжээний зураглал гаргах, хамтын ажиллагаагаа сайжруулах чиглэлээр санал солилцсон бөгөөд энэхүү хэлэлцүүлэгт хороодын Засаг дарга, Нийгмийн ажилтнууд хамрагдав.

2018 оны 04 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/41 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2018 оны А/62 дугаар захирамж, дүүргийн Онцгой комиссын даргын 2018 оны 02 дугаар тушаалаар Дүүргийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг шалгалт зохион байгуулагдаж, нийт албан хаагчид хамрагдав.

Залуусын идэвх оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал хүсэлтийг сонсох, бүтээлч санаа, шинэлэг оновчтой үйл ажиллагааг үр дүнтэй ажил хэрэг болгох гарц шийдлийг тодорхойлох, хэрэгжихүйц байдлыг дэмжин ажиллах, эерэг харилцааг төлөвшүүлэх зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан  “Хөгжилд түүчээлэх залуусын давалгаа” залуучуудын чуулга уулзалтад18-34 насны оролцуулав. Чуулганаар “Дүүргийн хөгжилд залуусын идэвх оролцоо”, “Дүүргийн давуу тал миний давуу тал”, “Хамтран ажиллах бүтээлч ажил” гэсэн сэдвээр хэлэлцэн санал бодлоо солилцов.
Тус ажлын хүрээнд сэтгэл зүйч Г.Наранбаатар “Эерэг хандлага” лекцийг залуучуудад хүргэсэн байна.

2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр НЗДТГ-аас зохион байгуулсан “Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцах” туршлага судлах арга хэмжээнд ТЗУХ-ийн дарга М.Давааням, ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа, мэргэжилтэн Б.Гэрэлцолмон, Э.Соёмбобат нар хамрагдлаа.

 

 

 

Эрхэлсэн ажлын чиглэлээр мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн.

100 100
Албан хаагчдыг гадаадын улс оронд туршлага судлуулах Монголын Бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбооноос бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 2018 оны 02 дугаар сарын 06-11-ний өдрүүдэд БНХАУ-ын Жинэн хотод зохион байгуулагдах Олон улсын үзэсгэлэн худалдаа, бизнес аялалд Засаг даргын туслах Навааны Нямзав, Санхүү, төрийн сангийн хэлтсийн хөрөнгө оруулалт, орон нутгийн өмч, сургалт тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн Н.Бямбажаргалыг хамруулж байгууллагын гадаад арга хэмжээний зардлаас 300.000 төгрөгийг гаргаж,

УБЗАА-наас 2018 оны 04-р сарын 15-19-ний өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотод  зохион байгуулсан “Ногоон байгууламж” туршлага солилцох сургалтанд ТХҮХ-ийн Дэд бүтэц тохижилт хариуцсан мэргэжилтэн Ё.Гэрэлцэцэгийг хамруулж, байгууллагын гадаад арга хэмжээний зардлаас 300.000 төгрөгийг гаргаж,

Дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн үйл ажиллагаатай танилцах, орон нутагт хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрийн талаар санал солилцох, гудамж, зам талбайн аюулгүй ажиллагааг хангах ажлын хүрээнд Бээжин, Шинжинь хотын камерийн хяналтын систем, нийтийн тээвэрт унадаг дугуй, бусад үйлчилгээг нэвтрүүлэх ажилтай танилцах зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд БНХАУ-д туршлага судалж, уг арга хэмжээнд 703.500 төгрөгийг Тамгын газрын гадаад арга хэмжээний зардлаас тус тус гаргаж шийдвэрлэлээ.

2018 оны 11 дүгээр сарын 23-.наас 12 сарын 03-ны өдрүүдэд НЗДТГ-аас зохион байгуулсан Америкийн нэгдсэн улсын Денвер хотын “Нисэх буудлын  үйл ажиллагаа, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр авч буй арга хэмжээ” туршлага судлах арга хэмжээнд ЗДТГ-ын дарга Л.Санжийжамц оролцов. Уг арга хэмжээнд Засаг даргын нөөц хөрөнгөөс 4.500.000 төгрөг гарган шийдвэрлэсэн.

2018 оны 12 дугаар сарын 07-12-ны өдрүүдэд БНХАУ-ын Шилийн гол аймгийн Авга хошуу болон Зүүн сүнд хошуу нутгаар Эрчимжүүлсэн мал аж ахуй болон үхрийн фермерийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах аялалд ТХҮХ-ийн ХАА. Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Б.Түвшинтөгс оролцож туршлага судаллаа.

Албан хаагчдыг эрхэлж буй албан ажлын хүрээнд холбогдох сургалтанд хамруулсан. 90 100
Албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтанд хамруулах Удирдлагын академийн Мэргэжил дээшлүүлэх институтээс 2018 оны 04 дүгээр сарын 25-наас 05 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн зохицуулалт” сэдэвт сертификаттай зайн сургалтад Төрийн захиргаа, хүний нөөц, шагналын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа, Тогтоол шийдвэрийн биелэлт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл хариуцсан мэргэжилтэн А.Мөнх-Од нар хамрагдав.

2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ТЗУХ-ийн мэргэжилтнүүд төсвийн байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулж, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга, НЗД-ын 2013 оны 03 дугаар сарын 01-ний А/153 дугаар захирамжаар батлагдсан журмын хэрэгжилт болон вэб сайт, сошиалаар мэдээ, мэдээллийг хэрхэн түгээх, шагналын материал бүрдүүлэхэд анхаарах нь зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулав.

Удирдлагын академийн Мэргэжил дээшлүүлэх институтэд 2 албан хаагчийг мэргэшүүлж, төсвийн 23 байгууллагын хүний нөөц, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчдад мэргэжлийн чиглэлээр сургалт зохион байгуулав. 100 100
Удирдлагын академийн сургалтын төлөвлөгөөний дагуу төрийн болон нийгмийн удирдлагын мэргэшүүлэх, менежер, магистр бэлтгэх сургалтад хамруулах   2018 онд ТЗУХ-ийн дарга М.Давааням, мэргэжилтэн Б.Гэрэлцолмон, А.Алтантуяа нар Удирдлагын академийн Төрийн алба, удирдлагын сургуулийг амжилттай төгсөж бакалаврын диплом, Архивч, бичээч Н.Өлзийцэцэг Тэнгэр дээд сургуулийн “Түүх архивын”-ын чиглэлээр магистрын ангийг төгсөж магистрын диплом тус тус гардан авав.

Санхүү, төрийн сангийн хэлтсийн Банкны төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн А.Анхцэцэг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн Эрүүл мэнд, нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтэн Ө.Амарзаяа нар Удирдлагын академийн Төрийн захиргааны менежментийн мэргэшүүлэх сургалтын гарагийн ангид, мөн “Төрийн захиргааны удирдлага”-ын ангид СТСХ-ийн ахлах мэргэжилтэн А.Алтантуяа нар, 1 дүгээр хорооны Зохион байгуулагч Н.Цэцэглэн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн “Боловсролын удирдлагын магистр”-ын ангид, ТХҮХ-ийн мэргэжилтэн Б.Түвшинтөгс ХААИС-д “ХАА-н үнэлгээ”-ний чиглэлээр магистрын ангид суралцаж байна.

Албан хаагчдыг суралцах бололцоо нөхцлөөр ханган, үүрэгт ажлаас нь цалинтай чөлөө олгон дэмжлэг үзүүлэн ажиллав.

Албан хаагчдын мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд анхаарч байна. 100 100
Дундаж биелэлт 94.2  
ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ 97.5

 

 

 

 

 

ТАНИЛЦСАН

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                                              Л.САНЖИЙЖАМЦ

 

ХЯНАСАН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

ДАРГА                                                                                                                        М.ДАВААНЯМ

 

ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН

ЭРХ ЗҮЙ, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                                                                           С.ЦЭНД-АЮУШ

 

БИЕЛЭЛТ НЭГТГЭСЭН

ТӨРИЙН ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦ, ШАГНАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН                                                                             Д.ЭРДЭНЭТУЯА






©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.