БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ МӨРӨӨР ИРҮҮЛСЭН ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

546

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН

ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ МӨРӨӨР ИРҮҮЛСЭН ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

 

/2018 оны жилийн эцсийн байдлаар/

2018.12.17.                                                                                                                                                                                        Багахангай

 

Заалт Биелэлт Хүрсэн үр дүн Хэрэгжилт

/хувь/

Үнэлгээ
Нэг. Зохион байгуулалт, төлөвлөлт, тайлагналтын чиглэлээр  
1 Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах тусгай төлөвлөгөө боловсруулж, үр дүнг тайлагнаж ажиллах Сахилга хариуцлагыг дээшлүүлэх ажлын хүрээнд 12 заалт бүхий төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган, төлөвлөгөөний биелэлтийг тогтоосон хугацаанд НЗДТГ-т хүргүүлэн ажиллаж байна.  Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2018 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” 03 дугаар албан даалгаврыг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг 18 заалттайгаар боловсруулж, дүүргийн 26 аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлэн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Албан даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллав. 90 100
2 Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай А/86 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, явц, үр дүнг тайлагнаж ажиллах Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай А/86 дугаар захирамжийн хэрэгжилтийг ханган, дүүрэгт хамааралтай 3 заалтыг хяналтанд авч, тогтоосон хугацаанд холбогдох газарт биелэлтийг хүргүүлэн ажиллаж байна. 2018 оны 3 дугаар улирлын байдлаар хэрэгжилт 83%-тай байна. Төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллав. 90 100
3 Монгол улсын Засгийн газрын 2016 оны “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам” батлах тухай 249 дүгээр тогтоолын дагуу дүүргийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ бүрийн хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтийг хамжигдэхүйц, төсөв санхүүгийн тооцоо, эх үүсвэрийг тодорхойлж гаргах Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 09 дүгээр тогтоолоор дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг дүүргийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан,  арга хэмжээ бүрийн хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтийг тооцон, төсөв хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлон, 162 заалттайгаар боловсруулан батлуулж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.  2018 оны жилийн эцсийн байдлаар биелэлт 94%-тай хэрэгжив.

Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг 5 чиглэлээр 83 зорилт, 163 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн, хүрэх үр дүн, төсөв санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлон боловсруулж, дүүргийн ИТХ-д өргөн бариад байна.

 

Дүүргийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг ханган, 2019 онд хэрэгжүүлэх ажлыг төлөвлөн, ИТХ-д өргөн барив. 90 100
4 Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийг төлөвлөх, хэрэгжилтийг хангуулах, үр дүнг тооцож ажиллах Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт дүүрэгт хамааралтай 6 заалтыг хяналтанд авч, 2018 оны 3 дугаар улирлын байдлаар хэрэгжилт 84%-тай байна.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны А/70 дугаар тогтоолоор дүүргийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг 90 зорилттойгоор боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 2018 оны хэрэгжилт 90,2%-тай байна.

Нийслэлийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд дүүрэгт хамаарах 9 заалтыг хяналтанд авч, 3 дугаар улирлын байдлаар 72,8%-тай хэрэгжив. 2018 оны жилийн эцсийн биелэлтийг холбогдох хэлтэс, албадаас авч, нэгтгэх шатандаа байна. Биелэлтийг НЗДТГ-ын ХШҮХ-т тухай бүр хүргүүлэн ажиллаж байна.

Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 5 чиглэлээр 161 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилт 94%-тай хэрэгжив. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд биелэлтийг хэлэлцүүлэн, бүрэн хангалттай үнэлэгдэв. Мөн Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөгөөнд тусгах 36 саналыг нэгтгэн, НЗДТГ-ын ХШҮХ-т хүргүүлэн ажиллав.

Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийг ханган, үр дүнг тооцов. 90 100
5 Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангаж, дүүргүүд, өөрийн эрхлэх асуудал, эрх хэмжээний хүрээнд үйлчилж байгаа захирамжлалын баримт бичгүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнд тавих хяналтыг сайжруулж, гүйцэтгэл, үр дүнг “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний цахим нэгдсэн сан” буюу “L-Monitoring” програмаар цаг хугацаанд нь тайлагнаж хэвших          ЗДТГ-ын хяналт, шинжилгээ-үнэлгээний төлөвлөгөө гаргаж, ЗДТГ-ын даргын тушаалаар  батлуулан хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоол, НЗД-ын 2017 оны 335-р захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор төсвийн байгууллагын холбогдох 25 мэргэжилтэнд сургалт зохион байгуулж, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж, дараах тогтоол шийдвэрүүдэд  үнэлгээ хийж байна.
  • Үндэсний болон дэд, төсөл хөтөлбөр
  • ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр
  • Нийслэл, дүүргийн  эдийн засаг нийгмийн 2018 оны үндсэн чиглэл
  • Ерөнхийлөгчийн зарлиг
  • ЗГ-ын хуралдааны тэмдэглэл, албан даалгавар, тогтоол
  • НИТХ-ын тогтоол
  • Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамж, албан даалгавар
  • ЗДТГ-ын хяналт шинжилгээ-үнэлгээний тайлан
  • ЗДТГ-ын төлөвлөгөө
  • Хууль эрх зүйн чиглэлийн үндэсний хөтөлбөрүүд
  • ЗДТГ-ын хүний нөөцийн үйл ажиллагаа болон сургалт нийгмийн баталгааг хангах хөтөлбөр
  • Нийслэлийн Засаг даргын дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээ
  • Нийслэлийн шуурхай үүргийн биелэлт

Lmonitoring цэсэнд хяналат шинжилгээний тайланг байршуулж байна. Дүүргийн хэмжээнд хяналтанд авсан

УИХ-ын тогтоол-2

УИХ-ын байнгын хорооны тогтоол-11

Ерөнхийлөгчийн зарлиг-4

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, тэмдэглэл-1

Засгийн газрын тогтоол -19

Ерөнхий сайдын захирамж-5

Засгийн газрын хуралдааны тэмдэглэл-14

Засгийн газрын албан даалгавар-1

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол-2

Нийслэлийн Засаг даргын захирамж-24

Нийслэлийн Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар-2

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгавар-3

·         Нийт 88  тогтоол шийдвэрийн 124 заалтыг хяналтанд авч хэрэгжилтийг хангуулан, биелэлтийг тухай бүр НЗДТГ-ын ХШҮХ-т хүргүүлэн ажиллаж байна.

Тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих,  онлайн програмд байршуулж хэвшсэн. 90 100
6 Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/388 дугаар захирамжаар батлагдсан “Аз жаргалтай хотын индекс тооцох аргачлал”, 2014 оны “Маягт, түүнийг нөхөх зааврыг батлах тухай” А/633 дугаар захирамжийн дагуу шалгуур үзүүлэлтүүдийг тооцож гаргахдаа мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг хангах, дүүргийн харьяа хэлтэс, алба болон нийслэлийн харьяа мэргэжлийн байгууллагуудтай мэдээлэл солилцох, тулгалт хийх, баталгаажуулсан байх Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/388 дугаар захирамжаар батлагдсан “Аз жаргалтай хотын индекс тооцох аргачлал”, 2014 оны “Маягт, түүнийг нөхөх зааврыг батлах тухай” А/633 дугаар захирамжийн дагуу хороод болон холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудаас судалгааг аван, мэдээллийг нэгтгэв.

Мөн НЗДТГ-аас “Аз жаргалтай хотын индекс”-ийн мэдээллийн бодит байдалд үнэлгээ өгөх, мониторингийн ажлыг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 1, 2 дугаар хороонд хийж, мониторингийн ажлын хэсэгтэй хамтран хороодод мэдээллийн анхан шатны бүртгэл, түүний хөтлөлт, динамик бүрдүүлэлт, хэсгийн ахлагч нарын бүртгэл хөтлөх талаар заавар зөвлөгөөг өгөв. Хороодын индексийн 2016, 2017 оны мэдээллийг нэгтгэж, дүүргийн 66 үзүүлэлтийг гарган, Нийслэлийн Статистикийн газарт цахим хэлбэрээр 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүргүүлэв.

Мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг ханган ажиллаж байна. 90 100
7 Аз жаргалтай хотын индексийн дүүргийн үзүүлэлтүүдийг өмнөх онтой харьцуулан хүрсэн үр дүнг тооцож, хариу арга хэмжээ төлөвлөх, индекс хариуцсан ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулж, өөрчлөгдсөн тохиолдолд индекстэй холбоотой судалгаа, тайлангуудыг хүлээлцдэг байх Маягтын дагуу мэдээллийн датааг бүрдүүлэн, хариу арга хэмжээний төлөвлөгөөг 5 бүлэг 10 заалттайгаар боловсруулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Индекс хариуцсан ажилтныг өөрчлөгдөхөд индекстэй холбоотой судалгаа, тайлангуудыг тухай бүр хүлээлцэн ажиллаж байна.

 

Хариу арга хэмжээний төлөвлөгөөг батлуулав. 90 70
Хоёр. Төсөв санхүү, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр:  
8 Төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, санхүүжилтийг олгохдоо санхүүгийн бичиг баримтын бүрдлийг ханган, Сангийн сайдын 2016 оны 415 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт, хяналт, тайлагналын журам”-ын дагуу гүйцэтгэлийг санхүүжүүлэх

 

 

2018 онд ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар 6 ажил, 89.5 сая төгрөгөөр төлөвлөгдсөн ба хөрөнгө оруулалтаар хийгдэх 6 ажлаас 3 ажил гүйцэтгэлийн явцад,  бусад ажил зураг төсөв боловсруулах шатандаа явж байна.

Оны эхний 6 дугаар сарын байдлаар 34,0 сая төгрөгийн санхүүжилт орж ирсэн ба 3 ажилд  гүйцэтгэлээр 10,7 сая төгрөгийг олгоод байна.

Мөн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, баримтын бүрдлийг батлагдсан маягтын дагуу гаргуулахад онцгойлон анхаарч ажиллаж  байна.

Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн мэдээ,  худалдан авах ажиллагааны нэгтгэсэн тайланг холбогдох газарт тухай бүрт нь хүргүүлэн ажиллалаа.

Сангийн сайдын 363 дугаар тушаалаар 2017 онд шинэчлэгдэн батлагдсан журмын дагуу дүүргийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн худалдан авах ажиллагааны тайланг хагас жилийн байдлаар гарган, дүүргийн Дотоод аудитын албаар хянуулан Сангийн яаманд хүргүүлсэн ба жилийн эцсийн биелэлтийг хуулийн хугацаанд хүргүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Журмын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 90 100
9 Дүүрэг, хороонд орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжих төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэдийн идэвхийг нэмэгдүүлж, тэдний оролцоог хангах, дүүргийн эдийн засаг, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэдээллийн сан бүрдүүлж ажиллах

 

2019 оны ОНХС-гийн төсвийн төслийг боловсруулах ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2018.03.09-ны өдрийн А/44 тоот захирамжийн төслийг боловсруулан гаргаж, захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллалаа. 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар 737 өрхөөс саналыг батлагдсан маягтын дагуу авч, уг саналыг танилцуулан эрэмбэлэх ИНХ-ыг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1, 2 дугаар хороонд тус тус зохион байгуулсан.

Уг хурлаар 1-р хорооноос 36 санал, 2-р хорооноос 22 санал гарсныг нэгтгэн, мөн дүүрэгт  2019 онд Улс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх зураг төсөв бүхий 12 ажлын саналыг хуулийн хугацаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтэст хүргүүлсэн.

Дүүрэгт хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудын худалдан авах ажиллагааны болон гүйцэтгэлийн явцад дүүргийн удирдлагууд, худалдан авах ажиллагааны алба, Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэс, иргэдийн төлөөлөлтэй  хамтран ажиллаж, хийсэн ажлуудад хяналт тавих, санал гаргах, зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллаж байна.

Дүүрэгт одоогийн байдлаар А3 гэрчилгээтэй 8 иргэн, 26 албан хаагч судалгаанд хамрагдсан ба  2018 оны хөрөнгө оруулалтын ажлын давхардсан тоогоор 13 үнэлгээний хороонд 8 иргэний төлөөллийг оролцуулан хөндлөнгийн хяналт тавиулан ажиллалаа.

Иргэдийн оролцоог ханган ажиллав. 100 100
10 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.6.5 дахь заалт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 1-74 дэх заалтын дагуу худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ийг ашиглан худалдан авах ажиллагааг 100% цахимаар зохион байгуулах Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг  иргэд, олон нийтийн хяналт дор, ил тод өрсөлдөх тэгш боломжийг хангах үүднээс хуулийн хүрээнд  2018 оны эхний 12 сарын байдлаар Дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь Нийслэлийн болон орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжих 7 ажлыг цахимаар зарлан, 13 ажлын тендерийн урилгыг дүүргийн цахим www.bagakhangai.ub.gov.mn сайт, Засгийн газрын www.tender.gov.mn    сайтуудад  байршуулан, тендер шалгаруулалтыг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулан ажилласан.

Цахим хэлбэрээр тендерийг зохион байгуулахад ХААА-ны техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал хүрэлцэхгүй, үзүүлэлтийн хувьд хоцрогдож, гацах зэрэг хүндрэлүүд гарч, ажил үйлчилгээг хэвийн явуулахад хүндрэлтэй байдаг тул техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай  байна.

Худалдан авах аижллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн, цахимаар зохион байгуулж ажиллалаа. 50 40
Боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн чиглэлээр:  
11 Боловсролын чиглэлээр хэрэгжиж байгаа үндэсний хөтөлбөрүүд, 2017 онд батлагдсан “Нийслэлийн Боловсрол-2020” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гарган, хэрэгжилтийг хангах, боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах Дүүрэгт боловсролын чиглэлээр үндэсний 2 хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд 2018 оны жилийн эцсийн байдлаар хөтөлбөрүүдийн дундаж биелэлт 100 %-тай хэрэгжсэн байна.

“Нийслэлийн Боловсрол-2020” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх 21 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллав. Төлөвлөгөөний биелэлт 93.7%-тай хэрэгжсэн байна.

“Нийслэлийн Боловсрол-2020” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлт 93.7 %-тай байна. 100 100
12 Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх, иргэдээс боловсролын хүртээмжийн талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллах

 

Дотоод аудитын албатай хамтран дүүргийн СӨБ-ын байгууллагын албан хаагчдын хувийн хэрэгт хадгалагдсан боловсролын гэрчилгээ, багшлах эрхийн үнэмлэх, батламж зэрэгтэй танилцан зөвлөмж чиглэл өгч ажиллав. 2018-2019 оны хичээлийн жилд ЕБС-д хамрагдалт 100%, СӨБ-д хамрагдалт    92.8%-тай байна. 70 70
13 Нийгмийн бодлогын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн томоохон ажлын үр дүнг олон нийтэд, ил тод нээлттэй мэдээлж сурталчлах, байгууллагын болон бусад цахим хуудсуудад тогтмол байршуулж хэвших Нийгмийн салбарын хүрээнд зохион байгуулсан ажлын үр дүнг тухай бүр нь олон нийтэд, ил тод нээлттэй мэдээлэн ажиллаж байна.

2018 оны жилийн эцсийн байдлаар 36 ажлыг дүүргийн Bagakhangai.ub.gov.mn сайт, Багахангай дүүргийн хэвлэл, мэдээлэл фэйсбүүк хаяг дээр байршуулсан байна.

Мэдээллийг цахимаар иргэдэд сурталчлан ажиллаж байна. 100 100
14 Нийгмийн халамжийн үйлчилгээг төрийн ба төрийн бус байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, дэмжлэг үзүүлэх, үйлчилгээний чанар стандартын дагуу хяналт тавих, мэргэжил арга зүйгээр ханган ажиллах

 

Тус ажлын хүрээнд магадлан итгэмжлэлийн гэрчилгээ авсан 5 байгууллага хамтран ажиллах хүсэлт ирүүлсэнээс 4 байгууллага шалгаран хамтран ажиллаж байна. Үүнд:

– “Хангайн Хашчулуу” ТББ нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр сэргээн засах өдрийн үйлчилгээ үзүүлэх

-“Улаан загалмайн хороо” гэрийн асрамж халамжийн үйлчилгээг үзүүлэх

-“Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг”, “Цэлмэг ухаан-нандин хүсэл” ТББ-ууд сургалт, зөвлөн туслах үйлилгээ үзүүлэн хамтран ажиллаж байна.

Магадлан итгэмжлэгдсэн 4 байгууллагатай хамтран 4 төрлийн үйлчилгээг 237 иргэнд үзүүлэн 26.1 сая төгрөг зарцуулав. 100 100
15 Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж, үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ажиллахын зэрэгцээ, нийгмийн халамжийн үйлчилгээний хамрах хүрээ, чанар, хүртээмж, стандарт, хэрэгжилтийн байдалд хяналт-шинжилгээ хийж ажиллах Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.6-д Төсвийн шууд захирагч нь “дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх”, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор баталсан “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг үндэслэн “Насны хишиг”, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмж, “Цалинтай ээж” хөтөлбөр, ХЭБ-ийн үйлчилгээ, Хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, Хүнсний эрхийн бичиг олгох журамд хяналт шалгалт хийж 32 зөрчил илрүүлж, илэрсэн зөрчлийг тухай бүрд нь арилгуулж ажиллав. Нийгмийн халамжийн үйлчилгээнд давхардсан тоогоор 6181 иргэн хамрагдаж 524.4 сая төгрөг зарцууллаа. 100 100
16 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр болон “Нэг өрх – нэг ажлын байр” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг хангах, үйл ажиллагаагаа сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах

 

“Нэг өрх – нэг ажлын байр” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх 3 бүлэг 9 заалт бүхий төлөвлөгөө боловсруулан  хэрэгжилтийг  ханган ажиллаж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийн нээлтийн арга хэмжээг “Төсөл хөтөлбөр 2018” сэдвийн хүрээнд хороод, зөрлөг тус бүрт  зохион байгуулан 271  гаруй иргэдийг хамрууллаа.

Хөтөлбөрийн хүрээнд:  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 5 төсөл, хөтөлбөрийн хүрээнд иргэдийн төслийг хүлээн авч шалгаруулан 39 иргэнд 179.0 сая төгрөгний санхүүжилт, зорилтот өрхийн болон бүртгэлтэй ажил хайгч 90 иргэнийг нийтийг хамарсан ажилд хамруулан 24.6 сая төгрөг, бүлгийн зохион байгуулалттай хүнсний ногоо тариалах ажилд 29 иргэн хамруулан 12.5 сая төгрөг, “Зохион байгуулалттай ажлын байр” туршилтын төсөлд 22 иргэн хамруулан 2.2 сая төгрөг зарцууллаа.

Мөн мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд 342 иргэн хамруулан 2.0 сая төгрөг зарцуулан зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг 421 иргэнд үзүүллээ.

Энэ онд ажил олгогч 12 ААНБ-аас 132 ажлын байрны захиалга авч, бүртгэлтэй ажил идэвхтэй хайгч 113 /байнгын 49, түр 64/ иргэнийг ажлын байранд зуучлав. 100 100
17 Эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжиж байгаа үндэсний хөтөлбөрүүд, 2017 онд батлагдсан “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган ажиллаж, хэрэгжилтийг хангахад иргэд, төрийн болон төрийн бус байгуулага, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх Дүүрэгт эрүүл мэндийн чиглэлээр 9 үндэсний  хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд  2018 оны жилийн эцсийн байдлаар хөтөлбөрүүдийн дундаж биелэлт 81.2 %-тай хэрэгжсэн байна.

“Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх 3 бүлэг 15 заалт бүхий төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Төлөвлөгөөний биелэлт 86.7%-тай хэрэгжсэн байна.

“Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн хүрээнд 8 удаагийн сургалт зохион байгуулан 112 иргэнийг хамруулав. 70 70
18 Хүн амын эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, хувь хүний хариуцлагыг нэмэгдүүлж, эрт илрүүлэлтийн үзлэгт тогтмол хамрагдах, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарлаа хандуулж, эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга, нөлөөлөл, тандалт судалгааны ажлуудыг дүүргийн хэмжээнд зохион байгуулах 2018 оны 11 дүгээр сарын 01-ий өдрийн байдлаар халдварт өвчин 12 бүртгэгдэж эмчилгээнд бүрэн хамрагдаад байна.  Үүнд: тэмбүү-2, цусан суулга-8, улаан эсэргэнэ-1, examitat B08.2-1 байна.

Сүрьеэ өвчнөөр шинээр илэрсэн тохиолдол байхгүй ба шилжиж ирсэн 1, эмийн дасалтай 1 нийт эмчийн хяналтанд 2 өвчтөн эмчилгээ хийлгэж байна. “Сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр”-ийн хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төв, Улаан Загалмайн хороотой хамтран “Сүрьеэ өвчнөөс сэргийлье” сэдэвт сургалтыг 1 удаа зохион байгуулж нийт 32 иргэнийг хамруулав.

Халдварт бус өвчнөөс сэргийлэх иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор 5 ААНБ-ын 124 ажилтан албан хаагчид,  зорилтот бүлгийн 46 иргэнд “Ахуйн осол гэмтлээс сэргийлье” сэдэвт сургалтыг 1 удаа зохион байгуулав.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусын шинжилгээнд 15-39 насны  64 иргэн хамрагдаад байна.

 

70 70
Хот байгуулалт, худалдаа үйлчилгээний чиглэлээр:  
19 Хот нийтийн аж ахуйн чиглэлээр шинэчлэн батлагдсан хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлэх, нийслэлийн удирдлагуудаас өгсөн үүрэг чиглэл, зохион байгуулж буй арга хэмжээг дүүргийн хэмжээнд чанартай зохион байгуулж, биелэлт, үр дүнг тооцож, тайлагнаж ажиллах, ялангуяа нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эзэнжүүлэх, бүртгэлжүүлэх, арчлан хамгаалах болон тохижилт, цэвэрлэгээ, тээвэрлэлт, гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг хариуцаж буй гэрээт байгууллагуудад үр дүнд чиглэсэн дотоод хяналтыг хэрэгжүүлэх

 

      Иргэдийн ая тухтай, таатай орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд 2018 онд хийгдэх тохижилт, хог хаягдал, ногоон байгууламжийн төлөвлөгөөг 3 бүлэг 28 заалттайгаар боловсруулан  хэрэгжилтийг ханган ажиллав.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн   2018 оны А/44 дүгээр тушаалаар  “Манай хороо-Миний гудамж” аян зарласантай холбогдуулан тус аяныг дүүргийн хэмжээнд 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зохион байгуулж 7 бүлэг 29 заалт,  53  хэрэгжүүлэх үе шат бүхий төлөвлөгөө гарган биелэлтийг ханган ажиллав. Тус аянд 57 аж ахуйн нэгж байгууллага нэгдэн тохижилт, бүтээн байгуулалтанд  199.5 сая  төгрөг зарцуулав.

Тус аяны хүрээнд 1 дүгээр хорооны хэсгийн ахлагчдын баг тусгай байранд шалгарч 4.0 сая төгрөгөөр, хорооны зохион байгуулагч гадаадад аялах эрхийн бичгээр шагнууллаа.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулсан  “Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар-3 аян”-ны хүрээнд шарилж устгалын ажлыг 3 удаа зохион байгуулж 24 ААНБ  58 иргэн 33164м2 талбайн зэрлэг ургамлыг устган төвлөрсөн хогийн цэгт  буулгав.  “Шарилжгүй Улаанбаатар-3 аяны хүрээнд идэвхтэй оролцсон 1 дүгээр хорооны ажлын албыг УБ хотын ЗАА-наас шагнаж урамшуулав.

Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг арчлах, хамгаалах ажлыг Хот тохижилтын алба ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байна.

Эд хөрөнгийн тооллогыг хагас, бүтэн жилээр зохион байгуулж хороо тус бүрээр тооллогын бүртгэл хөтлөн нэгдсэн  судалгаатай болов.

Дүүргийн хэмжээнд Хөшөө-2, Хангай парк 1,2-1, дүүргийн хүндэтгэлийн чулуу нуман хаалга-1, мянганы зам дагуу дүүргийн сурталчилгааний самбар-2ш, сүүдрэвч-3, усан ориглуур-3, үерийн далан-2, модон гүүр-2, автобусны зогсоол-1, автомашины зогсоол-6, сандал-219, хогийн сав-136, нийтийн эзэмшлийн гэрэлтүүлэг-703ш, тоглоомын талбай-11, Спорт цогцолборын талбай-2 ширхэг  бүртгэлтэй байна.

Нийслэл болон орон нутгийн хөгжлийн санхүүжилтээр хийгдэж буй ажилд тухай бүр хяналт тавин ажиллаж байна.

 

 

 

 

 

Нийслэл, өгөдсөн үүрэг даалгаврын  хэрэгжилт хангагдав.

 

 

 

100 100
20 Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй байгуулах “Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний гэрээ”-г дүүргийн Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэстэй гурвалсан байдлаар байгуулж, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд үүрэгжүүлэх заалтуудыг тодорхой тусгаж гэрээний хэрэгжилт, үр дүнг тооцож ажиллах        Нэгжийн менежерүүдийн үр дүнгийн гэрээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг  зохион байгуулах тухай заалтыг тусгуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажил дүгнэхэд гэрээний үр дүнг тооцож ажиллав.

Хороод, “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ, аж ахуйн нэгж байгууллагууд  “Тохижилт,  цэвэрлэгээний гурвалсан гэрээ”-г байгуулах ажлыг зохион байгуулав.

Тайлангийн хугацаанд 1 дүгээр хороо 45, 2 дугаар хороо  10, нийт 55 аж ахуйн нэгж байгууллага болон  худалдаа үйлчилгээний газруудтай гэрээ байгуулав.

Гэрээнд холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд хэрэгжүүлэх заалтуудыг тусгаж ажилласан бөгөөд хороодын Засаг дарга, Хот тохижилтын алба ОНӨААТҮГ гэрээний хэрэгжилтийг бүтэн жилээр дүгнэнэ.

Тайлангийн хугацаанд “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-г 7, “Цас цэвэрлэгээ”-г 2 удаа, “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ түүвэр цэвэрлэгээг 11 удаа зохион байгууллаа.

Цэвэрлэгээнд давхардсан тоогоор 495 ААНБ, иргэд 3616 албан хаагч 219644 м2 талбайн үүсмэл хог хаягдлыг цэвэрлэж 93,5тн хогийг төвлөрсөн хогийн цэгт буулгав.

Дүүргийн Засаг дарга “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ–тай  “Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ”-г  2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулав.

Дүүргийн хог хаягдлын олон нийтийн байцаагч нар тайлангийн хугацаанд 52 зөрчил илрүүлж зөрчлийн тэмдэглэл хөтлөн шийдвэрлэж ажиллав.

Мөн 1,2 дугаар хорооны орон сууцны айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын цас мөс цэвэрлэх, хог хаягдлыг авах зураглал болон цагийн хуваарийг  дүүргийн засаг даргын орлогч, Хороодын засаг даргаар баталгаажуулан  1,2 дугаар хорооны орон сууцны айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудад мөрдүүлэн ажиллаж байна.

Дүүргийн хэмжээнд хог цуглуулалт  тээвэрлэлт тогтоогдсон график, цагийн хуваарийн дагуу хугацаандаа тогтмол явагдаж байна.

Мал амьтны сэг зэмээр байгаль орчин бохирдож хүн малын халдварт өвчин гарч болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрт хорогдсон мал, амьтны сэг зэмийг холбогдох зааврын дагуу устгах, хашаа хороо, өтөг бууц, бэлчээр, худаг ус, булаг шандыг цэвэрлэх, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2018 оны А/61 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Онцгой байдлын хэлтэс, Хот тохижилтын алба ОНӨААТҮГ, Цэфтрейд ХХК мал эмнэлгийн үржлийн үйлчилгээний нэгж хамтран 275 толгой үхсэн мал амьтны сэг зэмийг стандартын дагуу устгах, дарж булах, ариутгал халваргүйжүүлэлт хийх ажлыг гүйцэтгэв. Уг ажилд 1330500 төгрөг зарцуулав.

“Тохижилт,  цэвэрлэгээний гурвалсан гэрээ”-г 55 аж ахунй нэгж байгууллагатай байгуулан гэрээний хэрэгжилт, үр дүнг тооцон ажиллав. 90 100
21 Худалдаа үйлчилгээний нийтлэг журам шинэчлэн батлагдсаны мөрөөр дүүргийн Засаг даргын дэргэдэх худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дүрэм”-ийг шинэчлэх, зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудал, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулахтай холбоотой зохицуулалтыг тодорхой тусгах, гэрээг стандартын дагуу боловсруулах       Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам шинэчлэгдэн батлагдаагүй байгаа ба тус журам батлагдсаны дараа түүнд нийцүүлэн дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дүрэм”-ийг шинэчлэн боловсруулна.

Дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэдтэй байгуулж байсан гэрээг  2018 оны 06 дугаар сард Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст хүргүүлсэн бөгөөд  гэрээ шинэчлэн боловсруулж байгаатай холбогдуулан дүүргээс тусгуулах  саналыг хүргүүлэв.

2018 оны 11 дүгээр сараас эхлэн Нийслэлийн хэмжээнд шинэчилсэн гэрээг байгуулж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож байгаа ба одоогоор  дүүргийн хэмжээнд 1 иргэнтэй гэрээ байгуулаад байна.

Нийслэлийн хэмжээнд худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээг нэгдсэн загвараар байгуулах боломжтой болов. 90 100
22 Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний гэрээт байгууллагуудын талаарх цахим мэдээллийн сан байгуулах, өөрчлөлт хөдөлгөөнийг тухай бүр хийж хэвших        Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний гэрээт байгууллагуудын талаарх нарийвчилсан судалгааг хагас, бүтэн жилээр гарган  ЗАА-ын ХХҮХ-т хүргүүлэв.

Өөрчлөлт хөдөлгөөнийг  тухай бүр хийж байна.

Худалдаа үйлчилгээний гэрээт байгууллагуудын талаарх мэдээллийн сантай болов. 90 100
Хүний нөөцийн хөгжлийг хангах чиглэлээр:  
23 Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай” А/832 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтын нэгжүүдийг чиг үүргийн дагуу ажиллуулах Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамжинд нийцүүлэн дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/251 дүгээр захирамжаар Засаг даргын Тамгын газрын бүтцийг орон тооны хязгаарт багтаан дараах байдлаар баталж, албан хаагчдыг томилон ажиллуулж байна.

·         Засаг дарга-1

·         Засаг даргын орлогч-2

·         Засаг даргын зөвлөх-1

·         Засаг даргын Тамгын газрын дарга-1

·         Төрийн захиргааны удирдлагын хэлтэс-9

·         Санхүү, төрийн сангийн хэлтэс-6

·         Нийгмийн хөгжлийн хэлтэс-4

·         Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэс-4

·         Цэргийн штаб-2

·         Засаг даргын туслах-1

·         Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах үүрэг бүхий ТҮ-13 албан хаагч

 

Хороодод:

·         Хороодын Засаг дарга-2

·         ТЗ-4

·         ТҮ-2

·         Гэрэээт-10

·         НЗД-ын 2014 оны А/710 дугаар захирамжийн дагуу Тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч-2 гэрээт

Батлагдсан бүтэц, орон тооноос илүү томилсон албан хаагч байхгүй байна.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамжийн дагуу баталсан бүтэц, орон тооы дагуу албан хаагчдыг томилон ажиллуулж  байна. 100 100
24 Төрийн албан хаагчдын сургалт, нийгмийн баталгааны хэрэгцээг оновчтой тодорхойлсны үндсэн дээр “Төрийн албан хаагчийн сургалт” болон “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах” хөтөлбөрийг боловсруулж батлуулах, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, хөтөлбөрийн явц, үр дүнг жил бүр тооцон ажиллах Төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хүний  нөөцийн хөгжлийг хангах, албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлж мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлын хүрээнд тайлант оны эхэнд албан хаагчдаас сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгаа авсны үндсэн дээр тэднийг сургалт семинарт хамруулж, давтан сургах, чадавхжуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах ажлын хүрээнд 4 зорилт, 12 арга хэмжээ бүхий Төрийн албан хаагчийн сургалт хөтөлбөр, төлөвлөгөө, 4 зорилт, 15 арга хэмжээ бүхий Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хэлтэс, нэгжүүдээр хэлэлцүүлэн ЗДТГ-ын даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/08 дугаар тушаалаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллав.

Төрийн албан хаагчийн сургалт хөтөлбөрийн биелэлт 94.2 хувьтай, Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн биелэлт 95.7 хувьтай хэрэгжив. 95 100
25 Төрийн жинхэнэ албан хаагчийн Үр дүнгийн гэрээг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан аргачлалын дагуу дүгнэх, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу хувийн хэргийн баяжилтыг тухай бүр хийж, албан тушаалын картыг хөтлөх Төсвийн шууд захирагчаас менежерүүдтэй, нэгжийн менежерээс төрийн албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулах ёслолын арга хэмжээг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулж, нэгжийн 3 менежер,  ТЗ-22 албан хаагч үр дүнгийн гэрээ байгуулж, ТҮ-14, гэрээт 8 албан хаагч  2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулсан.

Төрийн захиргааны албан хаагчдын 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлт, төрийн үйлчилгээний болон гэрээт албан хаагчдын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг эхний хагас жилийн байдлаар хүлээн авч дүгнүүлэн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны А/33 дугаар тушаалаар сарын үндсэн цалингийн 36-40 хувиар урамшуулал олгосон бөгөөд эхний хагас жилийн байдлаар 52 албан хаагчийн үйл ажиллагааг дүгнэснээс 28 албан хаагч А, 24 албан хаагч В үнэлгээтэй дүгнэгдсэн байна.

Албан хаагчдын 2018 оны жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж, нэгжийн менежер-5, төрийн захиргааны албан хаагч 21, төрийн тусгай албан хаагч 2, улс төрийн албан хаагч 1, төрийн үйлчилгээний албан хаагч 15, хэсгийн ахлагч 6, тохижилт хог хаягдлын олон нийтийн байцаагч 2, нийт 52 албан хаагч үйл ажиллагаагаа үнэлүүлснээс 18 албан хаагч А, 34 албан хаагч В дүгнэгдэв.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын “UB ERP” дотоод удирдлагын систем ашиглалтанд орсонтой холбогдуулан албан хаагчдын мэдээллийг уг системд шивж оруулан, системд хандах эрхийг нь нээж өглөө.

Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 18 дугаар тогтоолоор баталсан ”Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-д заасан бүрдүүлбэрийн дагуу байгууллагын ажилтан, албан хаагчдын хувийн хэргийг хөтөлж, албан хаагчдад холбогдолтой ажилд орсон гарсан шийдвэр, хөдөлмөрийн дэвтрийн болон нийгмийн даатгалын хуулбар, зэрэг дэвийн нэмэгдэл олгосон, цалингийн шатлал ахиулсан, шагнаж урамшуулсан, сахилгын шийтгэл ногдуулсан, тусламж дэмжлэг үзүүлсэн, улсаас авсан гавьяа шагналын хуулбарыг хувийн хэрэгт хавсарган баяжуулж, товьёг, албан хаагчийн мэдээлэл, албан тушаалын картыг шинэчлэв.

2018 онд шинээр ажилд томилогдсон 12 албан хаагчид хувийн хэрэг үүсгэн бичиг баримтыг бүрдүүлэв.

Албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулж, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн дагуу үйл ажиллагааг нь үнэлж байна.

 

 

 

Хувийн хэргийг журмын дагуу бүрдүүлэн ажиллав.

100 100
26 Төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулж, ажлын байранд нь сургаж дадлагажуулах, мэргэшүүлэх чиглэлээр богино хугацааны зорилтот сургалтад хамруулах, бусад байгууллагын туршлага, шинэ санаачлагыг судлах зэрэг ажлуудыг зохион байгуулж ажиллах Төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хүний  нөөцийн хөгжлийг хангах, албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлж мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлын хүрээнд албан хаагчдыг сургалт семинарт хамруулж, давтан сургах, чадавхжуулахад анхааран ажиллаж байгаа бөгөөд тайлангийн хугацаанд Удирдлагын академийн Мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран төрийн албанд шинээр томилогдсон 2 албан хаагчийг “төрийн албан хаагчийн манлайлах ур чадвар” сэдэвт 1 сарын, мөн 2 албан хаагчийг “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн зохицуулалт” сэдэвт 1 сарын  богино хугацааны сургалтанд хамруулж, үнэмлэхийг гардуулаад байна. Салбар яамд, НЗДТГ, ААНБ-уудтай хамтран 98 удаагийн сургалтанд холбогдох албан хаагчийг тухай бүр хамруулав. 100 100
27 Захиргааны шийдвэр гаргах, захиргааны хэм

хэмжээний акт батлан гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэх, батлан гаргасан захиргааны шийдвэрүүдэд Захиргааны Ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу хувийн хэрэг бүрдүүлж, архивын нэгж болгож хэвших

Тус хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд мөрдөх “Захирамжлалын баримт бичиг боловсруулах, батлах, хянах, мэдээлэх журам”-ын төслийг боловруулан, төслийг хэлтсийн дарга нараар хянуулж, Захиргааны ерөнхий хуулийн 29-р зүйлд заасан хэсгийг тусган, Дүүргийн Засаг даргын 2018 оны А/68-р захирамжаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Захирамжийг дүүргийн төсвийн 22 байгууллагад хүргүүлэв.

 

 

Хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 90 100
Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн чиглэлээр:  
28 Дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын “Өргөдөл, гомдлын нэгдсэн систем” /smartcity.mn/-ийн ашиглалтыг сайжруулж, 2017 оны өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн индексийн үзүүлэлт 0,874 буюу “В” үнэлгээтэй байгааг 2018 ондоо ахисан түвшин үзүүлж ажиллах, өргөдөл, гомдлын хугацаатай холбоотой 3 нэр төрлийн зөрчлийг гаргахгүй байх, иргэдээс болон албан хаагчдаас гаргасан өргөдөл бүрийг бүртгэж хэвшүүлэх, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдалд Тамгын газрын зүгээс тогтмол хяналт тавин ажиллах Дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын “Өргөдөл, гомдлын нэгдсэн систем” /smartcity.mn/-ийн ашиглалтыг сайжруулах, гарч байгаа зөрчилд хяналт тавих, зөрчлийг арилгуулах зорилгоор “Төрийн албан хаагчдыг чадавхжуулах” сургалтыг 23 аж ахуйн нэгж, байгууллагын 29 албан хаагчдад хийж, програмаас автоматаар тооцож буй өдөрт нь багтаан хүлээж авах, өдөрт нь багтаан шилжүүлэх, явцын тэмдэглэл хөтлөх гэсэн зөрчлүүдийг гаргахгүй байх, иргэдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлт, гомдол бүрийг програмд бүртгэж, шийдвэрлэлтэд хяналт тавих талаар заавар зөвлөгөөг өгч, програм ашигладаггүй байгууллагуудыг нэгдсэн системийг үйл ажиллагаандаа ашиглах тухай үүрэг чиглэл өгөв.

“Өргөдөл, гомдлын нэгдсэн систем”-ийн ашиглалтад хяналт тавих нэгдсэн шалгалтыг 2018 оны 11 дүгээр сарын 22, 29-ний өдрүүдэд дүүргийн төсвийн 20 аж ахуйн нэгж, байгууллагад хийн, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, програм ашиглалт, хугацаатай холбоотой 3 нэр төрлийн зөрчлийг гаргахгүй байхад анхаарч ажиллах талаар мэдээлэл өгч, зөвлөмжийг хүргүүлэн ажиллав.

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд тухай бүр хяналт тавин ажиллаж байна. 90 100
Мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр:  
29 Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, мэдээллийг цаг хугацаанд нь үнэн зөв, бүрэн гүйцэд оруулж хэвших     Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд иргэдийн санал хүсэлт, дүүргийн хөгжлийн хөтөлбөрүүд, цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээллийг цаг хугацаанд нь байршуулах, үйл ажиллагааны, хүний нөөцийн, төсөв санхүүгийн, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангахад чиглэсэн мэдээллийн булангуудыг мэдээллээр баяжуулан ажиллаж байна.

Дүүргийн вэб сайтыг шинэчлэн хийхээр “Мөнх Цогт Оргил” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд эхний байдлаар хүлээлгэн өгсөн вэб сайтын ажиллагааг нягтлан шалгаж засварлах шаардлагатай цэс, зохион байгуулалтын жагсаалтыг гаргаж гүйцэтгэгч компанид албан бичгээр хүргүүлэн ажиллаж байна.

Вэб сайтыг шинэчлэн хийлгэж ашиглалтад оруулснаас хойш 2018 оны жилийн эцсийн байдлаар дүүргийн вэб сайтад нийт 35 мэдээ мэдээллийг байршуулаад байна.

Захирамжлалын баримт бичгүүдийг дүүргийн вэб сайт bagakhangai.ub.gov.mn сайтын Засаг даргын захирамж цэсэнд тухай бүр оруулан ажилласан бөгөөд нийт 188 захирамжийг байршуулж иргэдэд хүргэн ажиллалаа.

Bagakhangai.ub.gov.mn сайтад Багахангай дүүргийн ЗДТГ-ын  шилэн дансны сайтын холбоосыг шинээр цэс үүсгэсэн бөгөөд хэвийн ажиллагаатай явагдаж байна.

 

Мөн БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ группт Нийслэл болон дүүргээс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого шийдвэр, цаг үеийн холбогдолтой 395 мэдээ, мэдээлэл, Багахангай дүүрэг Хэвлэл мэдээлэл фэйсбүүк профайлд 94 мэдээллийг байршуулан иргэдэд мэдээллийг тогтмол хүргэж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг  иргэд, олон нийтийн хяналт дор, ил тод өрсөлдөх тэгш боломжийг хангах үүднээс хуулийн хүрээнд үйл ажиллагааг цахим хэлбэрээр  явуулж, гүйцэтгэлийн явцын мэдээг Сангийн яамны www.mof.gov.mn сайт, Засгийн газрын www.tender.mn сайт, дүүргийн www.bagakhangai.ub.gov.mn сайтуудад тус тус байршуулж байна.

Сангийн яамны www.mof.gov.mn сайтад ОНХС-гийн 2018 оны төлөвлөгөөг оруулсан ба хэрэгжсэн ажлуудын гүйцэтгэл болон холбогдох мэдээ мэдээллийг тухай бүрт шивж оруулан, мэдээллийг баяжуулан ажиллаж байна.

1.         Дүүргийн www.bagakhangai.ub.gov.mn сайтад:

1.1.      2018 оны худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөөг 2018.01.10-ны өдөр,

1.2.      Худалдан авах ажиллагааны 2018 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын ерөнхий тайланг 2017.04.04-ний өдөр

1.3.      2017 оны Орон нутгийн хөгжлийн санд хийсэн санхүүгийн аудитын тайланг 2018.03.30-ны өдөр,

1.4.      Гар утасны апликэйшнээр ОНХС-гийн санал өгөх талаарх мэдээлэлийг 2018.03.28-ны өдөр,

1.5.      Хөрөнгө оруулалтын барьцаа дансны 2017 оны жилийн эцсийн мэдээг 2018.01.11-ний өдөр,

2.         Улсын шилэн дансны www.shilendans.gov.mn сайтад:

2.1.      2018 оны худалдан авах үйл ажиллагааны  болон Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөгөөг хуулийн хугацаанд,

2.2.      5 саяас дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгч”-ийн мэдээ, ОНХС-гийн төлөвлөгөө, гүйцэтгэл”-ийг сар бүр,

2.3.      2017 оны Орон нутгийн хөгжлийн санд хийсэн санхүүгийн аудитын  тайланг хуулийн хугацаанд тус тус байршууллаа.

Мөн оны эхний 12 сарын байдлаар тендерийн 13 урилгыг дүүргийн цахим www.bagakhangai.ub.gov.mn сайт, Засгийн газрын www.tender.gov.mn  сайтад байршуулан, иргэд, олон нийтэд  ажлаа  ил тод  тайлагнан ажиллалаа.

Дүүргийн ИТХ-ын 2017 оны 12 дугаар сарын 15 өдрийн А/11 тоот тогтоолоор дүүргийн төсвийг баталсан бөгөөд тус тогтоолыг 2018 оны  01 сарын 05-ны өдөр, татварын орлогын мэдээг сар бүрийн 8-ны дотор,  Дүүргийн төсвийн гүйцэтгэлийн зарлагын  нэгдсэн мэдээг сар бүр  гарган хуулийн хугацаанд дүүргийн шилэн дансны www.Bagakhangai.ub.gov.mn сайт, нийслэлийн шилэн дансны www.shilendans.gov.mn сайт, улсын шилэн дансны www.shilendans.gov.mn сайт  болон байгууллага, хэлтсийн мэдээллийн самбарт байршуулан  иргэдийг нээлттэй ил тод мэдээллээр хангахад анхаарч ажиллаж байна.

Мэдээллийн ил тод байдлыг ханган, иргэдэд мэдээ мэдээллийг тухай бүр ханган ажиллав. 100 100
Хэрэгжилтийн хувь 90.5    
Ерөнхий үнэлгээ   93.7

 

Нийт 8 бүлэг 29 бүтээгдэхүүнээс 100% хэрэгжилттэй 24, 70% хэрэгжилттэй-4,  40% хэрэгжилттэй-1 заалт,

дундаж үнэлгээ 93.7%-ийн хэрэгжилттэй  байна.

 

 

 

ХЯНАСАН

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                                                          Л.САНЖИЙЖАМЦ

 

 

ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН                                                                                                 С.ЦЭНД-АЮУШ

БИЕЛЭЛТ НЭГТГЭСЭН

 

 

ТӨРИЙН ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦ, ШАГНАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН                                                                                         Д.ЭРДЭНЭТУЯА






©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.