Цэргийн штаб

1280

ЭРХЭМ ЗОРИЛГО

Батлан хамгаалах хууль тогтоомжууд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль эрх зүйн актууд, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн нийгэм, эдийн засгийн зорилтуудад ажил, үүргийн дагуу тусгагдсан ажлуудыг зохион байгуулах, биелэлтийг хангах, хяналт тавих, мэргэшил, арга зүйн туслалцаа үзүүлэх явдал мөн.

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Монгол улсын Засгийн газрын 2004 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан "Аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дүрэм"-ийн дагуу Батлан хамгаалахын сайдын тушаалаар батлагдсан орон тоогоор дүүргийн Засаг даргын шууд удирдлагын дор үйл ажиллагаагаа явуулна.

1. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлах, батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах, Засаг дарга хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд мэргэжлийн удирдлагаар ханган ажиллах,

2. Тогтоосон журмын дагуу дүүргийн нутаг дэвсгэрт дайчилгааны зарлан мэдээллийн тогтолцоог бүрдүүлэн бэлэн байдлыг хангаж, Засаг даргын захирамжаар дайчилгааны нөөцийг зохион байгуулалттайгаар ангид татан нийлүүлэх үүрэг бүхий хүн цугларах, техник шилжүүлэх байрыг томилгоожуулан, томилгоот бүрэлдэхүүнтэй сургалт явуулах,

3. Дүүргийн дайчилгааны бэлэн байдлыг хангах төлөвлөгөөний дагуу оногдуулан данслагдсан хүн техникт тодотгол хийж, бие бүрэлдэхүүн, зэвсэг техникээр нөхөн хангах, аж ахуйн нэгж байгууллагуудад дайчилгааны даалгавар оногдуулах, хэрэгжилтийг хангуулах ажил зохион байгуулах,

4. Дүүргийн хэмжээнд цэргийн насны эрэгтэйчүүд, цэргийн байгууллагад бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүдийн тоо бүртгэл, шилжилт хөдөлгөөнийг хөтлөх,

5. Цэргийн жинхэнэ албаны татлага, халалтын ажлыг зохион байгуулах,

6. Цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусган бэлтгэлээр халагдаж ирсэн дайчдыг бүртгэлд хамруулах, мэргэжил олгох сургалт, ажлын байранд зуучлах,

7. Цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах 29 хүртэлх насны цэргийн үүрэгтний судалгаа гарган гэрээт цэргийн алба хаах хүсэлт гаргасан иргэдийг сонгон шалгаруулж элсүүлэн ажлын байраар хангах,

8. 26-гаас дээш насны цэргийн албыг биеэр хаагаагүй залуучуудыг бүртгэн шалтгааныг тодруулан цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх,

9. Иргэдээс ирсэн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч, барагдуулах, хуулийн хугацаанд нь хариу өгөх,

10. Дайчилгааны бэлтгэл нөөцийн сургалт, хороодын Засаг дарга нарын цэргийн бэлтгэл, цэргийн жинхэнэ албыг биеэр дүйцүүлэн хаагчдын бэлтгэл сургалт, дайчилгааны томилгоот бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулж тэдний бие даан үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх,

11. Үй олноор хөнөөх зэвсгийн болзошгүй хөнөөл, террорист үйл ажиллагаанаас иргэд, бүх хэлбэрийн Өмч хөрөнгийг хамгаалах, аврах бэлтгэлжилтийг тайван цагт хангах,

12. Цэрэг татлагын товчоогоор орж өвчний учраас тухайн жилдээ түр чөлөөлөгдсөн залуучуудын эрүүл мэндийг сайжруулах ажлыг дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулах,

13. 18-25 насны бичиг үсэг үл мэдэгч залуучуудыг албан бус сургалтын төвтэй хамтран бичиг үсэгт сургах,

14. Орон нутгийн хамгаалалтын үзэл баримтлалын дагуу орон нутгийн цэргийг бэлтгэх, сурган дадлагажуулах, төлөвшүүлэх,

15. Дүүргийн Батлан хамгаалах стратегийн зориулалттай онц чухал болон онцгой объектуудын судалгаа, тооцоог гарган, болзошгүй аюул, ослын үед хамгаалалтанд авах төлөвлөгөөг боловсруулж, бэлэн байдлыг хангах,

16. Аж ахуйн нэгж, байгууллагын иргэний хамгаалалтын бэлэн байдлыг дээшлүүлж, иргэний хамгаалалтын багаж хэрэгсэл, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, хоргодох байр, сирень дохиоллын системийн үзлэг тооллогыг тогтмол явуулж дүн шинжилгээ хийх,

17. Өсвөр үеийн хүүхэд залуучуудыг эх орон ч үзэл төлөвшүүлэх ажлыг зохион байгуулж явуулах,

18. "Оюутан цэрэг" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллах.

 

 

 






фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.